Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Munkhbold Munkhuu
@MunkhboldMunkh2
Joined May 2017
1.1K
Following
515
Followers
719
Posts
MunkhboldMunkh2
retweeted
Т.Өсөх-Ирээдүй
@usukhireedui
4 days ago
Хүчний бэлтгэлийн суултын бүс шүү дээ аварга цаашлуулаад байхад кккк ТЭЦ-4 т ажиллад Довууч��өмөр гэж сумын заан залуу урладаг эд дээ нуруунд их түшигтэй. Хүндийн өргөлтийн Анхаа гавьяат ч хийж бга нэрийн бичиж өгнө хүссэн үгийн бичиж өгнө
MunkhboldMunkh2
retweeted
Сарнай
@econsarnai
9 days ago
81 настай аавынхаа хамт «Одиссей»-г дахин уншингаа Эртний Грекийн домог туулсийн баатрын мөрөөр Газар дундын тэнгисээр аялж, тэрхүү бодит түүхээсээ дэлхийн бестселлер ном туурвисан зохиолч бол Дэниэл Мендельсон билээ. Түүний Кристофер Ноланы бүтээсэн Одиссей (2026) киноны тухай бичсэн гүн гүнзгий, маш сонирхолтой шүүмжийг орчуулан хүргэж байна. Киног үзээгүй байгаа хүмүүс үүнийг уншчаад үзвэл илүү оюуны кайфтай байх болов уу. Харин уже үзсэн бол аяга нь дүүрэх биз ээ. Гэхдээ маш урт тул та хэд бараг уншихгүй ч энд байж байг кк. Уг нь хааяа болов иймэрхүү зүйл уншиж оюунаа цэнгүүлбэл зүгээр дээ. Уран тансаг нэхээс Аристотель лав Одиссейгийн адал явдлуудыг төдийлөн биширдэггүй байв. Тэрээр өөрийн Туурвил зүй (Poetics) бүтээлийнхээ арван долоодугаар бүлэгт түүхийн "үндсэн" утга санаа болон түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн (эпизод) хоорондын харилцан хамаарлын талаар дурдахдаа: "Одиссейгийн үйл явдлын шугам тийм ч урт биш. Нэгэн эр эх нутгаасаа олон жилийн турш хол байх ба түүнийг Посейдон үргэлж отож, тэрээр цор ганцаар үлдэнэ. Энэ зуур орон гэрт нь Горилогчид (Suitors) эд хөрөнгийг нь үрэн таран хийхийн сацуу хүүгийнх нь эсрэг ху��валдаж байдаг.Гэвч тэрээр шуургат урт аяллын эцэст эргэн ирж, өөрийгөө хэн болохыг таниулан дайснууд руугаа довтлон ялж, тэднийг устгадаг. Энэ бол гол утга санаа бөгөөд бусад нь зүгээр л жижиг хэсгүүд юм." Энэхүү дүгнэлт олон хүнд хачирхалтай санагдаж магадгүй. Гомерын баатрын Тройн дайнаас буцах арван жилийн аяллын туршид авхаалж самбаа, арга заль, эрэлхэг зоригийг харуулсан, агуу туулийн цөм гэж ихэнх хүмүүсийн боддог тэдгээр алдартай адал явдлууд хаачив аа? гэж та гайхах байх. "Ой санамж балартуулагч Лянхуа цэцгээр хооллогчид хаачив? Дур булаам да��ина Калипсо яасан бэ? Тэрээр Одиссейг бүтэн долоон жилийн турш хорьж, дэргэдээ үүрд үлдвэл үхэшгүй мөнх амьдрал бэлэглэнэ хэмээн амладаг. Гэвч Одиссей хөгшрөн гундах жамтай, мөнх бус тавилант эхнэрээ илүүд үзэж, түүний энэхүү саналаас эелдгээр татгалздаг шүү дээ. Хөлгийн нөхдийг нь гахай болгон хувиргагч шидтэн Цирцетэй өнгөрүүлсэн бүтэн жилийн амьдрал? Эсхүл дуу хөгжим, бүжиг наадамд умбасан, гялбасан орд харш, асар их эд баялагтай феакичуудын дунд саатсан тэрхүү урт хугацааны явдал хаана байна вэ? Ая тав тухыг эрхэмлэгч хээнцэр феакичуудын арал нь төрөлх Итакаг нь орлохүйц сонирхол татам сонголт болж туульд дүрслэгддэг бөгөөд баатар эр алдарт уран үгийн хүчээ ашиглан өөрийг нь эх нутагт нь хүргэж өгөхийг тэднээр аргалан зөвшөөрүүлдэг билээ. Түүнчлэн, туулийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болох Үхэгсдийн орон руу хийсэн аяллын тухай энд огт дурдсангүй. Тэнд Одиссей өөрийг нь эзгүйд нас эцэслэснийг нь ч мэдээгүй явсан эхийнхээ замхран одох сүүдэр мэт сүнсийг тэврэхээр оролдоод бүтэлгүйтдэг шүү дээ. Тэр ч байтугай хамгийн урт адал явдал болох ганц нүдэт аварга биет Циклоптой учирдаг хэсгийг ч орхигдуулжээ. Гомерын ямагт магтан дуулдаг polymêtis (үлэмж овсгоот), polyphrôn (уужим саруул ухаант), polymêkhanos (арга ухаан ихт), poikilomêtis (түмэн заль мэхт) ухаант Одиссей Циклоптой анх учрахдаа өөрийгөө «Хэн ч биш» хэмээн хуурамчаар нэрийдэж, уран үгээр наадан түүнийг мэхлэн ялдаг. Энэ бүхэн Аристотелийн дүгнэлтэд ердөө л "шуургат аялал" болон хувирчээ. Энэ нь нэг талаар тэрээр туулийн өөр нэгэн хавьгүй нүсэр хэсэг болох "орон гэр ��эх нөхцөл байдал"-ын ач холбогдлыг зүй ёсоор онцлон тэмдэглэсэнтэй холбоотой юм. Баатар эр эзгүй урт удаан хугацаа өнгөрснөөр улс төрийн тогтолцоо нь ганхаж буй хот улс, Горилогчдод бүслэгдсэн гэргий Пенелопа, түүнчлэн хэзээ ч харж байгаагүй эцгийнхээ суу алдарт хүрэхийг чармайж буй залуу хүү Телемах нарт хүндхэн хямрал нүүрлэдэг. Үүнийг л кино зохиолын сургалтад «дэнчин» (stakes) хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, баатар эргэн ирснээр л сая шийдвэрлэгдэх ёстой хямрал бөгөөд эс бөгөөс түүний гэртээ харих аялал ямар ч утга учиргүй болох байлаа. Туулийн хорин дөрвөн бүлгийн дөнгөж дөрөв нь л эдгээр адал явдалд зориулагдсан байдаг бөгөөд цуут уран үгт баатар маань феакичуудын хааны ордныхонд тэдгээр адал явдлаа өөрөө хүүрнэн өгүүлдэг нь түүний үгийн урлагийн хамгийн гайхамшигт ид хав юм. Гэвч Аристотель туулийн адал ��вдлуудыг орхигдуулсан гол шалтгаан нь түүний өрнөл зохиомжтой нь холбоотой юм. Тэрээр "Туурвил зүй" бүтээлийнхээ Одиссейд зориулсан хэсэгт үйл явдлын зангилаа хийгээд түүний хөдөлгөгч хүчийг чухалчлан авч үзсэн байдаг. Аристотелийн бахархан тэмдэглэснээр, Одиссей туулийн өрнөл нь тун чиг нарийн нийлмэл (дүрүүдийн хувь заяаны олонтаа тохиох гэнэтийн эргэлтүүд болон бие биенээ таньж буй тайлал мөчүүдээс бүрдсэн) бүтэцтэй аж. Түүнчлэн, баатар эр нэр төрөө сэргээн эцсийн