Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
m iderbat
@IderbatM
Joined April 2019
9.4K
Following
11.3K
Followers
1.3K
Posts
IderbatM
retweeted
Ganzorig Vanchig (aka Vinzo)
@ganzorigv
13 days ago
Энэ залууг Э.Молор-Эрдэнэ гэнэ. 2019 онд ХААИС-ийн Загас үржүүлэг, технологийн ангийг цор ганцаараа төгсөж байв. Ганцхан элсэгчтэй учраас ангийг нь хаах гэж сургуулиас нь хэд хэд оролдсон ч хүсэлт, өргөдөл гаргасаар байгаад ангиа авч үлдээд зогсохгүй гав ганцаараа энэ мэргэжлээрээ төгсөж байжээ. Багаасаа загасанд нугасгүй хайртай байсан ч цэцэрлэгтээ явах дургүй байв. Харин аав нь аквариумтай загасыг нь гэрээс нь аваад цэцэрлэгт нь аваачиж тавьснаар өглөө бүр ихэд дуртай цэцэрлэг рүүгээ явдаг болсон түүхтэй. Мок гэдэг ник нэртэй энэ залуу одоо МУИС дээр “Зэвэг загасны үржлийн үеийн шилжилт хөдөлгөөн” сэдвээр судалгааны ажлаа хийн мастерын зэргээ хамгаалах гэж буй. Chuluut Tul төсөл дээр Байгалийн загас үржүүлэгчид холбоогоороо 8 жилийн өмнөөс Архангайн Чулуут гол дээр эхэлсэн төслийн хүрээнд 4 сая хадран, зэвэг загас үржүүлэн жарамгай болгон Чулуут голд тавиад байна. Байгаль дээр нэг эм загас жилд 3000 орчим түрс шахдагаас дөнгөж 0.1% нь л нас бие гүйцсэн загас болж амьдардаг ажээ. Байгалийн шалгарал ийм хатуу аж. Харин лабораторийн аргаар үржүүлэг хийн амжилттай жарамгай болгон голд тавих үед энэ магадлал хамгийн багадаа дарай 30% болж өсдөг юм байна. Энэ залуус энэ жилээс эхлэн Булган аймгийн Тэшиг суманд Тавтын голд загас үржүүлэхээр ажиллаж эхэлжээ. 5 сараас эхлээд улаан номд орсон тул загасны үндсэн идэш болох зэвэг, хадран загасны 310 мянган жарамгайгаа өсгөөд тун завгүй ажиллаж байна. Уг нь 750 мянган жарамгай гарах зорилготой байсан ч энэ жил шинэ газар ирж лаборатори энэ тэрээ байгуулаад арай амжсангүй, дараа жилээс шажигнуулна л гэнэ. Энэ хөөрхөн жарамгай нартаа дөнгөж өндөгнөөсөө гарч буй хавчаар хооллон таргалуулан бондойлгож хоёр см болгоод бараг ирэх долоо хоногт Тавтын голд тавьж эх байгальд нь илгээхээр бэлдэж байна. 👏👍🙏 Дараах сайтаар орж үйл ажиллагааны талаар нь дэлгэрэнгүй мэдээлэл авч энэ залуусыг дэмжээрэй! https://t.co/YnQmV92yh3 https://t.co/jfbyTF7hJV
See More
IderbatM
retweeted
Wt
@kito_03151dm
23 days ago
"Seven-Eleven" дэлгүүрийн дэлхийн жижиглэн худалдааны эзэнт гүрнийг байгуулсан Японы бизнесмэн Сузуки Тошифуми 93 насандаа таалал төгсөв. Анх АНУ-д энэ дэлгүүр өглөөний 7-гоос оройн 11 цаг хүртэл ажилладаг байснаас үүдэн 7-Eleven гэж нэрлэгдсэн түүхтэй. Харин 1975 онд Японы Севен Элевен анх удаа 24 цагаар тасралтгүй ажиллах горимд шилжүүлсэн нь өнөөгийн "Конбини" (Convenience store) соёлын эхлэл болжээ. 1990-ээд оны эхээр АНУ-ын 7-Eleven компани дампуурлын ирмэгт ирэхэд Японы салбар хувьцааг нь худалдан авч, Японд туршиж амжилт олсон стратегиараа америк салбараа аварч байсан түүхтэй.Энэ нь дэлхийд анх удаа охин компани нь эцэг компаниа худалдаж авсан хачирхалтай түүхийг бүтээсэн юм. Seven & i Holdings: 2005 онд "Ito-Yokado", "Seven-Eleven Japan", болон "Denny's Japan" компаниуд нэгдэж, "Seven & i Holdings" толгой компани байгуулагдан, АНУ-ын 7-Eleven компанийг бүрэн эзэмших болсон. Японы 7-Eleven нь тус улсын хамгийн том сүлжээ дэлгүүр бөгөөд 22,000 гаруй салбартай. Мөн дэлхийн 20 орчим улсад 84,000 гаруй салбартай, дэлхийн хамгийн том конвениенс дэлгүүрийн сүлжээ юм.
