Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
🇲🇳Улсын Их Хурлын гишүүн
Mongolia
Joined August 2011
183
Following
49.5K
Followers
7.5K
Posts
Pinned Tweet
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
over 2 years ago
МЭДЭГДЭЛ Бидний нөхөд олон жил бугширсан авлига, далд эдийн засаг, үе залгамжилсан улс төр-бизнесийн бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, газрын наймаа зэрэг булхай луйврыг илчлэн дэлгэж, эрс хатуу тэмцэж, алхам алхмаар үр дүнд хүрсээр байна. Авлигачид амь тавин шахагдахын хэрээр энэ тэмцлийн галыг атгаж манлайлан оролцогчдыг гүтгэн харлуулж, гутаан доромжилж, хагалан бутаргах замаар нийгмийн анхаарлыг үндсэн сэдвүүдээс төөрөлдүүлэх улс төрийн бохир технологи ашигласаар байна. Миний баримталдаг зарчим, эрхэмлэдэг зорилго, хийж буй ажил, гаргаж буй шийдвэрүүд ямар этгээдүүдийн явцуу эрх ашгийг яаж хөндөж буйг би маш сайн мэдэж байна. Улс төрийн байгууллагаас нутгийн зөвлөл хүртэл, мэргэжлийн зөвлөлөөс найз нөхдийн сонирхлын клубыг хүртэл нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзвэл хамааралгүй үлдэх хүн нэн цөөн биз ээ. Миний бие нүүрсний хулгайн эсрэг тэмцэл, нүүрсний хулгайн сонсгол явуулахыг бүр эхнээс нь тууштай дэмжин зүтгэсээр ирсэн. Харин энэ дунд миний талаар улс төрийн захиалгаар илтэд худал мэдээлэл гаргаж тавьсанд харамсаж байна. Тиймээс нэр дурдагдсан эдгээр асуудлууд, элдэв гүтгэлэгт огтоос хамааралгүй гэдгийг ард иргэд, журмын нөхдөдөө илэрхийлж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа ийнхүү мэдэгдэж байна. Үнэн худал хоёр ус тос шиг ялгарна гэдэгт итгэл төгс байна.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
6 months ago
Улс төрийн намын жинхэнэ төлөвшил нь цөөнхийн бус олонхийн санаа бодолд тулгуурлаж, дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, үзэл санаа, бодлогын өрсөлдөөнөөр илэрдэг. Харин өнөөдөр нам дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халаан эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна. Үзэл санаа, бодлогын маргаан өрнөх ёстой орон зай хумигдаж, санал зөрсөн хэнийг ч улстөрийн орчин цагийн хэлмэгдүүлэлтээр шахах хандлага газар авч буй нь түүхийн гашуун сургамжийг дахин санууллаа. Дэлхийн геополитикийн тэнцвэр савлан хэлбэлзэж, ёс суртахууны итгэл үнэмшил алдагдаж, эмх замбараагүй байдал бий болох эрсдэл нэмэгдэж, жижиг улс орнуудын орших, үргэлжлэх, хөгжих бодлого стратеги шинэ шатанд шилжиж буй энэ цаг үед Монгол Ардын Намын эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлага эрс нэмэгдэх нь тодорхой. Ийм үед нам сонгуулийн ялалтын төлөө гэхээс илүү улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн баталгааны төлөө бодож, сэтгэж, шийдэмгий ухаалаг хурдтай шийдлүүд олох хэрэгтэй болж байна. Иймийн учир дотооддоо эвийг, гадаад талдаа энхийг сахих нь зайлшгүй юм. Эв нэгдэл, институцийн сахилга бат, улс үндэстнийхээ төлөөх үүрэг хариуцлага, намынхаа үзэл баримтлалд чинхүү итгэж үнэмшдэг гишүүд дэмжигчид энэ бүгд нийлж, МАН-ын жинхэнэ хүч болдог гэдэгт би итгэдэг. Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэгэсэн үг биш юм. Эхэнд хэлсэнчлэн 2026.03.01-ний Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсан 105 жилийн ой, Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Монголчууд бид илүү ухаалаг болохоосоо өмнө илүү хүнлэг байцгаах нь цөөхөн монголчуудын хувьд ихээхэн чухал. Хүн чанартай байх нь зөвхөн бусдад биш өөртөө өгч буй хамгийн том хүндлэл юм. Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашид Монгол төрийн эрх мэдлийн тэнцвэртэй шударга байдлын төлөө, эх орныхоо ирээдүй маргаашийн аюулгүй байдлын төлөө зүрх тархи, эд эс, эрч энергээ зориулсаар байх болно. Намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдэд мэхийн ёсолъё.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
