Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Batbold Enkhbat
@BatboldEnk75273
Joined December 2025
146
Following
68
Followers
2.2K
Posts
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Евразийн эдийн засгийн комисс хамтран 2026 оны тавдугаар сарын 22-нд цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо(ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болохтой холбоотой хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр Евразийн эдийн засгийн комиссын зүгээс ЕАЭЗХ-ны бүх гишүүн улс тус хэлэлцээрийг дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон баталж, шаардлагатай дотоод процедурыг бүрэн дуусгасныг мэдэгдсэн албан ёсны ноот бичгийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваад гардуулан өгөв. Үүний дагуу “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай хамтарсан мэдэгдэл”-д нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон нөгөө талаас Евразийн эдийн засгийн комиссыг төлөөлж тус комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдаа хариуцсан сайд А.А.Слепнев нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хэлэлцээрийг 2026 оны долдугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг албан ёсоор баталгаажууллаа. Энэ үеэр талууд “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хамтарсан замын зураглал”-ыг баталгаажуулж, тус замын зураглалын дагуу хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тус арга хэмжээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагууд, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар байлцлаа. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг 180 сая гаруй хүн амтай ЕАЭЗХ-ны зах зээлд илүү таатай нөхцөлөөр экспортлох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ худалдааны саад тотгорыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийн интеграцад оролцох оролцоог нэмэгдүүлж, экспортын бүтэц, зах зээлийг төрөлжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм гэж Эдийн Засаг, Хөгжлийн Яамнаас мэдээлэв.
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Орчин үеийн маркетингийн эцэг гэгддэг, дэлхийн нэрт профессор Филип Котлер (Philip Kotler) 1931 оны тавдугаар сарын 27-ны өдөр мэндэлжээ. Түүний маркетингийн салбарт оруулсан хувь нэмрийг хүндэтгэж энэ өдрийг сонгон Олон улсын маркетингийн өдөр (International Day of Marketing буюу World Marketing Day) болгон тэмдэглэдэг юм. Энэхүү өдрийг тэмдэглэх санаачилгыг анх Европын Маркетингийн Конфедераци (EMC) болон “Kotler Impact” зэрэг олон улсын байгууллагууд гаргаж, 2023 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Маркетингийн мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд таниулах, салбарын шилдэг бүтээлч санааг алдаршуулах, бизнес болон нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг онцлох зорилгоор энэ өдрийг тэмдэглэж байна. Харин манай улсад Монголын Маркетеруудын өдрийг аравдугаар сарын 20-нд Монголын үндэсний маркетингийн холбооноос дотоодын маркетеруудын мэргэжлийн баярын өдөр болгон зарлажээ. https://t.co/BpSDyOGcqK
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Баян-Өлгий аймгийн Алтай болон Өлгий сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоожээ. Аймгийн Засаг даргын гаргасан уг захирамж тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж байна. Захирамжийн дагуу Алтай сум, Өлгий сумын дөрвөн баг, мөн Бугат сумын төвийн 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч эхэлжээ... https://t.co/KR7xI3EdUK
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин “The Hu” хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийсэн юм. “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн 10 жилийн ой 2026 онд тохиож байгаа бөгөөд ойн баяраа монголчуудтайгаа хамт эх орондоо тэмдэглэнэ гэдгийг хамтлагийн гоцлол дуучин Г.Нямжанцан өмнө нь мэдээлж байв. Тэгвэл тус хамтлагийнхан ойн баяраа ирэх наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд монголчуудтайгаа тэмдэглэхээр төлөвлөж байгаа аж. Тоглолтоос гадна хамтлагийн залуус сонсогч фэнүүддээ гурав дахь цомгоороо бэлэг барих гэнэ... https://t.co/8n5LQYWZO1