ялалтад хүрэх өгсөх шугам нь түүний дайснуудын сүйрэн унах уруудах шугамтай сүлжилдэн оршдог хос зангилаа (хос сэжимтэй) бүтэцтэй тул тэрээр үүнийг ийнхүү өндрөөр үнэлсэн хэрэг. Дэлгэцийн бүтээл болгох сорилт ба өмнөх оролдлогууд Аристотельд хичнээн хангалттай санагдсан байлаа ч, Одиссей туулийн өнгөрсөн ба одоо, дурсамж ба үйлдэл, Итака хийгээд тэртээх холын аяллуудын хооронд тасралтгүй шилждэг хүүрнэл бүтцийн асар нарийн төвөгтэй байдал нь түүнийг дэлгэцийн бүтээл болгоход хүн��хэн даваа болгодог нь дамжиггүй. Хэдийгээр туулийн адал явдлууд нь тусгай эффект бүхий бүрэн хэмжээний кино болохыг өөрийн эрхгүй шаардах мэт санагддаг ч гэлээ шүү дээ. Асуудлын гол нь зөвхөн багтааж харуулах шаардлагатай асар их үйл явдалдаа ч биш юм. Гомер нарийн төвөгтэй хүүрнэлүүдийг өөр нэг хүүрнэл дотор давхарлан суулгах өвөрмөц арга барилтай билээ. Түүх дотроос өөр нэг түүх урган гарч, урт ярианууд өөр бусад урт яриа дотор иш ��атагддаг. Энэхүү техникийн хамгийн алдартай жишээ 19-р бүлэгт гардаг. Зүсээ хувилгасан Одиссейгийн хөлийг угааж байсан өндөр настан зарц эмэгтэй, баатар эрийг залуудаа зэрлэг гахайн анд явж байхдаа олсон, хэн болохыг нь гарцаагүй илтгэх сорвиор нь таньдаг хэсэг юм. Өмнө нь сууж буй гуйлгачин бол олон жил сураг алдарсан эзэн нь мөн болохыг тэрээр ойлгох яг тэр мөчид үйл явдал гэнэт тасалдаж, нэг бус бүр хоёр ч давхарласан флашбэк (хуучин дурсамж) руу ухардаг. Эхлээд гахайн ан руу, дараа нь баатрыг дөнгөж төрж байсан үе рүү шилжээд, сая нэг буцаж одоо цагт ирдэг билээ. Энэ бүхнийг... түүний бүтэц, арга барил хийгээд асар нүсэр түүхийг өөрийг нь... ердөө хоёр, гуравхан цагт багтаан хэрхэн дэлгэцнээ буулгах билээ? Үүний нэг хариулт нь -Та хэзээ ч чадахгүй. Одиссей туулийн эх зохиолд хамгийн үнэнч хийгээд нягт нямбай хандсан дэлгэцийн бүтээл нь бүрэн хэмжээний кино биш, харин Франко Россигийн найруулсан, Франц-Италийн хамтарсан найман ангит "L��Odissea" (1968) хэмээх телевизийн цуврал байдаг нь тохиолдлын хэрэг биш юм. Өөрөө анги хэсгүүдээс бүрддэг цуврал шинжтэй энэхүү мини сериал нь олон жижиг үйл явдлыг Аристотелийн зөвлөсний дагуу туулийн "үндсэн" сэдэв болох Одиссейгийн эх нутагтаа буцах аялал, түүний мөн чанар, үүсэл хийгээд үр дагавраас огтхон ч хазайхгүйгээр илүү том хээ угалз мэт цогц хүүрнэлд хэрхэн сүлжин оруулах вэ гэдэг асуудлыг бүрэн шийдэж чадсан. Телевизийн урлаг гэх энэхүү форматын олгодог уужим цаг хугацаа нь цувралыг бүтээгчдэд хамгийн жижиг дүрүүд, нарийн ширийн үйл явдлуудыг хүртэл дэлгэцнээ нарийвчлан амилуулах боломжийг олгосон байдаг. Гэвч бүрэн хэмжээний киноны хувьд... хэчнээн урт хугацаатай байлаа ч... тэр олон салаа сэжмийг хооронд нь уялдуулан сүлжиж, үйл явдлуудыг зүгээр л нэг салангид «эпизод» мэт санагдуулахгүйгээр зохиомжилно гэдэг гарцаагүй маш хүнд даваа юм (үүнийг л хийж чадах нь жинхэнэ ур чадвар билээ). Одиссей туулиас сэдэвлэн бүтээгдсэн хуруу дарам цөөн кинонуудаас хоёр нь эх зохиолоосоо асар их зүйлийг хасаж товчилсон байдаг нь олон зүйлийг хэлж өгнө. Эдгээр бүтээлүүдэд Кирк Дуглас, Силвана Мангано нар хаан, хатны дүрийг бүтээж, Энтони Куинн Горилогчдын зэвүүн ахлагч Антиноод тоглосон, үзүүштэй бөгөөд хөнгөн агуулгатай Италийн Ulysses (1954) болон саяхан Ральф Файнс, Жюльет Бинош нар гол дүрийг нь амилуулсан The Return (2024) кинонууд багтана. Эхний бүтээл нь орон гэр дэх нөхцөл байдлыг хамгийн бага хэмжээнд хүртэл базаж шахахын зэрэгцээ адал явдлуудынх нь ихэнхийг орхигдуулдаг (Одиссей феакичуудын арал дээр далай руу ширтэн зогсох үед заримыг нь флашбэк бу��у хуучин дурсамж маягаар үзүүлээд өнгөрдөг). Харин "The Return" кино нь туулийн эхний хагасыг бүхэлд нь алгасч, баатар эр шууд л эх нутагтаа хөл тавьж буйгаар эхэлдэг. Энэ нь мэдээжийн хэрэг бурхад, дагинууд, мангасууд, тэнгэрлэг учралууд хийгээд айдас хүрэм үйл явдлууд зэрэг ер бусын элементүүдийг тэр чигт нь үгүй хийгээд зогсохгүй, Гомерын туулийн гол хямралыг өдөөж өгдөг "дэнчин"-гийн бүхий л нөхцөл байдлыг устгаж орхидог. Уг кино нь Гомерын туулийг Гэмтлийн дараах стрессийн хамшинжийн (PTSD) анхны тохиолдол хэмээн тайлбарлах орчин цагийн шүүмж, хандлагаас санаа авсан нь илт бөгөөд... Аристотелийн олж харсан баатарлаг ялалтын чиг шугамыг сэтгэцийн гүн хямралд орсон ахмад дайчны баргар түүх болгон хувиргажээ. Киноны нэгэн хэсэгт, хэн нэгэн дайны тухай асуухад Одиссей өөрөө "баатар" гэх ойлголтыг илтэд басамжлан үгүйсгэдэг. Файнсын бүтээсэн эцэнхий бөгөөд ширүүн догшин дүр төрхтэй энэхүү Одиссейгийн эргэн ирж буй төрөлх Итака нь түүний сэтгэл гутралын толь гэлтэй... ноорхой хувцастай тариачид амьдрах тархай бутархай саарал овоохойнууд хийгээд дүнсгэр чулуун овоолго мэт орд харшаар дүрслэгдэнэ. Үүнийг үзсэн хэн ч түүнийг яах гэж эх нутаг руугаа тэгтлээ яарсан юм бол оо хэмээн өөрийн эрхгүй гайхширахад хүрнэ. Кристофер Ноланы "Одиссей" ба түүний хүүрнэлийн арга барил Одиссей туулийг бүхэлд нь... агуулга төдийгүй бүтций�� нь ч мөн төгс гаргаж чадахын тулд дүрслэлийн хувьд сүр жавхлантай бүтээл туурвих чадвартай төдийгүй, нарийн төвөгтэй, олон давхаргат хүүрнэлийг чадварлаг зангиддаг найруулагч шаардлагатай нь тодорхой. Тийм ч учраас «The Return» кино гарсны дараахан Их Британи-Америкийн найруулагч Кристофер Нолан энэхүү туулиар кино хийх гэж байгаагаа зарлахад зарим хүмүүс, тэр дундаа би ч гэсэн баяртайгаар уулга алдсан билээ. Эцсийн эцэст, Нолан бол хүүрнэлийн олон салаа сэжмийг хэн ч эргэлзэхгүйгээр "полиметис" хэмээн нэрийдүүштэй тийм нарийн арга ухаанаар сүлжин з��нгидаж алдаршсан найруулагч шүү дээ. Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох Following (1998) нь үл таних хүмүүсийг санамсаргүйгээр дагаж мөшгих зуршилтай нэгэн зорилгогүй залуугийн тухай өгүүлдэг. Түүний энэхүү үйлдэл эхэндээ гэм хоргүй сониуч зан мэт харагдах боловч, дагаж байсан хүмүүс нь зальт хулгайч байж таарснаар өнөөх мөрдөгч залууг худал хуурмагийн ээдрээт хийгээд эцсийн дүндээ үхэлд хүргэх аюулт тор руу татан оруулдаг. Түүн�� алдар хүнд авчирсан Memento (2000) кино нь Ноланы цаашдын уран бүтээлийн салшгүй нэг хэсэг болсон ой санамж хийгээд гэм буруугийн хоорондын уялдаа холбоог тод томруунаар харуулсан юм. Эхнэрийнхээ алуурчныг олж устгах зорилготой, ой санамжаа алдах өвчтэй нэгэн эр (Guy Pearce) хүмүүсийг таних, өөрөө хаана байснаа санах, цаашлаад сэжүүр хайх эрлийн замдаа юу олж мэдсэнээ мартахгүйн тулд Полароид зураг болон тэмдэглэлүүдээс бүрдсэн маш нарийн системд найдахад хүрдэг бөгөөд үүнийхээ заримыг нь бүр өөрийн бие дээрээ шивүүлсэн байдаг. Энэхүү бүтээлд ч мөн адил гол ба��тар маань нарийн төлөвлөсөн заль мэхний золиос байсан нь эцэстээ тодорхой болдог билээ. Memento (2000) киноны хамгийн гайхалтай нь Леонардын ой санамж хуваагдмал, сэтгэл зүйн ээдрээтэй байдлыг үзэгчдэд тултал нь мэдрүүлэхийн тулд Ноланы ашигласан найруулгын уран арга барил байв. Уг кино нь хүүрнэлийн хоёр давхар шугамтай: он цагийн дарааллаар урагшлах хар-цагаан хэсгүүд болон цаг хугацааг ухруулан харуулах өнгөт хэсгүүдээс бүрдэнэ. Хоёр өрнөл хоёул гүнзгийрэх тусам үзэгчид энэхүү эвлүүлдэг тоглоом мэт ээдрээт сүлжээний учрыг Леонардын хэзээ ч чадаагүй тэр аргаар нэгтгэн тайлах боломжтой болдог. Он цагийн дарааллаар ингэж наадах нь Ноланы бүтээлүүдийн нэрийн хуудас болсон билээ. Үүний нэг тод жишээ нь мөхөж буй эх дэлхийн оршин суугчдыг аврахаар одод руу тэмүүлэх сансрын нисгэгчдийн тухай өгүүлэх шинжлэх ухааны уран зөгнөлт Interstellar (2014) кино юм. Уг бүтээлд хар нүхний нөлөөгөөр цаг хугацаа яг утгаараа нугаран гажиж, дүр тус бүрийн хувьд өөр өөр хурдаар урсах бөгөөд энэ нь сэтгэл өвдөм, сэтгэл до��длом үр дагаварт хүргэдэг. Киноны төгсгөл хэсэгт залуугаараа үлдсэн гол дүр (Мэттью Макконахи) болон түүний өндөр настан болсон охин хоёр эргэн уулздаг хэсэгт кино танхимд нулимс дуслуулж суусан ганц хүн нь би биш байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Харанхуй өнгөрсөн түүхтэй, гэм буруугийн мэдрэмжид шаналсан дүрүүд Ноланы бусад кинонуудад ч мөн дахин гарч ирдэг. Үүний хамгийн алдартай жишээ бол The Dark Knight цурвал юм. Уг цувралын эхний анги болох Batman Begins (2005) кинонд Брюс Уэйн буюу Бэтмений (Кристиан Бэйл) дүрийг бага балчир насандаа эцэг эхийнхээ аллагыг зогсоож чадаагүйдээ шаналж, улмаар өөрийнх нь тасралтгүй тэмцдэг гаж донт гэмт хэрэгтнүүдээс дутахгүй гэм буруутай хэмээн өөрийгөө үздэг нэгнээр дүрсэлдэг. Ноланы сэтгэл зүйн хувьд баргар, дүнсгэр энэхүү Бэтмений кинонуудыг хуучин франчайзыг цоо шинээр, орчин үеийн өнгө аястайгаар сэргээн төсөөлсөн (reimagining) бүтээл хэмээн үзэгчид маш таатай хүлээн авч, олон улсад ч асар их амжилт дагуулсан билээ. Гэвч поп шинж чанар нь давамгайлснаас үүдэн, түүний бусад кинонуудад байдаг бүтэц, зохиомжийн тэрхүү сонирхол татам нарийн ур ухаан эдгээр бүтээлд дутмаг байсан мэт надад санагддаг. Харин The Prestige (2006) кинонд зууны эхэн үеийн Лондонгийн хоёр илбэчний хоорондын улайрсан, эцэстээ үхэлд хүргэх өрсөлдөөнийг харуулдаг (тэдний нэг нь нөгөөгийнхөө эхнэрийн үхэлд буруутай байдаг). Энэ нь найруулагчид гэм буруу хийгээд гэм зэмгүй байдал, хуурмаг үзэгдэл ба бодит байдал, мөн хүний үйлдэл хийгээд түүний урьдчилан таамаглах аргагүй үр дагаврын тухай өөрийн дуртай сэдвээр чөлөөтэй наадах боломжийг олгосон бөгөөд нэг өрнөл дотроос нөгөө нь урган гардаг (plots-within-plots) гайхамшигтай уран сэтгэмжит зохиомжийг бий болгосон юм. Харин Оскарын шагналт Oppenheimer (2023) киноны хувьд гэм буруугийн мэдрэмжид шаналсан бас нэгэн баатар (Манхэттэн төслийн удирдагчийн ёс суртахууны гүн шаналлыг жүжигчин Киллиан Мерфи гайхалтайгаар амилуулсан) өөрийн хийгээд бусдын бий болгосон эгзэгтэй ээдрээний яг голд нь унадаг. Энд Нолан хүүрнэлийн хоёр биш, харин бүр гурван тусдаа шугамыг хооронд нь уран сүлжиж, үүгээрээ Аристотелийн [зохиомжийн] дүрмийг ч давж гарсан байдаг. Үүнд: Нэг дэх шугам: Атомын бөмбөг бүтээх үйл хэрэгт Оппенхаймер хэрхэн гар бие оролцсон явдал; Хоёр дахь шугам: Коммунист намтай эртнээс холбоотой байсных нь улмаас аюулгүй байдлын зөвшөөрлийг нь цуцлах аюул нүүрлэсэн Оппенхаймерийг шалгасан 1954 оны Засгийн газрын мөрдөн байцаалт (яг л "Оддын танхим" гэлтэй хууль бус, хаалттай шүүх); Гурав дахь шугам: 1959 онд Льюис Штрауссыг Худалдааны сайдаар томилох эсэхийг хэлэлцэх Сенатын сонсгол болон тэрээр 1954 онд Оппенхаймерийн зөвшөөрлийг цуцлах ажилд хэрхэн далд хуйвалдаанаар оролцсон тухай асуудлууд тус тус төвлөрдөг." Гэвч Ноланы нарийн ээдрээт зохиомжид хэт татагдах хандлага нь заримдаа үзэгчдийг төөрөгдөлд оруулах ч талтай. Ирээдүйн