6 months ago
2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Юуны өмнө Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч та бүхэндээ “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл зүрх, зорилго хүчээ нэгтгэн, эв эеэ эрхэмлэж хамтран зүтгэсээр ирсэн намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ үйл хэрэг, үйлс зорилго тань өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг ерөөе. Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн. Энэ хугацаанд бид хамтдаа олон сонгуулийн ялалтын ард гарч, намын шинэчлэлийн бодлогуудыг бодит ажил болгон хэрэгжүүлсэн. Уухайлан дэмжиж, хамтдаа ялалтад хөтөлсөн эрхэм журмын нөхөд, эгэл жирийн намын гишүүддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хэдийгээр намын үйл хэрэг, бодлого, хөтөлбөрүүд олон нийтийн зүгээс олон талаар шүүмжлэл дагуулж ирсэн ч эдгээр шүүмжлэлийн цаана бодит институцийн доголдол, тогтолцооны асуудлууд оршиж байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Бид 1990 оноос хойш нээлттэй, олон намын тогтолцоонд шилжсэн боловч 30 хүрэхгүй жилийн дотор хоёр нам ээлжилж засгийн эрх барьдаг тогтолцоо бүрэлдсэн. Үүний улмаас нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, төрийн бодлого тогтворгүй хэрэгжих нөхцөл байдал бий болсон. 2016 оны сонгуулиас хойш улс эх орныг эрдэмтэн судлаач, мэргэжлийн боловсон хүчинд тулгуурлан хөгжүүлж, залж явах шаардлагатай гэж дүгнэж, намаа бодлогын дэвшилтэт үзэл санаа бүхий институци болгон төлөвшүүлэх зорилгоор залуу боловсон хүчнийг элсүүлэн дэмжиж ажилласан. 2020 оны сонгуулиар нийгмийн олон бүлэг, сегментийн төлөөллийг парламентад бүрэн оруулж чадаагүй ч энэхүү бодлого тасралтгүй үргэлжилж, үр дүн нь 2024 оны сонгуулиар бодитоор илэрсэн. Ганц намын давамгайлал нь дарангуйлал үүсгэх эрсдэлтэйг ухамсарлаж, парламентийн ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн олон бүлгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, баялагын сангийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг батлах зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд улс төрийн намууд 20 жилийн дараа ойлголцолд хүрч, Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. 2024 онд 126 гишүүнтэй парламентын анхны сонгууль болж, 5 нам эвсэл, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаач, инженер, мэргэжлийн төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөлөл парламентад орж ирсэн бөгөөд нийт гишүүдийн 80 хувь нь шинэ гишүүдээр бүрдсэнээр төрийн бодлого боловсруулах үйл явц илүү өргөн хүрээнд явагдаж эхэлсэн. Мэдээж, шинэ тогтолцоонд алдаа, дутагдал бий, бүрдсэн баг, бүрэлдэхүүнд сул талууд ч байгаа. Гэвч эдгээр нь цаг хугацааны явцад засагдаж, сайжирч, улам бүр бэхжинэ. Шинээр бүрдсэн парламентын 4 жилийн стратеги, цаашлаад парламентын хөгжлийн суурь зарчим болох Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийг хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг дэвшүүлэн, эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгосон. Эдгээр бодлогын шинэчлэлүүд нь хожим Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө хийсэн зөв алхам байсан хэмээн дурсагдана гэдэгт итгэлтэй байна.
See More
AmaraaDshzvg
retweeted
Solongoo Bayarsaikhan
@SolongooBayars1
7 months ago
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ: тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм. Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна. Дашрамд дурдахад эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг.