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно. 13:00 цагт: “Хуур Music Festival 2026” олон улсын хөгжмийн наадмын албан ёсны танилцуулга, бэлтгэл ажлын явцын талаар “Шангри-Ла” зочид буудалд хэвлэлийн хурал хийнэ. 15:00 цагт: “Happy Monster” гэр бүлийн фестиваль болохтой холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Үзэсгэлэн: – “Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ыг хүртэл гарна. -Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн зургадугаар сарын 13-ыг хүртэл “Hue” арт галерейд гарна. https://t.co/UJ9r9Va446
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст дулаарч Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16…+18 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17…+19 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна. https://t.co/vRgUtd2t6k
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт 2026 оны 5-р сарын 12–25-нд археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судаллаа. Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна. Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, шаар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад өндөр ач холбогдолтой хосгүй үнэт олдворууд илэрчээ. Доктор Ж.Баярсайхан, Эдгээр олдворын зарим нь өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой гэжээ. Илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажлууд үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах юм байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар судалгааны багийн ажилтай газар дээр нь танилцаж, түүх, соёлын өвийг хамгаалах, цаашдын судалгааны ажлыг орон нутгаас дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, ““Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл, Уул уурхайн төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны шийдвэрийн талаар, Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Үерийн аюулаас анхааруулах мэдээ Сэлэнгэ мөрний уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 100-120 см давсан байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн- Сүхбаатар сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн зусланг зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Хяналт шалгалтаар 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн зуслангийн хувьчлал нь хууль журмыг зөрчсөн, гэрээнд заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнэсэн баримт материал байхгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Соёл” хүүхдийн зуслан тухайн үед Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулаагүй, өнөөдрийн байдлаар хүүхдийн зуслангийн байшин, барилга байхгүй байв. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Соёл” зуслангийн 10 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлжээ.
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Монгол Улсын Их Хурлаас Тамхины онцгой албан татварыг 2026 оноос жил бүр 100 хувь огцом нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна. Саяхан Узбекистаны Самарканд хотод болсон “Торгоны зам” олон улсын татварын форумд Сангийн яамны төлөөлөгчид оролцож, онцгой албан татварын бодлого, түүний дотор тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлаар олон улсын туршлага солилцсон байна. https://t.co/0ju4yljgTE Уг форумын үеээр олон улсын мэрэгжилтэн, Шинэ Зеланд/Хорватийн М группийн ахлах зөвлөх Южин Тромбитас хэлэхдээ: “Монголын Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа сайн зүйл боловч үүнийг хэрхэн хийх нь чухал юм. Хэрэв тамхинд 150% ийн татвар ногдуулбал хэтэрхий өндөр. Өртөг маш өндөр байх үед хар зах зээл үүсч, ямар ч үнээр хамаагүй татвараас зайлсхийх болдог. Энэ нь жижиг худалдаа эрхэлэгчидэд сөрөг нөлөөтэй. Татвар нь инфляцтай