Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
DashZegv.E
@Daashi5
эрэлчин
Монгол Улс, Улаанбаатар хот
Joined July 2022
1.4K
Following
1.4K
Followers
1.2K
Posts
Daashi5
retweeted
r. davaadorj
@rdavaadorj
21 days ago
Таван жил харвасан сум мэт ө��гөрчээ. Бурхны оронд одсон Золоо даргынхаа хэлсэн урмын үгийг нүүрномоос олж харав. Заримдаа чин сэтгэлээсээ хэлсэн ганц үг ямар ч шагналаас илүү урам өгдөг!
Daashi5
retweeted
S.Bayar
@SBayar12
26 days ago
Мэдээллийн аюулгүй байдал, Cognitive warfare” гэж юу вэ? Судлаач Б.Саруул XXI зууны геополитикийн онцлог, соошл мэдээллийн орчинд сэтгэл зүйн нөлөөллийн дайралт хэрхэн хийгддэг, жижиг улс орнуудын мэдээллийн аюулгүй байдалд энэ бүхэн нь яаж нөлөөлдөг талаар бичжээ. Цагаа олсон сайн судалгаа болж.
See More
Daashi5
retweeted
S.Bayar
@SBayar12
about 1 month ago
Бидний анхаарал буруу зүгт илүү чиглээд явчих шиг. “Сэтгүүлч” нэртэй хэдэн гар мөнгөтэй болох амар арга олж. Мэргэжлийн нэр гутааж. Муухай л юм ��олж. Гэтэл тэдэнд улсын төсвөөс сая, тэрбумаар нь мөнгө олгосон төсөв захиран зарцуулагч нарын үйлдэл илүү ноцтой, “но”-той биш үү? Сонин сонин албан байгууллага харагдсан. Татвар төлөгчдийг өөрсдийнх нь мөнгөөр “гол гаргасаар” ирж…
See More
Daashi5
retweeted
Baabar
@Baabarniitlelch
about 2 months ago
https://t.co/iZqAFfluWC Таван замын цэргийг ерөнхийлөн захирагчаар Манлайбаатар Дамдинсүрэн томилогдон удирдсан ба үүнээс гадна Гадаад болон Өвөр Монголын нэртэй жанжид, ноёд тус тусын чиглэлийг хариуцан удирдаж байв. Егүзэрийн хийдийн чиглэлд г��н Чимидцэрэн, Дарьгангын чиглэлд Чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав; Сөнөд, дөрвөд вангийн чиглэлд Бишрэлт бэйс Насан-Аривжих; мөн Хатан голын чиглэлд Зоригт баатар Лаварын Сумъяа болон бусад цэргийн эрхтэнүүд амжилттай удирдаж байжээ.
See More
Who to follow
Tegshjargal
@05_Tommy
Tamir S
@TamirSod
batbold
@duuukuuu910
Daashi5
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
about 2 months ago
Хамарт нь тулсан чинь ардчилал, эрх чөлөө ярьцан ш**жийна😂😂. Дарангуйлагчид шүтдэг юм байж. 100 эрхмээрээ ардчилал, эрх чөлөөнд хэчнээн халдаж, олон нийтийг үзэл суртлаар болоод тархи угаалтаар хэчнээн дарангуйлсан билээ.
Daashi5
retweeted
Ё. Отгонбая��
@OtgonbayarY
about 2 months ago
10 сарын 2-нд 21.10 цагаас Сиар ТВ болон ЮуТүүв сувгаар үзээрэй. Монголчууд яах гэж их мөрнүүдийг холбосон их сувгуудыг бариулсан бэ? N151 ИХ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИНТЕГРАЦ#shorts https://t.co/aLUFEEYYKC via
@YouTube
Daashi5
retweeted
S.Bayar
@SBayar12
2 months ago
Монгол хоёр үгний дундуур орос "п" хараал хавчуулж, Монголдоо аймаар хайртай, гадныханд дургүй гээд цээжээ дэлдээд байгаа гаруудыг үнэн алдартан шашин нь авраг даа...