See More
Who to follow
Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
@UKhurelsukh
Sumiyabazar MNG
@SumiyabazarD
Head of the Capital City Mongolian People’s Party Committee
Hero Baatar
@hero_bbaatar
@heromng director #heroentertainment
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
8 months ago
🇲🇳 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж, ард түмний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг тунхаглан баталгаажуулсан Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 📜 Энэхүү Үндсэн хууль нь ардчилсан, эрх зүйт төрийг төлөвшүүлэх суурь баримт бичиг болж, төр, нийгмийн тогтвортой хөгжил, иргэн бүрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах баталгааг бүрдүүлсээр ирсэн билээ. 👏 Үндсэн хуулийн үзэл санаа улам гүнзгийрэн хэрэгжиж, ардчиллын үнэт зүйлс батжин бэхжиж, Монгол Улс хөгжин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
9 months ago
@Huyagaa0214
Хуульд өөрчлөлт орж энэ жилээс нэмэгдсэн байгаа.
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
9 months ago
👏 Монголын ард түмэн, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 35 жил, ардчиллын төлөө намууд нэгдсэний 25 жилийн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 📣Та бүхний Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглалыг хөгжүүлэхийн төлөөх үнэтэй хувь нэмэр, зүтгэл чармайлт үргэлж өөдрөг, улам бүр үр шимтэй байх болтугай. 🇲🇳 Эрх чөлөө, ардчиллын үнэт зарчим үеийн үед бэхжин батжиж, эх орон Монгол Улс маань мөнхөд мандан бадрахын ерөөл өргөе.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
10 months ago
Эрхэм журмын анд нөхөр, үзэл санаа нэгт, Хархираа, Түргэн, Ханхөхий уулсын бахархалт хүмүүн, Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн МАН-ын хорооны дарга С.Батжаргал маань таалал төгссөнд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Бидний олон жилийн нөхөрлөл улс орон, Увс нутаг, Монгол Ардын Намаа хөгжүүлэхэд чиглэж, хамтран зүтгэж явахад журмын нөхөр маань хэзээд нэг зангаараа, тууштай, эв нэгдлийг сахин хамгаалж ирснийг санан дурсаж байна. Түүний хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, нутаг орноо гэсэн бахархам сэтгэлийг үүрд дурсан санах болно. Журмын нөхрийнхөө гэр бүл, төрөл төрөгсөд, Увс нутгийнханд гүн эмгэнэл илэрхийлье. Уул усны диваажин Увсын цэнхэр нутагтаа эргэн төрөөрэй. Ум сайн амгалан болтугай 🙏🙏🙏 МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
11 months ago
Монгол улс Де Факто Парламентийн засаглалтай улс биш болов! Парламентийн олонхи гэдэг нь аль нэг тал 64+
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
11 months ago
Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ. Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл. Харамсалтай нь, эхлээд хүний амь насанд хүрсэн гэж гүтгэсэн, няцаагдсан. Бортээг эзэмшдэг гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтейк гэрээ болоод явчихлаа. Ер нь Бодь группын оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна. Нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй Бодь группын оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан. Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай. Олон нийтэд явуургүй гүтгэлэг тараахаа одоо зогсоо. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
11 months ago
МЭДЭГДЭЛ Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ. Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ. Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотойгоор зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ
Э.Мягмар-Өлзий
@nisdegtavag
12 months ago
Д.Амарбаясгалан МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж магадгүй https://t.co/7DpYTLpCHU
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ.