уялдсан огцом биш, хэт өндөр биш байвал үр дүнд хүрдэг. Харин үе шаттай өсөлт нь хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд дасан зохицох хугацаа олгож, төрд хяналт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.” Мөн түүнчлэн түүний онцолсоноор : ” Монгол Улсын хувьд парламент тамхины онцгой албан татварыг огцом хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй энэ үед дээрх асуудал онцгой анхаарал татаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Засгийн газрууд татварын орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог ч дэлхий даяар онцгой албан татварын орлого буурч буй хандлага ажиглагдаж байна. Тиймээс шинэ татварын бодлого хэрэгжүүлэхдээ зөв арга зам сонгох нь чухал. Жишээлбэл, Бразил улс 1999 онд экспортын тамхинд 150 хувийн татвар ногдуулсан ч энэ нь хууль бус худалдааг нэмэгдүүлж, бодлого нь амжилтгүй болсон тул цуцлагдсан байдаг’’ гэж тайлбарлажээ. Олон улсын татварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тамхины татварыг хэт огцом, өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх нь хууль бус худалдаа, хар захыг тэлэх, төсвийн орлого буурах эрсдэлтэй. Тэдний онцолж буйгаар, бодлого нь зөвхөн орлого төвлөрүүлэх зорилготой бус, нийгмийн эрүүл мэндэд бодит үр дүн авчрахуйц, урт хугацааны тогтвортой шийдэл байх ёстой аж. https://t.co/iM0UmhZnKZ
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг олон улсын PWC аудитын байгууллагаас “Өөрчлөлтгүй” буюу “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Төв банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанк санхүүгийн тайлангаа жил бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус аудитын байгууллагаар аудитлуулж, баталгаажуулдаг. Энэ нь тайлангийн үнэн зөв, бүрэн дүүрэн байдал болон стандартын нийцлийг хараат бусаар үнэлүүлж, дотоод гадаадын хэрэглэгчдийн итгэлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. PwC аудитын байгууллага нь дэлхийн 158 улс оронд салбартай, Монгол дахь салбар байгууллага нь 2010 оноос хойш тогтвортой ажиллаж, төрийн байгууллагуудын санхүүгийн тайланд хараат бус, хөндлөнгийн аудит хийж, баталгаажуулж ирсэн. Монголбанкны хувьд жил бүрийн санхүүгийн тайлангаа тус байгууллагаар аудит хийлгэж, баталгаажуулж ирсэн бөгөөд өмнөх жилүүдийн тайлангаар өгөгдсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж, зөрчлийг залруулснаар 2025 онд ийнхүү “Зөрчилгүй” дүгнэлт авчээ. Хөндлөнгийн аудитын дүгнэлт нь зөвхөн санхүүгийн тайлангийн шалгалт бус, төв банкны институцийн хараат бус байдал, засаглалын чанар, олон улсын нэр хүнд, зах зээлийн итгэлийг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог аж... https://t.co/igznYBa9FD
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Жоом Энэтхэгт “Жоомны ардын нам \Cockroach Janta Party” нэртэй залуусын улс төрийн нэгдлийн бэлэг тэмдэг болжээ. Энэтхэгийн Дээд шүүхийн шүүгч Сурья Кант ажилгүй залуусыг жоом, шимэгчтэй зүйрлэсний дараа энэхүү хөдөлгөөн гарч иржээ. BBC агентлагийн мэдээлснээр, залуусын нэгдлийг байгуулах санааг Бостоны их сургуулийн оюутан Абхижит Дипке гаргасан байна. Түүний ярьснаар, хүмүүсийг нэгтгэх намыг анхандаа тоглоом шоглоомоор санаачилсан байна. Гэсэн ч тус хөдөлгөөн маг богино хугацаанд хүрээгээ тэлж, хэдхэн хоногийн дотор олон мянган залуус элсэх өргөдлөөр даржээ. “Cockroach Janta Party” намын Инстаграм аккаунт 10 сая дагагчтай болж, эрх баригч “Бхаратия Жаната” намыг дагагчдын тоогоороо түрүүлснээр улам нэр хүндтэй болжээ. Х сүлжээн дэх аккаунт нь 200 мянган дагагчтай болоод байгаа ч Энэтхэгт тус аккаунтыг блоколсон байна. Гэсэн хэдий ч залуусын намынхан жоомны дүрс бүхий хослол, хувцастай эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байна. Энэтхэг улс нь дэлхий дээр хамгийн залуу хүн амтай орнуудын нэг. 1.4 тэрбум хүн амынх нь тал орчим нь 30 хүрээгүй насны залуус. Гэвч тэдний улс төрийн оролцоо хязгаарлагдмал байна байна. Судалгаанаас үзвэл залуу энэтхэгчүүдийн 11 хувь нь аль нэг намын гишүүн бол 29 хувь нь улс төрөөс хол байхыг илүүд үздэг байна. Тус хөдөлгөөн ийн эрчимтэй алдаршиж байгаа нь залуус өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх хэлийг эрэлхийлж байна. “Cockroach Janta Party” нам бол зөвхөн эхлэл. Залуус улс төрийн одоогийн тогтолцоонд залхсан тул залуучуудыг нэгтгэсэн олон шинэ байгууллага гарч ирнэ гэдэгт Дипке итгэж байна. https://t.co/R4d1KA8tT6
