Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
#Newsletter
| Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг ажлын өдрүүдэд илгээнэ. Имэйл хаягаа бүртгүүлэх бол:
Ulaanbaatar, Mongolia
Joined September 2020
289
Following
10.6K
Followers
12.5K
Posts
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
about 1 hour ago
Казакстаны санхүүгийн корпорац Монголд орж ирэх үү? 🍋 Өчигдөр Freedom Holding Corp-н Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчид Монголбанкны төлөөллүүдтэй уулзалт хийж, Монголын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцжээ. Уулзалтын үеэр Freedom Holding Corp-н Гүйцэтгэх захирал Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлд хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна. 📌 Freedom Holding Corp нь брокер, банк, даатгал, харилцаа холбоо болон цахим худалдааны чиглэлээр Төв Азийн орнууд болон Америк, Их Британи, Арабын Нэгдсэн Эмирт тэргүүтэй 21 улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн групп аж. Тус компанийн хувьцаа Nasdaq дээр арилжаалагддаг бөгөөд энэ оны байдлаар Тимур Турлов компанийн 69.31%-ийг эзэмшиж буй.
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
about 3 hours ago
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор ирэх жил хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний татварын хувь хэмжээг 0% болгон бууруулах амлалт өгсөн. Гэсэн ч амлалтаа хөрсөн дээр хэрхэн буулгах тал дээр шийдэлд хүрч чадахгүй мухардав. 🍋 👉 Энэ бол Ерөнхий сайд Санаэ Такаичигийн намыг ялалтад хүргэсэн сонгуулийн амлалт төдийгүй анхандаа олон нийтээс сайшаал, магтаал хүртсэн ч одоо бол хэрхэн хэрэгжүүлэх аргаа олохгүй толгойны өвчин болон хувирч байна. 🙉 Нөхцөл байдал 2019 оноос хойш Япон хүнсний бүтээгдэхүүнд 8%, бусад бараа бүтээгдэхүүнд 10%-ийн хэрэглээний татвар ногдуулдаг 2 төрлийн татварын систем рүү шилжсэн байдаг. Улмаар өрхийн зардалд ихээхэн нөлөөлж буй хүнсний татварыг 2027 оноос эхлэн 2 жилийн хугацаатай тэглэх талаар ярих болсон. Гэсэн ч гол тулгамдаж буй асуудал нь дэлгүүрүүдийн кассын машин... 🫥 Тодруулбал, томоохон сүлжээ дэлгүүрүүдийн касс, картын гүйлгээ болон бэлэн бус төлбөрийг боловсруулдаг системүүд анхнаасаа 0%-ийн татварын хувь хэмжээг тооцоолохоор зохион бүтээгдээгүй тул шинэчилж, дахин тохируулга хийх хэрэгтэй болжээ. 💳 Улмаар кассын машинуудад тохируулга хийж, 0% буюу татвар авдаггүй болгохын тулд 1 жил, харин 1%-ийн татвартай болгоход 5-6 сарыг зарцуулахаар байгаа аж. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/g1C3sDuv8a
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
about 8 hours ago
Өнгөрсөн онд ТОП-20 индексэд багтдаг компаниудын борлуулалт, маркетингийн зардал өмнөх оны мөн үеэс 11.5% буурч ₮276.8 тэрбумд хүрчээ. Буураад буураад ийм том байна гэхээр л их сонирхолтой. 🍋 🔎 Сонирхолтой тоог сонирхъё Компаниудын аудитлагдсан санхүүгийн тайлангаас харахад, нийт 20 компанийн 9 нь 2025 онд маркетингийн зардлаа ₮57.1 тэрбумаар танасан бол үлдсэн 11 нь ₮21 тэрбумаар нэмэгдүүлжээ. Үүнээс маркетингийн зардлаа хамгийн өсгөсөн нь 132.4%-ийн өсөлттэй Премиум Нэксус (CUMN) байлаа. Харин хамгийн их хувиар танасан нь Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) байсан бөгөөд тэд зардлаа ₮557.6 саяар буюу 81.3% бууруулжээ. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/2dzMythpB8
