Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Баяртулгын Сэмжидмаа
@Semjidmaa3
Чамайг үнэлдэг хүмүүсийг хүндэл. Чи хэрэггүй хүмүүсээс хол яв. Хэнтэй ч зууралдах хэрэггүй
Joined September 2017
664
Following
785
Followers
384
Posts
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
12 months ago
Нийслэлчүүд ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаа Морингийн даваа, Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван төвлөрсөн хогийн цэгт хаяж, “булшлаад” удаж байна. Хогийг газарт булж, ландфилдах технологи хүнд болоод байгаль орчинд таатай биш. Харин бид үүнийг өөрчилж, хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих гэрээг өнөөдөр байгууллаа. Тус үйлдвэрийг Морингийн даваанд 10 га талбайд барих бөгөөд 2028 онд ашиглалтад оруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангаж, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулах ач холбогдолтой. Түүнчлэн лаг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгах төслийг хэрэгжүүлэхээр бичиг цаасны ажлыг хийж байна. Үйлдвэрийн барилгын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм.
See More
KhNyambaatar's tweet video.
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
12 months ago
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 87 хувьтай үргэлжилж байна. Нийт 3.2 км тус авто зам нь “Содон” хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ.
See More
KhNyambaatar's tweet video.
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
12 months ago
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тэгвэл тус станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад оруулж, өнөөдрөөс төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ. Ингэснээр Бөөрөлжүүт цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
See More
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
12 months ago
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 104.4 км урт авто зам, замын байгууламжийг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 96 хувь буюу 100.9 км урт замыг шинэчилж дууслаа.
KhNyambaatar's tweet video.
Who to follow
Undarаа Ganbold
@Undariyaaa
Хүсэл зорилго тодорхой хүрэх тэмүүлэл их байхад амьдралын замд таарах саад, бэрхшээл бүр боломж болон хувирна
Tu tu
@tuya2255
insta: Tutuu2255 🦉
Wikibilig 🇲🇳🇺🇦🇦🇺
@wikibiligmn
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠨ᠌ᠡ᠋
Semjidmaa3
retweeted
Odkonoo
@odko_gerel
about 1 year ago
Нямбаа хараалгаж ерөөлгөж хэрэлдэж муудалцаж явахдаа нийтийн тээврийг лав 100% парк шинэчилж, түүхэнд бгаагүй газар чөлөөлөлт хийж, нийслэлийн 30 жил хулгайлагдсан өмчүүдийг буцаан авч, замуудаа гялс засч, ус зайлуулах системийг үе шаттай шинэчилж, явган зам гэж дэлбэрсэн юмнуудыг цэгцэлж бгаа даа.
See More
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
over 1 year ago
Шөнө өдөргүй гүтгэж, доромжилдог нүүрээ нуусан чамд нэг тайлбар хийе. Богдын музейгээс Зайсангийн гүүр хооронд явган замыг удахгүй засна. Яагаад шууд засахгүй бгаа вэ гэхээр 1 т хажуугийн дулааны шугам засч бгаа, 2 т автозам хучих гэж бгаа, 3 т гүүрийн ажил зэрэг дуусахаар явган замыг засна. Урин дулаантай бүгд уралдаж байгаа. Нүүрээ нууж хүн харлуулахдаа хэнээс мөнгө гулгитал авч бгааг манай жиргээнийхэн сайн хараарай. Хэнийг долоож, хөхөж, хэн хэнийг гүтгэн харлуулж байгааг tweet г нь гүйлгээд харчихаарай. Бурхан нүүргүй чамайг өршөөг.
See More
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
over 1 year ago
Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү. Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт нэрээр зах замбараагүй, төлөвлөлтгүй газар олгож Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ? Өнөөдөр томроод байгаа гишүүн энэ улс нийслэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм? Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авсан гэж дуулдсан. Багахан шиг попроорой гэж хэлье. Цэцгийг үгүйсгэхгүй. Өдөр шөнийн агаарын дулааны хэлбэлзэл 5 сар, 6 сарын эхээр өндөр байдаг тул, шөнөдөө хүйтэрч нэг наст цэцэг үхчихдэг. 6 сарын 15-20 хооронд тарилт эхэлдэг. Өмнөх жилийн зураг оруулав.
