Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
LKH4S4
@ORKHON4444
Зөвийг эрэлхийлнэ, дэмжинэ, хамгаална.
Joined February 2020
1.8K
Following
772
Followers
2.7K
Posts
LKH4S4
@ORKHON4444
4 days ago
@Daimka07
Эрдэнэтэд нялх хүүхэдтэй баларч байна харьж чадахгүй. Бөөн алдагдал. Ганцхан тэр Шунхлай гээд төвийн колонк бөөн оочир. Оочирлор гэхээр бензингүй. Бүх хүмүүс хабрид унадаггүй шүү дээ. Яах вэ сайд минь.
LKH4S4
@ORKHON4444
23 days ago
@MGL_nomadic
Энцогийн гоолыг удаа��руулахад Май чи нтр гэж байгаа нь үнэхээр бүдүүлэг, муухай санагдсан. Би Английн фанат биш !
ORKHON4444
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
25 days ago
"Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга ..." Бидэнд нэг тэвийн тэнэг зан байгаад байна аа. Тэр нь мөнгө үрэх тэнэг арга. Уг нь "манайхаас өөр оронд" санхүүгийн боловсролыг сургуульд орсон цагаас нь нас насанд нь тааруулаад заагаад явчихдаг, санхүүгийн соёл гэж чухал юм бий. Улсын эдийн засаг хувь хүний эдийн засгаас хамаардаг болохоор тэр л дээ. Гэтэл Бид өнөөдөр мөнгөгүйдээ биш, мөнгө олж чадахгүй байгаадаа биш, мөнгөө хэрэглэж үрж чаддаггүйдээ улсаараа эдийн засгийн асуудалтай байна. 1. Онц шаардлагагүй зүйлд үрдэг: Төвд байрта��, төвд ажилтай 30 минут дотор алхчих газар, Эсвэл автобусны шугам дагуу 5 буудал зайд машин авах гэж зээл тавин, замын түгжрэлд нэмэрлэж, бухимдаж суудаг. Хүүхэд зөөдөггүй, хотоос байнга орж гардаггүй бол машин авах шаардлага байхгүй. Тэгээд ч машины үнэ худалдан авсан мөчөөс унаж эхэлдэг. Ганц бие хүмүүст бүр хэрэггүй хөрөнгө оруулалт. 2. Цалингийн зээл маш их авдаг: Миний найзууд дотор цалингийн зээл авснаа пүүз авчихсан хүн байна. Цалингийн зээлийг хамгийн хэрэггүй зүйлсэд эсвэл ахуйн хэрэглээнд зээлдэг. Зарим нь талх шарагч авах, ханын обойгоо солих жишээний. Гэтэл ирээдүйгээсээ одоо авч хэрэглэснээр өрөө төлөх гэж, маш бага цалингаар ажиллах нь хүнийг ажиллах сонирхолгүй, аз жаргалгүй болгож, авсан эд хогшил, гутал хувцас улам элэгдэн харамсал төрүүлдэг. Хэрэгцээний зээл бүү ав. 3. Мөнгийг үржүүлэх гэж бус устгах гэж үрдэг: 250 мянгаар сургалтад сууж чаддаггүй хэрнээ 500 мянгын цүнх төрөл төрлөөр нь цуглуулдаг. Баярхах гэж эсвэл баян харагдах гэж мөнгөө үрдэг. Зарим нь түрээсийн байранд амьдардаг байж брэндийн хувцсаар гангарч, үнэтэй машин унаж, бусдад яаж харагдахдаа ач холбогдол өгдөг. Гэтэл жинхэнэ баян хүмүүс маш энгийн амьдарч, цэвэрхэн хувцаслаж, зөв зүйлд хандив өргөн, ашиг олох, хэрэг болох зүйлд хөрөнгө оруулдаг. 10000 төгрөгөөр ч хөрөнгө оруулж болно, өөртөө илтгэх урлагийн ном авахад эргээд 100 нугарна, хамаатны сурлага сайтай хүүхэд гадагшаа явахад 100 доллар аваад өгөхөд тэр хүүхэд шууд өөрт тань биш юмаа гэхэд эргээд эх орондоо хэрэгтэй юм хийнэ, таны хөрөнгө оруулалт. Гэтэл сарын дараа дахиад гарах шинэ пүүз авлаа гээд ямар ашигтай вэ? Нэг МК цүнхний оронд төсөл хэрэгжүүлэх сургалтад суусан бол арай илүү цалинтай гоё албан тушаалд ажиллах ч юм билүү? Сошиалоор ч, гадуур ч нийгэмд бухимдалтай байгаа хүмүүсийн стресстэх гол шалтгаан нь олсон мөнгө нь хаанаа ч хүрдэггүй болохоор төр засаг юу ч хийхгүй байна, хангалуун амьдарч чадахгүй байна гэсэн гомдол. Гэхдээ бид нарт бас зөндөө асуудал байна. Ядаж сарын цалингаа юу юунд зарцуулдаг? Юм авахаасаа өмнө зайлшгүй шаардлагатай юу? (өвлийн гутал огт байхгүй бол шаардлагатай, бүтэн гутал байгаа бол шаардлагагүй г.м) гэж анализ хийж сурах хэрэгтэй байна. Мөн зээл авахаасаа өмнө зээлэхгүй яаж болгохов гэдгээ бодох хэрэгтэй. Шинээр мөнгө олох зөв эх үүсвэр яаж бий болгох вэ? Эргээд яаж төлөх вэ? Ямар ямар гэнэтийн зардал гарч болох вэ? Зээлээ төлж чадахгүйд хүрвэл яах вэ гээд сайн тооцоолох хэрэгтэй. Өчигдөрхөн 10%-ын зээл аваад өрөнд орчихсон нэг эгч мөнгө зээлээч гээд уйлан ярив. Мөнгө хүүлэгч нар нь дарамтлаад. Уг нь насаараа хийсэн худалдаагаа нэмэгдүүлэх гэж зээл авсан чинь орлого нь санаснаар нэмэгдээгүй юм байх. Хар ухаанаар бодоход л 5 жил хийхэд таныг баяжуулаагүй нэг хэвийн бизнес угаасаа зээл аваад бүүм хийнэ гэж байхгүй. Хүний өдөр тутмын хэрэглээг худалддаг бол тогтмол орлоготой байх нь тодорхой. Дэлгүүрт их талх ирлээ гээд би 1 талх иддэг бол 1-ийг л авна. Тэгэхээр илүү дутуу хөнгөн хүсэл, шунал, хийсвэрлэлээ давж зөвлөгөө авдаг, тооцоолол хийдэг, хэмнэдэг, зөв зарцуулдаг болох хэрэгтэй байна аа. Ядаж хүний нүдэнд 10 хувцастай харагдлаа, 5 хувцастай харагдлаа ямар ч ялгаагүй гэдгийг л ойлгочих хэрэгтэй санагдана. 📖
