Босоо хоншоорт гутал нь монгол
Буух гийчний мэнд нь монгол
Бүлээн цайны амт нь монгол
Бүрэн эрхт тусгаар нь монгол
Өвөг дээдсийн өлгий нь монгол
Өмсөх малгайн орой нь монгол
Өлгийд зүүсэн үнэг нь монгол
Өмөөрөх нутагтай үндсэрхэг монгол
Төв азийн цээж нь монгол
Төрүүлсэн эхийн цус нь монгол
Төрсөн нутгийн агаар нь монгол
Төвөргөөн нижигнүүлэх адуу нь монгол
Уртын сайхан дуу нь монгол
Уянгат сайхан хуур нь монгол
Урсах голын харгиа нь монгол
Улирах дөрвөн цаг нь монгол