✍️Уурхай гүнзгийрэх тусам мэдлэг гүнзгийрэх учиртай
---------------------------------
Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Майнинг Инсайт сэтгүүл уул уурхайн геотехникийн хөтөлбөрт зориулсан тусгай секцээ бэлтгэж байх үед Оюу толгойн гүний уурхайд чулуулгийн нуралт гарч, ажилтнууд гэмтсэн харамсалтай тохиолдол гарлаа. Геотехникийн боловсрол, инженерийн чадавхын асуудал уурхайн өдөр тутмын аюулгүй ажиллагаатай шууд холбоотойг энэ үйл явдал тодорхой харуулав. “Оюу толгой”-н мэдээлснээр, аравдугаар сарын 29-нд чулуулгийн хагарлын бүсийн дагуу сейсмийн үзэгдэл үүсэж, гүний уурхайд чичирхийлэл бүртгэгджээ. Улмаар олборлолтын талбайн ойролцоох түр хадгалалтын бүсэд хэсэгчилсэн чулуулгийн нуралт болсон байна. Ослын үндсэн шалтгаан, хариу арга хэмжээ, хариуцлагын асуудлыг мэдээж хэрэг мэргэжлийн шалгалт тогтооно. Харин чулуулгийн тогтвортой байдлыг судлах, өөрчлөлтийг хянах, эрсдэлд нийцүүлэн шийдвэр гаргах чадавх ямар амин чухал болохыг ойлгоход дүгнэлт гарахыг хүлээх шаардлагагүй юм. Монголын уул уурхайн дараагийн шатны хөгжлийг бид ихэвчлэн эрдэс түүхий эдийн нөөц, олборлох хэмжээ, экспортын орлого, шинээр ашиглах орд, ашигт малтмалын төрлөөр төсөөлдөг. Тэр өсөлтийг авч явах мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, судалгаа, хүний нөөцийн асуудал харин үргэлж ард үлдэх нь бий. Гэтэл уурхайнууд гүнзгийрч, олборлолтын орон зай тэлэх тусам өмнө ажиллаж ирсэн арга технологио уул техникийн нөхцөлийн өөрчлөлттэй уялдуулан, ахин дахин нягтлан шалгах хэрэгцээ нэмэгдсээр байна.
Үргэлжлэл👉
✍️Understanding the depths
---------------------------
Editor-In-Chief N.ARIUNTUYA
While Mining Insight Magazine was preparing a special section dedicated to the mining geotechnics programme, an unfortunate rockfall occurred at the Oyu Tolgoi underground mine, injuring workers. The incident clearly demonstrated that geotechnical education and engineering capacity are directly linked to everyday mine safety. According to Oyu Tolgoi, a seismic event occurred along a rock fracture zone on October 29, and ground vibration was recorded in the underground mine. This was followed by a partial rockfall in a temporary storage area near the production zone. The root cause of the incident, the response measures and any questions of responsibility will, of course, be determined by a professional investigation. However, there is no need to wait for the final findings to understand how critical it is to study rock stability, monitor changes and make decisions according to the level of risk. We often imagine the next stage of Mongolia’s mining development in terms of mineral resources, production volumes, export revenues, new deposits and mineral types. The knowledge, skills, research capacity and human resources needed to drive that growth, however, tend to receive less attention. Yet as mines go deeper and the scale of mining expands, the need to repeatedly review and adapt existing methods and technologies to changing mining conditions continues to grow.
More👉
https://t.co/netGe6uXrh