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
АНУ 5000 гаруй цэргээ Польш улсад илгээх болсон тухай Дональд Трамп тавдугаар сарын 21-нд мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлийг хийхдээ тэрбээр консерватив үндсэрхэг үзэлтэн Навроцкийтай холбоотой гэдгээ онцлон дурджээ. Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкий түүнд талархал илэрхийлэхдээ “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Польшийг гэсэн нөхөрсөг занд талархаж байна. Мөн өнөөдөр нүдний өмнө илхэн харагдаж буй практикт суурилсан шийдвэрийнх нь төлөө баярлалаа” гэжээ. Харин Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косиниак-Камыш “Х” хаягаараа жиргэхдээ “Польш руу нэмэлт цэрэг илгээх шийдвэр нь Польш-Америкийн харилцаа маш хүчтэй, Польш бол үлгэр жишээ холбоотон гэдгийг баталж байна” гэжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэдхэн хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ Польш руу цэрэг илгээх асуудал түр хойшлогдсон гэж байв. АНУ цэргээ байршуулахгүй байж магадгүйд түгшиж байгаагаа Польшийн эрх баригчид өмнө нь ч мэдэгдэж байсан юм. https://t.co/FerXvGy30j
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокуророос гаргасныг өнөөдөр /2026.05.22/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцээд хүсэлтийг хангажээ. Ингэснээр түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьж байгаа аж. Нийслэлийн Прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлээд байсан юм. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Т.Даваадалайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “…хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх…” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзжээ. Сануулахад, Нийслэлийн Засаг дарга асан Т.Даваадалайг Туулын хурдны зам төсөлд хамаарал бүхий компаниа шалгаруулсан гэж яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм. https://t.co/BilQ0qhyyS
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Чернобылийн атомын цахилгаан станцын хориотой бүс Европ дахь зэрлэг амьтдын хэмжээгээрээ хамгийн том амьдрах орчин болсон тухай “Proceedings of the Royal Society” сэтгүүлд бичжээ. Эрдэмтэд тус хориотой бүс болон Украины хойд хэсэгт судалгаа хийх зорилгоор нийт 174 камер суурилуулжээ. Авсан мэдээллээс үзвэл, Чернобылийн хориотой бүс болон хөрш зэргэлдээх Древлянский дархан цаазат газар байгалийн олон янз байдлын “баян бүрд” болж, харьцангуй олон төрөл зүйлийн хөхтөн амьтад үүрлэсэн болохыг тогтоожээ. Бусад газруудтай харьцуулахад тэдний тоо толгой ч их байгаа аж. Камерт голдуу шилүүс, чоно, буга, хандгай, тахь зэрэг хөхтөн амьтад бичигдсэн байна. Европт мөхлийн ирмэгт тултлаа агнуулсан хүрэн баавгай Чернобылийн ойг эзэгнэж байна. Түүнчлэн тус бүсэд 200 гаруй төрөл зүйлийг шувууд бүртгэгдсэнээс ихэнх нь тус тивд ховордсон төрөл зүйлүүд аж. 1998 онд 12-хон болж үлдсэн алдарт Пржевальскийн адуу буюу тахийн сүрэг өдгөө долоо дахин өсөж, дэлхий дээр хамгийн олон зэрлэг адуун сүрэг болжээ. Тахийн сүрэгт ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэд цацрагаар бохирдолд хамгийн ихээр өртсөн Улаан ойд бэлчиж байна гэж “Proceedings of the Royal Society” сэтгүүл онцгойлон дурджээ. Чернобылийн хориотой бүсэд ийн амьтдын тоо толгой өсөж байгаа нь тус бүсэд хүмүүс амьдрахаа больсонтой холбоотой гэж судлаачид үзэж байна. Чернобыль нь байгалийн гоо үзэсгэлэн хосолсон газар хэвээр байгаа төдийгүй цөмийн ослын дунд болон урт хугацааны нөлөөг судлах онцгой байгалийн лаборатори болж хувираад байна. Хүний үйл ажиллагаа зогссон үед байгаль хэрхэн нөхөн сэргээгддэг болохын бэлэг тэмдэг болжээ. https://t.co/MMoFaR9Qff
