Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Хаарайн Доржпалам
@KhaaraiD
Жиргээ гэдэг зүйлд нэгдэж үзэх санаатай
Mongolia
Joined May 2014
1.8K
Following
1.7K
Followers
5K
Posts
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
about 2 months ago
Реппер Темон 80 хоногт Оюутолгойн төслийн зээлийн хүү, ноогдол ашгийн асуудлыг шийдэж чадлаа. Өө Тeмон чи бол САК залуу🎼
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
4 months ago
НАДАД 500 ТЭРБУМ БАЙНА. ТАНД САНАА БАЙ��А УУ? Туулын хурдны зам хэмээх нэгэн аварга хэрүүлийн алим байна. Үйл явц бараг төгсөх тийшээ хандаж байж магадгүй. Учир нь иргэдийн эсэргүүцэл маш хүчтэй, тогтвортой байгаа. Social licence буюу нийгмийн хүлээн зөвшөөрөгдөл байхгүй ийм төслийг хүчээр зүтгүүлсээр байгаад явуулах нь өөрөө улс төрийн нэн эрс��элтэй алхам. Гурав шахам их наядын гүүрэн зам байтугай гуравхан тэрбум төгрөгийн усан оргилуурыг зүтгэж барьсан С.Амарсайханыг л хар. Улс төрчид дундаа нэр хүндээрэээ хамгийн сүүлийн байрыг эзэлдэг. Нямбаатар л “зориуд явуулгатай эсэргүүцээд байна” гээд байгаагаас биш эсэргүүцэж буй хүмүүс нь бол яг л бор зүрхээрээ үзэж тараад байна. Хэрэв ямар нэг хөдөлгөөн зохион байгуулалт, ивээн тэтгэлэгтэй бол илт харагддаг. Харин энд тийм зүйл алга тийм ч болохоор Нямбаатарт Social licence алга гэж хэлээд байгаа юм. За энэ төслийг зогсоолоо гэхэд аль хэдийнэ авчих��ад байгаа 500 тэрбум (зарим эх сурвалж 621 тэрбум ч гэж байна) төгрөгийг яах вэ? Өгсөн эзэнд нь буцаах уу? Өөр зүйлд зарцуулах уу? Нэгэнт шийдэгдчихсэн энэ их мөнгийг түгжрэлд нь зарцуулна гэвэл танд ямар санаа байна вэ? Бид энэ удаад түгжрэлийн эсрэг санаануудыг түүж цуглуулж байгаад хэдэн арга зам жагсаахыг оролдлоо. Улаанбаатарын хүн бүхэн түгжрэлийн тухай мэдлэгтэй бөгөөд түгжрэлийн эсрэг ямар нэг санаа тээж явдаг билээ. Нэг. Олон хүн хөлхдөг обьектуудыг хотоос гаргах. Энэ хувилбар хамгийн их хүнд таалагддаг тул жагсаалтын эхэнд орлоо. Нүүлгэх обьектуудын тоонд их сургуулиуд, Нарантуул зах болон тэр орчмын бусад том худалдааны төвүүд, Зуун айлын барилгын нэгдсэн зах, Баянзүрхийн гэх мэт хүнсний томоохон захууд орж байна. Нээрэн ч хүнс бараагаар нь солонгоруулж байгаад хотынхоо 4 талд гаргаад, 6 эгнээ замаар орц гарцыг нь шийдээд, хот руу цухуйнгуутаа таван тийшээ тарж салаалаад явчих��аг бол түгжрэл гэгч эрс буурна даа. Тэгэхгүй бол багадаа л 300 метр газар тойрог түгжрэл үүсгэн, тэр хавийнхаа уулзвар бүхнийг таг бөглөдөг. Хоёр. Сургуулиуд нэмж барих Сургууль амарсан мэдээг сонсоод бид “даанч тийм байхаа түгжрэлгүй болчихсон байсан юм” гэж дуу алддаг. Тэгвэл сургуульд хүүхдээ зөөх гэж түгжрэлд дор хаяж 30-40 хувь, ид хүүхэд зөөдөг цагаар бол бараг 60-70 хувийн нэмэр оруулдаг бүдүүн тойм мэдрэмж төрж байна. Сургууль болон түгжрлийн уялдааны судалгаа байдаг байж таарна. Тэндээс харж байгаад сургуулиудыг зохих газар нь бариад явчихвал түгжрэлийнхээ талыг дараад авчих бишүү. 