See More
IderbatM
retweeted
Анхаа
@ankhaa404
26 days ago
Хатан хаан Элизабет II т итгэмжлэх жуух бичгээ барьсан ИБУИХУ д суух анхны элчин сайд С.Дамбадаржаа
IderbatM
retweeted
Гонгоржавын ГАНБАТ 🧢
@g_ganbat
26 days ago
Ажилтандаа 2,000,000 төгрөгийн цалин олгохын тулд ажил олгогч компанийн нийт зардал~2,250,000₮ болдог. Ажил олгогч НДШ-д ~250,000₮, харин ажилтан өөрөө ~230,000₮-г төлнө. Үлдсэнээс нь ХХОАТатварт ~177,000₮-г татуулна. Ингээд гар дээр ~1,593,000₮ авна. Энэ орлогоо НӨАТ-тай хэрэглээнд зарцуулбал дахин 10%-г касс дээр шууд суутгуулж, бодит худалдан авалт ~1,448,000₮ болж буурч байгаа. Өөрөөр хэлбэл компанийн цалинд гаргаж буй нийт мөнгөний 64% нь л ажилтны бодит хэрэглээ болж, үлдсэн 36% нь буюу 800,000 төгрөг татвар, шимтгэл, НӨАТ-ын системээр дамжиж Төрд шингэж байна гэсэн үг. Энэ тэгээд дээрэм биш үү? Энэ тонуулыг бууруулахгүй "Татварын шинэчлэл" гэдэг бол зүгээр л нохойн баас гэсэн үг шүү! Ядаж НӨАТ-ын буцаалтынхаа 50%-г авъя, дээрэмчид ээ!!!
See More
Who to follow
🇲🇳🇯🇵Шагдарын Лхагва ハグワ🇪🇸
@lkhagva7111
Хүн болгонд сайн сайхан явах боломжийг гурвантаа тэнгэрээс олгодог гагцхүү тэр боломжийг чанга атгаад дээшээ явах нь зөвхөн өөрөөс нь шалтгаана.
Сайханаа
@saixnaaaa
Гоё био бодож байгаа....
Очироо
@ogiroo1
Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? НАЙДВАР. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг.
IderbatM
retweeted
Норовын АЛТАНХУЯГ
@altankhuyag_mn
2 months ago
Шударга бусын хонгил бий болсныг толгойлогчтой нь илчлээд 10 жил өнгөрлөө. Энэ хугацаанд хонгил байдаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч бас нураана гэсэн ч нураасангүй…?!?!?! #2026.04.04
altankhuyag_mn's tweet video.
IderbatM
retweeted
Baabar
@Baabarniitlelch
7 months ago
1960 онд анх удаа БНМАУ-ын хүн ам 1 сая хүрсэн. 1919 онд 700К байсан. 1940 он гэхэд хядлагаас болж хүн ам хорогдсон. 1990 онд 2.2 сая хүрсэн ба үүнээс хойш төрөлт эрс багассан. Одоо 3.5 сая. 1960 онд дундаж наслалт 50 хүртэггүй байсан бол одоо 71 болсон, эмэгтэйчүүд 77. Жилд 16-17К хүн нас барж, 60-80 мянган нялхас төрж байна.
See More
IderbatM
retweeted
Д
@ADelgersaikhan
3 months ago
Цагаан хааны Оросоос зээл аваад 1000 Аюуш бурхан хийлгээд л, Монголд амьдрах чадваргүй заан, арслан Богд хаанд авч, Германы Хамбургээс баахан амьтад чихмэл, тоглоом авч мөнгөө үрсэн. Зээл олгосон Оросын СЯ ны түшмэл дээр очиж надаа мөнгө зээл авгайгаа гоёмоор байна гэдэг нь үнэн
IderbatM
retweeted
Baabar
@Baabarniitlelch
3 months ago
Авраам Линколны Засгийн газарт нэг эсэргүү сайд байжээ. Үргэлж ЕӨК-тэй шөргөөлцдөг, ЗГ-аа дэмждэггүй эсэргүүцдэг. Линколноос асуужээ - Энэ сайдыг та яагаад халахгүй байгаан? Танд эрх нь бий. - Халчихаар оронд ирэх гэсэн хориод хүн байна. Тэднээс нэгийг нь л сонгоно, үлдсэнүүд нь миний дайсан болно. 20 дайсантай байснаас ганцтай байсан нь дээр
See More
IderbatM
retweeted
Ganzorig Vanchig (aka Vinzo)
@ganzorigv
3 months ago
Канад Улсын нэр Kanata буюу тосгон, суурьшлын газар гэдэг утгатай нутгийн уугуул индиан омгийн нэрнээс эхлэлтэй аж. Энэ зурган дээр буй Вендат буюу Хурон (хожим францууд ингэж нэрлэсэн) омгийн энэ хүмүүсийн төрөлх нь хэл нь ирок бөгөөд Онтариа бүс нутагтаа худалдаа болон хөдөө аж ахуй талбарт хүчирхэг овог аймаг байсан бөгөөд дайны үеэр француудтай эвсэл байгуулж байв. Аялж явсан франц судлаачид Каната буюу тосгон тэрүүхэн тэнд байгаа гэж нутгийн индиан хүү тайлбарласан гэх агаад үүнийг нь франц эр энэ бүх нутгийг ингэж нэрлэдэг юм байна гэж буруу ойлгоод Канадыг цаашид энэ нэрээр бичиж тэмдэглэж явсан нь улмаар энэ улсын нэр болжээ. Канадын туг 11 үзүүртэй агч модны навчаар гоёдог бөгөөд навчны цагаан дэвсгэр нь цасан хүүрэг бүхий хойд хэсгээ, хоёр талын улаан нь Атлантын далайгаас Номхон далай хүртэлх баруу ба зүүн эргийг хамарсан аварга том газар нутгийг нь билэгддэг аж. Мөн улаан, цагаан өнгөөр эв нэгдэл, энхтайван, өв уламжлалыг илэрхийлдэг.