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Дэлхийн адууны өдөртэй болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсан нь хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж болно. Энэ дагуу улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр буюу 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байх юм. Манай улс ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, морин хуур, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн 2013 онд Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал, 4,000 хурдан морины уралдаан зохион Гиннест бүртгүүлээд байна... https://t.co/eJXd4H6Kks
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
“Гранд плаза” худалдааны төвийн лифт найман давхараас доош В2 давхар хүртлээ унаж, дотор нь сууж явсан 5-6 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. https://t.co/ZHSPlS9lHs
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хийхээр "төлөвлөсөн" халдлагыг хойшлуулахаар шийдсэнээ Даваа гаригт /2026.05.18/ мэдэгдэв. Уг халдлагыг Мягмар гаригт хийхээр төлөвлөж байсан юм. Трамп цахим хаягтаа нийтэлсэн постодоо Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсын удирдагчид түүнээс хойшлуулахыг хүссэн гэж мэдэгджээ. Тэрбээр "ноцтой хэлэлцээнүүд одоо явагдаж байгаа" бөгөөд удирдагчид АНУ-д хүлээн зөвшөөрөгдөх "хэлэлцээ хийнэ" гэж бодож байна гэжээ. Трамп мөн "Энэхүү хэлэлцээнд мөн Иранд цөмийн зэвсэг байлгахгүй гэдгийг чухалчлах болно” гэжээ. Трамп мөн цэргийн албан тушаалтнууддаа "хүлээн зөвшөөрөгдөхүйц хэлэлцээ"-д хүрэхгүй тохиолдолд Иранд бүрэн хэмжээний, өргөн хүрээтэй халдлага хийхэд бэлэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг хянадаг шинэ байгууллага ажиллаж эхэлсэн гэж Ираны төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдэв. Улмаар“IRIB” хөлөг онгоцнууд усан замыг ашиглахаасаа өмнө Персийн булангийн хоолойн захиргаатай холбогдсон байх ёстой бөгөөд зөвшөөрөлгүй дамжин өнгөрөхийг хууль бус гэж үзнэ. Мөн 1500 хөлөг онгоц зөвшөөрөл хүлээж байгаа гэж хэвлэлд дурджээ. https://t.co/g1ZAl5F4lA
See More
BatboldEnk75273
retweeted
Zanadia.mn
@Zanam9dia
6 months ago
Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. https://t.co/2AjFhHQ1fw
Last Seen Users on Sotwe
Aaa Aa
Sex For Life
🔞🔥hard anal 🔥🔞
Seen from
Turkey
ScatLove
Seen from
Turkey
I LOVE PORN VID
Seen from
Turkey
[email protected]
Ophelia
Seen from
United Kingdom
نوار التميمي🙋♂️
Seen from
Saudi Arabia
Sikiciniz benim türbanlı dul evli
Seen from
Turkey
Mustafa
Seen from
Turkey
Trends for you
1
Happy Friday the 13th
Under 10K tweets
2
Microsoft
Under 10K tweets
3
Giants
Under 10K tweets
4
Van Hollen
Under 10K tweets
5
Nabers
Under 10K tweets
6
Jameis
Under 10K tweets
7
#NamtanFilmFanconD1
Under 10K tweets
8
Diggs
Under 10K tweets
9
JJ McCarthy
Under 10K tweets
10
Nagy
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241M followers
2
Barack Obama
@barackobama
118.8M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
114.5M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.9M followers
5
Narendra Modi
@narendramodi
107M followers
6
Rihanna
@rihanna
98.7M followers
7
NASA
@nasa
92.2M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.8M followers
9
KATY PERRY
@katyperry
90M followers
10
Taylor Swift
@taylorswift13
84M followers
11
Lady Gaga
@ladygaga
75.5M followers
12
Virat Kohli
@imvkohli
73.4M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.8M followers
14
YouTube
@youtube
68.7M followers
15
Neymar Jr
@neymarjr
66.4M followers
16
Bill Gates
@billgates
65.2M followers
17
Selena Gomez
@selenagomez
63.1M followers
18
The Ellen Show
@theellenshow
62.2M followers
19
CNN
@cnn
61.7M followers
20
X
@x
60.6M followers
Olivia
Online
✨
⭐
💫