Daashi5
retweeted
Baabar
@Baabarniitlelch
3 months ago
https://t.co/yUKDIC1u8I Монголын бүх буриад хожим эрдэмтэн, зохиолч, Ерөнхий сайд болно гэж Элбэгдорж Ринчино төсөөлөөгүй нь мэдээж. Түүний хүссэн Нармай Монгол улс байгуулагдсангүй. Буриад, Халх, Ойрд, Өвөр Монгол, Ба��га, Халимаг нэг төрийн хилд нэгдсэнгүй. Харин түүний үндсэн итгэл — буриадууд Монголын гаднаас ирсэн харь хүмүүс биш, нэгэн монгол үндэстний салшгүй хэсэг мөн гэсэн итгэл — хожмын түүхээр батлагджээ.
See More
Daashi5
retweeted
Baabar
@Baabarniitlelch
5 months ago
https://t.co/RN8uIeI5Y7 БАЯР, ГУНИГ ХОСОЛСОН С.БАЯРЫН ГУРВАН БОТЬ
Daashi5
retweeted
Baabar
@Baabarniitlelch
3 months ago
https://t.co/eI0xqPM9gd Гэвч Зөвлөлтийн Буриадад хядлага эхэлмэгц Монголд ажиллаж байсан буриад “мэргэжилтнүүд” өөрсдөө найдваргүй хүмүүс болов. Тэднийг буцаан татаж, оронд нь Зөвлөлтийн өөр нэг монгол угсаатан болох халимаг ажилтнуудыг авчирчээ. Тэд 1937 оны Их хядлагын мөрдөн байцаалт, залхаан цээрлүүлэлтэд идэвхтэй “ажилласан” байна. Москва өдөр тутмын бохир ажлыг дан ганц оросуудаар хийлгэсэнгүй. Монгол хэл, ахуй, хүний нэр ус, нутаг удмыг таних Зөвлөлтийн монгол угсаат иргэдийг өргөн ашиглажээ.
See More
Daashi5
retweeted
Б.Дашравдан
@BDashravdan
about 3 years ago
ТАКСИ Ханжөүд нэг удаа шөнө буув Мэдээж манай сургуулийн чиг рүү явдаг автобус зогссон тул такси барив Уриалгахан жолооч ачааг минь багаажандаа хийгээд Уламжлал ёсоор янз бүрийн яриа өдөж эхлэв Өөрийгөө Хэбэйн хүн л гэнэ (Үргэлжлэл .... доор)
Daashi5
retweeted
C🅰️STEL
@CASTEL_8888
4 months ago
Ойлгоод авчихвал ууг нь тэ
CASTEL_8888's tweet video.
Daashi5
retweeted
r. davaadorj
@rdavaadorj
5 months ago
Милтон Фридманы хэлсэн энэ санааг үе үеийн парламентийн дийлэнх олонх огт ойлгоогүй учраас манай улсын хөгжил ийм хоцронгуй байгаа юм. “Чөлөөт зах зээлд хоёр хүн сайн дураараа хэлцэл хийвэл хоёулаа ашиг хүртдэг. Харин улс төрийн орчинд нэг нь хожихын тулд нөгөөгийнхөө мөнгө, эрх, боломжийг шилжүүлэх тохиолдол элбэг.” Зах зээл дээр та бүтээгдэхүүн худалдаж авдаг, учир нь тэр нь таны мөнгөнөөс илүү үнэ цэнтэй гэж тооцсон. Харин худалдагч мөнгийг нь бараанаасаа илүү үнэ цэнтэй гэж үзсэн учраас зарсан. Өөрөөр хэлбэл, хоёр тал хоёулаа өөрсдийн нөхцөл байдлыг сайжруулсан хэлцэл хийжээ. Харин улс төрд татаас, хөнгөлөлт, хуваарилалт, тусгай эрх олгох бүрд тэр хөрөнгө хаа нэгтээгээс заавал ирдэг. Ихэнхдээ татвар төлөгчдийн мөнгөөр. Тиймээс нэг бүлэг ашиг хүртэхэд нөгөө хэсэг нь төлбөрийг нь үүрдэг. Иймээс хөгжилтэй улс орнуудын урт хугацааны хөгжил хэнээс авч хэнд өгөх дээр бус, харин хүмүүс сайн дураараа хамтран ажиллаж, харилцан ашигтай солилцоо хийх боломжийг л сайн бүрдүүлж чадсан. Хүчээр бус, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар бий болсон баялаг л хамгийн тогтвортой байж улс орны хөгжлийн суурь болдог.