See More
IderbatM
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
4 months ago
Ийм зүүлттэй, тэмдэгтэй хүүхэдтэй таарвал … Та ийм тэмдэгтэй, үүргэвч цүнх үүрсэн, эсвэл хувцас малгайнд нь хатгаад өмсгөсөн хүүхэдтэй таарвал, тэднийг хийж буй үйлдлүүдийг нь ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандаж байгаарай!!! Хөнгөн хэлбэрийн аутизмаар оношлогдсон хүүхдүүдийг бид хараад, энгийн хүүхдүүдээс шууд ялгаж бараг л чадахгүй. Тиймээс эдгээр хүүхдүүдийн гаргаж буй ааш авир, хийж буй хөдөлгөөнүүдийг, эрхээрээ хатсан, хүмүүжилгүй хүүхэд байна гэж, ад шоо үзэн, тээршааж, эцэг эхүүдийг нь хүүхдээ болиулаач, сургаач гэсэн зэвүүн харцаар нэвт шувт өрөмддөг. Зарим нь бүр олон нийтийн газар элдэв бусаар нь ч хэлж, эцэг эхүүдийн сэтгэлийг илүү их өвтгөж, зовоодог нь ч бий. Эцэг эхчүүд нь хүүхэддээ ийм таних тэмдгийг цүнх, куртканд зүүлгэчихвэл, бас энэ тэмдэгийг бусад нь хараад шууд ойлгодог бол, тэртээ тэргүй үрдээ илүү их санаа тавьж, ирээдүйд нь сэтгэл зовниж явдаг аав, ээжүүдэд гадны бас нэг сэтгэлийн зовиур нэмэгдэхгүй юм даа…
See More
IderbatM
retweeted
Mr. Citizen
@NinjbatL
4 months ago
1980-аад оны эхээр Кенийн жижиг тосгонд Крис Мбуру гэдэг хүү гэрэлт ирээдүйгээ алдахын ирмэг дээр байв. Тэр сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг байлаа. Үдэш бүр тоггүй шавар тагзанд керосин чийдэнгийн анивчих гэрэлд хичээлээ хийнэ. Тэр номыг эрхэмлэж, хичээнгүйлэн эрдэмд шамддаг байлаа. Гэтэл түүний гэр бүл сургуулийн төлбөрийг төлж чадахгүй боллоо. Мөнгөгүйн улмаас Крис сургуулиа орхиж, кофены тариалангийн талбайд ажиллаж амьдрах л цор ганц гарцтай үлдэж, мөрөөдлөө мартах байлаа… Энэ хооронд дэлхийн нөгөө талд, Шведэд Гилде Бак гэх 80 настай багш алсын зайн боловсролын дэмжлэгийн хөтөлбөрийн зарыг санаандгүй олж уншив. Тэр Кени улс гэж хаана ч байдаг, ямар ч улс гэдэг талаар сайн мэдэхгүй, Крис гэх энэ хүүг ч мэдэхгүй байв. Гилде зүгээр л жагсаалтаас Крис Мбуру гэдэг нэрийг л харсан. Тэгээд Гилде 15 доллар илгээж эхлэв. Бараг мэдээлэл ч байхгүй, зураг хөрөг ч байхгүй, олон нийтийн талархалын ч тухай бодолгүйгээр зүгээр л чимээгүй, элдэв зүйл бодолгүй мөнгө шилжүүлсээр байлаа. Энэхүү 15 долларын шилжүүлгүүд бүх зүйлийг өөрчилсөн. Крис хичээлээ үргэлжлүүлж чадсан. Крис, Гилде хоёр захидлаар харилцаж эхлэв. Гилде Крисээс түүний багш нар, мөрөөдөл, ирээдүйн төлөвлөгөөнийх нь талаар асууж сонирхдог байлаа. Крисийн хувьд тэр алс холын буянтан байхаас илүү итгэлт нэгэн ойрын хүн нь болжээ. Улмаар Крис сурсаар Найробигийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийг онц дүнтэй төгсөөд Харвардад суралцахын тулд Фулбрайтын тэтгэлэг авчээ. Тэрээр НҮБ-д хүний эрхийн хуульч болж, геноцид болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд дээр ажиллах болов. Гэвч нэг бодол түүнийг байнга зовоож байв. Түүний амьдралыг бүрэн өөрчилсөн, өөрт нь ийм том боломж олгосон эмэгтэйд хэзээ ч чин сэтгэлээсээ талархаж байгаагүй. Тэр эмэгтэйг хэн болохыг ч сайн мэдэхгүй байв. 2001 онд тэрээр өөрийнхөө адил авьяаслаг, эмзэг бүлгийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан байгуулжээ. Крис өөрийн байгуулсан сангаа Гилдегийн нэрээр нэрлэхээр шийдэж Кени дэх Шведийн элчин сайдаас өөрт буяны үйлстэнийг олж өгөхийг хүссэн болоход нь туслахыг хүсжээ. Тэд түүнийг олжээ. Гилде Бак амьд сэрүүн байсан бөгөөд Шведэдээ амьдарч байжээ. Крис түүнтэй анх уулзахдаа нэр хүндтэй, хөрөнгөлөг, чинээлэг буяны үйлстэнтэй уулзана гэж найдаж байв. Үүний оронд тэр даруухан эмэгтэйг харсан бөгөөд Гилде хэн нэгэн нь түүний үйлдлийг онцгой гэж үзсэнд