@Cop
y
See More
ORKHON4444
retweeted
r. davaadorj
@rdavaadorj
about 2 months ago
1400-аад онд Монголчуудын гаргасан зарлиг өнөөдөр ч хүчин төгс, утгаа алдсангүй хэвээрээ байгаа учраас төрд зүтгэх хүн бүр тангараг мэт дагаж мөрддөг байх ёстой юм. Тэнгэрийн үйл х��рэг шударга. Тэнгэр хүн бүрт ялгаварлалгүй хандана. Сайн үйл хийсэн нэгэнд аз жаргал ирнэ, муу үйл хийсэн нэгэнд гай зовлон ирнэ. Хүн үнэнч сэтгэлтэй, шударга байж, ёс суртахуунаа сахин, сайн сайхныг дээдэлж, муугаас зайлсхийх ёстой. Нүгэл хийсэн бол гэмшиж, алдаагаа засахыг хичээвэл Тэнгэр өршөөнө. Сайн үйл бол бусдыг хайрлах, үнэнч шударга байх, ариун сэтгэлтэй амьдрах явдал юм. Төрийг засахад ч, ард түмнийг удирдахад ч ёс суртахуун, энэрэнгүй байдал хамгийн чухал. Хүн өөрийн үйлдлээр хувь заяагаа бүтээдэг. Тэнгэр хүнийг санаандгүй шийтгэдэггүй, бүх зү��л учир шалтгаантай.
See More
Who to follow
Чинбат
@ChChinbat04
Oogiiᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠ
@Oogii_Wonderful
Сайхан бүсгүйчүүдэд нугасгүй
Sansara
@SarangerelDorj1
ORKHON4444
retweeted
Ganzorig Vanchig (aka Vinzo)
@ganzorigv
about 2 months ago
Stanford их сургуулийн 135 дахь удаагийн төгсөлтөөр 6 мянга гаруй оюутнууд дипломаа гардан авлаа. Энэ үеэр Google компанийн гүйцэтгэх захирал Sundar Pichai шинэхэн төгсөгчдөд хандан үг хэлжээ. Энэ үгийг анхааралтай сонсох зуур оюутан байсан үе, дөнгөж сургуулиа төгсөж байсан мөчөө эргэн дурсаж, бас Энэтхэгийн нэгэн их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэх ур��лга хүлээн аваад сандран догдолж тэр үгээ бэлдэж байсан минь санаанд оров. Товчлон тоймлон бичиж байсан линкээ дор оруулав. https://t.co/RorqhAA8HW Гүүглийн боссын хэлсэн үгнээс гол санааг нь дор сийрүүлж хуваалцмаар санагдав. Зүрхний гүн дэх тэмүүллээ галын дөл мэт бадраа! Мань эр төгсөж буй оюутнуудад зөвлөгөө биш ЮУГ ХИЙХ ЁСГҮЙ вэ гэдгийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хэлжээ. Ундны усны асуудалтай, усны машин нь цагтаа ирдэггүй Энэтхэгийн Ченнай хотоос анх Америкт суралцахаар ирж, анх удаа цас, далай үзэж, анх удаа аав ээждээ хэлэлгүй Лас Вегас руу маши��тай аялалд явах зориг гаргаж байсан энэ залуугийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл эрмэлзлэлийг нь аав, ээж нь хэзээ ч хязгаарлаж хорьж байгаагүй ажээ. Америк руу сургуульд явуулах онгоцны билет авах зардал нь аавынх нь нэг жилийн ��алинтай нь тэнцэж байсан агаад анх удаа онгоцонд суун Калифорнид ирж байсан түүхээ хуваалцжээ. Хамгийн эхлээд Choose optimism буюу ҮРГЭЛЖ ӨӨДРӨГ БАЙ гэдгийг Гүүгл компанийн босс бидэнд хэлж байна. Бидний эргэн тойронд битүү асуудал, болохгүй зүйл байгаа ч гоё, сайн, сайхан зүйлсийг нь эхэлж харахыг хичээгээрэй гэнэ. Учир нь амьдрал биднийг ямар ертөнцөд төгсөхийг шийддэг мэт боловч яг үнэндээ бид өөрсдөө тэр ертөнцийг тодорхойлон загварчлан харж, өөрсдийн өв, түүх болгох эсэхээ шийддэг шүү гэв. Жишээ нь, анх Калифорнид ирэхдээ өөрийн авсан мэдээллийн хүрээнд нов ногоон хот гэсэн төсөөлөлтэй ирсэн ч онгоцноос харахад хүрэн бор саарал хот угтахад шоконд орсон гэдэг. Гэтэл хост хийж буй гэрийн эзэгтэй ногоон ба хүрэн өнгийн төсөөлөл ба бодит байдал дунд төөрөлдсөн түүнд “Тийм учраас бид Калифорнийг АЛТАН ХОТ гэдэг юм” гэсэн гэдэг. Энэ нь тодорхойлж буй өнгөндөө буй ӨӨДРӨГ байдлыг илэрхийлсэн, хүсэл тэмүүлэл, цуцашгүй байдлыг тодорхойлсон үг байсныг мань эр нэг их удалгүй өөрийн биеэр