Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
Official Twitter of the Embassy of Mongolia to the Kingdom of Sweden.
Svärdvägen 29, Danderyd
Joined September 2015
306
Following
1.1K
Followers
1.4K
Posts
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
22 days ago
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Таллин хотноо зохион байгуулав. https://t.co/DK4Yx5uI7C
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
about 1 month ago
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнагдсан Д.Оюунтуяа, А.Болормаа, Ч.Отгонцэцэг, Г.Мөнх-Оюун, Ц.Ундармаа нарын одонг Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр гардуулав.
@MongolDiplomacy
@BattsetsegBatm2
See More
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
2 months ago
“Монгол + Нордикийн орнуудын бизнесийн боломжууд” сэдэвт цахим бизнес уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулав. https://t.co/9tEvqcQBIn
@MongolDiplomacy
@BattsetsegBatm2
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
3 months ago
Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий тус улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Микко Пийртолад Өргөмжит консулын тамгыг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гардуулж ажилд нь амжилт хүсэв https://t.co/nBWQZY0yDw
@BattsetsegBatm2
@MongolDiplomacy
See More
Who to follow
Embassy of Mongolia in Brussels
@MngEmbBrussels
The Embassy of Mongolia to the Kingdom of Belgium, the Kingdom of the Netherlands, and the Grand Duchy of Luxembourg. The Mission to The European Union.
Embassy of Mongolia in Czechia 🇲🇳🇨🇿
@EmbassyofMongol
Бүгд Найрамдах Чех Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Embassy of Mongolia to the Czech Republic
Боловсролын яам
@MEDSMongolia
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
3 months ago
Швед дэх Монгол үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ш.Энхбаатарт хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. https://t.co/cIZhsHFLGZ
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
3 months ago
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Швед Улс дахь Үндэсний шагайн нумт харваан холбоог үүсгэн байгуулагч, Тэргүүн асан Ж.Ганбаатарт Төрийн дээд Алтан гадас одон медалийг гардуулж баяр хүргээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
4 months ago
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Швед Улс дахь Үндэсний сурын холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэнэдаваад Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулж баяр хүргээд, үндэсний өв соёлоо хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлж буйд нь талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НОРВEГИЙН ХААНТ УЛСЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН САЙД ООСМҮНД ГРӨВEР АҮКРҮСТТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвег Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Олон улсын хөгжлийн сайд Оoсмүнд Грөвер Аүкрүсттэй уулзалт хийж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол, Норвегийн харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны хамгаалал, ойн аж ахуй, ногоон технологи, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд манай хоёр улс үр дүнтэй хамтран ажиллаж буйг онцолсон бөгөөд “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” НҮБ-ын тогтоолыг Норвег Улстай хамтран санаачилж, батлуулсныг тэмдэглэлээ. Энэхүү үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид бататгах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, бэлчээр, хөрсний зохистой менежмент, ойжуулалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал тавьж, энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотод болох НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хуралд сайд Оосмүнд Грөвер Аүкрүстийг оролцохыг урилаа. Сайд Б.Батцэцэг Монгол Улсад 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд байгуулагдсан “Чингис хаан” Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааны талаар танилцуулж, баялгийн сангийн засаглал, хөрөнгийн удирдлагын тэргүүлэх туршлагаа манай улстай хуваалцаж байсан Норвегийн Засгийн газарт талархал илэрхийлэв.