Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Politiko сонин
@PolitikoMN
Улс төрийн орчин, төрийн шийдвэрийн бодит нөлөө, эрсдэл, зөрчлийг задлан шинжилж, бодит мэдээлэл өгнө.
Mongolia
Joined April 2014
6.4K
Following
6.7K
Followers
41.9K
Posts
Politiko сонин
@PolitikoMN
about 3 hours ago
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаагаа мэдээлжээ. Улаанбаатарт үерийн эрсдэл өндөр гарчээ. Тэрээр үерийн эрсдэлээс сэргийлэхийн тулд "Үерийн ус зайлуулах 185 хоолой, хамгаалалтын далангийн нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, ус ихээр тогтдог 40 байршилд 31 мотопомп байрлуулна. Мөн голын эрэг дагуу завьт эргүүл ажиллуулах, үерийн эрсдэл өндөртэй 20 хар цэгийг камержуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна" гэжээ
See More
PolitikoMN's tweet video.
Politiko сонин
@PolitikoMN
about 3 hours ago
СЕХ бол зөвхөн сонгууль зохион байгуулаад зогсохгүй, сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих, нам, эвсэл, нэр дэвшигчдийн мөнгөний урсгалыг шалгах, шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах өргөн бүрэн эрхтэй байгууллага. Яг энэ хяналтаа өнгөрсөн 2024 оны сонгуулиар тавьж чадсан уу? Гэдэг асуулт гарч байгаа юм. Учир нь өнгөрсөн сонгуулиудаар асар их бэлэн мөнгө тараагдсаныг амтай болгон ярьж, гайхан шогширч байв. Тэгсэн атлаа албан ёсоор ямар ч маргаан, өргөдөл гомдол СЕХ болон хуулийн байгууллагад очоогүй мэт ажин түжин өнгөрсөн. Үүнийг энэ удаагийн сонсголын үеэр УИХ-ын гишүүд сайтар ярилцаж, дүгнэлт хийх ёстой. СЕХ-г хуулийн дагуу ажиллуулахад УИХ анхаарах шаардлагатай болжээ https://t.co/e0dtIXJz2m
See More
Politiko сонин
@PolitikoMN
about 6 hours ago
УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулахаар санал болгосон. Улмаар УДШ-ээс Ерөнхийлөгчид саналаа хүргүүлжээ. Тэгвэл энэ томилгоог Ерөнхийлөгч зөвшөөрөх үү, дараагийн хүнийг тодруулахаар УДШ дахин хуралдах уу гэх мэт яриа хөөрөө гарч байгаа. Үүнийг няцааж өнгөрсөн бямба гарагт УДШ мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, “Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх агуулгатай мэдээллүүд нь ор үндэсгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Үнэхээр Үндсэн хуулийн дагуу шүүхийн бие даасан статус талаасаа УДШ-ийн сонголтод халдах эрх хэнд ч, ямар ч өндөр албан тушаалтанд байхгүй юм. Ерөнхийлөгч УДШ-ийн санал болгосон ерөнхий шүүгчийг зөвхөн ёсчлон батлах л үүрэгтэй болохоос татгалзах, өөрөө дур мэдэн өөр хүнийг томилох эрх мэдэл өгч буй хэрэг биш. УДШ-ийн сонголтыг өөрчлөх эрх Ерөнхийлөгчид хуулиар олгогдоогүй https://t.co/BDiZRdhTpu
See More
Politiko сонин
@PolitikoMN
3 days ago