бараг л ичиж байв. Гилде Шведэд биш, харин 1922 онд Германд еврей гэр бүлд төрсөн. Арван зургаан настайдаа нацистуудын хавчлага түүнийг боловсрол, эрх чөлөөг нь хассан үед танихгүй хүмүүс түүнийг Швед рүү зугтахад нь тусалжээ. Эцэг эх нь үлдсэн боловч удалгүй аав нь хорих лагерьт нас барсан. Ээж нь сураггүй алга болсон аж. Гилде үл таних хүмүүсийн сайхан сэтгэлийн ачаар Холокостоос амьд үлдсэн байна. Тэгээд тавин жилийн дараа Гилде дэлхийн нөгөө талд байгаа хүүгийн төлөө мөн адил зүйл хийсэн. Тэр хүү гэр бүлийг нь сүйрүүлсэн тэр бузар булай болох үзэн ядалт, шударга бус явдалтай тэмцэхэд амьдралаа зориулна гэж Гилде мэдээгүй. Крис энэ түүхийг сонсоод уйлсан. Гилде цагтаа түүний дэмжиж байсан залуу олон улсын шүүхэд геноцид, ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэж байгааг огт сонсоогүй байв. 2003 онд Гилде Бак өөрийнх нь нэрэмжит Боловсролын Сангийн нээлтэд оролцохоор Кени рүү нисжээ. Түүнийг үндэсний баатар эмэгтэй хэмээн угтан авсан байдаг. 2012 онд тэрээр 90 насны ойгоо тэмдэглэхээр буцаж ирсэн бөгөөд сангийн ачаар амьдрал нь өөрчлөгдсөн олон зуун хүүхдүүдийн дунд байв. Гилде Бак 2021 оны 1-р сарын 13-нд 98 насандаа таалал төгсөв. Өнөөдөр түүний нэрэмжит сан нь Кенийн бараг мянган оюутанд боловсролоо үргэлжлүүлэхэд нь тусалсан. Тэдний олонх нь дэлхийн өнцөг булан бүрээс их сургуулиудыг төгссөн. Одоо тэд өөрсдөөсөө буцаан хандив өгч шинэ оюутнуудыг дэмжиж, хөрөнгө босгож, ядуурлын мөчлөгийг тасалж байна. Нэг эмэгтэй. Арван таван доллар. Нэг хүү. Тэр хүү сан байгуулсан. Сан нь хэдэн зуун хүнд тусалсан. Тэд бусдад тусалдаг. Крис нэгэнтээ "Та дэлхийг бүхэлд нь өөрчилж чадахгүй. Заримдаа нэг хүүхдэд туслахад хангалттай байдаг" гэж хэлсэн.
See More
IderbatM
retweeted
Baabar
@Baabarniitlelch
4 months ago
Антибиотик гарах хүртэл бүх дэлхий даяар тэмбүү өьчнийг бүрэн эмчилж чаддаггүй байсан. Мөнгөн усаар эмчилдэг байсан ч энэ нь маш хортой эмчилгээ. 1930 онд зөвлөлтийн экспидиц арьс өнгөний зорилтот судалгаа Монголд хийгээд эмэгтэйчүүдийн 25% арьс өнгөний өвчтэй гэсэн дүн гаргасан. Энэ нь нэгдүгээрт сэжиг бүхий давхрагад хийсэн зорилтот судалгаа, хоёрдугаарт трихомозоос эхлээд тэмбүү хүртэл арьс өнгөний бүх өвчин болохоос дагнасан тэмбүү яр биш. Ийм үзүүлэлт Орост өөрт нь ч байсан. 1955-56 онд зөвлөлтийн экспипиц дахин судалгаа хийсэнд дүн өмнөхтэй төстэй гарчээ. Харин зорилтот судалгааг бүх нийтийн дүн болгон заралсан нь пропагандын зориулалттай байв. Ингээд "тэмбүү эмчлэх" нэрийн дор бүх нийтэд "улаан тариа" хийлээ. Энэ бол өөрснөө "красный стрептоцид" гэж нэрэлдэг бактерийн эсрэг үйлчлэлтэй улаан өнгөтэй тариа юм. Эм зүйн жинхэнэ нэр нь пронтозил гэх энэ тариа яр шарх зэрэгт хэрэглэдэг болохоос тэмбүүг үүгээр эмчилдэггүй. Тэмбүүг зөвхөн антибиотикоор. Монголчуудыг бүх нийтээр пронтозилээр богино хугацаанд шахуу тарьснаас болж 1960 оноос бүгдийг хамарсан шар өвчин дэлгэрсэн нь тариураар дамжсан ариун цэврийн шалтгаан байлаа. Тэр үед Б, Ц хипатит нээгдээгүй байсан тул шал өөр төрлийн болох А шар өвчний эсрэг арга хэмжээ авч байв. Б шар нь удаан хугацаанд элгийг цирроз болгодог, улмаар элэгний хорт хавдар үүсгэдэг болох нь хожим мэдэгдсэн, үүнээс гадна Б шар ургаар цааш үр хөврөлд дамждаг. Гэхдээ Б, Ц шар нь А шар шиг огцом хадвараар дэгддэггүй, зөвхөн тариур, цус сэлбэлт, бэлгийн замаар тархдаг. Өнөөдөр Монгол улс элэгний хорт хавдрын тархалтаар дэлхийд дээгүүр байр эзлэх болсны уг сурталж нь жараад оны үеийн тариураар дамжсан Б шарын дэгдэлтийн үр дүн юм. Энэ талаар би олон жил судалгаа, хайлт хийсэн болохоор өөртөө итгэлтэй байна.