гэмт хэргийн ертөнцийн мэдээлэл хулгайлагчид (extractors) байныхаа оюун санаанд өндөр технологийн тусламжтайгаар үймээн тарьж, хүнээс хамгийн нандин бодлыг нь сугалан авах эсвэл цоо шинэ бодол суулгадаг тухай өгүүлэх загварлаг, шинжлэх ухааны уран зөгнөлт Inception (2010) кинонд яг юу болоод өнгөрдгийг би хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож байгаагүй (Тэд үүнийгээ хохирогчийнхоо зүүдэнд нэвтрэх замаар хийдэг ч гэх юм уу, нэг тиймэрхүү зүйл гардаг). Гэсэн хэдий ч, зүүдний ертөнцийг дэлгэцнээ амилуулсан байдал нь дүрслэлийн хувьд дэндүү гайхамшигтай тул зохиолынх нь учрыг олоогүйдээ би нэг их санаа зовдоггүй. Мөн найруулагчийн бараг л харилцан яриагүй шахам өрнөх Дэлхийн 2-р дайны сэдэвт бүтээл болох Dunkirk (2017) кино нь үзэгчдийг тэрхүү түүхэн эмгэнэлт явдлын талаар ямар ч ойлголтгүй үлдээж мэдэх хэдий ч, нүд (бас чих) орой дээр гарам гайхалтай сүрлэг бүтээл болж чадсан юм. Алдаа дутагдлыг нь үл харгалзан үзвэл, Ноланы өмнөх бүтээлүүд нь түүнийг бахархам овсгоо самбааг хар бараан үйлдэлтэй хослуулсан олон талт баатар Одиссей төдийгүй, цаг хугацааны үсрэлт хийгээд хүүрнэлийн нарийн ээдрээ бүхий "Одиссей" туулийг бүхэлд нь дэлгэцнээ амилуулах хамгийн төгс найруулагч байж магадгүйг нотлон харуулдаг. 250 сая ам.долларын өртгөөр бүтсэн, гурван цаг үргэлжлэх энэхүү нүсэр кино нь бүхэлдээ IMAX камераар зураг авалт хийсэн анхны бүрэн хэмжээний бүтээл бөгөөд Batman Begins (2005) киноны адилаар сонгодог зохиолын сэтгэл зүйн баргар шинэчлэл (reimagining) болж чаджээ. Түүнчлэн энэхүү бүтээл Memento (2000) киноны нэгэн адилаар санах хийгээд мартах сэдэвтэй наадаж, Oppenheimer (2023)-ийн адилаар хүүрнэлийн болон цаг хугацааны олон шугамыг уран мушгин сүлжсэн байна. Эцсийн дүндээ, энэ нь салхины бурхан Эолоос /10-р бүлэг/ Одиссейд итгэж үлдээсэн боловч атаархаж хардсан багийнхан нь дур мэдэн онгойлгосноор гамшиг дагуулдаг тэрхүү хуйсганасан салхины шуудайтай яг ижил «сайн муу холилдсон бүтээл» (mixed bag) болжээ. Өөрөөр хэлбэл, уг бүтээл нэг талаар найруулагчийн давуу талыг илтгэн харуулах боловч, нөгөөтэйгүүр The Return (2024) киноны нэгэн адилаар, мөнхийн үнэ цэнтэй хэдий ч зөрүүд гэмээр хуучинсаг хэв шинжээ хадгалсан уг бүтээлийг орчин үеийнх болгон өөрчлөх гэсэн оролдлого нь өөртөө ямархан эрсдэл, сул тал дагуулдгийн тод жишээ болжээ. Энэ нь Нолан эх зохиолын үнэ цэнийг ухамсарлахгүй байна гэсэн үг огт биш юм. Кино нээлтээ хийхээс сарын өмнө The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр Лондонд сурагч байх үедээ анх тайзны бүтээл хэлбэрээр үзэж байсан «Одиссей» туульд бага насандаа хэрхэн шимтэн дурлаж байсан тухайгаа дурссан байдаг. Түүний сэтгэлд хамгийн ихээр хоногшин үлдсэн зүйлс бол Грекчүүдэд Трой руу нэвтрэх боломжийг олгосон Одиссейгийн уран заль мэх болох Тройн морины дүр дүрслэл (энэ нь Гомерын эх зохиолд хэд хэдэн удаа дурдагддаг бөгөөд Феакичуудын ордны дуучны дуулдаг дууны гол сэдэв юм), түүнчлэн Сиренүүд хийгээд тэдний дууны тухай хэсгүүд байжээ. Иймээс ч уг кино IMAX форматын бүхий л сүр жавхлангаараа дүрслэлийн хувьд үнэхээр нүд баясгам гайхалтай болж чадсан төдийгүй, түүнээс ч илүү сонирхол татам нэгэн зүйл нь: тууль гэдэг угтаа "дуу"-ны нэгэн төрөл байсан бөгөөд эрт цагийн анхны хүлээн авагчид нь түүнийг харахаас илүүтэй сонсож мэдэрдэг байсан гэдгийг бидэнд эхнээс нь дуустал сануулах уран аргыг олж чадсанд оршино. Ноланы кино Одиссейгийн ордны дуучин Фемиус гартаа барьсан саваагаараа шал хэмнэл��эйгээр цохиж, Тройн түүхтэй холбогдох бидний сайн мэдэх тэр л сэжмээр «нэгэн царай [буюу Хелений], нэгэн эр, нэгэн дуу» хэмээн дуулж эхэлснээр нээгддэг нь тун ч оновчтой шийдэл болжээ. Түүнчлэн Фемиусын дүрийг реппер Трэвис Скотт (Travis Scott) бүтээсэн нь эртний туулийн аман хийгээд шууд зохион дуулах (improvisational) язгуур шинж чанарт найруулагчийн зүгээс үзүүлж буй тун ч ухаалаг, хүндэтгэл (clever homage) болсон байна. Таамаглаж байсанчлан, Ноланы өөрийнх нь зохиосон "дуу" эх зохиолын тэрхүү сүлжилдсэн бүтцийг тун чиг чадварлагаар дэлгэцнээ буулгажээ. Туульсын хүүрнэлийн онцлогоос үүдэн, цаг хугацааны өргөн уудам цар хүрээнд гарах олон алдартай тайлалууд нь тэдгээрийн уг сурвалж болсон өнгөрсөн цагийн түүхтэйгээ салшгүй зэрэгцэн оршдог. Туулийн 17 дугаар бүлэгт Одиссей хорин жилийн дараа анх удаа ордныхоо үүдэнд ирэхдээ, өөрийнх нь нэгэн адил хөгширч доройтсон, өдгөө өтөг бууцны овоон дээр хачиг бөөсөндөө баригдан хэвтэж буй үнэнч анд, анч нохой Аргосоо харах үед туульч хүүрнэлээ түр зогсоож, Одиссей түүнийг хэрхэн гөлөг байхад нь олж сургасан хийгээд Аргос ямархан гарамгай мөрч нохой байсан тухай өнгөрсөн түүхийг эргэн дурсдаг. Үүнтэй нэгэн адилаар, 21 дүгээр бүлгийн төгсгөлд Одиссей зөвхөн өөрөө л хөвчилж дийлэх тэрхүү гайхамшигт нумаараа жинхэнэ хэн болохоо эцэст нь батлан харуулдаг гайхалтай мөч гардаг. —Гомер энэ хэсэгт түүнийг мэргэжлийн дуучин хүн ятгынхаа утсыг хэрхэн татдаг шиг нумныхаа хөвчийг татаж дуугаргасан хэмээн ихэд утга учиртайгаар дүрсэлсэн байдаг— улмаар цувруулан зоосон арван хоёр сүхний сүвээр нэвт харвадаг бөгөөд чухам энэ л үзүүлбэрийг тэрээр өнгөрсөн цагт хийдэг байсан тухай туульч бидэнд саяхан хүүрнэсэн байдаг билээ. Нолан дэлгэцийн бүтээлийн хүүрнэлд тохируулан өнгөрсөн