Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
Монгол Улсын 21 аймаг, 330 суманд уншигч, захиалагчтай, мал аж ахуйн үндэсний цорын ганц хэвлэл “МОНГОЛ МАЛЧИН” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч.
Сэтгүүлч, редактор
Joined April 2013
4K
Following
9.4K
Followers
28.8K
Posts
Pinned Tweet
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
over 4 years ago
·
Mongolia
Аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар (2006 он), ээж Монгол Улсын аварга саальчин (2021 он) цол, шагнал хүртсэн торгон агшин...
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
about 9 hours ago
ГЭР РҮҮ БААВГАЙ ДАЙРВАЛ ЯАХ ВЭ? Баавгай хоолны үнэрт татагдан гэр, майхан, малын хашаанд ойртож болдог. Ялангуяа ой мод, уулын ам, голын сав газарт зусдаг айлууд дараах 7 арга хэмжээг анхаараарай. 1. Хоол хүнс, махаа ил задгай бүү орхи. Мах, сүү цагаан идээ, тос өөх, хоолны үлдэгдэл болон хогны үнэр баавгайг татаж болно. Хүнсээ сайтар таглаж, боломжтой бол баавгай нээж чадахгүй бат бөх саванд хадгал. 2. Гэрийн хаалга, цонхоо бэхэл. Хаалга, цонхыг сайтар хааж, боломжтой бол бат бөх түгжээ, хаалт ашигла. Гэхдээ ердийн гэр баавгайн дайралтыг даах хамгаалалт биш гэдгийг санаарай. 3. Хоол хийсэн газраа цэвэр байлга. Тос, махны үлдэгдэл, хоолны хаягдлыг гадаа бүү асга. Хоол хийх, хүнс хадгалах, унтах газрыг боломжтой ��ол тусад нь байрлуул. 4. Баавгайн мөр, шинэхэн сэг зэм илэрвэл болгоомжил. Мөр, баас, ухсан хөрс, сэг зэм нь ойр орчимд баавгай байгааг илтгэж болно. Шалгах гэж мөрийг даган явахгүй, хүүхдүүдийг ганцааранг нь явуулахгүй бай. 5. Харанхуйд ганцаараа явахгүй байхыг хичээ. Ой мод, бут сөөгтэй газар явахдаа гэрэл авч, орчноо анхаарч, бусадтай хамт яв. Баавгайтай гэнэт нүүр тулах эрсдэлтэй өтгөн бут, харагдах орчин муутай газраас болгоомжил. 6. Малын хашаа, хүнсний агуулахыг хамгаал. Малын тэжээл, мах, хогийг ил задгай хадгалахгүй. Баавгай байнга үзэгддэг бүсэд орон нутгийн байгаль хамгаалагчтай зөвлөлдөж, хүнс болон малын тэжээлийг аюулгүй хадгалах шийдэл сонго. 7. Урьдчилан тусламжийн төлөвлөгөө гарга. Утасны цэнэгийг хангалттай байлгаж, байршлаа хэрхэн тайлбарлахаа мэдэж, ойролцоох багийн төв, байгаль хамгаалагчийн холбоо барих мэдээллийг бэлд. Баавгай ойртвол хаашаа хоргодох, хэнд мэдэгдэхээ гэр бүлийнхэнтэйгээ урьдчилан ярилц. ХИЙЖ БОЛОХГҮЙ 3 ЗҮЙЛ: 1.Баавгайд хоол өгөх, хог хаягдлаар татах. 2.Баавгайг харах, зураг авахын тулд ойртох. 3.Баавгайг хөөх гэж нохой тавих, гадаа ганцаараа гарах. Санах гол зүйл: Баавгайг хүнтэй дасгаж болохгүй. Хүний хоол хүнстэй холбож сурсан баавгай дахин дахин айлд ойртох эрсдэлтэй. БААВГАЙТАЙ ТААРСАН ТОХИОЛДОЛД 101, 105, 117 ДУГААРТ ХОЛБОГДОЖ МЭДЭГДЭНЭ.