See More
IderbatM
retweeted
Сониуч-Curious
@NenSoniuch
4 months ago
Odgerel Ochirjav: Хамгийн түрүүнд түгшүүр зарласан хүмүүс бол Өмнөд Солонгосын эмч нар. Тэнд хэвийн оюуны чадамжтай хүүхдүүдийн дунд анхаарал төвлөрөл огцом муудах, гар утсыг нь авах үед уур хилэнгийн тэсрэлт үзүүлэх, энгийн даалгавар дээр ой санамжийн доголдол илрэх тохиолдлууд олноор бүртгэгдэж байна. Онош нь хатуу сонсогдоно — digital dementia. Энэ бол зан ааш ч биш, “өсвөр насны шилжилт” ч биш. Энэ бол дэлгэцэнд дасан зохицож өөрчлөгдсөн мэдрэлийн тогтолцоо. Зарим өсвөр насныхныг гар утасгүй үедээ бараг ажиллаж чаддаггүй болсон учраас шууд дижитал детокс эмчилгээнд хэвтүүлж байна. Дэлхийн олон орны сургуулиудад ижил дүр зураг ажиглагдаж байна. Хүүхэд хоёр минутаас илүү анхаарлаа барьж чаддаггүй, саяхан уншсан догол мөрөө ч ярьж чадахгүй хэрнээ тоглоомын алгоритм, нууц үг, тоглоомын доторх дүрмүүдийг төгс санана. Дэлгэцийг нь авчихвал — эсвэл түрэмгийлэл, эсвэл хоосрол. Энэ бол эрхэлсэн зан биш. Энэ бол тархинд “суулгасан” богино хугацааны дофамины цочролоос хамааралтай болсон донтолт. 2015 онд Microsoft анхаарал төвлөрөх хугацаа огцом буурсныг тэмдэглэсэн: 12 секундээс 8 секунд болсон. Алтан загасных 9 секунд. Орчин үеийн хүүхдүүд анхаарлаа аквариум дахь загаснаас ч муу барьдаг гэсэн үг. Тэд “муудсандаа” биш — харин тасралтгүй гүйлгэх контент, богино клип, чимээгүй орон зай огт үлдээгүй орчинд амьдарч байгаа учраас тэр. Харин бодол чимээгүйд л төрдөг. Хамгийн аюултай зүйл аажмаар, чимээгүй эхэлдэг. Толгойдоо бодож тооцоолох үед гацна, текстийг ойлголгүй гүйлгэнэ, бодлогуудыг зөвхөн тусламжтайгаар л бодно. Үүнийг “цаг үеийн хэвийн үзэгдэл” гэж нэрлэдэг ч үнэндээ бол гүнзгий, дараалалтай, бие даан сэтгэх чадвар алдагдаж байгаа хэрэг. Тархи “тулгуур”-т дасаж, тэдгүйгээр ажиллахаас татгалзаж эхэлдэг. Насанд хүрэх үйл явц өөрөө аяндаа явагдахаа больж байна. Үүнийг бид 25+ насныханд ч харж эхэлсэн. Бие нь том хүн, харин хариу үйлдэл нь өсвөр насных шиг: богино анхаарал, байнгын өдөөлт хэрэгтэй байх, хариуцлагаас зайлсхийх. Япон, Солонгост ийм үзэгдлийг hikikomori гэж нэрлэдэг — бие махбодоороо амьд ч, сэтгэл зүйн хувьд амьдралаас тасарсан хүмүүс. Бид хаашаа явж байна вэ?... Нет-ээс авч орчуулав.
See More
IderbatM
retweeted
Мэндсайхан ЭНХСАЙХАН
@Enkhsaikhan_PM
5 months ago
Эрчим хүчний шилжилтийн индексээр дэлхийн 120 орнуудаас Монгол Улс 2025 оны байдлаар 116 дугаар байранд орж байна. Тэргүүний 10, адагт орсон 10 орныг нэг харчихаарай
IderbatM
retweeted
Baabar
@Baabarniitlelch
5 months ago
Мэргэжлийн хувьд нэг зөвлөлгөө өгье. Сүүнд ихээр байдаг лактоза уураг бол дисахарид. Үүнийг задалж моносахарид болгодог фэрмэнтийг лактаза гэдэг. Зарим үндэстэнд, түүний дотор монголчуудад генетикийн хувьд лактаза фэрмэнт дутагдалтай. Тиймээс монгол хүний ихэнх нь дан сүү уухаар чацга алддаг. Цай зэрэгтээ л сүү хольдог. Одоо манайд жишээ нь АПУ лактозгүй сүү үйлдвэрлэж байна. Иймээс ялангуяа хүүхдэд сүү "тараах" гэж байгаа бол LAKTOSE FREE MILK өгөөрэй. Үүнтэй төстэй монгол хүнд дутагдалтай фэрмэнт бол спирт задалдаг алкохолдигидрогэнэза. Иймээс монгол үндэстэн архинд илүү хорддог. Фэрмэнт судлалыг энзимологи гэдэг, уучлаарай би энзимологич мэргэшилтэй хүн шүү.