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
1 day ago
Өчигдөр интернэтээр нэг Бэгз, өөр нэр нь Жамсран бурхантай холбоотой мэдээнүүд газар авлаа. Ингэхдээ алдарт God of War франчайзын шинэ хувилбар болох God of War Laufey-д энэхүү бурхан нь нэг дүр болж орсон байна шүү. Тэгвэл ер нь ямар учиртай тоглоом болохыг сонирхоод үзье. 🍋 🏺 21 жилийн түүх Одоогоос 21 жилийн өмнө эртний Грекийн бурхдын эсрэг тэмцэх Спартагийн дайчин Кратосын тухай өгүүлэх God of War тоглоом нээлтээ хийж байв. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл тус франчайзын 11 тоглоом албан ёсоор Sony (SONY)-н нэр дээр видео тоглоомчдын гарт очиж, нийт 76.5 сая ширхэг борлуулагдсан бахдам амжилтыг үзүүлсэн байна. 💰Орлоготой бол орлоготой: Хамгийн сүүлд 2022 онд гарсан God of War Ragnarök болон God of War (2018) тоглоомын дэлхий даяарх нийт борлуулалтын дүн $1.4 тэрбумд хүрчээ. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/R9y5NKqIs8
See More
Who to follow
Мэргэн
@MergenB
Human rights activist and lawyer based in Ulaanbaatar, Mongolia.
Bulgantuya.Kh
@KhBulgan
УИХ-ын гишүүн, бяцхан үрсийн ээж, Yale alumni, мөрөөдөгч, тэмцэгч, эдийн засагч
Монгол Улсын Засгийн газар 🇲🇳
@zasag_mn
Монгол Улсын Засгийн газрын албан ёсны хаяг
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
1 day ago
УИХ-аас ₮15.3 их наядын өртөгтэй, 124 төсөл, 186 арга хэмжээ бүхий 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан. “Чөлөөлье” гээд том уриа тавиад эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг 4 чөлөөлөлтийг зарлаж, мега төслүүдийг урагшлуулах юм гэнэ дээ. Базарваань. Танилцъя даа. 🍋 🫧🧼 Төлөвлөлтийн хөөс ба санхүүжилтийн тасалдал Бид цаасан дээр том зорилт тавьдаг ч хэрэгжилт дээрээ бүдэрдэг уламжлалтай. Тухайлбал, 2025 оны төлөвлөгөөний биелэлт дунджаар ердөө 61%-тай гарчээ. Тэргүүлэх чиглэлийн үр дүн нь бүр 48.5%-ийн гүйцэтгэлтэй гарч. Гол шалтгаан нь төлөвлөсөн 326 төслийн 107-ынх нь санхүүжилт төсөвт огт тусгагдаагүй хасагдсанд оршино. Санхүүгийн сахилга батаа чангалахгүй бол 2027 оны ₮15.3 их наядын төлөвлөгөө ч цаасан дээр үлдэх эрсдэлтэй. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/0BTLzDhCPi
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
2 days ago
Цаана чинь A24-н шинэхэн бүтээл Backrooms алж байгаа сурагтай. Харин Монголд уг кино 7 сарын 3-нд л нээгдэх нь дээ. Ер нь A24 студи сүүлийн жилүүдэд яаж саагаад байна аа? 🍋 🎨💰 Артхаусаас их төсөв рүү A24 кино студи нь анх артхаус буюу өвөрмөц шийдэлтэй, бага төсөвтэй бие даасан кинонуудаараа кино сонирхогчдын нарийн хүрээнд танигдаж байсан бол сүүлийн 3 жилд Холливудын том студиудтэй энэ тэнцүү өрсөлдөхүйц хэмжээнд хүрч томров. Тодруулбал, тэд $3-$15 саяын төсөвтэй гүн, драма төрлийн кино хийхээс татгалзаж, $30-$70 саяын төсөвтэй, олон нийтэд зориулсан чанартай энтертайнмент руу хүрээгээ тэллээ. 🌊 Өнгөрсөн 2 жилийн давлагаа: 2024-2025 онуудад нээлтээ хийсэн Civil War, Marty Supreme тэргүүтэй 8 гол бүтээлдээ ойролцоогоор $190 саяын үйлдвэрлэлийн зардал гаргажээ. Эдгээр бүтээлүүд нь дэлхийн зах зээлээс нийт $549.5 саяын орлого олсон буюу зардлаа бараг 3 дахин нугалсан байгаа юм. Улмаар тус студийн үнэлгээ өдгөө $3 тэрбумд дөхөж байгаа аж. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/DTEU7hPMBO