See More
rdavaadorj's tweet video.
Daashi5
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
5 months ago
Дарга үйлдвэрлэл Энэ тэмдэглэлээр манай улсын үндсэн индастри дарга үйлдвэрлэл болохыг батална. Манай хэд индастриал буюу эдийн засгийн бие даасан салбарын бүх шалгуурыг хангаж байгаа юм. Эхлээд мэдээж ямар ч салбарт хэрэглэгчдийг, ирээдүйг судлах, зах зээлээ бүтээхээс эхэлнэ. Савласан ус ундааны салбар гэхэд хүний бие усгүйгээр амьдрах боломжгүй онцлог дээр тогтдог шүү дээ. Манай намууд даргагүйгээр амьдрах чадваргүй зах зээл буюу боловсролгүй, технологигүй ард түмнийг хэрхэн бүтээж ирснийг нуршихад илүүц. Хүүхдийн боловсролын төсвийг зам барилга болгож хувааж идэхэд хангалттай байлаа. За тэгээд аливаа салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд юун түрүүнд сайн түүхий эд сонгоно. Манайд бол хөдөөнөөс, хамаатан саднаасаа аль болох толгой ажиллахгүй, толгой муутайгаасаа болоод хорон санаа, хомхой шуналдаа идэгдэх нь тодорхой, хулгай хийхэд аясаар нь хөдлөх нэг нөхрийг татаж авчраад үйлдвэрлэлийн дамжлагад оруулна. Дамжлага бол жолоочоос, туслахаас, цүнчхинээс гэхчлэн эхэлнэ. Дамжлагаар дамжиж явахдаа нөхөр орчин үеийн Монголын даргын бүх шинжийг бүрдүүлж ирнэ. Гэдэс багахан цодгор, харц алмай гөлгөр, тэнэгдүү шуналыг ��ь илтгэн харуулна. Тэрийгээ нуух гэж ард түмний мөнгөөр энд тэнд ганц нэг хурал семинарт явна. Тэндээ хэл усгүй юм ойлгохгүй тул дэлгүүр хэснэ. Ингээд чац өндөртэй газраас үнэтэй гоонж авч өмсөнө. Өнөөхийнх нь ханцуй багахан уртдана. Даргархуу зангиа зангидах хичээл орой болгон ютүбээс үзнэ. Хэлэх үгийг нь хүн тоож сонсохгүй тул чухал царайлах, хоолой засах зэрэг мимикүүдээ бас төгсрүүлэх дадлага хийнэ. Ханцуй багахан уртадсан европ гоонжоо өмсөөд зангиагаа сайтар зангидаж, үсийг гөлийтөл гелдэж аваад ордны корридороор өнөө сургуулилсан мимик дээрээ ��авьж аваад таадга паадга алхална. Араас нь бас нэг нөхөрт таарсан хөөрхий жоохон охин гүйж ирээд нэг асуулт шүү юм асууна. Асуухад нь зогсчих юм бол даргын шинжээ алдах гээд байх тул таадга паадга алхангаа нэг хоёр маанагдуу хариулт хэлнэ. За байз нөхрийг ийнхүү даргын ��амжлагад бэлтгэгдэж байх зуурт цаана нь автомашиныг дамжлагаас дамжлагад бүтэн угсраад дэлгүүрт гаргадаг шиг л даргын орон тоо нь бэлтгэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл индастри ажиллаж байна. Ямар ч салбар өсөн нэмэгдэх шинжтэй байдагчлан манай дарга үйлдвэрлэл мөн жилээс жилд даргын тоог нэмэх чиглэлд хөгжиж ирлээ. Дэлхийд Тэсла, Тоёта нар хэн нь олон машин борлуулахаа үздэг бол манай улстөрийн фракцууд хэн нь илүү олон дарга үйлдвэрлэж чадахаа үздэг юм, агуу шүү дээ. Олон дарга үйлдвэрлэхийн тулд мөнгө хэрэгтэй, ингээд төсвөөс иднэ. Төсвийн мөнгөөр баах��н маанаг тэжээх тусмаа хүчтэй фракц боллоо гэж төөрөгдөж явна, манай төрийн тэргүүн лав тийм төөрөгдөлд унаад удаж