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОСЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА СОЁЛЫН ТҮҮХИЙН МУЗEЙД ЗОЧИЛЖ, ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ослогийн их сургуулийн харьяа Соёлын түүхийн музейд зочилж, Норвегийн нэрт аялагч Оскар Мамены үнэт өвийн цуглуулга болох Монгол Улсын түүхэн цаг үетэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Оскар Мамен нь 1911-1945 оны жилүүдэд манай улсад амьдарч, аялахын зэрэгцээ гадаад худалдаа эрхэлж байсан бөгөөд тэрээр Өргөө хотноо оршин суух хугацаандаа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэн үйл явдлууд болон 8 дугаар Богд Жавзандамба Хутагтыг шашин, төрийн тэргүүнээр өргөмжилж байсан түүхэн баримтыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээсэн юм. Соёлын түүхийн музей түүний 3000 орчим гэрэл зургийн хальсыг сэргээн хэвлэж, цахимжуулаад байгаа бөгөөд 130 гаруй эд өлгийн зүйлээс бүрдсэн цуглуулга болон сэргээгдээгүй, олон нийтэд дэлгэгдээгүй олон мянган хальс өдгөө тус музейд мөн хадгалагдаж байна. Соёлын түүхийн музей нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Норвег Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд манай улсын хувьд түүхэн ач холбогдол бүхий баримтыг дэлгэж үзэсгэлэн гаргаж буй юм. Сайд Б.Батцэцэг уг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Оскар Мамены үлдээсэн гэрэл зураг, захидал, өдрийн тэмдэглэлүүд нь манай улсын нийслэлийн тухайн үеийн өнгө төрх, монголчуудын ахуй амьдрал, зан заншил, соёлын өвийг өнөө цагт бодитоор харж, мэдрэх боломжийг олгосон хосгүй үнэт өв гэдгийг онцоллоо. Мөн энэхүү үнэт өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Соёлын түүхийн музейн хамт олон, судлаачид болон Оскар Мамены ач, зээ нарт талархал илэрхийллээ. Манай хоёр улсын түүх соёлын үнэт өвийг хамтран судлах, соёлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас чухалчлан дэмжиж, өндөр ач холбогдол өгч буйг Соёлын түүхийн музейн Ерөнхий захирал Ауд Валборг Түннсесэн сайшааж, талархал илэрхийллээ. Оскар Мамен мөн XX зууны эхэн үеийн Өргөө хотын архитектур, хотын ахуй амьдрал, хийд, ордон өргөө, арилжааны зах, гудамж, түүнчлэн консулын дэнжид байрлах гадаадын пүүс, байгууллагуудыг гэрэл зурагт буулган үлдээсэн нь түүх, соёлын судалгаанд онцгой чухал ач холбогдолтой гэдгийг эрдэмтэн, судлаачид тэмдэглэж буй юм.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НОРВЕГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТ ЗОЧЛОВ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувиар Норвегийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Улаан загалмайн нийгэмлэгт зочилж, тус нийгэмлэгийн тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга Грете Херлофсонтой уулзалт хийлээ. Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, цаг агаарын эрс тэс үзэгдэл, байгалийн гамшгийн давтамж, цар хүрээ эрс нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтаар яригдсан зүйлийг бодит ажил хэрэг болгох үүднээс Монгол, Норвегийн улаан загалмайн нийгэмлэг хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохирч, Ерөнхий нарийн бичгийн дарга Грете Херлофсоныг Монголд айлчлахыг урилаа. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэх, хэрэгжүүлэх, авран хамгаалах, мөн өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах чиглэлээр Норвегийн улаан загалмайн нийгэмлэг асар их туршлага хуримтлуулсан бөгөөд энэ хүрээнд мөн хоёр талын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, сайн дурын ажилтнуудыг бэлтгэх чиглэлээр норвегийн талтай хамтран ажиллах санал тавилаа.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ФИНЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 15 ДУГААР ХУРАЛДААНЫГ ХЕЛЬСИНКИ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Финланд Улсын нийслэл Хельсинки хотноо зохион байгуулав. Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Боловсролын сайд П.Наранбаяр, Финландын хэсгийг Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Яарно Суряла нар тэргүүлэн оролцлоо. Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, соёл, боловсрол, инновац, мэдээллийн технологи, геологи зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийв. Тухайлбал, багшийн боловсролын чиглэлээр эрдэмтэн, судлаач, багш солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн технологийн байгууллага хооронд холбоо тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын түүх, соёлын дурсгалд тулгуурлан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт, арга хэмжээг зохион байгуулах, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, дулааны алдагдал багатай барилга байгууламжийн стандарт, шийдлийг нэвтрүүлэх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлж ажиллалаа. Түүнчлэн, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтууд болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, энэ хүрээнд финландын талтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны протоколд Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Финландын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Яарно Суряла нар гарын үсэг зурав.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
Бүгд Найрамдах Литва Улсад хавсран суух Элчин сайд Н.Оюундарь Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг боломжтой бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгааг цохон тэмдэглэж, энэхүү бэлгэ дэмбэрэлтэй ойн жилд Бүгд Найрамдах Литва Улсыг хавсран Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Гитанас Науседа Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ нотлов.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АРДЧИЛАЛ, СОНГУУЛИЙН ТУСЛАЛЦААНЫ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕВИН КАЗАС-ЗАМОРАТАЙ УУЛЗАВ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Стокхолм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг тодорхой төсөл хөтөлбөрөөр баяжуулах талаар ярилцлаа. Тухайлбал, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хурлаар манай улс санаачлан батлуулсан “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолыг ажил хэрэг болгох, Сонгуулийн ажиглалтын Азийн жишиг төвийг Улаанбаатар хотод байгуулах тухай Санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус хүрээлэнгээс гаргадаг дэлхийн ардчиллын төлөв байдлын үнэлгээ, сонгуулийн үйл явцын судалгаа, дүн шинжилгээ нь Монгол Улсад болон дэлхийн олон орны төрийн байгууллага, судалгааны хүрээлэн, бодлого боловсруулагчдад чухал эх сурвалж болдгийг онцолж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Казас-Замораг Монгол Улсад айлчлахыг урилаа.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ УППСАЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ, НОМЫН САНД ЗОЧЛОВ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хойд Европын хамгийн эртний их сургуулиудын нэг Уппсалагийн их сургуульд зочилж, ректор Андерш Хагфелдтийг хүлээн авч уулзлаа. Уузалтаар, Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд оюутан залуусыг сургах, хоёр орны их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах санал тавив. Мөн тэрбээр тус их сургуулийн Каролина Редивива номын санд хадгалагдаж буй Монголын түүх, хэл, соёлын үнэт өв бүхий баримтуудтай танилцаж, эдгээр түүхэн өвийг хоёр орны эрдэмтэд нарийвчлан судлах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо. Каролина Редивива номын санд 1730-аад оны үеийн Зүүнгарын хаант улсын газрын зураг, 1818-1823 онд нэгтгэсэн Монгол-Швед хэлний толь бичиг, тод бичгийн дүрмийн ном, ХХ зууны эхэн үед Шведийн номлогч нар манай улсад ажиллаж байхдаа баримтжуулан хадгалсан Монгол Улсын түүх, хэл, соёлын холбогдолтой 1444 фото зураг, 1935, 1952 онд монгол бичгээр хэвлэгдсэн толь зэрэг хосгүй үнэт өв хадгалагдаж байна.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ШВЕДИЙН ХААНТ УЛСЫН УППСАЛА МУЖИД АЖИЛЛАВ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Уппсала мужид ажиллаж, албаны зарим төлөөлөгчтэй уулзалт хийлээ. Тухайлбал, сайд Б.Батцэцэг Уппсала мужийн захирагч Стефан Аттефалл, Уппсала хотын зөвлөлийн дарга Клас Херман Лүндгрен нартай тус тус уулзалт хийж, орон нутгийн түвшинд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тэрээр Монгол Улс бүсчилсэн хөгжил, орон нутгийн түвшний харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Уппсала мужтай боловсрол, соёл, хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах санал тавилаа. Швед Улсдаа нэр хүндтэй Хөдөө аж ахуйн их сургууль нь Уппсала хотод байрладаг бөгөөд тус их сургуультай хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, инновацын шийдлийн туршлагаасаа хуваалцах зэргээр тодорхой төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний бүтээл хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ Уппсала муж, хотын удирдлагууд илэрхийллээ.