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
2 days ago
Дэвэн дэлхийгээр аялах нь хүн бүрийн дуртай хобби, мөрөөдлийн нэг хэсэг билээ. Манай улсын хувьд дэлхийн 30 орчим орон руу визгүй зорчих боломжтой ч хөгжсөн орнууд руу аялах боломж визээр хязгаарлагддаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүмүүсийн ихээр аялж буй улс орнуудын визний хураамж хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхъё. 🍋 🔎 Хэний виз өсөв? Монголчуудын ихээр аялдаг 10 орны визний хураамжийн өөрчлөлтийг харвал виз мэдүүлэхэд дунджаар ₮369.5 мянгыг зарцуулахаар байна. Хамгийн өндөр төлбөртэй нь ₮726.6 мянгыг тушаах Шинэ Зеланд байгаа бол хамгийн хямд нь ₮57 мянгыг төлөх Өмнөд Солонгос ажээ. 📈 Дундаж өсөлт: Өнгөрсөн хугацаанд эдгээр 10 орны визний хураамж дунджаар 12.7% өссөн. Жагсаалтыг 61.6% өсөлтөөр Шинэ Зеланд тэргүүлж байгаа бол үүний араас 26.7% нэмэгдсэн Австрали, 15.6% ихэссэн Америк зэрэг улсууд жагсаад байна. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/5023bUdQ5a
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
3 days ago
Өнгөрөгч долоо хоногт Claude AI-г хөгжүүлэгч Anthropic $65 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, үнэлгээ нь $965 тэрбумд хүрснийг мэдэгджээ. За тэгээд энэ үйл явдлын дараахан урд шөнө тэд SEC-д IPO-н танилцуулгаа нууц байдлаар өгснөө зарлаад амжлаа. 🍋 💰 Бараг л $1 их наяд Компанийн хамгийн сүүлийн байдлаарх $65 тэрбумын буюу Series H шатны санхүүжилтэд Blackstone (BX), Brookfield (BAM), Baillie Gifford, D.E. Shaw Ventures, DST Global, Fidelity Management & Research зэрэг томоохон сангууд болон технологийн дэд бүтцийн Samsung (005930.KS), SK Hynix (000660.KS), Micron (MU) гэх мэт компаниуд оролцжээ. Тус хөрөнгө оруулалтыг аюулгүй байдал, тайлбарлах судалгааг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахад ашиглах аж. 🏎️ Ширүүн өрсөлдөөн: Саяхан OpenAI-н тухайд $122 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, үнэлгээгээ $852 тэрбумд хүргээд байв. Харин одоо Anthropic-н үнэлгээ $965 тэрбумд хүрснээр тэд хамгийн том өрсөлдөгч OpenAI-г ардаа орхиод байна. Түүнээс гадна Anthropic одоогийн орлогын түвшнээ хадгалбал жилдээ $47 тэрбумын орлого олох боломжтой бөгөөд энэ нь OpenAI-с ойролцоогоор $17 тэрбумаар өндөр үзүүлэлт юм. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/i9nKza1SSD
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
3 days ago