See More
IderbatM
retweeted
Angar Davaasuren
@angar_d
5 months ago
Цагны маань ширэн оосор муудаад гадаад явахдаа л нэгийг олж авъя гэж бодож бтал Монголд гоё арьсаар цагны бүх төрлийн оосор хийдэг хүн байна. Хүссэн загвар, арьсаар нь хийж өгөх юм бна. Утас нь 96961186
IderbatM
retweeted
Amar
@amarbayarm
5 months ago
Саяын Хятадын үйл явдлыг нам-төрийн удирдлага дахь бүлэглэлүүдийн тэмцэл гэж үүэж бгаан бн. Хятадад одоо ба өмнө нь хүчирхэг 10 клан оршиж байсан ба байгаа. Үүнд: 1.Дэн Сяопины клан. Хүү Дэн Пуфан нь кланыг залгамжилсан. Нөлөөтэй хэвээр. 2.Чэнь Юнь буюу ХКН-ын нугаршгүй 8-ын нэгийн клан. Залгамжлагч нь хүү Чэнь Юань. Улсын санхүү, банкийг хянадаг. 3.Анхны 10 маршалын нэг Е Зяньиний клан. Залгамжлагч нь хүү Е Сюаньлянь. Ах Е Сюаньнин нь цэргийн тагнуулыг олон жил гартаа барьж байсан. 4.Зян Зэминий клан. Залгамжлагч нь хүү Зян Мяньхэн. Теле-харилцаа холбооны салбарыг хянадаг. Гадаадад маш их активтай, Шанхайн фракцын цөм нь. 5.Ван Жэний клан (нугаршгүй 8-ын нэг). Хүү Ван Зюнь нь удирддаг. Хятадын хамгийн том хөрөнгө оруулагч төрийн CITIC корпорац, үл хөдлөхийн Poly Group группыг атгадаг ба Зян Зэминий клантай нэг тал. 6.Яо Илиний клан (Ерөнхий сайдын орлогч, Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн асан). Залгамжлагч нь хүргэн хүү Ван Цишань (БНХАУ-ын Дэд дарга асан). Си Жиньпиний холбоотон. 7.БНХАУ-ын Дэд дарга асан Зэн Чинхуны клан. Зян Зэминий дэвшүүлсэн, Шанхайн фракцын лидер. Тусгай албатай нягт холбоотой. 8.Ху Жиньтаогийн клан. Бүх шатанд дэмжлэгтэй хэвээр. 9.Ерөнхий сайд асан Вэнь Зябаогийн клан. Санхүү-мөнгөний асар их хуримтлалтай. 10.Ли Пэний клан. Залгамжлагч нь охин Ли Сяолинь. Хятадын эрчим хүчний салбарыг хянадаг. Виа Д.Баярхүү
See More
IderbatM
retweeted
Батсүх
@Bataxe13
5 months ago
1938 онд Харвардын судлаачид хүн юуны ачаар бодитоор амжилттай, аз жаргалтай болдгийг олж мэдэхийн тулд 724 хүнийг өсвөр наснаас нь насан эцэслэх хүртэл нь ажигласан түүхэн дэх хамгийн том судалгааг эхлүүлжээ… Хэдэн арван жилийн турш тэд эдгээр хүмүүсийн тархи, цалин хөлс, харилцаа холбоо болон сэтгэл зүйн гэмтлийг нь шинжилсэн байна... 85 жилийн турш цуглуулсан өгөгдөл дээр үндэслэн тэд хэн ч төсөөлөөгүй гайхалтай нэгэн хамаарлыг олж тогтоов… Насанд хүрсэн хойноо ажил мэргэжлийн амжилтад хүрэх нь тухайн хүний оюун ухааны чадамж (IQ), эцэг эхийн хөрөнгө чинээ, эсвэл сургуулийн дүн зэргээс хамаардаггүй байжээ… Харин амжилтыг таамаглах хамгийн хүчтэй үзүүлэлтүүдийн нэг нь хүүхэд байхдаа гэрийн ажил хийх байсан юм… Хог асгах эсвэл аяга таваг угаах нь зөвхөн цэвэрлэгээ биш, харин тархины дасгалжуулалт юм… "Грант Студи" (Grant Study) нэрээр алдаршсан энэхүү судалгаагаар гэрийн ажил нь ямар ч сургуулийн зааж чадахгүй "хувь нэмэр оруулах ёс зүй" хэмээх хичээлийг сургадаг болохыг тогтоожээ… Хүүхэд тоглоомоо орхиод ширээ засах шаардлагатай болохдоо ертөнц зөвхөн түүнийг тойрон эргэдэггүй гэдгийг ойлгож авдаг… Тэрээр өөрийгөө нэгэн том экосистемийн хэсэг бөгөөд тухайн бүлгийг хэвийн ажиллуулахад өөрийнх нь хичээл зүтгэл зайлшгүй шаардлагатайг ухаардаг байна… Гэрийн ажил хийдэг хүүхдүүд насанд хүрэхдээ дараах чадвартай болдог болохыг судлаачид олж мэдэв: • Ямар нэгэн зүйлийг хийх шаардлагатайг анзаарч, хэнээр ч хэлүүлэлтгүйгээр хийдэг (санаачилга)… • Бусдын хөдөлмөрийг илүү ихээр ойлгож, хүндэтгэдэг (эмпати)… • Сэтгэл дундуур байдал болон хүлээлттэй нүүр тулахдаа илүү тэвчээртэй байдаг… Эцэг эхчүүд хүүхдүүдээ уйдахаас эсвэл ажиллахаас байнга хамгаалдаг болсон өнөө үед Харвардын судалгаа бидэнд нэгэн зүйлийг сануулж байна: Бид хүүхдүүдээ уйтгартай гэрийн ажлаас "хамгаалж" байгаа нь тэдний ирээдүйн ажил мэргэжлийн чадамжийнх нь суурийг хулгайлж буй хэрэг юм… Хэрэв та хүүхдээ ирээдүйд амжилттай хүн болоосой гэж хүсэж байвал түүнд илүү олон танин мэдэхүйн тоглоом биш, харин шүүр бариул…