цагийн түүхүүд хийгээд зангилаа тайлагдах мөчүүдийн (reveals) хооронд зохистой зай гаргаж, өнгөрсөн ба одоо цагийн хоорондох зөрчил, хурцадмал байдлыг дүрслэлийн хувьд нэн сонирхолтойгоор илэрхийлэх уран аргуудыг олж чаджээ. Тухайлбал, киноны эхэн хэсэгт эдүгээ доройтон хөгширсөн Аргосыг ихэмсэг Горилогчид (бага зэрэг овор суусан, царайлаг эрийн дүрээр Роберт Паттинсоны бүтээсэн зэвүүн Антиноогоор удирдуулсан) басамжлан доромжилж буй дүрслэл уусан арилж, залуу баатар маань дэггүй гөлөгтэйгөө тоглож буй өнгөрсөн үеийн эргэн дурсамж (flashback) руу шилждэг. Удалгүй бид залуу цагийн Одиссей (өтгөн сахалтай Мэтт Дэймон) сүхний сүвээр нэвт харвах чадвараа гайхуулж байхад Пенелопа түүнийг хайр гэрэлтсэн харцаар инээмсэглэн ширтэж зогсохыг хардаг. Түүнчлэн, Нолан нумын хөвчний тэрхүү жингэнэх дууг киноныхоо эхэнд хангалттай эрт шигтгэж өгсөн бөгөөд киноны төгсгөл буюу Горилогчдыг хядах оргил хэсгийн өмнөхөн эргэн ирсэн баатар маань нумын хөвчийг татан дуугаргахад энэ нь яг л хүйт оргим, айдас төрүүлэм хүчирхэг мэдрэмжийг өгдөг. Нолан киноныхоо анхны трейлерийг цацаж эхэлснээс хойш цахим орчинд хувцас хэрэглэл, усан онгоц, хуяг дуулга хийгээд хэл ярианы «түүхэн үнэн зөв» байдлын талаарх маргаан ид өрнөсөөр байгаа ч, энэхүү Одиссей киноны хамгийн үнэмшилтэй бөгөөд эх зохиолдоо үнэнч үлдэж чадсан зүйл нь Гомерын уран сүлжээг амжилттайгаар дэлгэцнээ буулгасан түүний тэрхүү нягт сүлжилдсэн хүүрнэлийн бүтэц нь байж болох юм. Одиссей туульд нэхмэл нэхэх үйл тун чиг чухал үүрэгтэй. Энэхүү туулийг огт уншиж үзээгүй хүмүүс хүртэл Пенелопа хатны түүхийг бүдэг бадаг ч атугай мэддэг байх нь бий. Туулийн 2 дугаар бүлэгт тэвчээр нь тасарсан нэгэн Горилогчийн дурсан ярьснаар, нөхрөөсөө дутахгүй арга мэхтэй, хурц ухаант Пенелопа хадам эцэг Лаэртэстээ зориулан оршуулгын нөмрөг нэхэж дуусгаад тэдний хэн нэгэнтэй нь гэрлэнэ хэмээн амласан ч, өдөр нь нэхсэнээ шөнө нь задалсаар ��орилогчдыг бүтэн гурван жилийн турш мэхлэн аргацаадаг билээ. Нолан харин энэхүү үйл явдлыг баатар гэртээ эргэн ирж буй одоо цагийн өрнөлд шигтгэж өгчээ: Пенелопа (эрхэмсэг хатуу оршихуй хийгээд гүн гүнзгий шаналлын заагийг гайхалтайгаар тэнцвэржүүлэн дүр бүтээсэн Энн Хэтэуэй) нэхэх үйл явцынхаа учрыг Телемахт тайлбарлахдаа, ордон хийгээд түүний цаана орших хот руу, яг л энэхүү соёл иргэншил бүхэлдээ нэгэн асар том урлагийн бүтээл гэлтэй заан дохингоо, хэлбэр ба агуулгын шүтэлцээний талаар Аристотель хүртэл дуу алдан зөвшөөрөхөөр нэгэн үгийг хэлдэг: "Аливаа бүтэц нь түүний утга санааг хүндэтгэн дээдлэх хүмүүсийн сэтгэлгүйгээр юу ч биш билээ." Одиссей туульд туульчид өөрсдийн ур чадварыг уран далд, егөөтэйгээр шигтгэсэн мета-дохиосууд олонтаа тохиодгийн адил, хатны хэлсэн энэхүү үгээс Ноланы киноны ээдрээт хүүрнэлт бүтэц нь түүний эртнээс хөндөж ирсэн гүн сэдвүүдэд хэрхэн үйлчлэх учиртайг илтгэсэн найруулагчийн өөрийнх нь «уран бүтээлийн тунхаг» мэт сэтэгдэл төрүүлнэ. Үргэлжлэл бий...
See More
MunkhboldMunkh2
retweeted
ОТГО
@Otgochuluu
26 days ago
Жэнко гуай уг нь ингэж ярьж байж (дор линк оруулсан). Хятадыг ОТ-д зуучлах замаар хамгийн их ашиг олсон хүмүүсийн нэг бол Жэнко л доо. Сая С.Баяр гуай нэг том шагнал авсан дуулдсан. Тэрийг дуулчаад л хар хороо барьж дийлэхээ байгаад, өөрөө хэлбэл жөтөөрхсөн болчих гээд нэг юугаа юу яалгаж... https://t.co/F0DAbCJb27
See More
MunkhboldMunkh2
retweeted
Zaya CH
@erdzaya
26 days ago
1990-ээд онд “өөх тос таргалуулдаг” гэсэн ойлголт дэлхий даяар түгсэн. Үүний үр дүнд олон хүн өөх тосоо хасаж, оронд нь сахар болон цэвэршүүлсэн нүүрс ус ихтэй хүнс хэрэглэж эхэлсний нөлөө маш хүчтэй илэрч байна. Харин өнөөдөр шинжлэх ухаан зөв өөх тосны хэрэглээг дэмжиж байна ✔️Тархи ойролцоогоор 60% өөх тосноос бүрддэг. ✔️Эсийн мембран бүр өөх тос агуулдаг. ✔️Эстроген, тестостерон зэрэг олон даавар өөх тос, холестеролоос нийлэгждэг. ✔️A, D, E, K амин дэмүүд өөх тосгүйгээр шимэгдэж чаддаггүй. Харин ямар өөх тос идэж байгаа нь хамгийн чухал. Илүү их хэрэглэвэл зохих өөх тосны бүрдэлд: • 🫒🥑 Олив, авокадо, төрөл бүрийн самар, үрийн тоснууд • Загасны тос (омега-3) • Малын гаралтай ханаагүй тосны хүчил агуулсан өөх тос • Байгалийн цөцгийн тос (зохистой хэмжээгээр) Харин • Дахин дахин халаасан тос • Хэт боловсруулсан ургамлын тосоор шарсан түргэн хоол • Транс тос агуулсан бүтээгдэхүүнийг хязгаарлах нь зүйтэй Сонирхолтой нь, өөх тос өөрөө таргалуулдаг гэсэн баттай нотолгоо байхгүй. Харин илүүдэл нийт илчлэг, хэт боловсруулсан хүнс, сахар ихтэй хооллолт, хөдөлгөөний дутагдал нь жин нэмэгдэх гол шалтгаануудын нэг юм. ✔️Эрүүл мэндийг зөвхөн “бага тос” биш, “зөв тос” хамгаалдаг. #ЭрүүлХооллолт #ӨөхТос #Омега3 #ХоолТэжээл #ШинжлэхУхаан #Nutrition #HealthyEating Эх сурвалж: World Health Organization. Healthy diet guidance. American Heart Association. Dietary fats and cardiovascular health. European Food Safety Authority. Dietary Reference Values for fats. Harvard T.H. Chan School of Public Health. The Nutrition Source: Fats and Cholesterol.
See More
Who to follow
Ayuk
@Delhayuk
🐵🙈🙉🙊
Ч.Чулуунбат
@Chukaa_MGL
Тэвчээрийн ёроолд алт тунана.
Ч.Бат-Орших
@Batorshikh123
Munkhbold Munkhuu
@MunkhboldMunkh2
about 1 month ago
@Urantogtokh
Батчимэг гишүүн гурил, нүүрс усаа хасаад турмаар байна.