Хурд, хүчтэй суррон, хаа сайгүй сүлжих скүүтерүүдийг зөвхөн замын цагдаа араас нь хөөж барина гэвэл боломжгүй. Тэгвэл шинэ хуулиар зөвхөн замын цагдаагийн хүчээр биш, технологи болон үйлчилгээ үзүүлэгч компаниудын үүрэг, хариуцлагаар дамжуулж хянах цогц механизмыг тусгаж өгөхийг оролджээ. Зам дээрх хяналт дараах гурван механизмаар хэрэгжих аж. -Түрээсийн компаниудыг "хамтран хянагч"-аар ажиллана. Хуулийн шинэ заалтаар "Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эрх, үүрэг"-ийг шинээр нэмж өгчээ. -Компаниуд аппликэйшнийхээ системд өөрчлөлт оруулж, скүүтерийн хурдыг автоматаар 6- 10 км/цагаас хэтрэхгүй болгож системээр нь түгжих үүрэг хүлээх аж. Жолооч хэчнээн хаазаа дарсан ч скүүтер нь өөрөө хурдлах боломжгүй болно гэсэн үг. -Хүүхэд унаж байгаа эсэхийг апп дээрх И-Монголиа баталгаажуулалтаар хянана. Хэрэв осол гаргавал эсвэл дүрэм зөрчвөл тухайн скүүтерийг хэний И-Монголиа эрхээр нэвтэрч идэвхжүүлснийг системээс шууд шүүж, эцэг эхэд нь хариуцлага тооцох юм байна. Суррон, скүүтер, мопед унадаг бол заавал мэдэх шинэ дүрэм ба гашуун тоо баримт | Politiko Суррон, скүүтер, мопед унадаг бол заавал мэдэх шинэ дүрэм ба гашуун тоо баримт https://t.co/UGygJZtvjW
See More
Who to follow
onlinetv.mn
@onlinetv_mn
always positive
NTV
@NTVmn
Official Twitter account of NTV, Mongolia Facebook Page: https://t.co/58x7gAMM6e Утас: 7711 0009
Caak
@caaktwt
https://t.co/hK6GJZfEuO сайтын албан ёсны твиттер хуудсанд тавтай морилно уу. Танин мэдэхүйн ертөнцөөр аялацгаая 🤓🤘
Politiko сонин
@PolitikoMN
4 days ago
"Гадаадын банк байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Банкны тухай хуулийг Хөрөнгө оруулалтын хуультай уялдуулсан. Хууль батлагдан гарснаар гадаадын банк байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ. БНСУ-аас хоёр банк хүсэлтээ илэрхийлсэн, Унгарын ОТП банк Монголбанкны урилгаар Монголд ирэх ирэх гэж байна. Мөн банк, санхүүгийн байгууллагыг хямд эх үүсвэр татахыг дэмжиж, иргэн, аж ахуйн нэгжид очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суутган татварыг 5 хувь болгон бууруулж байна. Мөн Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан 99 хуулийг УИХ-д өргөн мэдүүллээ. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй" гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ.
See More
PolitikoMN's tweet video.
PolitikoMN
retweeted
batarish
@aribatsh
5 days ago
@PolitikoMN
Автомашааны осол бас л гэмт байх аа, Энэ тоонд ингэж үрэгдсэн хүүхдийн тоо орсон юм уу? Тэгвэл нийт тоог дүн нь 🇺🇦-д Юкрэйн-д сүүлийн 5-жилд болж буй дайнд үрэгдсэн хүүхдүүдийн тоог давчихлаашдээ 🙏 гэнээ
Politiko сонин
@PolitikoMN
5 days ago
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Ч.Хосбаяр, Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан байна Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов https://t.co/gck0BRiflr
Politiko сонин
@PolitikoMN
5 days ago
ХЭҮК-ийн мэдээлснээр сүүлийн 4 жилд гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо тогтмол өсчээ. -2021 онд 83 хүүхэд -2022 онд 92 хүүхэд -2023 онд 99 хүүхэд -2024 онд 111 хүүхэд Дөрвөн жилд гэмт хэргийн улмаас 385 хүүхэд амь насаа алджээ Гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүхдийн тоо ч тогтвортой өссөн байна. -2021 онд 550 хүүхэд -2022 онд 852 хүүхэд -2023 онд 886 хүүхэд -2024 онд 997 хүүхэд Дэлгэрэнгүй унших: https://t.co/vMEtFqqI5S
See More
Politiko сонин
@PolitikoMN
5 days ago