500 тэрбум гэдэг чинь 960 хүүхэд сурах 20 сургууль. Их нэмэр болно шүү. 2,8 их наядаар нь бодвол бараг 120 ширхэг сургууль! Гурав. Төмөр замыг хотоос гаргах Манай хот дундуураа нэг тууш төмөр замтай. Тэрнийхээ хоёр талаар явж явж байгаад нэг хөндлөн гарц юмуу, нүхэн гарц таар��лдангуут давж явдаг. Энэ төмөр замыг хуулж аваад Богд уулын урдуур тавьчихвал түгжрэлийг эрс бууруулна гэх хүн багагүй бий. Дөрөв. Хэрсэн замууд Дээрх санааны ижил хувилбар. Арван зэрэгцээ замаар түгжрэхгүй тууж байсан ч тэдгээр нь ганц л газраар гардаг бол тэндээ таг бөглөрөөд ямар хэрэг байх билээ? Манай хотын авто замын сүлжээний зарчим яг л ийм шүү дээ. Тиймээс том замуудтай холбогдсон олон жижиг нарийн замууд асар олныг нэмж байж түгжрэл буурна гэх хүмүүс их байдаг. Дэлхийн хотуудын авто замын зарчим л даа. Манайх шиг талбайтай ч манайхаас даруй 10 дахин их автомашинтай түгжрэхгүй болоод байдгийн нууц нь чухам энэ аж. Тав. Олон түвшний зам. Уулзварууд болон зарим буцаж эргэлтийг газар доогуур, эсвэл гүүр болгож дээш өргөх замаар машинууд нэгэндээ садаа болохгүй нэвтрэлтүүдийг хийх нь түгжрэлээс аврах нэгэн гарц гарцаагүй мөн. Нэгэнт гартаа оруулаад 500 тэрбум төгрөгийг үүнд зарцуулбал тун ч сайн сан. Зургаа. Гүүр нэмэх Туул, Дунд, Сэлб гол дээгүүр гүүр нэмэх нь нэмэлт жижиг замууд нэмэх санааны л нэг хэсэг. Ерөнхийдөө том замуудыг холбосон нэвтрэлтүүдийг л сайжруулж байгаа юм. Санадаг л санаа. Долоо. Туулын хурдын зам барих Яармагт амьдардаг хүмүүсийн зарим нь олзуурхаж байх шиг. Гэхдээ Яармагаас наашлаад Зайсангаар хотын төв рүү орох юмуу даа. Тэгвэл одоо байгаа замыг нэг эгнээгээр өргөжүүлчихэд болчих ажил харагдана. Эл төслийг санаачлагчид “УБ хотоор зүгээр дайран өнгөрөх гэж байгаа хүмүүс түгжрэл нэмдэг юм аа, тэд нар үүгээр зорчо��д амар болно” гэцгээсэн. Гэтэл тийм хүмүүс хаашдаа л Богд уулынхаа урдуур яваад сурчихсан байдаг. Даялалтын илүү нь 10 км хүрэхгүй. Яс юман дээр одоогийн Дүнжингаравын замын ачаалал ёстой л Дүнжингарав зах дээр бөөгнөрдөг болохоос уртынхаа хэрээр ашиглалт маш багатай. Туулын хурдын зам тэрний л араас орох болов уу даа. Түгжрэхгүй юм чинь Туулын хурдны замаар явья гэх хэн байх вэ? Гээд бодохоор түгжрэлийг 13%-аар бууруулна гэсэн тооцоо ч хуудуутай санагдана. Дээрх арга замуудыг ороод ирчихсэн 500 тэрбумаар санхүүжүүлбэл түгжрэлийг нэлээд буулгахаар, төслийн бүтэн мөнгө 2,8 их наядыг зарцуулбал түгжрэлийг нам ялахаар л харагдаж байна. Гэтэл заавал тийм муйхар төсөл сэдчихээд иргэдтэйгээ дайн зарлах нь холгүй алалдах ямар хэрэг байна Х.Нямбаатар аа?!
See More
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
5 months ago
УИХ-ын хаврын чуулганы сонин сайхнаас...