мэдэрж ойлгосон түүхтэй. Хоёр дахь санаа нь ХҮНД НӨХЦӨЛ БА ХЭЦҮҮ АЖЛААС ХЭЗЭЭ Ч БҮҮ ЗУГТ гэж хэлэв. Учир нь ийм нөхцөлд байдалд хүн маш их юм сурч, богино хугацаанд хөгжиж чаддаг. Ийм учраас хүнд зүйл ажил руу соронз мэт татагдан ажиллах зоригтой бай гэж зөвлөж байна. Хүн амархан замыг биш хүнд замыг сонгохдоо жинхэнэ хүчээ олдог. Чухам тэнд л хүний хөгжлийн үнэ цэн, өсөн дэвших таталцлын хүч оршдог юм шүү гэнэ. Яагаад гэвэл хүнд төсөл, хэцүү ажлуудыг ��угалах тусам яг өөртэйгээ адилхан хэцүү асуудлыг шийдэхээр зориглон давшиж буй өөдрөг бодолтой, гэгээн мөрөөдөлтэй, хүчтэй хүсэл тэмүүлэлтэй агуу хүмүүстэй уулзаж учран баг болж ажилладаг. Зориггүй, хулчгар, хуурамч, чадваргүй хүмүүс хэзээ ч ингэж мөрөөдөж, өөдрөг байж, юмыг гэгээтэй харж чадахгүй. Иймээс ажлынхаа түнш, компанийнхаа хамтрагчийг сонгохдоо яг л эхнэр эсвэл нөхрөө сонгож буй мэт хандаж, ирээдүйн гэр бүлийнхээ гишүүнийг угтан авч буй мэтээр шаардлага тавьж, хүсэл мөрөөдлөөрөө нийлээрэй гэж онцгойлон захиж байна. Иймээс хэцүү ажлын даалгавар чамд ирвэл хамгийн түрүүнд БИ ХИЙЕ гэж гараа өргөөрэй. Эцэст нь хэлсэн зөвлөгөө нь ДУРТАЙ АЖЛАА ХИЙ л гэж байна. Аав ээжийнхаа шахалт дарамт дор битгий мэргэжлээ сонго. Эсвэл найзууд чинь бөөнөөрөө хөөрөөд нэг сургууль, нэг мэргэжил сонгохоор ярьж байгаа б��л FOMO буюу тэднээс хоцрохгүйн тулд өөрийнхөө мөрөөдлийг бүү унтраагаарай. Эсвэл сошиал медиа, нийгмийн хандлага шаардлага гэх нэрээр дургүй зүйлээ хэзээ ч бүү хий гэнэ. Үүний оронд ямар ажлыг хийхэд чамд хамгийн ихээр аз жаргалыг мэдрүүлж, ажил дээрээ хийж буй үйлдэл бүр чинь кайф өгч буйг мэдрээрэй гэнэ. Дуртай зүйлээ өөрийнхөө эрх чөлөөг эдлэн хийх, ажлаа жаргах хийх шиг эрхэм зүйл ��аана ч үгүй шүү гэдгийг Гүүглийн босс захиж хэлж байна шүү. Хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь доорх холбоосоор орж уншаарай. https://t.co/bWYay38KcN
See More
ORKHON4444
retweeted
Жиргээ
@jirgeepage
2 months ago
Иргэн Э.Дөлгөөн: 10 жилийн өмнө ажлаа тараад дэлгүүр хоршоо ороод, ганц хоёр юм хум худалдаж аваад, гудамжаар алхаад, ресторан, зоогийн газар орж найз нөхөдтэйгөө уулзаж ярилцаж, амралтын өдөр салхинд гарч, чөлөөт цагаараа боулинг тоглож, заал авч, ер нь л тааваараа байж Олж байгаа цалин амьдралд хүрдэг, цалин буухаар хоёр тор дүүрэн хүнс аваад гэр лүүгээ харьдаг байж. Хамаатан садан, найз нөхөд гэртээ уриад хоол ид гэхээр бушуухан давхиад очдог, санаа нийлж нэг нэгнийхээрээ орж гардаг, ажил хөөцөлдөөд бүтдэг, товчхондоо тайван байж. Чихэвч зүүгээд гудамжаар алхаж болдог, юм бодоод, юм тэмдэглээд тайван сууж болдог байж. Хааяа зах орж гурил будаагаа, төмс ногоогоо цуглуулна. Ер нь л тайван, яардаггүй байж. Одоо бол 10 жилийн өмнөхөөс илүү хөдөлмөрлөж байна. Өглөө оройгүй зүтгээд л. Яарч ажил дээрээ очоод, яараад гэртээ харина. Ямар учраас яараад, сандраад, уурлаад, бухимдаад байгаа нь тодорхойгүй. Ажиллаж ажиллаж олсон мөнгө нь юунд ч хүрэхгүй. Болохгүй байхад болоод байгаа юм шиг худлаа инээж, эерэг харагдах гэж хичээнэ. Үнэндээ сэтгэл нь шаналаад, юунаас болоод нойргүй болоод байгаагаа хүмүүс үл ойлгоно. Авсан цалингаараа тогны мөнгөө ч төлж чадахгүй болов. Амттай зүйлс байхгүй болж, зөвхөн мах, талх, гурил будаандаа л хүрнэ. Юун дэлгүүр хэсч ганц хоёр зүйл авах. Дэлгүүр байтугай зах нь хоосон... Сүүлийн 10 жилийн ху��ацаанд 20 жилээр ухарчээ. Коронавирусээс хойш, 2020 оноос хойш жигд ижил гараанаас, бүр манайхаас эдийн засгаараа муу улстай уралдаад бид хэрэлдээд, нэгнээ харлуулж, хов ярьж, бусдыг муулахаас өөр зүйл хийсэнгүй. Узбекистан цөмийн цахилгаан станцаа барьж байна. Вьетнам метротой болж, эдийн засгаараа Азид тэргүүлэв. Киргизийн эдийн засаг суга өсөв. Казахстан дарангуйлла��с салж, парламентын засаглалтай болж, технологи, байгалийн баялгаасаа асар их ашиг хүртэв. Тэгээд бас метротой болсон. Бид харин бэлэн ам, шалдан гуя болж дээ. Нэг л их бүх зүйл дээр хоёр тал болж хэрэлдсэн хүмүүс болж.