байна. Нөгөө олон маанаг нь индастри л юм болсон хойно хоорондоо өрсөлдөөнд орчихно. Ингээд миний дарга сэтэр энэнийхээс богино байна гэхчлэн гомдоллож, сэтрээ уртасгах улстөр хийж эхэлнэ. Хажуудахаасаа арай бага дарганцар харагдчлаа гэж үзэхээр шөнө нойр нь хүрэхгүй. Маргааш нь яаж илүү дарганцар харагдах вэ, яаж хоолойгоо шахаж арай сүртэйхэн ярих вэ бодож боловсруулж хононо. Хөөрхий монголчууд маань даргасаг, даргад хайртай хайртай гэхэд хүссэн болгоноор нь даргалуулахад үндэсний нөөц, энерги арай хүрэлцэхгүй тул сүүлдээ энэ өрсөлдөөн нь фракцаа татаж унагаана. Татаж унагаасан хойно дамжлагаар шинэ маанагуудыг өрнө. Өнөөдүүлээ гялайтал гоёж байгаад зураг аваад л тэр тийм юмны дарга боллоо гээд л бүх сувгаар мэдээлнэ. Яг л старшипыг дахиад хөөргөх туршилт мэдээлж буй мэт сүртэй. Саяхан гэхэд нийслэлийн Амартүвшин гээд нэг сайхан даравгар даргыг орлогч даргаа өгч, ямрымны зохицуулах менежер боллоо гэж мэдээлэхдээ ард нь нарны цацраг дэвсэж өгсөн байна лээ хахаха. Эд нар маань үйлдвэрлэлийн салбар байх нь багадаад удахгүй Будда бурхантайгаа өрсөлдөх чиглэлд шааригдаж байна уу даа. Ай бас агуу агуу... ингээд тоочоод байвал Монголд дарга үйлдвэрлэл гэдэг салбар дэлхийн индастриал са��барын ихэнх шинжийг хангаж байгаа. Бүтэн ложистик хөдөлж, тив тив, улс улс, аймаг аймаг, сум сум хэсэн улиг домог ярьж явах нь ч индастриал процесс мөн. Харин хаанаас эхлээд салбар болох шинжээ алдчиж байна гэхээр дэлхийд бусад салбарт бол бүтээгдэхүүний чанар фэилдмэгц хэрэглэгчдэд гологдож, зах зээлээс шахагдаж хог болдог билээ. Манай ард түмэнд бол фэил олон маанаг даргаа голох, шахах чадвар дутаад хөөрхий байна. Зориуд ийм болгосныг эхэнд дурдсан. Зориуд инженерчлэгдсэн ард түмэн гэдэг хөөрхий өнөөдөр хэн гэдэг гялгар дарга дамжлагаа дүүргэх нь үү харж сууна. Өнөөдүүлээ өөд уруугүй өдөр шөнөгүй ярина, хов базна, зураг тойруулна, наадмаар өмссөн хувцсыг нь шинжинэ, эхнэр нь хэр том мөөмтэй рүү хүртэл орно, ерөөсөө шинэ эйрпод авахаар очерлож байгаа зах зээлээс ч идэвхтэйгээр дарга үйлдвэрлэлд оролцоно, дарга нараа хоол мэт, ус агаар мэт хэрэглэнэ. За тэгээд цааш бичих зай талбай байхгүй болж ирлээ, түүнээс "Монголын дарга үйлдвэрлэл индсатриал салбар болох нь" сэдвээр зэрэг хамгаалсан ч чадах байна. Аливаа салбарын бас нэг шинж нь академийн судлагдахуун болох боломж байдаг юм, тэрийгээ ч хангасан байдаг л даа манай хэд хахаха... аймар аймар. Ингэтэл сайхан хөгжүүлсэн эднийгээ экспортод гаргаж мөнгө олох боломжгүй нь даанч харамсалтай хэрэг. Та нар АНУд байгаа Элбэгдоржоос эхлээд сая араас нь явсан Нямбаатар нарыг энд тэнд алаад, даргаа хийгээд явна гэж бодож байна уу? Дэлхийн ард түмнүүд манай хэдийг орцны даамалд ч тэнцүүлж томилохгүй шт. Яагаад гэвэл тэд чинь жинхэнэ индастри хөгжүүлж, жинхэнэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьдарч байдаг улс.