Монгол Улс ирэх 15 жилийн туршид онгоцны түлшээ Оросоос авахаар боллоо. Энэ талбарт юу болоод байна вэ? 🍋 🙂↕️ Зуун дамнасан зураглал Монгол сүүлийн 8 жилийн хугацаанд Оросоос $424.1 саяын өртөг бүхий 495 мянган тн онгоцны түлш импортолжээ. Ялангуяа цар тахлын дараа буюу 2022 оноос хойш Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орж, агаарын тээвэр сэргэснээр түлшний хэрэглээ огцом өссөн. 💸 Тодруулбал, 2020 онд цар тахлын улмаас онгоцны түлшний импорт 19 мянган тн руу унасан бол 2023 онд 110 мянган тн давж 6 дахин өссөн. Энэ эрчимтэй өсөлт Оросын хувьд манай агаарын замыг атгах том хөзөр болсон гэлтэй. Үнийн дүнгийн хувьд ч өнгөрсөн онд 2019 оныхоос 2.5 дахин өсөж $84.4 мянгад хүрсэн байдаг. 🇷🇺 Оросын талын хатуу тулгалт Тэгвэл өнгөрсөн 7 хоногт “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол болон Оросын ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан. Уг хэлэлцээрийн анхны хувилбар Монголын талд хэтэрхий хатуу нөхцөлтэй байв. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/k4RSTHx9yU
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
5 days ago
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоход 1 хоног үлдлээ. 🍋 Маргааш эл өдрийг тохиолдуулж бүх нийтээр амрахаас гадна Хүй долоон худагт "Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болох гэж байна. Жил бүр хүүхдийн баяраар инээд хөөр, бэлэг сэлт дүүрдэг ч хүүхдийн эрхтэй холбоотой асуудлууд шийдэгддэггүй хэвээр. Өнгөрсөн онд л гэхэд 2,339 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, жилд дунджаар 40 мянган хүүхэд осол гэмтэлд өртөж буй. 📌 Баярын энэ өдөр хүүхдийг зөвхөн бэлгээр хуурах биш, тэдний аюулгүй, эрүүл орчинд өсөх эрхийг хамгаалах нь чухал байна.
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
6 days ago
Billboard 200 жагсаалтыг цомгоороо хамгийн олон удаа тэргүүлсэн уран бүтээлчдийг The Beatles хамтлаг тэргүүлж байна. 🍋 📌 Их Британийн домогт хамтлаг нийт 19 цомгоороо Billboard 200 жагсаалтын №1 байранд залрахаас гадна, нийт 132 долоо хоног жагсаалтыг тэргүүлсэн түүхэн дээд амжилтыг эзэмшдэг аж.
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
7 days ago
Саяхан Хятадын Үндэсний Статистикийн Газраас 20 сая гаруй хүнийг хамарсан 1%-ийн түүвэр тооллогын дүнг танилцуулжээ. Товчхондоо хөгшчүүдийн тоо нь хүүхдүүдийг давсан гэнэ дээ. 🍋 📈 Юу болж өнгөрөв Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар Хятадад 65-аас дээш насны хүн ам нийт хүмүүсийн 15.9%-ийг эзэлсэн бол 0-14 насны хүүхдийн тоо 15.3%-д хүрснээр 1949 оноос хойш анх удаа ахмад настнууд хүүхдийн тооноос давсан үйл явдал болжээ. Үүнээс гадна нэг өрхийн дундаж гишүүний тоо 2.5 болсон нь 2016 оны 3.1-ээс буурсан үзүүлэлт байв. 👵🏻 Шинэ зах зээл Урд хөршийн ахмад настнууд нэмэгдэхийн хэрээр шинэ зах зээл үүсэж байгаа аж. Тухайлбал, 2025 оны сүүлээр Хятадад 60-аас дээш насны хүн ам 323.4 саяд хүрсэн бөгөөд асаргааны роботын зах зээлийн нийт хэмжээ ¥10 тэрбумыг давна гэж таамаглаж байна. Үүнд өдөр тутмын асаргаа, аюулгүй байдлаас эхлээд нөхөн сэргээх эмчилгээ хүртэлх тусламж үйлчилгээ багтаад буй. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/sQ6Jioy5Th
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
7 days ago
Lead W/ булангийн шинэ дугаарт Юнител Группийн Гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу. 🍋 Тэрбээр Юнител Группт 2010 онд Санхүү хариуцсан дэд захирлаар томилогдон ажилласнаас хойш карьерынхаа сүүлийн 16 жилийн замналаа тус групптэй хамт бүтээж яваа нэгэн юм. Мөн Юнител Группийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх 5 дахь Гүйцэтгэх захирал билээ. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/yWh0cotbC3