See More
Semjidmaa3
retweeted
Л.Оюун-Эрдэнэ
@OyunerdeneMN
over 1 year ago
Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай! 🇲🇳
See More
OyunerdeneMN's tweet video.
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
over 1 year ago
Улаанбаатар Метро төслийн санхүүжилтийг Английн Засгийн газрын баталгаатай урт хугацаатай зээлээр шийдвэрлэх ажлын хүрээнд санхүүжилтын үндсэн агент, Arranger банкийг сонгон шалгаруулж томиллоо. Английн Засгийн газрын Экспорт кредит агентлаг UKEF болон санхүү, хуулийн зөвлөхүүдийн хамтаар дэлхийн нэр хүндтэй 8 банканд “Санал Илгээх Хүсэлт” (RFP) хүргүүлснээс дэлхийн нэр хүндтэй 5 банкнаас Улаанбаатар Метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, Arranger болох саналыг (EoI) ирүүлсэн. Ирсэн саналуудыг харьцуулж, шалгарсан JP Morgan Chase Bank-тай 14 хоногийн турш хэлэлцээр хийн, өнөөдөр 4-р сарын 15 өдөр амжилттай гэрээлж, уг банкийг Улаанбаатар Метро төслийн үндсэн агент, Arranger банкаар томиллоо. Уг банк нь манай төслийн баг, зөвлөхүүд болон UKEF-тэй хамтран ирэх саруудад төслийн санхүүжилтийн хамгийн оновчтой, нийслэлд санхүүгийн дарамтгүй байх схемийг үүсгэж, Улаанбаатар Метро төслийн дүнгийн 85%-г олон улсын эх үүсвэрээс татан төвлөрүүлж, зохион байгуулж, төслийн хэрэгжилт болон эргэн төлөлтийн хугацаанд санхүүгийн хяналт, зохицуулалт хийж хамтарч ажиллана. Урьдчилсан байдлаар Английн Засгийн газрын Экспорт Кредит Агентлагийн баталгаатай уг зээл нь Метро ашиглалтад орох хүртэл эргэн төлөлтгүй, ашиглалтад орсноос хойш 15 жилийн хугацаатай бага хүүтэй, тогтвортой зээл байх ба уг зээлийн үндсэн шаардлага нь үнийн дүнгийн 20 хувьд Англиаас бараа материал авах юм. Улаанбаатар Метро төслийн хувьд метроны галт тэрэг болон цахилгаан, механик тоног төхөөрөмжүүдийг Англи Улсаас уг шаардлагын хүрээнд авахаар судалж байна. Дашрамд дурдахад, Метрог анх Лондон хотод 1863 онд барьсан ба Англи Улс нь дэлхийд анхдагч туршлагатай, метро холбогдох технологиороо тэргүүлэгч улс юм.
See More
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
over 1 year ago
НЭМГ-тай холбоотой гомдол, санал сүүлийн үед олон ирсэн. Товчхондоо, төрийн дунд шатанд байгаа авлигын тод жишээ болсон байгаа юм. Шаардлага хангахгүй тоног төхөөрөмж шахдаг, цаашлаад зөвшөөрлөө наймаалцдаг мэдээлэл ирсэн. Миний бие ийм шударга бустай эвлэрэхгүй. Энэ асуудалтай холбоотой гомдол, саналтай хүн байвал надад хандахыг хүсье. Хот гэдэг айлыг удирдаж байгаа цагтаа ийм үйлдэлтэй тэмцэж ажиллана гэдгээ дахин хэлье.
See More
KhNyambaatar's tweet video.
Semjidmaa3
retweeted
Л.Оюун-Эрдэнэ
@OyunerdeneMN
over 1 year ago
Та бүхэндээ “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье! Морилон ирж буй Могой жилдээ Монгол түмэн аз жаргалтай, амжилт бүтээлээр арвин, Үндэсний баялгийн сан, иргэдийн хадгаламжийн данс арвижсан, Төр түвшин, түмэн олон амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн жил байх болтугай. #Чингис_хаан_Үндэсний_баялгийн_сан #Баялагтаа_эзэн_Монгол #Хөгжлийн_14_мега_төсөл #Нийслэлийн_бүтээн_байгуулалтыг_дэмжих_жил #Алсын_хараа_2050 #Хамтарсан_Засгийн_газар
See More
OyunerdeneMN's tweet video.