See More
Daashi5
retweeted
Data Engineer
@enkhbatbyambats
5 months ago
Хятадын нэгэн арилжаачин Obsidian програм дээр өглөө бүр 6 цагт арилжааны 3 санаа гаргадаг "хоёр дахь тархи" бүтээж, 6 сарын дотор 180,000 долларын ашиг олж. Үүнд ямар нэгэн Bloomberg терминал, шинжилгээний алба эсвэл шинжээчдийн баг шаардлагагүй бөгөөд зөвхөн Mac Mini компьютер, iPhone болон Obsidian-ийн local сан (vault) байхад л хангалттай байж. AI уншсан нийтлэл, сонссон подкаст, Telegram бот руу илгээсэн дуут тэмдэглэл бүрийг 24/7 ажиллагаатай зур��аан N8N дамжуулах шугам шууд library руу нь татаж оруулдаг. Шөнө бүр нейрон сүлжээ 4,000 гаруй холбогдсон тэмдэглэлийг уншиж, шинэ мэдээлэл болон хуучин таамаглалуудын хоорондох хамгийн хүчтэй холбоог олж тогтоодог. Өглөө бүрийн 6 цагт түүний ирсэн мэйл хайрцагт дараах товч мэдээлэл ирдэг: 1. Итгэлцлийн оноо бүхий арилжааны 3 санаа. 2. Тухайн долоо хоногийн шинээр гарч ирж буй гол таамаглал. 3. Идэвхтэй арилжааны байр суурьтай зөрчилдөж буй аливаа тэмдэглэл. Сар бүрийн зардал нь API-д ердөө 120 доллар бөгөөд сарын ашиг нь ойролцоогоор 30,000 доллар байна. Уламжлалт квант сангууд ийм хэмжээний мэдээллийн урсгалыг гаргахын тулд 8 хүнтэй баг ажиллуулдаг бол тэрээр ердөө 120 доллар болон Mac Mini ашигладаг гэнэ.
See More
enkhbatbyambats's tweet video.
DashZegv.E
@Daashi5
5 months ago
@ganboldtordai
Гүн эмгэнэл илэрхийлье.
Daashi5
retweeted
Samandar Tsogtbayar
@satso999
5 months ago
Өнөө айхтар хэл амны бай болж баривчлагдаж хориулж, хамаг юмаа хураалгаснаар олны анхааралд өртөөд байсан урт настай удаан жаргалтай (зовлонтой) "18 хоног" баримтат киног үзлээ. Шударга бусын эсрэг эс үйлдэхүй нь зонхилж бурууд нүд тархи нь дасаж ужгирсан энэ нийгэмд зоригтойгоор шүгэл үлээж хонх цохьсон, тууштай хэсэг залуус гарч ирсэн нь "Ноорог"-ынхон билээ. Наснаасаа ахадсан төлөвшил, биенээсээ хэтийдсэн зориг зүрхтэй энэ хүүхдүүд оройлон түүчээлж залуусыг уриалж улс төрийн өндөр соёлтойгоор жагсаж тэмцсээр байгаад худал хуурмагийн хаант улсын засгийг ганхуулж доргиож унагаж чадсан нь саяхан. Уг үндсээр нь сугалахад хэцүү ч ганхуулж доргиж, сэвтээж цуулж бол чадсан. Том гавьяа. Яг ийм сэдвээр кино хийнэ гэж сэтгэхээс авахуулаад өөрөө стандарт бус сэтгэлгээ. Солиотой хүн л ийм сэдвээр сонгогчдын боловсролд зориулж кино хийнэ гэж бодно. Арга эвийг нь маш эвтэйхнээр олохгүй бол асар уйтгартай, хаалттай, улс төржсөн гэж хардуулах магадлалтай, хаяагаа манасан аль ч хүмүүсээс мэдээлэл авч зураг авалтаа хийхэд яршиг түвэгтэй хэл амтай ядаргаатай өгөгдөл. Ямартай ч хийчихэж. Хийхээр барахгүй нээлтээ хийх урилгаа ирүүлж. Үз��ээ... Юу хэлэхээ мэддэггүй ээ. Хэсэгтээ манарах маягтай. Учир нь энүүхэн богино хугацаанд нэг