MunkhboldMunkh2
retweeted
Baabar
@Baabarniitlelch
about 1 month ago
Хасагууд найман, хэрэйд гэсэн ургийн удамтай гэдэг нь түүхийн ямар ч нотолгоо байхгүй. Найманууд шууд ойрдуудтай нийлж Чингисын эсрэг, дараа нь Хубилайн эсрэг байлдаж байсан, 500 жилийн явцад бүрэн ойрдожсон. Ургийн овог гэдэг маш сүүлийн үеийн ойлголт. 5К жилийн түүхтэй хятадууд зөвхөн 1912 оноос ургийн овог хэрэглэх болсон, тэгэнгүүт хүн амын 20% нь Чан овогтон болжээ. Мөн солонгосууд ХХ зуунаас овогтой болсон чинь 80% нь Ким, Парк, Ли овогтон болсон. Монгол 1996 онд ургийн овогтой боллоо гэсэн чинь хүн амын бараг тал нь Боржгон болсон. Анх ургийн овгийг Италид сүмээс зохион байгуулсан нь ердөө 1600 он. Европчууд ихэнх нь "төмөр, дархан" гэсэн утгатай Смит, Шмидт, Фэрнандо гэх мэтийн овогтон болсон. Овог гэдэг бол зохиодог болохоос жинхэнэ эд биш. Өөртөө найман овог гэж нэр өгснөөр эртний наймангийн удам гэсэн үг биш. Миний албан ёсны ургийн овог БААБАР.
See More
MunkhboldMunkh2
retweeted
Baabar
@Baabarniitlelch
about 1 month ago
Үүнийг уг нь ойлгогдохоор бичсэн боловч цааш даамжирсаар зарим нь галаарид шиг гүтгэлгийн кино хийж магадгүй. Өнөөгийн Монгол улсын нутаг бол монгол, хасаг, тува, хотон гэсэн дөрвөн өөр үндэстний нутаг, тэдгээрийн иргэд нь энэ орны бүрэн эрхт иргэ��. Ингэж би бичжээ. Манай орны иргэн, олон үеэрээ энэ нутагт өвөг дээдсээсээ бидэнтэй хамтран амьдарч байгаа монгол биш үндэстэн хүмүүсийн хувьд Монгол орон мөн тэдний өсөж төрсөн нутаг. Тува нар 10-р зуунаас Монголчуудтай хамт амьдарсан. Хэл нь өөр ч биднийг дагаж шарын шашинд орсон. Хэдийгээр ХХ зуунд нутгийг нь зөвлөлтүүд булааж авсан ч цөөнгүй тува нар эндээ үлдсэн. Хотонгууд Монгол нутагт лавтай 300 жилийн өмнө ирж суурьшсан. Тэднийг бараг хүчээр авчирсан байх. Тэдний хэл одоо монгол, харин шашин нь өөрсдийнх нь лал. Хасагууд 100 гаруй жилийн өмнө нутагт ��ь гарсан үймээнээс зүгтаж Монголд дүрэвсэн. Дараагийн хэсэг нь Монголын төрийн урилгаар, тэгээд ах дүү хамаатнаа дагаж ирцгээсэн. Одоо Монгол улсад хэдэн үеэрээ амьдарч буй тува, хотон, хасаг нар монголчуудтай адил иргэний болон бусад бүх эрхээр хангагдсан Монголын харъяат хүмүүс. Тэднийг харилхаж гадуурхах ямар ч шалтгаан байхгүй. Энд мэдээж хэрэг Шинжаан, Казахстаны хасагууд, Оросын автоном муж болсон тувагийн соёд нарыг хэлээгүй нь ойлгомжтой, Тэд өөрсдийн хууль дүрэм засаг захиргаатай. ОДОО ОЙСОН ЮУ? Урьд нь ийм гашуун туршлага болж баахан гүжирдүүлсэн болохоор ийм тохиолдолд дахин тодруулан тайлбарлах хэрэгтэй гэж ойлгосон. Германы антропологич Мюллерийн хийсэн Зүүн Азийнханыг царайны төрхөөр нь ангилсан шинжлэх ухааны тайлбарыг нэг удаа өгүүлэлдээ багтаан бичсэн юм. Тэрээр зүүн Азийнхныг царайны төрхөөр нь өмнөд хятад, төв хятад, Катай (энэ нэршил уг нь Кидан буюу хятан гэдгээс гарсан боловч, Марко Пологоос хойш мөн хойд хятад гэж орчуулагдан хэрэглэгддэг), тунгус, төвд, уйгар гэж ангилжээ. Катай төрхтөнд с��лонгос, манж, монгол, тува, хасаг, хиргис, харкилпак үндэстнүүдийн царайны төрх ижил гэж Мюллер ангилжээ. Энэхүү миний Мюллерийн тайлбарыг биччихсэн чинь "Монгол гэж үндэстэн байхгүй, монголчууд гээд байгаа нь хойд хятадууд гэж Баабар бичжээ, тэгэж ярьвал бид хятад биш, алхаж гишгихээсээ эхлээд хятадаас шал өөр, бид хятад хэл мэдэхгүй" гэх мэтээр гүтгэн нэвтрүүлэг, бичлэг өгүүлэл, тэр байтугай кино хийн нийгмийн сүлжээгээр цацсан. Цөөнгүй хүн үүнд үнэмшиж намайг жигшихийн дээдээр жигшин нийгмийн сүлжээгээр хараацгаасан. Буруу ойлгуулсан бол хүлцэл өч��е. Гэхдээ эх орон нэгт хасаг тува нараа битгий харилхан гадуурхацгаа. Өнөөдөр бид нэг эх орны ард түмэн шүү дээ.