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
7 days ago
Өнгөрсөн онд зарим салбарт цалин эрчимтэй өссөн бол заримд нь өсөлт саарч, тодорхой албан тушаалуудын цалин буурах хандлага ажиглагджээ. Юу болоод байна вэ? 🍋 📌 Судалгаа: Энэхүү нийтлэл нь Zangia.mn-н 2025 оны цалингийн судалгаанд үндэслэв. Тэд уг судалгааг 7 дахь жилдээ гаргасан бөгөөд цалингийн үзүүлэлтийг салбар тус бүрээр, албан тушаалаар нарийвчилж гаргадгаараа онцлог. Энэ удаагийн судалгаа 54 компанийн мэдээлэлд тулгуурласан аж. 🎢 Хамгийн өндөр гэхдээ… 2018-2025 оныг хамарсан 8 жилийн динамикаас үзэхэд уул уурхайн салбарын цалин хамгийн өндөр өсөлттэй хэвээр. Тодруулбал, уул уурхайн салбарын дундаж цалин 2018 онд ₮2 сая байсан бол 2025 онд ₮3.7 сая болж 85% өссөн. Албан тушаалын ангиллаар авч үзвэл, тус салбарын энгийн хөдөлмөр эрхлэгчдийн цалин 57%, инженер техникийн мэргэжилтнүүдийнх 13% зэргээр өсжээ. 🙀 Эсрэг үзэгдэл: Нөгөө талд уул уурхайн дунд шатны удирдлагын цалин 18%, дээд удирдлагын цалин ₮9.9 саяас ₮7.2 сая болж 27% буурсан нь компаниуд удирдах бүтцийн зардлаа ихээхэн танасныг илтгэж байна. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/use1NKrqAw
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
8 days ago
Энэ удаад бид Зайсан толгойн зүүн талд, Америк сургуулийн хажууд байрлах Moriton Residence хотхоноор зочиллоо. Байр хайж байгаа бол анхаарлаа хандуулна уу. Сонирхолтой аялал болсон шүү. 🍋 Төслийн тухай товчхон Уг төсөл нь 12 давхар бүхий 3 блокоос бүрдэх нийт 375 айлын хотхон. Төслийн эхний блок 2022 онд ашиглалтад орж байсан бөгөөд үлдсэн 2 блок нь өнгөрсөн жилийн намар бүрэн ашиглалтад оржээ. Төсөл хэрэгжүүлэгчээр барилгын салбарт 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Эфэс констракшн ХХК ажилласан аж. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/NQZon5JD4e
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
8 days ago
ЗГ-аас Эрдэнэс Монгол нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд Чингис хаан Үндэсний баялгийн сан корпорац болгон өөрчилж, олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгох шийдвэр гаргалаа. Ямар нөхцөл байдалтай компаниуд юу болох гээд байна вэ? 📌 Хийгдэх ажил: 260 орчим орон тоог оновчтой болгож, захиргааны зардлыг 10%, түрээсийн зардлыг 30% бууруулж, ₮67.3 тэрбумын зардлын хэмнэлт хийхээр төлөвлөсөн гэнэ. 🃏 Сайн нэр, саар тоо Нэгдлийн компаниудын санхүүгийн тайланг сөхвөл бодит байдал тийм ч гялаан биш байна. Өнгөрсөн онд нэгдлийн 17 компаниас 10 нь буюу талаас илүү хувь нь нийт ₮78.9 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Эдгээрээс үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиггүй 10 хүртэлх компаниудыг нэгтгэх, татан буулгахаар байгаа. Санхүүгийн үзүүлэлтээс харахад хар жагсаалтын тэргүүн эгнээнд дараах салбарын компаниуд байна. 🏭 Боловсруулах үйлдвэр & Дэд бүтэц: Хамгийн том гал алдагч нь ₮62.7 тэрбумын алдагдалтай Монгол газрын тос боловсруулах үйлдвэр, удаах нь ₮5 тэрбумын алдагдал хүлээсэн Эрдэнэс ҮТП болон ₮3.1 тэрбумын алдагдалтай Цемент Шохой. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/pUCv1EduyU