See More
IderbatM
retweeted
Doogii
@doogii_b
5 months ago
“Багш аа, би маш олон ном уншсан... Гэхдээ тэднийхээ ихэнхийг мартчихсан байна. Тэгэхээр унших шаардлага байна уу?” хэмээн нэгэн сониуч шавь асуужээ. Багш нь дуугарсангүй. Зүгээр л нам гүмхэн түүн рүү харан инээмсэглэн суулаа. Хэд хоногийн дараа тэд голын хөвөөнд хамт сууж байхдаа гэнэт өвгөн багш: “Би цангаж байна. Тэнд байгаа хуучин шүүлтүүрээр жаахан ус авчраач” хэмээжээ. Шавь нь гайхсан харцаар багшийгаа ширтэв. “Нүх сүв дүүрэн тэр шүүлтүүрт ус тогтоно гэж үү? Яавч боломжгүй зүйл шүү дээ...” гэж бодсон ч маргалдсангүй. Тэр шүүлтүүрийг авч, ус хутгах гэж оролдов. Нэг удаа... хоёр удаа... дахин дахин... Энд тэнд, өөр өөр газраас ус хутгах гэж хичээж, бүр нүхнүүдийг хуруугаараа таглахыг ч оролдов. Гэвч юу ч болсонгүй, ганц ч дуслыг авч чадсангүй. Эцэст нь ядарч сульдан, бухимдан шүүлтүүрийг багшийн хөлд тавив. "Уучлаарай, би чадсангүй. Энэ чинь бүтэхгүй юм байна" гэж ундууцан хэлэв. Багш нь намуухан инээмсэглээд: “Чи бүтэлгүйтээгүй ээ. Хар даа, тэр шүүлтүүрийг... “ гэв. Шавь доош харвал хуучин, тоостой, харласан шүүлтүүр нь гялалзтал цэвэрхэн болсон байлаа. Ус тогтож үлдсэнгүй, гэхдээ дахин дахин хутгаснаар шүүлтүүрийг угааж, гялтгануулжээ. Багш нь зөөлөн дуугаар хэлэв: “Ном унших гэдэг ийм л зүйл. Уншсан бүхнээ санах албагүй. Мэдлэг чинь ус шиг урсаж оддог мэт санагдавч, тэр хооронд оюун санаа чинь сэргэж байдаг. Сэтгэл чинь ариусдаг, бодол чинь сэлбэгддэг. Тэр ус шиг үгс дотроос чинь шинэ амьсгал төрүүлдэг. Чи анзаарахгүй байж болох ч, унших зуурт чи өөрөө дотроосоо өөрчлөгдөж байдаг юм” Ном уншихын жинхэнэ утга нь мэдлэгээр дүүрэхэд бус, харин сэтгэлээ угааж, оюунаа ариусгахад оршдог билээ.
See More
IderbatM
retweeted
Олноо өргөгдсөн монгол бичиг
@55AAD551
about 1 year ago
До.Болдхуяг:2016 онд "Өвөр Монгол" шүлгээ вийчатаар цацахад 24 цагийн дотор хэдэн арван мянган хүн сонсож, Өвөр Монгол залуус зарим мөр шадыг нь мөр, цээжин дээрээ шивж байлаа. Хишигтэн нутгийн Хүдэр "Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн" хэмээх шадыг нь шуун дээрээ шивсэн нь энэ. ӨВӨР МОНГОЛ Хаан эзнийг минь алтан хэвлийдээ тээсэн Хацар гоо Өэлүн эхийн төрхөм Олхонууд Хаяа хярхаггүй зовлонг хамтдаа туулсан Хатдын манлай Бөртийн овог Хонгирад Хавт Хасарын үрс мэргэн харваач Хорчин Хатгалдахын цагт оройлж ордог Урад, Мангууд Эртний өвөг Бодончирын хойчис баруун, зүүн Баарин Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн Харцгай шувууны жигүүр болон одоход нь Харууслын шүлэг дуудсан Гилгүүдэй баатрын Сөнид Тахилга тайлга таслаагүй Эзэн хорооны Дархад Та бидний сүнсийг элгэндээ нандигнасан Ордос Авга нарын дээдэс бөх Билгүүдэйн цээжинд Ахыгаа харвуулсан гуниг амтагдсаар байсан атал Хага цавчуулсан мөрнөөсөө халуун цусаа савируулж Хасаг тэрэг үүрч ирсэн бие сэтгэлийн тэнхээ Үймээнт он жилүүдэд үхрийн баас шиг цувуулсан ч Үнэнч чанараа гээгээгүй Лигдэн хутагтын Цахар Хожуу үеийн хаадын голомт шийрлэсэн нутаг Хатан голын хөндий, Алтан хааны Хөх хот Язгуурын хэл аялгууг ацаг шүдэндээ хадгалж Яалт ч үгүй үлдээсэн худам монгол бичгээр Шандугийн шар талд харууслын дуу зохиож