See More
ORKHON4444
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
2 months ago
"Хүн юуны төлөө үхэхэд бэлэн байна вэ, тэр зүйлийнхээ төлөө л амьдарч чаддаг. Бусад нь бүгд чалчаа яриа, дэмий сээтэгнэл." 📖 ~Эрнесто Гевара Хүмүүсийн хариулж чаддаггүй асуултуудын эхэнд ямар асуулт байдаг гэж бодож байна? Хүмүүс маш их зүйлийг "мэддэг ..." Дэлхийн түүх, Бурхан хаана байдаг, хэн яаж амьдрах, засгийн эрхийг хэрхэн барих, улс төр яаж хийх, ертөнц хэзээ төгсөхийг ч ТЭД мэддэг. Харин ӨӨРӨӨР юунд дуртайгаа огт мэддэггүй. Чи юунаас жинхэнэ цэнгэл эдэлдэг вэ? гэж асуухад л ихэнх нь тулгамддаг. Жинхэнэ цэнгэл гэдгийн утгыг зарим нь бүр мэддэг ч үгүй. Юу танд аз жаргал мэдрүүлдэг вэ? гэхэд ч шууд хариулж чаддаггүй. Чиний хувьд аз жаргал гэж юу юм бэ? гэсэн ч бхс л ади��хан бодоод зогсчихно. Юунд дуртайгаа мэддэггүй хүний амьдралыг төсөөл дөө. Хаашаа, яах гэж явж байгаа, хаа хүрээд зогсох, тэндээс юу олохыг хүсч байгаагаа мэдэхгүй сохор аялал ямар байхыг ... Мөнгөнд дуртай хэр нь мөнгөтэй болохоороо юу хийх, тэр нь юуны төлөө байх ёстойгоо ч мэддэггүй бол ямар ч их мөнгөнд цадахгүй, өлсгөлөн хэвээр л байх болно шүү дээ.
See More
ORKHON4444
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
2 months ago
"Дайсангүй эр хүнд бүү итгэ. Олигтой юм хийгээгүй хонь шиг яваа болоод л тэр дайсангүй яваа байх ..." 🎬 ~ Austin O’Malley Эр хүн олигтой байр суурьтай, зоримог алхам хийж явбал хэн нэгэнд таалагдахгүй байх нь элбэг. Тэгэхээр хэнд ч таалагдаж, бүхний дуртай хүн байна гэдэг нь сайн зүйл биш ч байж мэднэ.