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
5 months ago
Фельетон хөрөг: Залины хүүдий https://t.co/Qyc0kd8MNc сайт уншигч та бүхэндээ УИХ-ын 126 гишүүдийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд Фельетон хөрөг хэлбэрээр хүргэж эхлээд байгаа билээ. Фельетон хөрөг нийтлэл нь нийгмийн гаж үзэгдэл, албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал, эсвэл хүмүүсийн хэвшмэл буруу ойлголтыг егөөдөл, хошигнон шоглосон, ёгт хэлбэрийн шүүмжлэлээр илэрхийлсэн сэтгүүл зүйн төрөл юм. Энд хүн гүтгэхгүй, харлуулахгүй бодит нөхцөл байдлыг хүргэнэ. Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж, таван мандаттай тойрогт 53,659 хүний санал авч, тухайн тойрогтоо хоёрдугаарт эрэмбэлэгдэж сонгогдсон УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг онцолж байна. Зүүний сүвэгчээр ч шургаж мэдэхээр зальтай эр. Заль гэдэг ухааны хэлтэрхий хойно улстөрчид заль, мэхгүй бол хаа хүрэх билээ. Одоо ч бүр худал хулгайгүй бол хаа хүрхэв болчхоод байна. Мань эр 2014 онд тэргүүлж байсан Засгийн газрыг нь огцруулснаас хойш 10 гаруй жил ганцаардаж явна. Тухайн цагт парламентын танхимд ганцаардлаа нууж, зангараг харуулахыг хичээн ихэд хэцүү л байсан санагддаг. Энэ үеэр Норовын Алтанхуягийг харахаар л “Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна. Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдэрнэ” хэмээх нэрт найрагч О.Дашбалбарын шүлгийн мөртүүд өөрийн эрхгүй санаанд ордог байв. Арга ч үгүй, тэр шархдаж ганцаардсан ч зангаа хэзээ ч тавихгүй өвгөн чоно байсан. Байсаар ч байна. Бадар барьсан энэ улс төрийн талбарт хэнтэй ч нөхөрлөж чадах, хэнээс ч салж чадах ийм л нэгэн зальжин бодьгал. Өдгөө тэрбээр “Чоно өтлөвч хургандаа, цорж өтлөвч балиндаа” гэдэг шиг шинэ залуу гишүүдээс эхлээд шийдсэн өвгөдийг хүртэл хэмлэж суугаа нь харагддаг. Түүнд энэ зэргийн эрх, зангараг үлдсэн гэхэд хэцүү ч нэгэнт өөрөө бүтээсэн орон зайг үгүйсгэх аргагүй. Харин шүд бол үлдээгүй. Зарим тал дээр хэтэрхий өөрийгөө дөвийлгөх, цойлох гэсэн насан зүгийн хийрхэл нь түүнийг гутаах нь бий. Гагцхүү өөрийгөө гутааж байгаа эсэхээ өөрөө ч мэдэхгүй сууж байгаа нь гайхамшигтай. Тэр ганцаардлаа өөрөө бий болгосон. Уг нь тэр Ерөнхий сайдаар ажиллахдаа эзэн хааны нэрээр бонд босгочихсон, улс төрийн ууган хүчнийг Засгийн газрын “хашаа”-наас хөөгөөд гаргачихсан, Монгол Улсын нэр зүстэй аавын хүүхдүүдийг үүдэндээ дугаарлуулж явсан эр хүн. Гэтэл 2016 оны сонгуульд ялагдаж, бие даан нэр дэвших хүртэл чамгүй сэт��элийн тэнхээ шаардсан биз ээ. Ийм байдалд хүрсэн нь хөндлөнгийн оролцоо бий ч өөрөөс нь бас шалтгаална. Нэг талаар АН-ын нэрээр насаараа өндөрт заларсан байж хэцүү цагт сүүлээ хавчин зугтаасан нөхөр гэвэл яах аргагүй Н.Алтанхуяг. Тэр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа яах аргагүй бүлэглэлийн эсрэг боссон, тэмцсэн. Дубайн гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил 49 хувь гэх мэт бүлэглэлийн ашиг сонирхлын эсрэг зогсож байсан учраас түүнийг зохион байгуулалттай огцруулсан нь үнэн. Уг нь цагтаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд нэр зүстэй олон аавын хүү “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдахаар түүний үүдэнд дугаарлан зогсож байсан. Сүүлд нь “Чингис” бондоос хүртэх гэж өнгөтэй өөдтэй бүхэн л дугаарлаж зогссон нь бас л үнэн. Ийн мандаж явсан нөхрийг Ерөнхий сайдаас нь унагааж, ижил олон нөхөд, амраг саданг нь цагдан шалгаж гээд түүнийг өөд нь өндийлгөөгүй. Одоо л нэг нар харах болов уу гэтэл Хөгжлийн банкны хэргээр буруутгагдан үйлээ үзэж байгаа бололтой. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан гурван удаа цагаатгасан ч прокуроруудын саналаар ахин анхан шатнаас шүүгдэж эхэлсэн. МАН-ын нэг том өрсөлдөгчийг 2027 он хүртэл шүүх бололтой. Өөрөөр хэлбэл ах намынхан айдгаа авдартаа хийж авсан бололтой. Тэр цагаан морин жил, 1989 онд их сургуулийн багшийн ширээнээс улс төрийн замналаа эхлүүлж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Байнгын хороон дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд, Намын дарга гээд дамжиж өссөн зангараг нь түүнийг улс төрийн талбарт баганаас дор борви нугалуулах учиргүй ч тэр ганцаардсан. Н.