See More
Mon_Emb_Sweden
retweeted
MFA Mongolia
@MongolDiplomacy
4 months ago
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ШВЕД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд тус улсад оршин суугаа Монгол иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзалт хийлээ. Шведийн Хаант Улсад 12 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд эх хэл, соёл уламжлал, үндэсний спорт, урлагаа сурталчлах чиглэлээр 20 гаруй төрийн бус байгууллага, холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний урлаг, уламжлалт өв соёлоо Швед Улс болон Европын орнуудад түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй монгол иргэдэд сайд Б.Батцэцэг талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан дараах иргэдэд Төрийн дээд одон медалийг гардуулав. Үүнд: Алтан гадас одонгоор: - Швед Улсад үндэсний шагайн харваан холбоог үүсгэн байгуулалцсан Шагайн нумт харваан холбооны тэргүүн С.Энхмандал, - Швед Улс дахь Монгол үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулалцсан, холбооны дэд тэргүүн Ш.Энхбаатар, - “Гэгээн эгшиг” уран бүтээлийн нэгдлийн багш Д.Отгонцэцэг, - Эх хэлний орчуулагч, бизнес эрхлэгч М.Гэрэлцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар: - Европ дахь Монгол шагайн харвааны нэгдсэн холбооны тэргүүн С.Эндгэрэл, - Эх хэлний багш М.Дуламсүрэн, - Швед дэх “Соёоказэ” рестораны захирал, ахлах тогооч О.Батжаргал, - Швед дэх “Мейрам” рестораны захирал, ахлах тогооч А.Гэрэлт-Од, Соёлын тэргүүний ажилтан цолоор: - Уртын дууч Т.Дэлгэрсайхан, - Монгол бүжгийн багш Б.Анар, - Төгөлдөр хуурын багш О.Оюунгэрэл нар болно.
See More
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
4 months ago
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Данийн Цог Жавхлант Хаан X Фредерикт Итгэмжлэх жуух бичгээ барив
@MongolDiplomacy
@BattsetsegBatm2
https://t.co/ybVd6tsfKj PB: Royal House of Denmark
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
5 months ago
Стокхолм хотноо аж төрөн суугаа 106 настай Жанцан гуайдаа очиж золголоо. Жил бүрийн шинийн нэгэнд өндөр настай буянтай буурайдаа золгосноор сар шинэ эхэлдэг. Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
5 months ago
XVII жарны "Сүрээр дагагч" хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
Embassy of Mongolia in Sweden
@Mon_Emb_Sweden
6 months ago
Монгол Улсаас Данийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2026 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Данийн Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Анне Дорте Риггелсенд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.
Last Seen Users on Sotwe
✦•┈๑𝐒𝐓𝐂𝐊𝟙𝟠₊๑┈•✦
Seen from
Thailand
Suka Janda
Seen from
Indonesia
bum
Seen from
Thailand
itiraf 🚹🚺
Seen from
Turkey
meli
Seen from
Brazil
ชอบเสียวคนแก่
Seen from
Thailand
Iis Solo
Seen from
Singapore
rv
Seen from
Philippines
kor.bolt
Seen from
Vietnam
💅🏼 CD LİNA 💅🏼
Seen from
Turkey
Trends for you
1
Caleb Wilson
Under 10K tweets
2
#SmackDown
Under 10K tweets
3
#bb28
Under 10K tweets
4
#TheLastDriveIn
Under 10K tweets
5
#OPLive
Under 10K tweets
6
Gonzalez
Under 10K tweets
7
Tim Hill
Under 10K tweets
8
Jay Z
Under 10K tweets
9
Core 4
Under 10K tweets
10
Gunther
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.8M followers
2
Barack Obama
@barackobama
119.2M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.7M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
111.2M followers
5
Narendra Modi
@narendramodi
107M followers
6
Rihanna
@rihanna
97.8M followers
7
NASA
@nasa
92.2M followers
8
Justin Bieber
@justinbieber
91M followers
9
KATY PERRY
@katyperry
87.9M followers
10
Taylor Swift
@taylorswift13
81.8M followers
11
Lady Gaga
@ladygaga
73.3M followers
12
Virat Kohli
@imvkohli
70.4M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
69.9M followers
14
YouTube
@youtube
68.7M followers
15
Bill Gates
@billgates
64.1M followers
16
Neymar Jr
@neymarjr
63.2M followers
17
The Ellen Show
@theellenshow
62.4M followers
18
CNN
@cnn
61.9M followers
19
Selena Gomez
@selenagomez
61M followers
20
X
@x
60.8M followers
Olivia
Online
✨
⭐
💫