See More
ORKHON4444
retweeted
Жиргээ
@jirgeepage
2 months ago
Япон судлаач Д.Төмөрбаатар: Сүүлийн үед манай дарга, сайд нар хэтэрхий залуу болоод байна шүү‼️ 1990-ээд оны дундуур би тохиолдлоор шахуу Японы Сангийн яамны өндөр албан тушаалтны ажлын албаар орж үзсэн юм. Газрын дарга ч билүү, сайдын зөвлөх ч билүү, нэг настай хүн захдуухан суучихсан, хүн хүн рүү хараад л, мишээгээд л, сууж байгаа харагдсан. Бөөн бичиг цаас барьсан залуус түүнийг тойрч гүйлдээд л. “Юу болоод байгаан бэ” гэсэн чинь, “аа, манай энэ настай дарга нэг асуудлын эцсийн шийдвэрийг гаргах гэж байгаамаа” л гэцгээж байв. “Бид нар бүх мэдээллийг нь бэлтгээд өгчихсөн, дарга маань хоёр хоног бодож байна” гээд л, залуус инээлдэж байсан. Би ч сайн ойлгоогүй, яагаад заавал энэ настан шийдвэр гаргадаг юм бол оо, гээд л, гайхаад өнгөрч байж билээ. Японы янз бүрийн газраар орж, яагаад заавал мэдээжийн юмыг олон хүнээс асууж лавлаад байдгийн бол оо, гэж бодсоор, бүүр хожим нь “олон хүний санаа бодлыг сонсох, аливааг ��ултал нь нягталж шалгах, туршлагатай хүний цөөхөн чамбай үгийг сонсох” зэрэг нь ямаршуухан чухал зүйл болохыг бага багаар ойлгож эхэлсэн дээ. Ямар ч улс оронд амин чухал асуудлууд улс төрөөр дамжиж шийдэгдэнэ. Монголд сүүлийн үед улс төрчид хэт залуужлаа. Тавиас доош насныхан, дөч дөнгөж хүрч буй “ногооноороо” залуус, бүр гучин настнууд төрийн өндөр алба хаших болов. Улс төрд ч, төрд ч туршлагатай, ахмад хүмүүс үзэгдэхээ болилоо. Намын байгууллагад л янз бүрийн алба хашсан, харин төрд ажилласан туршлага бага, ердөөсөө амьдралын туршлага ч бага, нэг л и�� гадаадаар ярьсан, залуу удирдагчид маш түүхий, насгүй шийдвэрүүд гаргаж байна. Төрд насаараа зүтгэсэн ахмадуудын үгийг сонсохоо больсон гэсэн. Уг нь ахмад, дунд насныхан, залуучуудын холбоо хэлхээ гээд ярьдаг байсансан. Улс төрийн нам доторх арай тулхтай хэсэг нь, ялангуяа төрд ажиллаж байсан туршлагатай, МАН-ын ахмадууд нь баяр болохоор бэлэг сэлт аваад л, үр хүүхдээ албан тушаалд “шахчихаад” суугаад байлгүй, мэдлэг сэтгэл туршлага байдгийн бол залуусдаа зааж, үгээ хэлээсэй…
See More
ORKHON4444
retweeted
Оюуннар☀️
@oyuinnr
3 months ago
Японы нэр хүндтэй рестораны эзэн, ресторанд нь үйлчлүүлээд гарсан хүнийхээ араас гаран гартал нь бөхийж хүндэлдэг аж! Сониуч нэг нөхөр таны хүндлэлийг цаад хүн чинь харах ч үгүй байна, та яагаад тонгойж хүндлээд байгаам бэ гэхэд эзэн: - Тэр хүн харахгүй ч одоо үйлчлүүлж байгаа хүмүүс бидний хүндлэлийг харна... гэж хариулжээ!!! Бидний ард хэн нэгэн үлддэг гэдгийг мартах учиргүй бөгөөд үр хүүхэд , элгэн садан , найз нөхөд нь бахархах зүйлтэй үлдэхийн учир өнөөгийн үйлдэлдээ анхаарах ёстойн үлгэр ийм ажээ.
See More
ORKHON4444
retweeted
Urgamal
@UrgamalB
3 months ago
Германы нэгэн чимээ шуугиан багатай гудамжинд хүмүүс хоол хүнстэй уутыг, одоо хэцүү байгаа хүмүүст зориулан үлдээдэг. Амьдралын боломж муу нэгэнд Өлсөж буй нэгэнд Ганцаараа нэгэнд Гуйлга гуйхаас ичдэг нэгэнд. Уутнуудыг илүү дутуу үггүй, тайлбаргүй, зүгээр л нямбай гэгч нь өлгөдөг. Ямар ч камер��үй. Ямар ч видеогүй. "Сайн үйлсийн" тухай бичсэн ямар нэгэн постгүй. Сайшаал, алга ташилт авах хүсэлгүй. Зүгээр л хэн нэгэн, бусдын тухай бодсон. Зүгээр л хэн нэгэн, өөртөө шаардлагатайгаас арай илүү худалдаж авсан. Зүгээр л хэн нэгэн, хүн байхын тулд энэрэнгүй сэтгэл анзаарагдах албагүй гэж шийдсэн. Үүнд л жинхэнэ гоо үзэсгэлэн байгаа юм. Учир нь чин сэтгэлийн тусламж чимээгүй үлддэг юм. Тэр хүлээн зөвшөөрлийг хүсдэггүй, талархалыг хүлээдэггүй, анхаарал хайдаггүй. Тэр зүгээр л энэ мөчид халуун дулаан шаардлагатай байгаа нэгнийг дулаацуулдаг. Ж��нхэнэ өгөөмөр сэтгэл үргэлж нүүр царайтай байдаггүй. Гэхдээ тэр үргэлж зүрх сэтгэлтэй байдаг.
See More
ORKHON4444
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
3 months ago
Хүүхдүүддээ яаж өөрийгөө ХАЙРЛАЖ сургах вэ гэж үү ... ○ Алдаа гаргах нь зүгээр гэдгийг эртхэн ойлгуул, өөртөө итгэлтэй хүүхэд анхнаасаа л төрдөг. ○ Сайхан үг байнга хэлж бай. Чиний хэлсэн үг бүхэн хүүхдийн чинь амьдралд гэрэл гэгээ нь болдог. ○ Үр дүнг биш хичээл зүтгэлийг нь магт. Хичээдэг байх нь амжилттай хүний хамгийн чухал чадвар ○ Өөртөө хэрхэн анхаарал тавьж байгаагаа хүүхэддээ хэлж ярьж байгаарай. Тэгж гэмээн тэд ирээдүйд биеэ яаж авч явахыг ухаарч сурч ба��даг. ○ Мэдрэмжээ хуваалц. EQ (emotional quotient, a measure of emotional intelligence EI) чадвар үүнээс эхэлдэг. ○ Хобби олоход нь тусал. Дуртай зүйлээ хийх нь тэднийг улам их өөртөө итгэлтэй болгодог. ○ Тэднийг өөрсдийг нь анхааралтай сайн сонс. Тэдний хэлж байгаа нь ямар чухал, ач холбогдолтой гэдгийн багаас нь ойлгуул. Тэд ярианы ур чадвартай, бусдыг ойлгож сонсдог хүмүүс болж өснө. ○ ТЭДЭНД Хайртай гэдгээ дахин дахин хэлж бай. Хамтдаа байх хугацаа улам бүр багассаар л байгаа шүү дээ. ○ “Үгүй” гэж хэлж сурга. Хил хязгаар гэдэг ойлголтыг багаас ойлгуулж сурга. ○ Жижиг гэлтгүй амжилт бүрд нь урам өг. Жижиг зүйлээс ч таашаал авч чаддаг хүн хамгийн аз жаргалтай байдаг юм шүү дээ.