See More
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
about 12 hours ago
2026 ОНЫ 12 САРААС 2027 ОНЫ 2 ДУГААР САР ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 2026 ОНЫ 12 ДУГААР САР: Хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, ��ундговь, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. 2027 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД: Хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорно��, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. 2027 ОНЫ 02 ДУГААР САРД: Агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. ЗӨВЛӨМЖ: 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Харин 1 болон 2 дугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, 2 дугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.
See More
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
about 12 hours ago
11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: -Баруун(Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор) -Төв(Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул) -Зүүн(Хэнтий, Дорнод, Сүхбаатар) -Говь(Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр). БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрд��гаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эх��н, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД-аас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна
See More
Who to follow
🇲🇳Борын ГАНЗОРИГ
@GanzorigBor
🇲🇳 Mongol @Mongolia
Ц.Хулан
@KhulanTsog
Үг, үйлдэл хоёрын дунд далай оршдог …
Цэнгэл
@blackbird0220
Respect is seeing people as they are
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
about 15 hours ago
10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: 2026 оны 11 дүгээр сарын 02-ноос 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаа��ын урьдчилсан төлөв: 03-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна. Хур тунадас: 02-нд Монгол-Алтай, ��өвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 04-06-нд хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20....-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0....-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна. 07-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарна. УЛААНБАА��АР ХОТЫН ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Хур тунадас: 04-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Агаарын температур: 04-06-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -12...-17 градус, өдөртөө -3....-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0....+5 градус дулаан байна.
See More
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
about 16 hours ago
@gahaie4
@OA77668
Хэн?
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
Б.БАТ-ӨЛЗ��Й АРСЛАНГИЙН НАЙРАН ДЭЭР А.СҮХБАТ АВАРГА ЭХНЭРЭЭ ТАНИЛЦУУЛАВ "Жижиг" хэмээх Дархан аварга А.Сүхбат Б.Бат-Өлзий арслангийн найрын үеэр эхнэр, хүү С.Цэцээхур нараа дагуулан тайзан дээр гарч ир�� танилцуулав. Түүний олон жил олны нүднээс нуусан хоёр хүүгийнх нь ээжийг Ж.Содномцэрэн гэдэг. Алдарт Пагамын Аюуш арслангийн зээ охин юм.
See More
Monkhj's tweet video.
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
@Bayaraa0218
Манай Пагамын Аюуш арслангийн зээ охин.
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
@ladybird_mongol
@KhasbaatarS
Хэлээд юу гэхэв ээ
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
@Odmandakh0106
@KhasbaatarS
Баясаагийн хүү Хангай чинь Хишигдорж зааны хүү байх шүү.
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
@Odmandakh0106
@KhasbaatarS
Тийм
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
@48N_108E
Бөх эмэгтэй талаа л дагадаг шиг.
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
@alphaMutu
Бишээ. Тэрнээсээ 2 хүүтэй. Ээжтэйгээ АНУ-д амьдардаг. Түүнээс гадна Содоогоосоо 2 хүү, гурван охин нийт 5 хүүхэдтэй.
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
@choijlsun
чанга, чанга. Өвөл нь шөнө идэр есийн хүйтэнд ингээ саана.
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
Иймэрхүү, энүүнээс ч бүр айхтар шуурга, цасан дунд жилийн дөрвөн улирал малчид малаа маллаж байгаа ш дээ...❤️🔥
Monkhj's tweet video.
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
Өнөөдөр эхийн ачийг санах өдөр ажээ... Миний эжий Рэндоогийн Нансал ардчиллаас хойш Монгол Улсад 103 ингэнээс 103 ботго бойжуулсан анхны эмэгтэй, "Алтан төлийн эзэн", "Улсын аварга саальчин", ханийгаа Хөд��лмөрийн баатар болтол хамтдаа 50 жил хөдөлмөрлөж, 10 хүүхэд төрүүлж, өсгөсөн агуу хөдөлмөрч эмэгтэй дээ🥰💖. Ээжид минь Монгол эмэгтэй хүний бүхий л сайн, сайхан шинж чанар бий. "Нэг жил нь жирэмсэн, нэг жил нь нялх хүүхэдтэй, нэгдлийн олон малтай залуу нас гэдгийг үзсэнгүй ээ" гэж эжий минь ярьдаг юм. Урт насалж, удаан жаргаж хамт байгаарай миний эжий🥰💖...