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
8 days ago
Шинээр томилогдсон Б.Пүрэвдагва хотын дарга маань орондоо орох завгүй л өдөр хоногийг өнгөрөөж байгаа сурагтай. Үүний зэрэгцээ олон нийт ч түүний хөрөнгө оруулгын мэдүүлэг (ХОМ)-ийг ихээр сонирхож байна. Тэгвэл ер нь өмнөх хотын дарга нарын ХОМ-ийг хамтдаа ухацгаая. 🍋 🔎 Өмнөх үеийн түүх Сүүлийн 5 хотын дарга нарын түүхийг сөхвөл тэд ажлаа хүлээн авахаас өмнө жилд дунджаар ₮54.5 саяыг олдог байсан бол ажлаа өгсний дараах орлого нь 7.6 дахин нэмэгдэж ₮416.1 саяд хүрсэн байна. Нөгөөтээгүүр, 34 дэх хотын дарга болох С.Амарсайханы орлогыг тооцохгүйгээр бусад дарга нарын орлого 30.5% буюу ₮15.4 саяар нэмэгджээ. 💸 Чинээлэг нэгэн: Одоогийн Хууль зүйн сайд, ₮3.2 тэрбумаар усан оргилуур барьсан хотын дарга нэрээрээ хүмүүсийн дурсамжид тод үлдсэн С.Амарсайханы хувьд албаа хашихаасаа өмнө ₮70.7 саяыг олдог байжээ. Харин ажлаа өгсний дараа түүний орлого ₮1.8 тэрбумд хүрсэн аж. Түүний орлого огцом өссөн нь магадгүй хувийн бизнестэй холбоотой байж болох юм. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/4qOCaoZGRC
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
9 days ago
Lemon Press Interview булангийн ээлжит зочноор Smart Brokers ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Солонго оролцож, даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал болон даатгалын брокер компаниудын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Хүлээн авна уу. Даатгалын компани, даатгуулагч 2 бол угаасаа 2 өөр ашиг сонирхлын туйл байдаг. Хүн бол аль болох бага төлөөд, асуудал гарвал бүх хамгаалалтаа авахыг хүснэ. Харин даатгалын компани ашигтай ажиллаж байж оршин тогтноно. Тиймээс энэ 2 туйлын тэг дунд нь тэнцвэр барьж, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах оролцогч бол зөвхөн даатгалын брокер. 🔗 Дэлгэрэнгүйг: https://t.co/APnSX5Mqd1
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
9 days ago
Богд Банк хаалттай ХК олон улсын хөрөнгийн зах зээлд $75 саяын үнийн дүнтэй нээлттэй бондыг амжилттай арилжааллаа. 🍋 Тус бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 9.5%-ийн тогтмол купонтой бөгөөд Австри улсын Венын Хөрөнгийн биржид бүртгэгдсэнээрээ онцлог юм. Анхдагч зах зээлийн арилжаагаар олон улсын институционал хөрөнгө оруулагчид захиалга өгснөөр санхүүжилтийг 100% татан төвлөрүүлжээ. Бондын санхүүжилтийг банкны үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид, экспорт, худалдаа, үйлдвэрлэл болон хувийн хэвшлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд үе шаттайгаар зарцуулах аж. 📌 Тус бондын арилжааны ерөнхий зохион байгуулагч, андеррайтераар дэлхийн санхүүгийн салбарт тэргүүлэгч J.P. Morgan ажилласан бол Frontier Strategies компани зөвлөхөөр ажилласан байна. Энэхүү алхам нь Богд Банкны хувьд олон улсын зах зээлд бие даан санхүүжилт татах чадамж, засаглалын ил тод байдлаа баталгаажуулсан томоохон алхам боллоо доо.