See More
ORKHON4444
retweeted
Я.Дарханцэцэг
@DYanjinlham
4 months ago
Технологи, үл хөдлөх хөрөнгө биш, зүгээр л 'Ус' зараад Хятадын тэргүүн баян болсон хүн. (Nongfu Spring's Zhong Shanshan) Тэр хэзээ ч ярилцлага өгдөггүй, хэзээ ч олны өмнө ил гардаггүй ч түүний Nongfu Spring ус Хятад даяар ноёрхож байна. Тоосго зөөж явсан залуу яаж ийм өндөрлөгт хүрэв? Амжилтанд хүрэхийн тулд заавал шинэ зүйл зохион бүтээх албагүй, харин байгаа зүйлийг өөр өнцгөөс харах нь чухал ажээ. Хятадын тэргүү�� баян Жун Шаншаны (Zhong Shanshan) түүх бол жинхэнэ тэвчээр болон стратегийн тулаан юм. Тэрээр баян гэр бүлд төрөөгүй. Амьд үлдэхийн тулд барилга дээр тоосго зөөж, дараа нь сонины сурвалжлагч хийж, бүр мөөгний нэмэлт бүтээгдэхүүн хүртэл зарж байв. 90-ээд онд бүгд "нэрмэл" ус зардаг байхад тэрээр "Байгалийн ус"-ыг сонгосон. Түүний Nongfu Spring ком��ани "Бид ус үйлдвэрлэдэггүй, бид зүгээр л байгалийн элч юм" гэсэн уриагаар зах зээлийг байлдан дагуулсан юм. Түүнийг бизнесийнхэн "Ганцаардсан чоно" гэж нэрлэдэг. Учир нь тэрээр улс төрөөс хол байж, бусад тэрбумтнууд шиг ил яриа өгөхгүйгээр чимээгүйхэн өөрийн эзэнт гүрнийг босгосон юм. Инноваци гэдэг үргэлж "шинэ" зүйл биш. Заримдаа хүн бүрийн анзаардаггүй энгийн зүйлд (жишээ нь ус) үнэ цэнэ, түүх өгч чадвал тэр нь хамгийн том бизнес болдог байна.
See More
ORKHON4444
retweeted
Лхамхүүгийн Мөнхбат
@L_Munkhbat0528
4 months ago
Кофе шопд орж ирээл хэдэн хүүхэн сүлжээний бизнесийнхээ хурлыг хийгээл … тэгээд тэгээд тэгдэг тэгдэг байгаа… нөхрөө дагуулаад бас хүүхдээ дагуулаад тэр тэр улсад аялна… ердөө 430к аар Бангкокд 5 хоног аялмой… Кофе шопд ингэж хурал хийх нь тохиромжгүй шүү. Тэр шопийг бүхлээр нь захиалаад цагаар нь худалдаад авсан бол болно. Хаалгы нь хааж байгаад. Иймэрхүү бүдүүлэг юм битий хийж байгаарай, монгол ах дүүс ээ! Нүүрэндээ ямар нэг юм наачихсан юм шиг л сиихгүй хусдаг занд та нар минь их л амжилттай суралцаж байгаа шүү. Битий тэгж юм үзээгүй царайлж байгаач Бизнэс хийж байгаа бол хаа нэг газар вип өрөө хөлсөлж ороод юмаө ярьж бай. Кофе шопд ороод хоёулаа гурвуулаа юмаа яриад суунаа. Тийм зориулалт байгаа. Харин ут��аар чанга чанга ярьж болохгүй гэх бичигдээгүй дүрэмтэй юм. Иймэрхүү юманд суралцаарай даа. Бас нийтийн 00-г цэвэрхэн ашиглаад бас сурчих хэрэгтэй. Хэрвээ нийтийн 00 бохир заваан байвал сэтгэл гаргаав цэвэрлэчиж бай за кк Ичиж сур. Цэвэрхэн бай. Боловсон бай. Юм үзсиим шиг худлаа дүр эсгээд сурчих. Битии үхэх гэж байгаам шиг чичирч бай. Хаашдаа л чи бид бүгд үхнэ. Чичирсэн чичрээгүй. Чив ч гэж чичрэхгүй байж байгаад үхээд сурчий л даа хэдүүлээ. Гоё ш дээ, күүл ш дээ!