Алтанхуяг нэгэн далны босго алхах гэж яваа ч ахиад нэгэн далан жил амьдрах мэт аашилж яваа зоргоороо улстөрч. Яахав, түүнээс хүн чанарын хэлтэрхий цухалздаг. Н.Алтанхуягийг ид хэмлэж байхад тэр юунаас ч айгаагүй ил гарч байгаад зодолдсон, даанч дийлдсэн. Өөрийнх нь Ахлах зөвлөхөөр ажиллаж асан Л.Гансүхийг шүүх хуралд өөрийн биеэр очиж, түүнийг цээжээр хамгаалах гэж үзсэн. Тухайн үед Ц.Элбэгдоржийг муучлах бүү хэл өөдөөс нь эгцэлж хардаггүй байлаа. Харин тэр шүүх хуралдааны үүдэнд “Энэ бүгдийн захиалагч нь Элбэгдорж” хэмээн шуудхан хариулж байв. Тэр ч бүү хэл “Яллах гээд байвал намайг ялла” гэж байсан. “Шинэчлэлийн” хэмээх Засгийг тэргүүлж байсан Н.Алтанхуяг ямархан Ерөнхий сайд байв гэхээр тэнгэр тултал магтах аргагүй ч бас газар дор ортол муучлахаар ажиллаагүй. Тэр тусмаа улс төрийн талаасаа яс үзсэн. Одоо ч тэрбээр өөрийн тэргүүлсэн Засгийн газрыг унагаасан явдлыг шүдгүй шахам амандаа зууж яваа эр хүн. Тухайн үед МАН-аас АН-ыг холдуулж, “Алтангадас” фракцыг хүчирхэг байлгаж, өөрөө өндөрт байхыг зорьсон л эр хүн. Алдсан ч байх, оносон ч байх. Гудамжинд явсан Н.Энхбаярыг Солонгосоос дуудаж авчраад Засгийн газарт хамтрав. Өөрийг нь сөрөг хүчний дарга байхад МАН Засгийн газартаа багтааж байсныг ч ор тас мартав. Яах аргагүй зальтай хүн л ингэж чадна. МАН-ыг засгаас хол байлгахын зэрэгцээ нам доторхи фракцуудыг номхон байлгахын төлөө үзэж тарав. “Женко” Х.Баттулга, З.Энхболд, Ц.Элбэгдорж нараас ирэх галыг цээжээрээ хааж, “Алтангадас”-ыг ч тэр, “Шонхор”-ыг ч, МоАХ-г ч тэр адилхан дэвжээнд хамт зогсоож чадсан. Олон фракц бүлэглэлээс бүрдэх олон ургальч үзэл бүхий АН хэмээх их айлыг авч явна гэдэг амаргүй асуудал. Олон бүлэглэлийг хооронд нь нүдэлдүүлэхгүйгээр, мөн хажуу хавирганаас нударчих гэсэн МАН-аас зайгаа барьж явна гэдэг үнэндээ л хүнд байгаа биз. Бас болоогүй, МАН-ын угшил нэгт МАХН-тай хэл амаа ололцох, АН-ын угшил нэгт МҮАН-ын жорыг нь тааруулах энэ бүгд бол эцэс төгсгөлгүй их ажлыг тэр угийн зальжин зан, улс төрд “нүдэлдсэн” зангаргаар авч гарсан гэдгийг бол ам дүүрэн хэлэх ёстой. Ийм л нэгэн бодгаль улс төрийн намтраа хаагаад тэтгэвэртээ гарч болох ч ахиад нэгэн далныг үзэх гэж байгаа мэт аашилж сууна. Н.Алтанхуяг 2016 оны сонгуульд бүдэрч, 2020 онд Орхон аймагт бие даан нэр дэвшээд парламентад ороод ирсэн бол 2024 онд Сонгинохайрхан дүүргээс АН-ын нэр дээр дэвшээд ороод ирсэн хүн. Тэр бол яах аргагүй том улстөрч. Ганцаардаж явахдаа Увс нутагтаа очоод нэр дэвшиж болох ч тэгээгүй гэхээр түүний халаасанд Увсын сонгогчдын санал хадгалаастай байсан гэсэн үг. Энэ утгаараа тэр Монгол Улсын хаанаас ч нэр дэвшсэн ялалт байгуулчих хэмжээнд өөрийг бэлдсэн улстөрч гэдэгтэй маргахгүй. Тийм ч учраас өдгөө Хөгжлийн банкны асуудлаар шүүгдэж байна. Чухам гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох учраас одоогоор ��элж мэдэх юм алга. Харин тэр Ерөнхий сайд байхдаа Хөгжлийн банкны менежментийг атгаж байсан солонгосчуудыг хугацаанаас нь өмнө “хөөж” явуулсан нь үнэн. Үүний дараа “Чингис” бондыг Хөгжлийн банкаар дамжуулан түгээсэн нь бас үнэн. “Чингис” бондын буянд хэтэвч зузаан Ерөнхий сайд байсан нь бас үнэн. Харин Хөгжлийн банкны менежментийг хийж, удирдлагыг атгаж байсан солонгосчуудыг “хөөж” гаргаагүй бол нөхцөл байдал арай өөрөөр эргэх байсан гэж бодвол Н.Алтанхуягт буруу бий. Өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө ганцаардсан түүнийг харахаар л О.Дашбалбар на��рагчийн “Талын хөх чоно” шүлэг санаанд ордог байсан бол өнөөдөр ч тэр шүлгийн мөртүүдээс л санаанд орж байна. Яг энэ мөчид түүнийг харахаар “Намайг хэн ч үл өрөвдөнө Нартаас үтэр тонилгохыг завдана Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх Буруугүй хэр нь буруутан чоно би Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж Хэрчлээт уулсыг дагжтал ульж явна” гэх мөртүүд өөрийн эрхгүй санаанд бууна.