See More
MunkhboldMunkh2
retweeted
Baabar
@Baabarniitlelch
about 1 month ago
Би хасгуудыг ялангуяа нийгмийн сүлжээгээр үргэлж өмөөрдөг, Тэднийг гадуурхах элдвээр муулах, түүх гуйвуулан худал гүтгэх зэрэгт дургүй. Надад ч сайн найз хасаг хүн цөөнгүй. тэд биднийг бодвол илүү иргэншсэн, соёлжсон, илүү хөдөлмөрчийг нь хүндэтгэн атаархдаг. Гэвч нөгөө талаас энэ нөхөр шиг түүхийг гуйвуулан өөрийн үндэсний ��уучин нутагтаа эргэж ирсэн мэт худлаа залж болохгүй. Хасаг үндэстэн 17-р зуунд л Киргизээс салж эртний Чагадайн эзгүйрсэн нутгийн зүүн хэсэг талд нүүдэллэн орж ирсэн, түүхэнд тэмдэглэгдсэн эхний нэр нь “талын гиргизүүд”. Назарбаев хасаг түмний кино хийлгэхээр нэрт найруулагч Форманыг урьснаар бүтсэн кино нь хасагийн жур нар Галдан бошготтой л байлдаад байдаг нь үнэн түүх. Ташкент хүртэл хиллэж байсан Зүүнгарын хаант улс унаснаар түрэг угсаатны суурьшмал маварнах, монгол угсаатны нүүдэлчин муголстан болж салсны баруун тал нь үзбэкчүүдийн, зүүн тал н�� хасагийн жур нарынх болсон. Гэхдээ хасагуд хэзээ �� Алтайг давж орж ирж байгаагүй. Энэ нөхрийн хуучин нутагтаа өнөөдөр эргэж ирсэн гэдэг ямар ч үндэслэлгүй. Хожим нь оросууд хасагийн суурьшсан газар нутгийн булаан эзлэхэд тэдний суурьшиж байсан нутгийн зүүн өмнөд хэсэг Хятадын Шиньжаанд хамаарах болсон. 1915 он хүртэл Халхад хамаарч байсан алтайн урианхай нар (алтай урианхай хэзээ ч Ойрдод хамаарч байгаагүй, хүмүүс эндүүрдэг) нар алтайн нуруу дамнасан урианхайн 7 хошууг эзэмшиж байлаа. Үүнийн Алтай давсан баруун хэсгийг Хиагтын гэрээгээр Гадаад Монголын зүүн хиллидэг Сүрэгчний хошуугаар солихоор тохирчээ. Гэвч солилцоо хэрэгжихгүй явсаар Сю Шүжангийн гамин цэрэг Хүрээг эзэлснээр түүний зарлигаар “хуульчилжээ”. Алтайн санад дахь хасаг монгол холилдсон Хуучны Зүүнгарын мугилстаныг одоо ч физик газар зүйн зураг дээр “Жунгариа” гэж тэмдэглэдэг нь зүүн гар гэсэн монгол үг. Эхэндээ Балт вангийн захирч байсан алтайн урианхайн 7 хошууны баруун хэсэг удалгүй Алтай аймаг гэж албан ёсоор нэрлэгдэх болжээ. Энэхүү Жунгаарт 1900-1950 он хүртэл угсаатан хоорондын асар их үймээн бужигнаан болсноор тэндэхийн хасаг үндэстнүүд Алтайн нурууг даван анх удаа Гадаад Монголын нутагт дүрвэн орж ирсэн. Үймээн удтал үргэлжилсэн учир Монголын ЗГ-аас зохион байгуулж Бага хурлын гишүүн Давлэтийг ьийш томилон тэндээс хасаг үндэстнийг Монгол руу дүрвүүлэх ажил зохион байгуулж байлаа. 1930-аад оны үед. Антропологийн хувьд зүүн Азийн хүмүүсийн царайны төрхөөр Мюллэрийн ангилал гэж байдаг. Катай төрхтнүүд гэдэгт солонгос, манж, монгол, тува, хасаг, хиргис үндэстнүүд багтана. Гэтэл Жунгаарын хасагу��д уйгар төрхтөнд хамаардгийг энгийн нүдээр ажиглаж болно. Энд ямар нэг үндэсний ялгаварал гэхээсээ бодит түүх ярьж байна. Түүхийг дуртай нь гуйвуулан мушгих нь элбэг үзэгдэл боловч болоод өнгөрсөн үнэн түүх ганц л бий. Хүн төрлөхтний түүх бол их нүүдэл. Өнөөдөр унгар, фин түрэгүүдийг евопчууд Ази руу хөөдөггүй. Гэтэл Гимлайгаас нүүж очсон европчуудыг тэднээс өмнө тэнд амьдарч байсан баскууд хөөгөөд унавал энээдтэй хэрэг. Уугуул нутаг рүүгаа хөөгдөнө г��вэл өнөөгийн 8 тэрбум хүн төрлөхтөн бүгдээрээ Африк руу буцах болно. Өгөөнийн монгол улсын нутаг бол монгол, хасаг, тува, хотон гэсэн үндэсэн 4 үндэстний нутаг тэдгээр иргэд нь энэ орны бүрэн эрхт иргэд.
See More
Munkhbold Munkhuu
@MunkhboldMunkh2
about 2 months ago
@javkhlantug
Боолтон холбоос хийсэн нь дээр дээ.
Munkhbold Munkhuu
@MunkhboldMunkh2
about 2 months ago
@TurbayarTs
@tuvshe_0308
@boldbaa34595471
62
Munkhbold Munkhuu
@MunkhboldMunkh2
about 2 months ago
@ODELelectronics
@livetvmn
@NyamUchral
Хэлээд юүхэв.
MunkhboldMunkh2
retweeted
Ganzorig Ulziibayar
@GanzorigU
2 months ago
2028 оны УИХ-н сонгуульд өрсөлдөх 1,000 шахам кандидат… Бүгд эдийн засаг, эрх зүй, стратеги, геополитик, санхүү төсвийн - суурь шалгалтанд тэнцэж байж өрсөлдөх тухай хууль санаачилна. Монгол төрийн босго ингэтлээ дорд орохыг үзсэнгүй. Шалгалтыг СЕХ зохион байгуулна. Шалгалтын асуултуудыг хамтдаа боловсруулая. Тэр асуултууд ард түмэнд нээлттэй байя. Асуултыг дан ганц багш нар боловсруулж болохгүй - өмнө тэгэж яваад дандаа завхарсан. Практик бас хэрэгтэй байна. Энэ МАН, АН хоёр энэ маягаараа бүтэхгүй ээ. Эдийн засагчийн хувьд хэлье цаашид улам уруудахаар байна аа. Найдвар алга. Дэмжиж байгаа бол шэйр хийгээрэй - УИХ бол ямар нэг курс дамжаа биш шүү.
See More
MunkhboldMunkh2
retweeted
Baabar
@Baabarniitlelch
2 months ago
Жэнко муу муухай хүний адаг байг л дээ, гэхдээ хэрэв намар махны нөөц бэлддэг ёстой юм бол хамгийн том үйлдвэрлэгч, хамгийн том агуулахтай тэр газраас авахаас өөр арга бий юу? Хүн муулахаараа бүх юм руу нь утга учиргүй дайран буруутгах хэрэг юу байна? Угаасаа нөөцийн мах гэж анх Жасрай бодож олсон маханд төрийн оролцоо бий болгосон тэнэг алхам чинь эхнээсээ буруу шүү дээ.
See More
Munkhbold Munkhuu
@MunkhboldMunkh2
3 months ago
@ultrahighrisk
MunkhboldMunkh2's tweet video.
Munkhbold Munkhuu
@MunkhboldMunkh2
3 months ago
@erxembtr
@altantuya_t
Би л лав 5-6 удаа комисс аж��ллуулж байсан 1 ч удаа өгдөг авдаг юм байгаагүй дээ. Барьсан нөхдүүд нь но-той болоод л гуйж гувшдаг байх даа.
MunkhboldMunkh2
retweeted
Jukka Isorinne
@jukkaisorinne
3 months ago
@Tiana_Celine_23
In its beautiful original .. Ladies and Gentlemen .. Still Loving You by The Scorpions https://t.co/Qh0olEFe08
MunkhboldMunkh2
retweeted
Э.Ичинхорлоо
@Ichinkhorloo3
3 months ago
Жолоо бариад байгаа нь топ Одгэрэл залуухан, поп Сараа ч халуухан цаг үеийн "Миний аз жаргалын дуу"
Ichinkhorloo3's tweet video.
MunkhboldMunkh2
retweeted
Baabar
@Baabarniitlelch
3 months ago
Наадах чинь сүр хүчээ зарласан геополитикийн тоглоом. Япон, Хятад, Тайвань алин ч тэнэгүүд биш. Шууд мөргөлдөөнд орвол гурвуулаа нөхөж баршгүй аймшигт хохирол амсана гэдгээ сайн мэдэж байгаа. 1949 оноос хойш Хятад ард улс Тайваньд 130 орчим удаа "Сүүлчийн хатуу сануулга" өгч байсан. Өнөөгийн Тайвань Хятадыг дийлэхгүй ч дэлхийн хамгийн том худалдааны төвийн нэг зэргэлдээ Шанхайг газрын хөрстэй тэгшилж чадна. Хятадын хувьд Шанхай нь Тайваниас хавьгүй үнэтэй. Японы хувьд тэд АНУ-ын аюулгүй байдлын шүхэр дор 80 жил тайван амьдарлаа, энэ шүхрийн нас дуусаж байгааг ойлгож байна, тийм учраас араа шүдтэй болж өөрийгөө хамгаалах шаардлага руу орохоос өөр аргаггүй. Японы хувьд ч Тайван нь нь амь амьдрал биш, гэхдээ араа шүдээ харуулах тохиромжтой обьект, магадгүй сүбъект байх. АНУ-ЗХУ-ын сөргөлдөөний үед Хятад нь Зөвлөлтийн талд ам хэлээрээ идэвхитэй оролцож юутай ч цөмийн зэвсэгтэй болж чадсан. Дараа нь ЗХУ тэдний нэгдүгээр дайсан болсон, учир нь хамааралтай байхыг хүсээгүй. АНУ-ын талд шилжин орж эдийн засгаа босгон дэлхийн хамгийн хүчирхэг орон боллоо. Одоо Америкаас хамааралгүй хүчирхэг байхад Тайвань тэдний тоглоомонд хэрэгтэй. Тайвань нь Хятадын хувьд ��, Японы хувьд ч өөрийгөө харуулах геополитикийн дэнчин.