дор олон туйлт сэтгэцийн эмгэг гэмээр үзэгдэл дараалж бараг бүх сэтгэл хөдлөлийн шинжүүд нэгэн дор бужигнавшд. Ичиж гирэвших, шоолж дооглох, гайхаж эгдүүцэх, гутаж гутрах, харамсаж халаг��ах, үзэн ядах хийгээд ойлгож ухаарах, урамшиж итгэл төрөх гээд дэс дараалсан энэ олон сэтгэл хөдлөлийн шинжүүд холимог хуурга мэт холилдсон болохоор юугаа хэлэхээ ч мэдэхгүй хэсэгтээ л бодлогшров. Ядаж байхад дүү нар нэр зарлаж сэтгэгдэл хэлүүлэхээр тайзан дээр зарлаад байдаг. Анзаараагүй хараагүй зүйлсээ илүүтэй ихээр сэрж мэдэрлээ. Сонгуулийг ингэж том зургаар нэгтгэж нийлүүлж харах нь мөн чанар хийгээд утга учрыг нь ойлгох, муу сайн талуудыг нь олж харахад хамгийн чухал нь ажээ. Өчнөөн олон жил сонгууль өгсөн мөртлөө өмнө нь ердөө л өөрийнхөө тойрог, дэргэд хажууд нэр дэвшсэн хүмүүс төдийгөөр ойлгож мэдрээд л яваад байж. Архаг сонгуульчин надад ингэж мэдрэгдэж байгаам чинь анхлан өгч байгаагаас өгсүүлээд залуу хүмүүст, олон нийтэд айхтар сүрхий нөлөөлөл үзүүлж сэнхрүүлж, ойлгуулж ухуулж чадахаар кино болжээ. Ингээд кинон дээрээс харсан чинь яасан ч утга уянгын "Болор цом"-сог, Хойд Солонгос шиг сүржигнэж хийрхсэн, солиотой галзуучууд хүртэл дэвших боломжтой нэг талаасаа эрх чөлөөтэй мэт болов ч нөгөө талдаа хариуцлагаггүй, хуйвалдсан, хуурсан сайн муу бүх юмны mix үлгэрийн баатрууд, мэргэжлийн залилагчид, амилж сэргэсэн "Walking Dead" маягын сонгууль хийдэг хүмүүс юмбдээ бид чинь. Тийм холион бантан, ялгадас хог дүүргэсэн шуудайнаас нүдээ аниад шахуу базаж атгаад гаргаад ирсэн нь энэ хэд гэхээр бас ч гэж нуруутай ч юм шиг. Хамгийн гол нь сонгуулийн сурталчилгааны хэдхэн хоногт биш сонгуулийн 4 жилийн хугацаанд бодож сэтгэж шилж сонгож өөрийгөө бэлдэж дараагийн сонгууль хүртэлх амьдралын чанарт тань нөлөөлөх сонгуульд "Том хүн" шиг чухал нухацтай ханддаг байхын тухайтад нөлөөлж ухааруулахаар кино болжээ. Кинонд сонгогдсон таван өөр дүрийн хэлж ярьж байгаа бүхнийг харьцуулж бодож суухад бүхий л өнцөг хандлагыг мэдэрч ингэж л том зургаар нь сонгуулийг хар�� мэдэрч байгаагүйгээ ойлгосон маань миний сонгогчийн боловсролд нөлөөлж энэ кино үүргээ гүйцэтгэлээ гэсэн үг. Үг олдож үхэр холдлоо. Дүү нартаа амжилт хүсье! Бас энэ бүхний тань төлөө баярлалаа Та энэ киног заавал үзээрэй. Хоншоортой улс төрч, улс төрийн намууд төлбөрийг нь төлж энэ киног түрээслээд нөгөө бүх телевизийн сувгаар цацуулж бааварлаад байсан булай нэвтрүүлгүүд шигээ орон даяар нэгэн зэрэг гаргаасай. Өөрсдийгөө зольж өрөөлийн ирээдүйн төлөө тийм зоригтой алхам хийж чадвал Монголын улс төрийн амьдралд хийх том шинэчлэл өөрчлөлт болно шүү гэсэн нэгэн зөвлөгөөгөөр энэ бичвэрээ өндөрлүүлье! #Ноорог #18хоног #ТэнгисКиноТеатр #СонгогчийнБоловсролОлгохБаримтатКино.