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
МЭДЭГДЭЛ Сүүлийн үед “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар нүүрс тээврийн компанитай байжээ”, “Админерал” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, тус компанийн эзэн нь Д.Амарбаясгалан, мөн “X.Мандахбаяртай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байсан” гэх мэт ор үндэсгүй, баримтгүй мэдээллийг “Гранд Экстернал Инвестор” ХХК-ийн https://t.co/r1v2rjtfrD сайт санаатайгаар нийтэлсэн. Ийм худал мэдээллээс нэр төрөө сэргээлгэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс “Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч ‘Гранд Экстернал Инвестор’ ХХК-д даалгаж, түүний нэр хүндийг сэргээсүгэй” гэсэн шийдвэр гаргасан болохыг үүгээр МЭДЭГДЭЖ байна. Шүүхийн энэхүү шийдвэр нь аливаа хүн, байгууллага зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж, төрийн албан тушаалтны нэр хүндийг гутаах оролдлого хууль, шүүхийн өмнө хариуцлагаас мултрах боломжгүй гэдгийг анхааруулъя. Иймд иргэд, олон нийтэд ташаа мэдээлэл түгээж, нийгмийг төөрөгдүүлэх оролдлого бүхэн хууль хяналтын байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг болохыг дахин онцлон тэмдэглэж байна. Холбогдох баримтыг хавсаргав.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
👏 Ард түмэн засаглах түүхийн хэлхээ үргэлжилж байна. 🏛️ Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож байна. Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн сууж буй Улсын Их Хурлын гишүүддээ болон Монголын ард түмэндээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо Олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэе. 📌 Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. ✅ Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон. Ард түмнээс эхтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож, нээлттэй, эргэх холбоотой байх стратеги бодлого биеллээ олох ёстой. 📊 Иргэд, ААН-үүд төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн. ✅ Хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай. 📚Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Гэтэл багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс бид ирээдүйд юу хүлээх вэ. Багшийн хүрэлцээ, сургалтын чанар, ажлын таатай орчин, сургуулийн дэд бүтэц, үдийн хоолны хөтөлбөрийг нэгэн зэрэг, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх нь өнөөдрийн бидний үүрэг мөн. 🩺 Иргэдийн халааснаас гарах эрүүл мэндийн зардал нэмэгдэж амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын тооцоололд шинжлэх ухаанч, мэргэжлийн хандлага нэвтрүүлэх, оновчтой төлөвлөх мэргэшсэн институцийг бий болгох, чанар, нэхэмжлэлийн хяналтын хараат бус тогтолцоог хөгжүүлэх, анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. ⚖️ Хуулийг ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил авлига, дур зоргыг цэцэглүүлж, амьдралд саад тотгор үүсгэж байна. Үүнийг цэгцлэхээр хаврын чуулганаар баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар журмын тоо цөөрч, хуульд тусгагдах ёстой боловч журамд орсон байгаа заалтууд цэгцэрнэ. Парламент хэм хэмжээ тогтоох эрхээ шилжүүлэх явдал ямар нэг зарчим, шалгуур, зохицуулалтгүй өрнөж байсан бол одоо хуулийн хязгаар, хүний эрхийн зарчимд нийцэж явагдах юм. 📋Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье. ⏳ Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэд, сонгогчдынхоо итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө эрхэм гишүүд Та бүхэн эрдэм мэдлэг, арга туршлага, ур ухаанаа дайчлан хамтран ажиллаж, 2025 оны намрын чуулганы төлөвлөсөн ажлаа нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой. Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч эхэллээ! НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ. Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за. МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал! Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө?! Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз. Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа ЕНБД-ын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй. Би МАН-ын даргад өрсөлдөнө.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