See More
DobuNews's tweet video.
Who to follow
BAAT
@alagmelkhii
Анзаараад л явна… Суралцаж, Холбож, Бүтээж
Baasandorj.G
@baasandorj_g
Demon in detail, зөвхөн хувийн орон зай.
Maral Maralaa
@maralaaa2005
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Солонгосын MBC телевиз жил бүрийн төгсгөлд “MBC Entertainment Awards”-ийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн уг наадмын "Best Couple” төрөлд БНСУ-ын волейболын Дээд лиг болох V лигийн өнгөрсөн улирлын дэд аварга баг болох "Red Sparks" багийн ази легионер Улсын начин М.Жа��ъянпүрэвийн охин Ж.Энхсоёл буюу (Энкүүш) тодорчээ. Тэрбээр БНСУ-ын алдарт тамирчин (Волейболын хатан хаан) хочит Ким Ён Гуны оролцсон волейболын шоу нэвтрүүлэгт "The Wonder Coach" багт тоглосон юм. Яг одоо лигийн тоглолт болж байгаа учир түүний өмнөөс шоу нэвтрүүлэгт хамт тоглож байсан Тамираа өмнөөс нь шагналыг нь хүлээж авлаа. Ж.Энхсоёлын тоглож байгаа БНСУ-ын Тэжон хотын "Red Sparks" волейболын баг нь 1988 онд байгуулагдсан. V лигийн аваргаар 2005, 2010, 2012 онд түрүүлж, өнгөрсөн жил дэд байр эзэлсэн юм. Сонирхуулахад Ж.Энхсоёлын аав нь Монгол Улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв бол ээж нь волейболын олон улсын хэмжээний мастер Л.Нарантуяа юм.
See More
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Сэрэмжлүүлэг: Шинэ төрлийн луйвраас болгоомжлоорой
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Карьераа орхиж, хоттой зууралдах “тэнэг” Х.Нямбаатараас өөр байна уу Олон л Хотын даргын нүүр үзэж, нийслэлд аж төрөхдөө Х.Нямбаатар шиг гал дундуур, хараал ��рөөл ганзагaлан ажил хийхээр зүтгэсэн дарга хараагүй хэмээн ахмадууд ярьдаг. Үүнтэй санал нийлэх нь ч бий, нийлэхгүй нь ч бий байх. Үнэн зүйл гэвэл УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудал, өндөр карьераас бууж хэл амтай, эмх замбараагүй Хотын даргаар ажиллах “тэнэг” Х.Нямбаатараас өөр байхгүй. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойших 35 жилд Хотын даргаар Х.Нямбаатар хүртэл 13 хүн ажилласан. Ардчиллын анхны дарга Б.Энэбиш УИХ-ын дарга болтол дэвшиж ажилласан. М.Энхболд Ерөнхий сайд, УИХ-ын дарга болтол дэвшсэн гээд өдгөөгийн УИХ-ын гишүүн С.��марсайхан Шадар сайд хүртэл бүгд л Хотын даргын суудлаар дамжин өндөр авсан байдаг. Ингэхийн тулд л Хотын даргын суудалд очдог байсан нь нууц биш. Том агуулгаар нь харвал Х.Нямбаатар эсрэгээр нь явж, “Хотын мафи”-тай тэмцэн, нийслэлд байгаа зөвшөөрөлгүй барилга байгууламжийг нураах, хууль бус барилга объектыг нийслэлийн өмчид бүртгэх, хууль бус авсан газруудыг нийслэлд авахаас эхлэн, карьер бүү хэл амь насанд халтай ажлыг эхлүүлсэн. ��амгийн наад зах нь ес эхэлчихсэн ид утааны цагаар Улаанбаатарын утаа илтэд буурсныг харж болно. Одоо бүсчилсэн хэлбэрээр хийн түлш туршихаар зэхсэн. Урьд өмнөх жилүүдэд хэчнээн зуун хүн угаартаж, хэдэн арван хүн нас барж байв. Өвлийн ид хүйтний үеэр хүн угаартсан, эндсэн мэдээлэл алга л байна. Замын түгжрэл эрс буураагүй ч нэмэгдээгүй. Яагаад гэхээр зам уулзваруудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 километр авто замын ажлыг эхлүү��чихсэн, 2027 онд ашиглалтад өгнө. Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 500 тэрбумын бонд босгож, гацаатай байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц руу 300 тэрбумыг нь хийчихлээ. Үлдсэн 200 тэрбумаас авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийн ажилд 150 тэрбум, Ариутгах бохир усны Туул-1 коллектор болон үерийн байгууламжид 50 тэрбумыг зарцуулахаар болсон нь зоримог шийдвэр байв. Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан, эрчим хүчний асуудал ямар байгаа билээ. Өнөө маргаашгүй харанхуй болж, хөлдөхдөө тулчихсан байхад маш зөв шийдвэр болсон. Мөн “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 2200 нэгж талбарыг чөлөөлж, 12 мянган өрхийн орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айл нь газраа чөлөөлсөн төдийгүй Ногоон нуур орчмын 1080 айлын орон сууцны хорооллыг ирэх онд ашиглалтад өгөхөд бэлэн болчихсон гэх мэт дурдаад байвал олон зүйл бий. Үүнээс гадна нийслэлд нэн шаардлагатай Метро, Трамбай, Тойрог зам, Тусгай замын автобус, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзвар, Дүүжин замын тээвэр, Багахангай Хүннү чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн төмөр замын тээвэр гэх мэтээс судлахыг нь судалж, боломжтойг нь эхлүүлчихсэн явна. Одоогийн нөхцөлд нийтийн тээврийн асуудлыг бол шийдчихсэн. Хэн ингэж зориглон хийсэн юм. Ийнхүү Х.Нямбаатарын нийслэлийг эмх цэгцэнд оруулахаас эхлэн томоохон бодлого, шийдвэр бүхэн хотын хэмжээнд ноёрхож байсан улс төр, бизнес бүлэглэлийн эрх ашгийг хөнддөг учраас түүнийг харлуулах ажлыг зохион байгуулдаг. Хамгийн наад зах нь Хогийн цэг шахуу болчихсон ТҮЦ-үүдийг буулгахад гаднын CU сүлжээ дэлгүүрт боломж олгож байна хэмээн турхирна. Иргэдийн ихэнх нь ойлгохгүй өнөөх л Хотын даргаа зүхнэ. Хот цэвэрхэн байх ёстой. ТҮЦ гэхээр л ар өврөөр хог хөглөрч, өтгөн шингэн холилдож байдаг газар байж болохгүй учраас үүнийг цэгцлэхээс өөр арга байгаагүй. ТҮЦ түүхэн үүргээ гүйцэтгэсэн, одоо болно. Саяхан Х.Нямбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд, жолооч нарт ээлтэй систем бий болгож, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн, тогтсон үнэтэй болгохыг зорьсон. Ингэхдээ хувийн хэвшлийнхэнд боломж олгон, 26 хувь буюу 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлөөр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж өгөхөөр төлөвлөсөн. Энэ нь такси үйлчилгээний бүх компанид нээлттэй. Гэтэл “UB cab” такси үйлчилгээний нөхөд гарч ирээд хувийн хэвшлийнхээ ажлыг Төр булаалаа. Х.Нямбаатар хятад машин Төрд шахах гэж байна хэмээн харлуулж эхэлсэн. Үнэн хэрэгтээ Төрийнхөө дээр шахам суучихсан “Эм Си Эс”-ийн такси үйлчилгээ юм билээ. Такси үйлчилгээ ч гэж дээ. “UB cab” нь ямар ч стандарт байхгүй, нийгмийн даатгал, татвар төлөхгүй, нэгдсэн зохион байгуулалт байхгүй, нэг ширхэг машингүй, такси баазгүй, нийгэмд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Дурын нэг нөхөр цахимаар бүртгүүлээд тэдэнд татвараа өгөөд өөрөө ашиг хүртэх үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй зүгээр суугаад мөнгө олдог бүлэглэлийн эрх ашгийг хөндсөн. Энд мэдээж, С.Амарсайхан шиг, Ж.Батбаясгалан шиг НИТХ-аас ч юм уу, гудамжнаас нэг нөхрийг томилчхоогүй. Дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаас эхлэн, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга ��эх мэт анхан шатнаас ажиллаж, УИХ-д хоёр удаа сонгогдон ажиллахдаа Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан хуульч хүний хувьд зангараг зааж, “Хотын мафи”-тай тэмцэж чадаж байна. Тиймдээ ч зоримог шийдвэр гарган, түүнийг хөрсөн дээр хэрэгжүүлж чадсан. Үүний нэг илрэл нь тэр нийслэлийн Засаг дарга болсон даруйд 60 гаруй хууль санаачлан батлуулж, үүнийхээ хөрс суурин дээр бүтээн байгуулалтаа ч төлөвлөсөн, хууль бус зүйлтэй ч тэмцэж эхэлсэн. Уг нь бол Х.Нямбаатараас өөр улстөрч нийслэлийн энэ эмх замбараагүй ажилтай зууралдаж, хүмүүсийн хэл амны бай болж явахгүй. Яагаад гэхээр тэр хаа нэг газраас даргын суудал дамжих гэж ирсэн хаяггүй нэгэн биш. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, улс төрийн карьер нь ид өнгөлж явахдаа Хотын даргаар томилогдож ирсэн улстөрч.