See More
Daashi5
retweeted
UBn.mn ЮУ БАЙНА
@UBn_mn
6 months ago
ШУУРХАЙ: Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо‼️ https://t.co/K3MhpokhM1 Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонхын саналаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо
@UKhurelsukh
@Enkhbayar_bat
@Sainzorig_P
@Batkhuu_lw
See More
Daashi5
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
6 months ago
Насанд хүрээгүй нийгэмд нэг ч хүүхэд байхгүй Хүүхдэд ээлтэй орон болъё молъё гээд байгаа хүмүүсийн сэтгэлийг ойлгож байна. Сэтгэл нь сайхан юм даа гэдэг шиг. Хүүхдэд ээлтэй гэх үү, хүүхдэд аюулгүй гэх үү, хүүхдэд ийм ч сайхан, тийм ч нөхөрсөг нийгэм байхын тулд ХҮҮХЭД хэрэгтэй. Хүүхэд хэрэгтэй гэдэг нь төрүүлэх хэрэгтэй гэсэн утгаар биш ухамсартаа хүүхдийг хүүхэд гэж ойлгох чадварыг хэлж байна. Үүний тулд өөрийгөө ТОМ ХҮН гэж ялгаж таних чадвартай бие хүн хэрэгтэй. Бүх асуудал эндээс эхэлнэ. Ухамсраас эхэлнэ. Өөрөөр хэлбэл том хүн өөрийгөө том хүн гэж бүрэн гүйцэд ухамсарлаж бие даасан бие хүн болж байж л түүний эсрэг талд "хүүхэд" гэдэг оршихуй тодорхой ялгарч ирнэ. Энд ингээд амархан биччиж байгаа боловч ийм ялгарал үүсэхийн тулд дэлхийд хэчнээн зуун жил, хэчнээн мянган жилийн хөгжил явагдсан. Шашны мораль байна. Протестант шинэчлэл байна. Үйлдвэрлэл технологийн хувьсгал байна. Бүх нийтийн боловсрол байна. Шинжлэх ухаан байна, үүнээс улбаатай эрүүл мэнд, наслалт байна. Ингэж нэг сурч боловсорч, өөрөө ажил орлоготой болсон, мөн өөрийн гэсэн шашны ёсзүйн цогц хандлагатай бие хүн үүссэнээр хүүхдийн өмнө хүлээх хариуцлага гэдэг юм энэ зэрэгт хүрсэн. Түүнээс дөнгөж саяхан 20р зууны эхэн үед Фордын үйлдвэрт жоохон хүүхдүүд ажилладаг, 1930аад онд их хямрал болоход хүүхдээ зарж байсан тийм л дэлхий. Манай нийгэм энэ хэдэн зуун жилийн орчин үежилтийн яг эсрэг яваад байгаа учраас энэ байдлаараа хүүхдэд ээлтэй болох ямар ч боломжгүй. Хүүхдийг ээх ивээх насанд хүрэгсэд нь байхгүй. Байхгүй гэдэг нь жишээ нь наад захын дууны үгнээсээ мэдэгддэг. Би яасан ийсэн энгэрийн ганц мод, ийм ч тийм ч эр хүн, би яадаг ийдэж ээжийн үр гээ л дуулаад байна. Үр хүүхдээ биш өөрийгөө хараад эгдүү нь хүрч үхэх гээд байгаа нь мэдэгдэнэ. Би яагаад энэ олон жил одон медаль, ээжийг хэтийдүүлэн шүтэх үзлийн эсрэг бичээд байна гэхээр энэ байдлаараа насанд хүрэхгүйг чинь, хүүхдийг өөрөөсөө илүү хайрлахгүйг чинь мэдээд бичээд байна. Насанд хүрсэн хүн өөрийгөө хүүхдээс илүү эгдүүцэж өхөөрдөх, тэрийгээ дуу болгоод дуулахаас ичихгүй байна гэдэг сэжиг хүрмээр нарциссизм болно, өвчин болно. Махан биеийг эмч дээр очоод оношлуулдаг. Очоод үзүүлэхгүй, ил хөндүүр зовуурьгүй өвчнийг яахын? Оношилж өгч байгаа над руу дайраад байх биш баярлаж талархвал таарна шүү, эхийн нарциссизм гэдэг эмгэг тусчихсан авгай хүүхнүүдэд хэлэхэд. Насанд хүрээгүй нийгэмд нэг ч хүүхэд байхгүй, ухамсарт нь.