See More
MunkhboldMunkh2
retweeted
Baabar
@Baabarniitlelch
3 months ago
@AyushBate
Яг чухам энэн дээр л "тулхтай хөгжил" гэж хэлэх ёстой юм даа. Stable development ба Sustainable development хоёр шал өөр утгатай гэж зөндөө тайлбарлаад манай тогтвортонгууд ерөөсөө үг авдаггүй юм.
MunkhboldMunkh2
retweeted
Baabar
@Baabarniitlelch
4 months ago
Хүйстолгойн брахма үсгээр бичсэн олдворыг 1967 онд олж нээсэн боловч үсэг нь брахма гэдгийг нь нэлээд хэдэн жилийн дараа тогтоосноос өөрөөр тайлаагүй. Цаг хугацааны хувьд Жужуаны үе. Нирун гэдэг нэртэй нүүдэлчний улс хэзээ ч хаана ч байгаагүй шүү. 2016 онд япон хэлний багш орос Саша Владимирович Вовин гурван найзтайгаа гэнэт ирээд Хүйстолгойн брахма бичгийг гялс тайлаад уншчихсан. Герман үндэстэн Dieter Maue түүх сонирхогч, санскрит бичиг брахма мэддэг. Түрэг үндэстэн Мэхмэт Өлмэз түрэг хэлний профессор. Франц үндэстэн Этиен дө Ла Вайсиэр дундад зууны Ази судалдаг. Ленинградад япон хэлний мэргэжил эзэмшсэн Саша сүүлд нь Францын иргэн болсон тул түүнийг үргэлж франц эрдэмтэн гэж энд тэндгүй бичих болсон. Энэ дөрвийн хэн нь ч монгол байтугай алтай язгуурын хэл мэдэхгүй. Өлмэз мэдээж түрэг хэлээ сайн мэднэ. Судалгаа эхлэхэд Вовин нэгэнт франц хүн учраас шинжлэн судлаад нирун нарын хэл нь өмнөд Кидан хэлнээс ялгаатай нь Төв Америк дахь хаити нарын хэлний гол урсгал болох Монгол (Дундад Монгол) хэлтэй ижил төстэй болохыг тэмдэглэжээ. Хаити Креол хэл (Kreyòl ayisyen) нь Хаити улсад ихэвчлэн ярьдаг үндсэн хэл ба 17-18-р зуунд үүссэн Баруун Африкийн дүрмийн нөлөө бүхий Франц хэл дээр суурилсан креол хэл юм. Энэ асуудлаар Өлмэз экспедицийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, Этиэн дө ла Вайссиэр түүхчийн үзэл бодлын талаар санал нэмэн зөвшилцөөд тогтов. Уг бичвэрт Анагуй (Аңакай, гэхдээ энэ нь Жужуан хаан Южиулу Анагуй байх магадлал багатай) болон Нири хаан, магадгүй Каган Нири гэж дурдсан байдаг, учир нь энэ нь бидний мэдэх цорын ганц Каган (Орчин цагийн монгол хэлээр Хаан) бөгөөд бичээсийг түүнд зориулж хийсэн эсвэл түүний захиалсан байх магадлал багатай. Хэрэв бичээст дурдсан Нири хаан нь бидний мэдэх цорын ганц хагантай тохирч байвал уг бичээсийг түүний хаанчлалын үе (579-604)-тай харьцуулж болно гэх мэтээр түүх талаас нь хайгуул хийжээ. Гэтэл гэнэт тэдний уншсанаар Хаган цолтой Бод��-Саттва гэсэн нэр гараад ирлээ. Энэ нь Буддын шашны Бодьсадва, эсвэл Анхны Түрэг хаант улсын түрэг хүн байсан байж магадгүй юм? Тухайн үед Бодьсадва хэмээх Уйгурын удирдагч байсан гэж мэдээлдэг боловч Хятадын эх сурвалжид хаан цол хэзээ ч байдаггүй гэсэн түүхийн нотолгоо байж байдаг? Цаашилбал, тухайн үеийн хэл яриа нь согд хэл байсан гээд нэмэлт төвөгтэй оньсго байна? "Уйгурууд бүр хожим хаант улсаа 744 онд байгуулсан нь бүр төөрөгдмөөр. Ингээд тэдний хэл нь "Хүннү, Сяньби, Монголчуудаас" гаралтай бөгөөд бичээсийн монгол хэлнээс ялгаатай нь түрэг хэл ба��в гээд тогтохоос. Харин шинэ нээлт гэвэл жужаунчууд Буддын шашинтай байжээ! За ингээд шууд л жужуан - англи хэлний толь зохиох нь тэр. biti-nar kagan digin sinin bodi-satva torox. (of the inscriptions khagan and princes, new bodhisattva born) kagan buda kaganu ukax ukaju xiri anakay. (khagan, buddha lord's knowledge knowing country anakay) -i tin jax bodi bigiy-nar bayi dolu jaju hugbu. (promises the tribe officials stand seven times promises) гэх мэт. Одоо жужуан хэлээ монгол болгох амархан, англиас нь гүүгл транслаар орчуулчихана. Ингээд жужуан бол нирун улс, нирунчууд бол эртний монголчууд! Монголчууд 1500 жилийн өмнө бичиг үсэгтэн үндэстэн байжээ. Францын нэрт эрдэмтэн Саша Вовин ба түүний нөхөд хэн ч тайлж чадаагүй эртний монголчуудын түүхэн дурсгал бичээсийг тайлж уншин, монголчууд 6, 7-р зуунд өөрийн бичиг үсэгтэй, тэгээд бас болоогүй буддын шашинтай байжээ гэсэн сайн мэдээ Монгол болон Дотоод Ази су��лалтай холбоотой бүх мэдээлийн хэрэгслэлээр цацагдлаа. Вовин нэр алдрын титэмээ арай өмсөж амжилгүй 1920 онд ковидоор нас барсан даа.
See More
Last Seen Users on Sotwe
NTR for life
Seen from
Turkey
Gab Otaku
Seen from
Vietnam
Keras Banget
Seen from
Indonesia
ALİ TÜRK
Seen from
Turkey
Gay Sex
Seen from
Japan
applecrumble
Seen from
Malaysia
52 Zamanı
Seen from
Turkey
Dj rudra
Seen from
India
Prokylan🔞 💫
Seen from
Peru
치카치카
Seen from
United States
Trends for you
1
Spain
Under 10K tweets
2
#RaisingKanan
Under 10K tweets
3
ariana
Under 10K tweets
4
RED Friday
Under 10K tweets
5
#petal
Under 10K tweets
6
Spider-Man
Under 10K tweets
7
Juke
Under 10K tweets
8
Lala
Under 10K tweets
9
Coldcard
Under 10K tweets
10
LIKE I DO
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241.1M followers
2
Barack Obama
@barackobama
119.1M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
112.4M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.8M followers
5
Narendra Modi
@narendramodi
107.1M followers
6
Rihanna
@rihanna
98.1M followers
7
NASA
@nasa
92.2M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.3M followers
9
KATY PERRY
@katyperry
88.7M followers
10
Taylor Swift
@taylorswift13
82.6M followers
11
Lady Gaga
@ladygaga
74.1M followers
12
Virat Kohli
@imvkohli
71.5M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.3M followers
14
YouTube
@youtube
68.7M followers
15
Bill Gates
@billgates
64.5M followers
16
Neymar Jr
@neymarjr
64.4M followers
17
The Ellen Show
@theellenshow
62.4M followers
18
CNN
@cnn
61.8M followers
19
Selena Gomez
@selenagomez
61.8M followers
20
X
@x
60.8M followers
Olivia
Online
✨
⭐
💫