See More
ORKHON4444
retweeted
Urgamal
@UrgamalB
4 months ago
ЁСТОЙ ГОЁ ҮГ БАЙНА ХУУЛЧИХЛАА Сайхан зүйл тохиолдоод инээмсэглэдэг биш харин Инээмсэглэдэг учраас сайхан зүйл тохиолддог юм.☺️☺️☺️☺️ Элбэг хангалуун учраас хуваалцдаг биш харин Хуваалцдаг учраас элбэг хангалуун байдаг. 💵💵💵💵 Найз болохоор л итгэдэг юм бишээ. Итгэдэг учраас л найзалд��г юм. 🦋🦋🦋🦋 Ажлаа сайн хийдэг болохоор магтуулдаг юм биш харин магтдаг учраас л ажлаа сайн хийдэг. 🦾🦾🦾🦾 Хүрэлцээтэй учраас сэтгэл хангалуун байдаг бус харин Сэтгэл хангалуун байдаг учраас хүрэлцээтэй байдаг. 🥰🥰🥰🥰 Боломжтой болохоор эхэлдэг юм биш Эхэлсэн учраас боломж бий болдог. 🙏🙏🙏🙏 Хорвоо ертөнц өөрчлөгдөхөд бодол хүртэл өөрчлөгдөөд байгаан биш Бодлоо өөрчлөхөд Хорвоо ертөнц өөрчлөгдөөд байгаа юм аа 🧠🧠🧠🧠
See More
ORKHON4444
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
4 months ago
Чадвар гэнэт нэг өдөр бий болдоггүй. Тасралтгүй тууштай хөдөлмөрөөр л бий болдог. Хүн болгон анхнаасаа чадвартай байхгүй л дээ. Чадвар гэдэг олон удаагийн буруу оролдлогын дараа үр дүнд бий болдог. Хүмүүс ихэнхдээ эхний 2, 3-хан оролдлого хийгээд л больчихдог. Тэгээд “би чадахгүй юм байна” гэж дүгнэдэг. Үнэн хэрэгтээ чадахгүйдээ биш хангалттай давтаагүй гэдгээ ойлгосон нь цөөн. Чадв��р гэдэг төрөлхийн биш, системтэй давталтын үр дүн. Өнөөдөр муу хийсэн ч маргааш арай дээр болно, нөгөөдөр бүр илүү болно. Хамгийн гол нь битгий зогс. Эхлээд “чадахгүй” ч хийгээд л бай, дараа нь энэ чинь чиний “чадвар” болж хувирдаг юм.
See More
ORKHON4444
retweeted
ОЛОНБАЯР Рэнцэндаш or OLONBAYAR Rentsendash
@olonr_R
4 months ago
Хэдүүлээ эхлээд шунал, тачаалаа дараад... Энэ зурагт хэзээ ч багтахгүй тийм бичигхэн, бичил организм дотор амьдарч байгаа, түүний дотор 8 тэрбум хүний дотроос зөвхөн Эх газар, Эх орон, Их хааны нэрээр оршин тогтнож байгаа 3.5 сая хүмүүс гэдгээ ухаарчихвал сайн сайханд хүрнэ.
See More
ORKHON4444
retweeted
BAGi.
@baterdene911
4 months ago
Таны ИРЭЭДҮЙГ БАЛЛАЖ чадах сэтгэлзүйн 5 асуудал: 1. Эмпати сул байх 🔴 Бусдын бодол мэдрэмжийг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох чадварыг ЭМПАТИ гэх бөгөөд энэ чадвар сул байх нь хүйтэн хөндий, амиа хичээсэн, зөрүүд, эелдэг биш болгодог. 2. Нарцисизм 🔴 Хэт биеэ тоосон, өөрийгөө бусдаас илүү, содон гэж бодох нь өөртөө дурласны шинж юм. Нарцисист хүмүүс ямагт өөрийгөө чухалд тооцдог, бусдыг өрөвдөх энэрэх хайрлах сэтгэл сул, байнга га��хшруулж, бишрүүлэх хүсэл нь харилцахад маш төвөгтэй болгодог. 3. Сөрөг хандлага 🔴 Бүх зүйлийг үгүйсгэх, гутранги үзэлтэй байх, байнга гомдолж хохирогчын дүрд тоглох нь орчин тойронд байгаа хүмүүсийн уур амьсгалыг бусниулж, сэтгэл санааг таагүй болгоно. Ийм хандлага харилцаж буй хүмүүсдээ хортой байдлаар нөлөөлж урам зориггүй, эрч хүчгүй юм шиг мэдрэмжийг төрүүлэх болно. 4. Үнэнч биш байдал 🔴 Байнга худлаа хэлж, жижиг том гэлтгүй хүн хуурах нь яваандаа тухайн хүнийг ямар ч нэр хүндгүй хүн итгэхийн аргагүй болгодог. Худлаа хэлдэг хүмүүс тухайн үедээ хүнийг аргалж, ��өртөө ашиг хонжоо олдог ч хэсэг хугацааны дараа үнэнд гүйцэгдэж үнэ цэнээ алдах болно. 5. Хариуцлагагүй байдал 🔴 Хүн өөрийн үйлдсэн болон эс үйлдсэн зүйлдээ хариуцлага хүлээхгүй хэн нэгэн рүү чихэх эсвэл, зугтаах нь тухайн хүнийг боловсроогүй, итгэж болохгүй, цаашдаа өсөж хөгжих боломжгүй, найдваргүй гэсэн төрхийг бий болгож хүмүүс харилцахаас зайлсхийх болно.