See More
Daashi5
retweeted
Enkhbat D
@enkhbat
6 months ago
Төрийн нэгдмэл байдал алдагдсан нь улам тод харагдах боллоо. Албан тушаалтнууд хувийнхаа болон бүлэглэлийнхээ эрх ашгийг л төрийн нэрээр халхалж хэрэгжүүлж байна. Нэгдмэл байдалгүй болсон гэдэг нь систем задарч байна гэсэн үг. Систем нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаа болино гэдэг нь ардчилсан төр үг��й болж байна гэсэн үг. Цаашаа яах вэ? Хамгийн муу хувилбар бол дарангуйлал тогтоно. Учир нь систем задрахад түүний удирдлагын орон ��ай хоосорч, улс орон инерцээрээ явж эхэлдэг гэдэг. Ихэнх хүн төр байсаар байна гэж хэсэг харах ч бүх зүйлс эзэнгүй, дүрэмгүй болж, замбараагүйдэл нь ердийн зүйл болно... Задарч буй системийг тогтоох сүүлийн арга нь түүнийг хүч хэрэглэж, дарангуйллаар хадгалах зам. Дарангуйлал нь ардчилсан төрийн задралын гол шалтгаан болсон авлигыг засаглалын механизмынхаа ажиллах дүрэм болгоно. Систем огт өөр систем болж төрөл арилжина. Авлига бүрэн ялна. Харамсалтай нь, авлигын сүлжээг сууриа болгосон хатуу гараар улс орныг хэсэг удирдаж болох ч түүнийг хөгжилд ��үргэхгүй. Учир нь авлигад үндэслэсэн шийдлүүд хэзээ ч зөв, оновчтой, тогтвортой байх боломжгүй. Энэ бол өнөө цагийн олон ядуу орны оршин тогтнож, явж буй зовлонт замын загвар.
See More
Last Seen Users on Sotwe
ابن العراقيه _20k
Seen from
Canada
bugra&samira
Seen from
Turkey
18++
Seen from
Indonesia
Bey_efendi
Seen from
Turkey
۫ISTRIMU IMAJINASIKU
Seen from
Singapore
Mustafa
Seen from
Turkey
zoro sanji
Seen from
United States
Varatharajan Doctor
Seen from
Netherlands
nylee
Seen from
Indonesia
Şahin Lüleburgaz
Seen from
Germany
Trends for you
1
#dwts
Under 10K tweets
2
Mason Rudolph
Under 10K tweets
3
#MissUniverse2026
Under 10K tweets
4
Iowa
Under 10K tweets
5
Porsha
Under 10K tweets
6
tom holland
Under 10K tweets
7
Spain
Under 10K tweets
8
Caleb Martin
Under 10K tweets
9
Nuggets
Under 10K tweets
10
Tessa
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240M followers
2
Barack Obama
@barackobama
118.6M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
114.4M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.7M followers
5
Narendra Modi
@narendramodi
106.9M followers
6
Rihanna
@rihanna
98.6M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.7M followers
9
KATY PERRY
@katyperry
89.9M followers
10
Taylor Swift
@taylorswift13
83.9M followers
11
Lady Gaga
@ladygaga
75.4M followers
12
Virat Kohli
@imvkohli
73.3M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.8M followers
14
YouTube
@youtube
68.6M followers
15
Neymar Jr
@neymarjr
66.3M followers
16
Bill Gates
@billgates
65.2M followers
17
Selena Gomez
@selenagomez
63M followers
18
The Ellen Show
@theellenshow
62.1M followers
19
CNN
@cnn
61.7M followers
20
X
@x
60.6M followers
Olivia
Online
✨
⭐
💫