See More
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
2025 он Хотын дарга Х.Нямбаатарын хувьд хэр "СЕКСИ" байв?
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Б.Пүрэвдорж: 1992-2000 он хүртэл хувьчлал хэрхэн явсан талаар ганцхан жишээ хэлье. Тухайн үед Ховд аймаг 16 сумтай. Сум бүрийн намын гишүүн, нэгдлийн дарга болон ахуй үйлчилгээ, худалдаа бэлтгэлийн дарга байсан нөхдүүд хуу хамсан. 40 үйлдвэр байсан 2 -ыг нь ардчилсан нам аваад бусдыг нь МАХН-ын нөхдүүд авсан байдаг. Өөрөөр хэлбэл нийт аж ахуй нэгжийн 94 хувийг тэд авсан гэсэн үг. Ардчилсан нам хувьчлалыг дэмждэг. Гэхдээ бид хийгээд үр ашгийг нь та бүхэн авдаг. Одоо авлигач, хулгайч нарын гудсан доороо хийсэн мөнгө энэ хувьчлал нэрийн дор албан ёсны хөрөнгө болж орж ирнэ. Тиймээс ил тод маш хариуцлагатай байх ёстой. Хувьчлалын хяналтыг Ардчилсан нам хянах ёстой
See More
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Ө.Шижир: Төрийн өмчийн компаниас буугаад сайд болдог, сайдаас буугаад ТӨК удирддаг энэ гажиг тогтолцоог МАН хэзээ болих вэ?!
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Ө.Шижир: Төр өөрт байгаа хөрөнгөнөөсөө сална, зах зээлд хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэж хэлсэн. Гэтэл Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоолоор Улаанбаатар хот чинь "ТАКСИ" компанитай болох гэж байна ш дээ.
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Д.Цогтбаатар: АТГ-ын дарга Монголд байдаг юм уу. Улстөрчдийн захиалгаар гарч ирж нэг хүн намнасан болчхоод алга болчихдог. Жинхэнээсээ ажлаа хийдэг бол энэ Төрийн банкны захирлуудыг шалгаач.
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Төр “СИМБА”-чуудад өрөө төлж д��усах болоогүй юу https://t.co/MrTkmFtHbN Энэ Төр уяачдаар чухам яах гээд байгаа юм бол. Саяхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар уяач томилсон шуугиан алсраагүй байхад Автотээврийн үндэсний төвийн даргаар Тод Манлай уяач Ц.Батсайханыг томилох гэнэ. Бүр Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Ц.Батсайханыг томилуулах тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан бичиг илгээжээ. Дугуй танхимд хашаалсан 126 гишүүнээ сойлгож уралдуулах гээгүй юм бол уяачдаар яах юм. Эсвэл Б.Дэлгэрсайхан сайдад нэг уяачийн хэрэг гараа юу. Ц.Батсайхан гэх Тод Манлай уяач ��втотээврийн үндэсний төвийн дарга боллоо гээд тээвэр ложистик сайжрах уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ “С” зөвшөөрлийн авлигын үнэ тэнгэрт хадна. Тод Манлай уяач дарга боллоо гээд нүүрсний замд гацаад байгаа машины жолооч нарыг уяж сойх уу, эсвэл мориндоо тэрэг хөллөөд нүүрс тээвэрлэх юм уу. Ямар хаашаа янзын томилгоо вэ.
See More
KhaaraiD
retweeted
DobuNews
@DobuNews
8 months ago
Солонгос дахь Монголын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хэргээр цагдаагийн байгууллагаас саатуулагджээ. Ганнам цагдаагийн газраас 24-ний өдөр мэдээлснээр, энэ сарын 12-ны өглөөний 6:00 цагийн орчимд Сөүл хотын Ганнам дүүргийн Синса буудлын ойролцоох зам дээр Монголын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, урд талд нь зорчиж буй гурван тээврийн хэрэгслийг мөргөжээ. Ослын үед тээврийн хэрэгсэл дотор зорчигч байгаагүй нь тогтоогдсон. Урд талын тээврийн хэрэгслийн жолооч нар хөнгөн гэмтэл авч, бүгд эмнэлэгт эмчлүүлжээ. Алкохолометрийн шинжилгээгээр осол гаргагч Монгол иргэний цусан дахь согтууруулах ундааны агууламж жолоодох эрхийг хасах хэмжээнд хүрсэн нь тогтоогджээ. Цагдаа нар түүнд “Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Хүндрүүлсэн ял шийтгэлийн тухай хуулийн дагуу аюултай жолоо барьж, хүний амь насанд хүрэхийг завдсан гэх мэт зүйл ангиар ялласан. Гэсэн ч уг этгээд нь Элчин сайдын яамны ажилтан гэдгийг харгалзан цагдаа нар түүнийг “дархан эрх”-ээ эдлэх боломжтой эсэхийг Монголын Элчин сайдын яамнаас тодруулж байгаа аж. Хэрэв дархан эрхээ эд��лбэл эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй бөгөөд хэргийг яллахгүйгээр хаах юм. Нэмж дурдахад Солонгос дахь Элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж байсан хэрэг ганц энэ биш юм. Осол хэрэг гарах бүрд “Дархан эрх” эдэлж ял шийтгэлгүй үлддэг байна.