See More
ORKHON4444
retweeted
Bold B 🇲🇳
@BoId_B
4 months ago
Талхны газарт нэгэн харх нуугдаж амьдардаг байжээ… Шөнө бүр тэрээр чимээгүйхэн гарч ирж, талхны үйрмэг, үлдэгдэл гээд зөвхөн амь зогоох төдий зүйлс цуглуулна… Тэр хэзээ ч өлсөж үзээгүй ч, хэзээ ч нэр төртэй амьдарч байсангүй... Зөвхөн дээрээс унасан зүйлд сэтгэл ханадаг байв... Учир нь тэр өөрийгөө үүнээс илүү зүйлийг хүртэх эрхгүй гэж боддог байлаа… Гэтэл нэгэн өдөр тэр бүхнийг тодорхой харжээ… Талхчин гудамж руу гарч, нэгэн золбин нохойд бүтэн, халуун, шинэхэн талх өгөв… Тэр мөчид хархны дотор ямар нэг зүйл тас хийх шиг болов... Энэ бол өлсгөлөн биш... харин харьцуулалт байлаа… Энэ бол хэрэгцээ биш... харин атаархал байв… "Яагаад тэр гэж, яагаад би биш гэж?" хэмээн өөрөөсөө асуух тусам хорсол зүрхэнд нь улам бүр томорсоор байлаа… Тэр шөнө харх хоол хайсангүй... харин өшөө авалтыг хайв… Тэр талхнуудыг мэрж, зуурсан гурилыг нь сүйтгэж, бүх зүйлийг бохирдууллаа… Тэр амьд үлдэхийн тулд биш... харин үзэн ядалтаасаа болж үүнийг хийв…. Тэр: "Хэрэв надад байхгүй бол, хэнд ч байх ёсгүй" гэж боджээ… Гэвч үзэн ядалтын хамгийн том асуудал нь юуг ч бүтээдэггүй... зөвхөн устгадаг... Тэр бүү хэл, үзэн ядаж буй эзнээ ч хамт устгадаг юм… Маргааш өглөө нь талхчин бүх зүйлийг олж мэдэв... Тэр хавх тавьж... хэдхэн цагийн дараа харх хавханд оров… Ганцаараа, хоолгүй, ямар ч гарцгүй... Харин энэ хооронд нохой дахин ирж, талхаа ахиад л авлаа… Атаархал бол чиний эзэмшиж буй зүйлийг хүсдэггүй... харин чамайг тэр зүйлээ алдаасай гэж хүсдэг… Уур хилэнгээр бусдыг устгахыг оролдох нь эцэстээ үргэлж өөрийгөө устгаснаар дуусдаг… Сүүдэрт амьдарч буй нэгэнд өрөөл бусдын гэрэлтсэн байдал үргэлж төвөгтэй санагддаг юм... Өөр дээрээ ажилладаггүй хүн... үргэлж өөр дээрээ ажиллаж буй нэгэн рүү дайрч дуусдаг… Гэвч эцсийн эцэст бусдын гэрлийг унтраах гэж оролдсон хүн өөрөө харанхуйд үлддэг юм….
See More
ORKHON4444
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
4 months ago
"Хүүхэд төрүүлэх амаргүй шүү ... Арван сар тээнэ. Язарна, үс нь туг тугаараа унана. Шүд нь унана. Гоо сайхнаа хэмхэлж байгаа юм шүү дээ. 3, 4, 5 хүүхэд төрүүлж өсгөхөд гоо сайхан хөх нь сулбайгаад л явчихна. Үнэн тэр шүү дээ. Тэгж өөрийгөө элээж, хэмхэлж төрүүлчхээд, тэр хүүхдийг харахдаа ямар сэтгэгдэл төрдөг вэ гэхээр бурхны номд бичихдээ “Алтан уул олсон мэт” гэж байдаг. Бид сугалаагаар 100 сая, бүр тэрбум төгрөг хожлоо гэхэд яаж баярлахыг би төсөөлж болох юм. Гэтэл атгасан гарын чинээ алт түүнээс илүү үнэтэй байдаг. Тэгвэл уулын чинээ алт олсон хүн яаж баярладгийг би төсөөлж ч чадахгүй юм. Тэгж л баярладаг гэж байгаа юм. Таны ээж, миний ээж тэгж л баярладаг гэх ..." ~ Гавж Д. Нямсамбуу
See More
Last Seen Users on Sotwe
مشاهير تانجو ViP
Pusat video video viral
Seen from
Indonesia
suka ibuk ibuk 😛💦💦💦
Seen from
Indonesia
Couple Bé Thỏ
Seen from
Vietnam
AMB.DR.OLE KAPUTAH
Seen from
United Arab Emirates
Cantik Xnx Nakal
Seen from
Indonesia
öylesine
Seen from
Turkey
budak manja
Seen from
Malaysia
𝙼𝚎𝚔𝚒-𝙻𝚒𝚎𝚗 🌌
Seen from
Turkey
ᴠᴇᴛᴛᴇ
Seen from
Korea
Trends for you
1
#InternationalCatDay
Under 10K tweets
2
WNBA
Under 10K tweets
3
#Caturday
Under 10K tweets
4
Good Saturday
Under 10K tweets
5
Jorge Messi
Under 10K tweets
6
Mason Mount
Under 10K tweets
7
Amad
Under 10K tweets
8
#StarRailGC2026
Under 10K tweets
9
Todd Blanche
Under 10K tweets
10
#BornToShineMingi
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241.2M followers
2
Barack Obama
@barackobama
119.1M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
112.8M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.8M followers
5
Narendra Modi
@narendramodi
107.1M followers
6
Rihanna
@rihanna
98.3M followers
7
NASA
@nasa
92.3M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.4M followers
9
KATY PERRY
@katyperry
89M followers
10
Taylor Swift
@taylorswift13
82.9M followers
11
Lady Gaga
@ladygaga
74.4M followers
12
Virat Kohli
@imvkohli
71.9M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.4M followers
14
YouTube
@youtube
68.8M followers
15
Neymar Jr
@neymarjr
64.8M followers
16
Bill Gates
@billgates
64.6M followers
17
The Ellen Show
@theellenshow
62.4M followers
18
Selena Gomez
@selenagomez
62.1M followers
19
CNN
@cnn
61.8M followers
20
X
@x
60.8M followers
Olivia
Online
✨
⭐
💫