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ Яаралтай горимоор өргөн мэдүүлэх уг хуулиар “хувийн өмчийн халдашгүй байдлыг хуульчлан хамгаална. Өмчлөх эрх баталгаагүй бол өсөлт хөгжлийн тухай яриа өөрөө утга учиргүй юм” гэв. · Хөрөнгө оруулалтыг хуулиар хамгаална. Энэ бол Монгол хүний хийх ажил, авах цалин, ашиг орлого, төлөх татвар, шинэ технологи, шинэ соёлыг хамгаална гэсэн үг юм. · Зөвшөөрөл нэртэй ч хориглолт болсон 105 гаруй хуулийн гох дэгээг тайлж чөлөөлнө. · 70 зөвшөөрлөөс бүрэн чөлөөлнө. · 32 тусгай зөвшөөрлийг энгийн болгоно. · Зөвшөөрөл авахад тавьдаг 20-30 шаардлагыг дээд тал нь 8 болгож чөлөөлнө. · Нэг үйл ажиллагаа эрхлэхэд олон биш нэг л зөвшөөрөлтэй болно. · Мэргэжлийн нэгдсэн холбоод 120 гаруй энгийн зөвшөөрөл олгож, төрийн ачааг хөнгөлнө. “Тусгай зөвшөөрөл 5 жил биш 10 жил, энгийн зөвшөөрөл 3 жил биш 5 жил болгоно. Энэ бол цахим бизнес, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх татвар төлбөр, хүнд суртлын ачаа дарамтаас чөлөөлөх хууль юм. Ерөнхий сайдын хувьд анхны албан даалгавраар татвар, НДШ-ийн өртэй компаниудын дансыг сарын хугацаатай нээж байсан. 146 төрлийн бизнесийг зөвшөөрөл хөөцөлдөхгүйгээр мэдэгдээд шууд эхэлдэг болсон. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөтэйгээс бусад төлөвлөгөөт шалгалтыг цуцалсан шиг “Чөлөөлье” бодлого илүү эрчтэй үргэлжилж байна”гэж Н.Учрал мэдэгдлээ.
See More
PolitikoMN's tweet video.
Politiko сонин
@PolitikoMN
5 days ago
Австралийн “Jade Gas Holdings” компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн (Coal Bed Methane) төслийн анхны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог албан ёсоор бүртгэн авчээ. Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц төрийн байгууллагаар баталгаажсан анхны тохиолдол болж байгаа юм. Монгол Улсад байгалийн хийн нөөц анх удаа албан ёсоор баталгаажлаа https://t.co/FZv1auzJ5X
See More
Politiko сонин
@PolitikoMN
5 days ago
Өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн нөхцөл байдал, цар хүрээнээс үл хамааран тухайн хэргийг хянан шийдвэрлэх бүхий л хугацаанд компанийн үйл ажиллагааг бүрэн түдгэлзүүлж, банкны дансыг нь тодорхойгүй хугацаагаар түгжих практик тогтоод байна. Энэ процессыг ойлгомжтой болгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын гишүүд санаачилж, өчигдөр Хууль зүйн байнгын хороо дэмжлээ Аж ахуйн нэгжүүдэд холбогдох эрүүгийн хэргийн процессыг тодорхой болгоно https://t.co/IZEcapNXqn
See More
Politiko сонин
@PolitikoMN
6 days ago
ОХУ онгоцны түлшний экспортод 11-р сарын 30 хүртэл хориг тавьжээ. Гэхдээ “Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдэх нийлүүлэлт”-д дээрх хориг хамаарахгүй гэсэн байна. УИХ ердөө 5 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 28-нд ОХУ-аас онгоцны түлшийг 15 жилийн хугацаанд тогтвортой авах хэлэлцээрийг баталсан. Монгол Улс ОХУ-ын Засгийн газрын онгоцны түлшний хоригт орохгүй https://t.co/yBGrv2X7yx
See More
Politiko сонин
@PolitikoMN
6 days ago
Дөрвөн жилд гэмт хэргийн улмаас 385 хүүхэд амь насаа алджээ https://t.co/WUNl0q8NCt
Politiko сонин
@PolitikoMN
10 days ago