See More
DobuNews's tweet video.
KhaaraiD
retweeted
Т.Өсөх-Ирээдүй
@usukhireedui
9 months ago
Та бүхэнд өглөөний мэнд дэвшүүлье Биеийн ерөнхий хөгжил сайтай ховорхон төрсөн эр байна
Хаарайн Доржпалам
@KhaaraiD
10 months ago
KhaaraiD's tweet video.
Хаарайн Доржпалам
@KhaaraiD
10 months ago
Physical Asia: MONGOLIA TEAM🇲🇳 Netflix болон БНСУ-ын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл “Physical” 100 шоуны ээлжит цуврал болох “Physical Asia” шоунд Олон улсын шилдэг баг тамирчид нэг тэрбум воны шагналын төлөө 2025.10.28-аас өрсөлдөнө. 🇲🇳🇲🇳🇲🇳몽골 화이팅🇲🇳🇲🇳🇲🇳
See More
KhaaraiD's tweet video.
KhaaraiD
retweeted
Uchral Nyam-Osor
@NyamUchral
10 months ago
🇲🇳 САЙН МЭДЭЭ Өнөөдөр олон улсын Moody’s Investors Service агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгон ахиулж, урт хугацааны төлвийг “тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа. Зээлжих зэрэглэл ахих болсон үндэслэлд э��ийн засгийн тогтвортой өсөлт, өрийн удирдлагын сайжралт, төсвийн сахилга бат, экспортын бүтэц төрөлжиж эхэлсэн үр дүнг онцлон дурджээ. Энэ нь манай улсын хувьд 2014 оноос хойш авсан хамгийн өндөр зээлжих үнэлгээ болж байна. Зээлжих зэрэглэл өссөнөөр манай улсын гадаад зах зээл дээрх хөрөнгө татах өртөг буурах, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх, санхүүгийн тогтвортой байдал бэхжих боломж нээгдэж байна. https://t.co/BXNFNVzyTG
See More
KhaaraiD
retweeted
Mariah Carey
@MariahCarey
11 months ago
Play This Song feat. Anderson .Paak video out now!!!
#HereForItAll
https://t.co/RqU9TLFf3n
MariahCarey's tweet video.
KhaaraiD
retweeted
Агваанлувсангийн УНДРАА
@undraa_mongolia
11 months ago
“Халзан бүрэгтэй” ерөнхий хяналтын сонсгол Газрын ховор элемент: Хүдэр, Баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлтийг шинжээч, Др. Т. Аззаяа танилцуулж бна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн.
Last Seen Users on Sotwe
OnlyMe1113
Seen from
United Kingdom
Abdurrzeasj
Seen from
Turkey
Cԃ Dilα ❤️ ADANA
Seen from
Turkey
Mad
Seen from
United States
ดมกางเกงในอาสาว
Seen from
Thailand
jj
Seen from
Indonesia
M
Seen from
Oman
Tên Không được để trống
Seen from
Vietnam
X_ARAE
Seen from
Malaysia
Đoán xem
Seen from
Vietnam
Trends for you
1
Dolly Parton
Under 10K tweets
2
Jelly Roll
Under 10K tweets
3
Lake America
Under 10K tweets
4
Moscow
Under 10K tweets
5
Gulf of Mexico
Under 10K tweets
6
#skel
Under 10K tweets
7
#1YearOfMansBestFriend
Under 10K tweets
8
#BlueWaveIn70Days
Under 10K tweets
9
Starbase Louisiana
Under 10K tweets
10
Oilers
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241.5M followers
2
Barack Obama
@barackobama
119.1M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
113.7M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.8M followers
5
Narendra Modi
@narendramodi
107.2M followers
6
Rihanna
@rihanna
98.6M followers
7
NASA
@nasa
92.4M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.7M followers
9
KATY PERRY
@katyperry
89.6M followers
10
Taylor Swift
@taylorswift13
83.5M followers
11
Lady Gaga
@ladygaga
75M followers
12
Virat Kohli
@imvkohli
72.7M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.7M followers
14
YouTube
@youtube
68.8M followers
15
Neymar Jr
@neymarjr
65.7M followers
16
Bill Gates
@billgates
64.9M followers
17
Selena Gomez
@selenagomez
62.6M followers
18
The Ellen Show
@theellenshow
62.3M followers
19
CNN
@cnn
61.8M followers
20
X
@x
60.8M followers
Olivia
Online
✨
⭐
💫