See More
Lemon Press 🍋
@LEMONPRESSinc
9 days ago
Capital Markets Mongolia (CMM) сүүлийн 3 жил Нью-Йорк, Лондон, Сингапур хотуудад Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ жилийн хувьд анх удаа Шанхай хотод зохион байгуулж буйгаараа онцлог тохиож байна. 🍋 Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, стратегийн гол хөрш болох Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, 2 улсын хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх зорилготой уг форумд Хятад, Хонконг, Сингапур, Өмнөд Солонгос, Австрали тэргүүтэй орны 200 гаруй компанийн 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаа билээ. Форумын албан ёсны глобал түншээр Huawei, ивээн тэтгэгчээр Rio Tinto, Envision Energy, MCS International тэргүүтэй компаниуд ажиллаж буй. Мөн Монголын талаас 35 гаруй компани оролцож байгаа аж. Форумын үеэр байгуулагдсан 3 том гэрээ ▫️MCS International болон Envision Energy стратегийн түншлэлийн гэрээ ▫️Stairway болон TZME Tianjin хамтын ажиллагааны гэрээ ▫️ Shunkhlai Group болон Huawei Mongolia Монголд томоохон нарны эрчим хүч, батарей хуримтлуурын төслийг хамтран хөгжүүлэхээр тус тус тохиролцсон байна.
See More
Last Seen Users on Sotwe
Tamiroff
Seen from
Spain
❌❌❌
Seen from
Thailand
Liso
HASAN
Seen from
United States
Ppt222999
Seen from
Singapore
حصريات. King
Seen from
France
你小姨妈
Seen from
Korea
:/
Seen from
Turkey
雪森しゅう❄️
Seen from
Japan
Anang Dewoos
Seen from
Indonesia
Trends for you
1
Cimo
Under 10K tweets
2
#IKnewItIKnewYou
Under 10K tweets
3
Melanie
Under 10K tweets
4
Muncy
Under 10K tweets
5
Kane Parsons
Under 10K tweets
6
$ZEC
Under 10K tweets
7
#criticalrolespoilers
Under 10K tweets
8
TADC
Under 10K tweets
9
Canes
Under 10K tweets
10
McConnell
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.1M followers
2
Barack Obama
@barackobama
119.3M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.6M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
108.8M followers
5
Narendra Modi
@narendramodi
107M followers
6
Rihanna
@rihanna
97.2M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.5M followers
9
KATY PERRY
@katyperry
86.8M followers
10
Taylor Swift
@taylorswift13
80.6M followers
11
Lady Gaga
@ladygaga
72.1M followers
12
Kim Kardashian
@kimkardashian
69.4M followers
13
YouTube
@youtube
68.6M followers
14
Virat Kohli
@imvkohli
68.5M followers
15
Bill Gates
@billgates
63.4M followers
16
The Ellen Show
@theellenshow
62.5M followers
17
CNN
@cnn
61.9M followers
18
Neymar Jr
@neymarjr
61M followers
19
X
@x
60.9M followers
20
CNN Breaking News
@cnnbrk
59.9M followers
Olivia
Online
✨
⭐
💫