🏭Говь-Алтай аймаг Шохойн чулууны үйлдвэртэй болж, орон нутгийн төсвийн орлого жил бүр 5-7 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ. 🧑🏭 Дөрвөлжин ордыг ил аргаар олборлож, улсдаа анхны эргэх зуухтай технологийг нутагшуулж буй тус үйлдвэр Говь-Алтай аймагт 400 гаруй ажлын байр шинээр бий болгож байна. 📈 Үйлдвэрийг дагаад жижиг, дунд бизнес идэвхжиж, ханган нийлүүлэлт, үйлчилгээний салбарт ч өсөлт авчрах бөгөөд орон нутгийн эдийн засагт жилд 2–3 тэрбум төгрөгийн нэмэлт орлого шингэнэ гэж тооцоолжээ. 👏 Улсын хэмжээнд жил бүр 10 гаруй сая ам.долларын импорт орлох бүтээгдэхүүнийг дотоодоос хангах боломж бүрдүүлж, баруун бүсийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх үйлдвэрийг байгуулсан Цэнгазар ХХК-д талархал дэвшүүлье.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
🇰🇿🤝🇲🇳 Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан ёсны айлчлал өндөрлөлөө. Манай улсын Төв Ази дахь бат бөх гүүр, “Стратегийн түнш” БНКУ-д УИХ-ын даргын түвшинд 22 жилийн дараа айлчиллаа. 📋 Айлчлалаар БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 📝 БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэн, шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцаагаа эрчимжүүлэх талаар санал солилцов. 👏 БНКУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Касым-Жомарт Кемелевич Токаевт бараалхлаа. 📌 “Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдаж, 2 улсын төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцлоо. ✅Астана дахь Сансар судлалын төв, “Самрук Казына” баялгийн сан, “Казатомпроп” зэрэг компаниудад ажиллаж, хамтын ажиллагаа тогтоох, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцлаа.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
🇲🇳🤝🇰🇿БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь парламент хоорондын эрх зүйн үндсээ бэхжүүлж, бүлгүүдийн олон талт харилцааг эрчимжүүлэхэд чухал юм. 📋 Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар Ховд аймаг, БНКУ-ын Дорнод Казахстан муж хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 👏БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаетай хийсэн уулзалтаар хамтарсан томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2 улсын хооронд шинэ маршрут бий болгох чиглэлээр санал солилцлоо. 📊 Астанагийн Олон Улсын санхүүгийн төв, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. 2 орны худалдаа, эдийн засгийг эрчимжүүлэхэд бизнесийн салбарын хэлхээ холбоо чухал юм. 💻 БНКУ-ын Цахим засаглалын төв нь хиймэл оюун ухааныг олон салбарт урт хугацаанд хөгжүүлэх сайн туршлагыг амжилттай хэрэгжүүлж байна. УИХ-аас төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхааран ажиллаж байна.
See More
Д. Амарбаясгалан
@AmaraaDshzvg
12 months ago
🇰🇿🇲🇳 Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэлж байна. 🤝 Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон болох Казахстан улстай улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, нийгэм, соёл болон бусад салбарын харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. 🖋️ Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол, БНКУ хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бататгах, харилцааны эрх зүйн үндсийг баяжуулж, улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино. 👏 Элэгсэг дотно угтан авсан БНКУ-ын Парламентын Мажилисийн дэд дарга А.Рау тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлье.
See More
Last Seen Users on Sotwe
angela
Seen from
Austria
Tiyaa Melisa
Seen from
Indonesia
Milf & Cougar 🔝Slut & Wife 🤘🤘🤘🤘🤘🤘🤘🤘 84 K
Seen from
Italy
Irfan Khan
Seen from
Pakistan
teman dekatmu
Seen from
Singapore
烈🏠
Seen from
Japan
尋田水
✮
Seen from
United States
Lokal Gurih
Seen from
Indonesia
okayyyyy
Seen from
United States
Trends for you
1
Rutgers
Under 10K tweets
2
Georgia Tech
Under 10K tweets
3
Maria
Under 10K tweets
4
Pop Watson
Under 10K tweets
5
Schiano
Under 10K tweets
6
Beyoncé
Under 10K tweets
7
Lala
Under 10K tweets
8
Adley
Under 10K tweets
9
Starship
Under 10K tweets
10
Devens
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241.6M followers
2
Barack Obama
@barackobama
119M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
114.1M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.8M followers
5
Narendra Modi
@narendramodi
107.2M followers
6
Rihanna
@rihanna
98.7M followers
7
NASA
@nasa
92.4M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.8M followers
9
KATY PERRY
@katyperry
89.8M followers
10
Taylor Swift
@taylorswift13
83.8M followers
11
Lady Gaga
@ladygaga
75.2M followers
12
Virat Kohli
@imvkohli
73M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.8M followers
14
YouTube
@youtube
68.8M followers
15
Neymar Jr
@neymarjr
66M followers
16
Bill Gates
@billgates
65M followers
17
Selena Gomez
@selenagomez
62.9M followers
18
The Ellen Show
@theellenshow
62.3M followers
19
CNN
@cnn
61.8M followers
20
X
@x
60.7M followers
Olivia
Online
✨
⭐
💫