Цамцан дээрээ бичсэн үнэн зүрхний гуниг Үхэгт хаан Батмөнхийн зургаан түмэн монгол Урианхай, Халх, Цахар, Еншөөбү, Түмэд, Ордос Дөрөөн дээрээ өндийж бичсэн түүх Дөчин дөрвөн түмний дөрвөн сая үрс Гартаа бүлтэй бөхчүүдтэй Үзэмчин хошуунд төрж Гангын урсгал хашсан ухаант гүн Гомбожав Аниргүй цэнхэр зэрэглээнээс хоосон чанарыг таньсан Алшаа лхаарамба Агваандандар мэргэдийн оройн чимэг Эрдмийн оргилд завилсан Ванчинбалын хөвгүүд Эрдэнийн сэнтийд заларсан Лувсанцүлтэмийн Цахар Боржгод түүхийг товчоолсон сэцэн Ломигийн Харчин Болор эрхийг зангидсан Рашпунцагийн Баарин Мянган хигээс цацруулсан Дарма гүүшийн Жарууд Мэргэн гэгээний мэндэлсэн эрэмгий түүхтэй Урад Эрдэнийн товчийг цэцэлсэн Сагансэцэний Ордос Эрдэмтэн мэргэдээ тоочвол шөнийн од шиг Өвөр Монгол оо Хайрлан санагалзах сэтгэлийн агаар нэг асан Халуут эгчийн бэрлэсэн Онниудын Бор хот Харчин ван, Хайсан гүн, Гаадай мээрин Хамгийн дуунд мөнхөрсөн Нуунзаяагийн төрхөм Богд Жавзандамбыг гамингийн шоронгоос суллаж Буяннэмэх зохиолчийг хүний зэрэгт хүргэсэн Зон олон Горлосоос тодорч гарсан хөвгүүн Зоригту баатар Тогтохын үлгэр домог шиг амьдрал Байлдаж олсон тусгаар тогтнолын минь төлөө Баатарлаг үйл, эр зоригийн дууль болоод Бат гүний гянданд зогсоогоороо нөгчсөн Баргын манлай ван Дамдинсүрэнгийн хойчис Эх нутгаа тэмцсэн Эзнээгийн хуучин Торгууд Ээдрээ ончроо ихтэй хорьдугаар зууны үймээн Элгэн садан монголчуудын ам дамжсан яриа Ийш тийшээ нүүдэллэсэн эх адаггүй түүх Хайлж уусахыг дохиолсон цөвүүн цагийг сөрж Хатууг зөөлөнд урвуулах ухаан сийлсэн Өвөр Монгол Түүхийн золиос болсон доголон нулимстай Өвөр Монгол Төрийн минь сүлдэнд залбираад өмөрч уйлдаг Өвөр Монгол Даамай сайхан хэлээ харь үгтэй хутгаагүй Дархан Муумянган, Батхаалганы монголчууд Дайраад ирвэл далай шиг Өвөр Монголын хээр тал Дасаж суусан нутаг, анд нөхдөө санаж байна Угсаа гарлаа яривал яахын аргагүй садан Удаан жилийн нөхөрлөлд сэв суулгахгүй анд Уруул дордойвч элэг дордойдгүйн үнэн Улс тусдаа ч үндэс нэгтэй Өвөр Монгол оо Хөх хот 2011 он
See More
Last Seen Users on Sotwe
Eladio Fernández
Seen from
Spain
sude
Seen from
Turkey
المنقبة
Seen from
Egypt
Queen Ayandah
Seen from
Kenya
Yudi12
Seen from
Indonesia
فحل يعشق الطيز الكبير
Seen from
Germany
Tenn 🔞
Seen from
Brazil
Sex İtiraf 🤤
🔥 🫦 AŞK ve HER DALDAN 🫦🔥
Seen from
Turkey
Trends for you
1
Portugal
Under 10K tweets
2
Roberto Martinez
Under 10K tweets
3
Lilo
Under 10K tweets
4
Warsh
Under 10K tweets
5
Leao
Under 10K tweets
6
Vitinha
Under 10K tweets
7
Andrew Painter
Under 10K tweets
8
Croatia
Under 10K tweets
9
#DesignASprite
Under 10K tweets
10
Rubio
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.3M followers
2
Barack Obama
@barackobama
119.3M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.6M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
109.7M followers
5
Narendra Modi
@narendramodi
106.9M followers
6
Rihanna
@rihanna
97.4M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.7M followers
9
KATY PERRY
@katyperry
87.2M followers
10
Taylor Swift
@taylorswift13
81M followers
11
Lady Gaga
@ladygaga
72.6M followers
12
Kim Kardashian
@kimkardashian
69.6M followers
13
Virat Kohli
@imvkohli
69.2M followers
14
YouTube
@youtube
68.6M followers
15
Bill Gates
@billgates
63.6M followers
16
The Ellen Show
@theellenshow
62.5M followers
17
CNN
@cnn
61.9M followers
18
Neymar Jr
@neymarjr
61.8M followers
19
X
@x
60.9M followers
20
Selena Gomez
@selenagomez
60.3M followers
Olivia
Online
✨
⭐
💫