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Нүдэнд харагдахгүй ч гэсэн “Улс төрийн нам” гэсэн ширээ, сандлыг УИХ-ын индэр дээр "засчихсан" байдаг. Намын бүлгүүдээс УИХ-ын гишүүдийг ямар санал өгөх, өгөхгүйг зааж байдаг. Жишээ нь, АН-ын бүлэг хоёр, гурван одтой сонголтуудын шаардлага тавьдаг. МАН-ын бүлэг дээр өнгөрсөн жил ийм санаачлага яваад бүтэлгүйтсэн. Мөн бүгдээрээ давхар дээлтэй болсон. Хэрвээ сандал, ширээний асуудал яригдвал УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг ч ялгаа, заагтай суулгах ёстой. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин (Хууль санаачлагч): УИХ-ын чуулганы зохион байгуулалт парламентын ардчиллын суурь зарчим руугаа дөхөж очоогүй. Парламентын ардчилалтай улс орнуудад Засгийн газрын гишүүд нь гүйцэтгэх эрх мэдлийн буюу кабинетаар ажиллах зарчимдаа үнэнч байх ёстой гэдэг. Ерөнхий сайдыг УИХ-ын даргын хажууд суулгачихаар УИХ-ын гишүүдтэй намын даргын хувьд дээрээс харж харьцаад байдаг. Тийм учраас мэтгэлцэх зарчмаар ажиллахын тулд сөрөг хүчний лидертэй зэрэгцээ суух нь зөв юм билээ. #УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс...
See More
PolitikoMN's tweet video.
Politiko сонин
@PolitikoMN
10 days ago
Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 1 хувь болгох УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн санаачилсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт "Засгийн газраас хувь хүний 792 мянган төгрөгт ногдох орлогыг татвараас чөлөөлөхөөр төсөл оруулж ирсэн. ХХОАТ-ыг хавтгайруулж 1 хувь болгох биш, орлогоос нь хамаарч шатлалтай тогтоох нь зөв шүү. Ажлын хэсэг үүн дээр сайн ажиллаарай" хэмээн хэллээ. Уг татварын бүтцээс харвал нийт татварын 80.88 хувийг зөвхөн цалинтай иргэд нуруундаа үүрч байна. ХХОАТ-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр уншина уу Цалингийн татварыг 1 хувь болговол сумын сургуулийн дээврээс дусаал гоожих уу? https://t.co/WWZ2NbwIik
See More
Politiko сонин
@PolitikoMN
10 days ago
Олон улсын хориг арга хэмжээ ийнхүү зөөлөрч, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр хэвээр байгаа нь ОХУ-д орж ирэх гадаад валютын урсгалыг эрс нэмэгдүүлж, Оросын үндэсний валют болох рублийн ханш ам.долларын эсрэг мэдэгдэхүйц чангарчээ. Рублийн ханш сүүлийн гурван жилийн оргил түвшиндээ хүрч өсчээ https://t.co/nqUkK1ORLG
See More
Politiko сонин
@PolitikoMN
11 days ago
“Жил болгон ТЭЗҮ, зураг, төсөв хийхээр мөнгө тавигддаг. Энэний дагуу та нар өөрсдөө төслүүдээ шалгаруулаад, ТЭЗҮ, зураг, төсвөө хийдэг. Тэгээд магадлан хийгддэг. Гэтэл хуулиар магадлан хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Тийм ажлууд их олон байна. Энэ талаар тооцоо байна уу? Хэрэв зураг, төсөв, магадлан хийчихээд энийгээ төсөв, жилийн төлөвлөгөөнд оруулддаггүй юм бол яах гэж үүнийг хийгээд байгаа юм бэ? Төсвийн мөнгийг яах гэж үр ашиггүй зарцуулаад байгаа юм бэ? гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал Эдийн засгийн хөгжлийн яамнаас асуув. Албан эх сурвалжийн мэдээлснээр, улсын төсөвт жилд 10-20 тэрбум төгрөгийг ТЭЗҮ, зураг, төсөв хийхэд зарцуулдаг байна.