See More
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
@choijlsun
2-3 өдөр бас шуурдаг шүү.
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
1 day ago
Монгол охин АНУ-ын агаарын цэргийн хүчний шилдэг төгсөгч болжээ Монгол Улсын иргэн Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний (U.S. Air Force) анхан шатны цэргийн бэлтгэл (Basic Military Training)-ийг амжилттай төгсөж, шилдэг төгсөгчийн “Honor Graduate Ribbon” шагнал хүртжээ. Мөн буу��лагын ур чадвараараа эксперт түвшинд хүрч, “Marksmanship Expert Award”-аар шагнуулсан байна. Түүнчлэн төгсөлтийнхөө арга хэмжээнд салааныхаа тугийг барин жагсаалын тэргүүнд алхах хүндтэй үүрэг хүлээсэн талаар гадны хэвлэлүүдээр онцолжээ.
See More
Сугар-Очирын Мөнхжаргал
@Monkhj
2 days ago
Эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч буй ма��чдадаа мэдээ, мэдээлэл түгээх, малчин түмнийхээ үгийг төрийн сонорт хүргэх зорилгоор 2013 оноос “Монгол малчин” сэтгүүлийг эрхлэн гаргаж ирсэн билээ. Төр, малчдын гүүр болон ажиллах хугацаандаа бид 105 дугаарыг 212.000 хувь хэвлэн мал аж ахуйн салбарт ажиллагсад болон малчин түмэндээ түгээгээд байна. “МОНГОЛ МАЛЧИН” сэтгүүл нь 21 аймаг, 330 сум нэг бүрт хүрдгээс гадна тогтмол 6200 уншигч, захиалагчтай, мал аж ахуйн үндэсний хэмжээний цорын ганц хэвлэл юм. Холбогдох утас: 88050420
See More
Last Seen Users on Sotwe
Trần Phương Anh Jumpy
Seen from
India
Gayflix
Seen from
Spain
مشككهن البصراوي
Satiii
Seen from
Thailand
DESI VIDESHI OLD MEN
Seen from
Turkey
momsoninclove
Seen from
India
Nanchay
Seen from
Singapore
Sakti
Seen from
Germany
TELEGRAM TÜRK İFŞA KANALI GRUBU
Seen from
Turkey
Juliana Sacramento
Seen from
Singapore
Trends for you
1
Tucker
Under 10K tweets
2
Wilbon
Under 10K tweets
3
#AudaCity
Under 10K tweets
4
#IDontWantToOverreactBUT
Under 10K tweets
5
Tomorrow is Election Day
Under 10K tweets
6
Hometown Remix
Under 10K tweets
7
Maricopa County
Under 10K tweets
8
Co-pilot
Under 10K tweets
9
Ben Arbuckle
Under 10K tweets
10
#BlueWaveInOneDay
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241.5M followers
2
Barack Obama
@barackobama
118.8M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
114.5M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.9M followers
5
Narendra Modi
@narendramodi
107.1M followers
6
Rihanna
@rihanna
98.7M followers
7
NASA
@nasa
92.3M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.8M followers
9
KATY PERRY
@katyperry
90M followers
10
Taylor Swift
@taylorswift13
84M followers
11
Lady Gaga
@ladygaga
75.5M followers
12
Virat Kohli
@imvkohli
73.4M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.8M followers
14
YouTube
@youtube
68.7M followers
15
Neymar Jr
@neymarjr
66.4M followers
16
Bill Gates
@billgates
65.2M followers
17
Selena Gomez
@selenagomez
63.1M followers
18
The Ellen Show
@theellenshow
62.2M followers
19
CNN
@cnn
61.7M followers
20
X
@x
60.7M followers
Olivia
Online
✨
⭐
💫