See More
PolitikoMN's tweet video.
Politiko сонин
@PolitikoMN
11 days ago
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон тогтоол”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж, тэдний дэвшүүлсэн саналыг шийдвэрлэлээ. Цахилгаан автомашины дэд бүтэц байгуулсан хувийн хэвшилд татварын хөнгөлөлт үзүүлнэ https://t.co/WlVz3sC01T
See More
Politiko сонин
@PolitikoMN
11 days ago
УИХ-ын дарга С.Бямбацогт "Цэцийн гишүүдээр томилох хүмүүсийг судалж байна" гэв. Сүүлийн үед Үндсэн хуулийн цэцээс гарч байгаа зарим шийдвэрт улс төрийн хүрээнийхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнийг Цэцийн зарим гишүүний хугацаа дууссан ч жил гаруй ажиллуулсаар байгаатай холбоотой гэж үзэх хүмүүс ч бий. Тухайлбал, ҮХЦ-ийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалангийн хугацаа дуусаад жил гаруй болж буй бол УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайхан томилогдсон тул орон гараад 6 сар болж буй. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс Цэцийн шинэ гишүүдийг яаралтай томилохыг УИХ-ын даргад шаардсан. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулган дээр байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгооны асуудлаар АН-ын бүлгээс шаардлага тавьсан. Миний хувьд УИХ-ын даргаар томилогдоод сар орчмын хугацаа өнгөрч байна. ҮХЦ-ийн гишүүнээр томилох мэдлэгтэй, чадвартай хүмүүсийг судалж байна. ҮХЦ-ийн дараагийн гишүүн томилогдож байж өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусдаг. Томилгоог ойрын үед шийднэ" гэв.
See More
Politiko сонин
@PolitikoMN
12 days ago
УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираан томилох боломжтой шийдвэрийг Цэц гаргалаа https://t.co/uV2l39Gcbn
Last Seen Users on Sotwe
buraz
Dost
Seen from
Turkey
Selena Gomez
Seen from
Italy
FERDİ LEYLA
Seen from
Turkey
🔥HOT BOYS🔥
DirtyMainstreamPorn
Seen from
Italy
Twink
HAKAN35
Seen from
Turkey
热播短剧 🔥 每日更新
Nyla
Seen from
United Kingdom
Trends for you
1
#loveislandusa
Under 10K tweets
2
Ahura Mazda
Under 10K tweets
3
Pratt
Under 10K tweets
4
Philippines
Under 10K tweets
5
#BaddiesUSA
Under 10K tweets
6
Mormons
Under 10K tweets
7
Yemen
Under 10K tweets
8
#TonyAwards
Under 10K tweets
9
Bregman
Under 10K tweets
10
Bibi
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.2M followers
2
Barack Obama
@barackobama
119.3M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.6M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
109M followers
5
Narendra Modi
@narendramodi
107M followers
6
Rihanna
@rihanna
97.3M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.6M followers
9
KATY PERRY
@katyperry
86.9M followers
10
Taylor Swift
@taylorswift13
80.7M followers
11
Lady Gaga
@ladygaga
72.2M followers
12
Kim Kardashian
@kimkardashian
69.4M followers
13
Virat Kohli
@imvkohli
68.6M followers
14
YouTube
@youtube
68.6M followers
15
Bill Gates
@billgates
63.5M followers
16
The Ellen Show
@theellenshow
62.5M followers
17
CNN
@cnn
61.9M followers
18
Neymar Jr
@neymarjr
61.2M followers
19
X
@x
60.9M followers
20
Selena Gomez
@selenagomez
60M followers
Olivia
Online
✨
⭐
💫