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
over 1 year ago
Өнөөдөр түүхэн үйл явдал болж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Орано Майнинг С.А.С хоорондын “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд өнөөдөр /2025.01.17/ гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж, ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын эхлэлийг тавьж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажил хэрэг болгохоор ажлын хэсэг байгуулж, миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа тус ажлын хэсгийг ахалж байв. Төрийн залгамж чанарын дагуу өнөөдрийн гэрээ байгуулах ажлыг эцэслэсэн ЗГХЭГ-ын дарга Ням-Осорын Учралын ахалсан ажлын хэсэгт талархал илэрхийлье. 2023 онд ажлын хэсэгт хамт ажилласан Цөмийн энергийн комиссын ажлын албаныхан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Пүрэвжавын Сайнзориг, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон нарын олон чадварлаг залуус өнөөдрийн энэ гэрээ байгуулагдах суурийг тавьсан гэдгийг энд дурдах нь зүйтэй.
See More
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
over 1 year ago
Манай хот жилийн талаас илүү нь хүйтэн өдөр хоногууд үргэлжилдэг онцлогтой хот. Тиймээс төвлөрсөн дулаан хангамжийн асуудлаа маш сайн шийдэх ёстой. Дулаан хангамжийн хүчин чадал өнөөдрийн байдлаар шинээр нэг ч барилгад дулаан өгөх боломжгүйд хүрсэн. Хот энэ жил 2 байршилд дулааны тархмал эх үүсвэр барьж байна. Цаашид 10 байршилд тархмал эх үүсвэр барихаар ажиллаж байгаа. Бүр хэтдээ шинэ тутам өөр шийдэл хайхаас өөр гарцгүй байдалд хүрч байна. Тиймээс газрын гүний дулааны хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.
See More
KhNyambaatar's tweet video.
Semjidmaa3
retweeted
Элбэрэлт✨
@Elberelt_D
over 1 year ago
Стратегийн ордуудын орлого буюу байгалийн баялгийн өгөөж Үндэсний баялгийн санд төвлөрч эхэлсэн. Олон жил ярьсан зүйлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бодит ажил болгосон... https://t.co/4AnET5lVgd
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
almost 2 years ago
Ирэх жил 33 км урт Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш гарах урсгалын ачааллыг авах, гэрлэн дохиогүй, тууш замын тендерийг зарлахаар бэлтгэж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөө болон Яармагийн замтай холбосон босоо тэнхлэгийн замын бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөсөн.
See More
KhNyambaatar's tweet video.
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
almost 2 years ago
Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Уг ажлын эхлэл СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг 4 багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг үлэмж бууруулах шийдэл бол орон сууцжуулах бодлого. Гэтэл өнөөдөр манай хот эрчим хүч, дулааны дутагдалтай. Гэр хорооллыг орон сууцжуулах цогц төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хот эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зарим төслийн ТЭЗҮ батлагдсан бол зарим төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үүний хамгийн том төсөл нь 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станц. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Мөн Шинэ зуун мод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ. Мөн ойрын хугацаанд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр зарим улс орнуудад ажиллаад ирлээ. Үүнээс онцолбол Их Британийн Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Түүнчлэн хотын удирдлагууд анх удаа урд хөршийн нийслэл Бээжин хотноо том төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, 500 орчим хөрөнгө оруулагчтай уулзалт хийж, мэдээлэл өглөө. Үүний дүнд мөн нэлээдгүй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээлэл аваад бичиг цаасны ажилдаа орох бэлтгэл хангаж байна.
See More
KhNyambaatar's tweet video.
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
almost 2 years ago
Улаанбаатар хот цахилгаан, дулаан хангамжийн тал дээр ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өдөр хоногийг аргацааж байгаа. Бидэнд доголдолгүй тогтвортой эх үүсвэртэй болох хэрэгцээ бий. Харамсалтай нь, сүүлчийн 40 орчим жил эрчим хүчний эх үүсвэр шинээр нэмээгүй. Тиймээс нийслэлийн зүгээс эрчим хүч, дулааны тархмал эх үүсвэр байгуулах, хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах зорилгоор Бээжин хотноо “Ub Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулж, БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа. Бид дараах 9 байршилд дулааны станц барихаар төлөвлөөд байна. ✅Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц: 1. Зайсан дулааны станц /28 МВт/ 2. Их засаг дулааны станц /50 МВт/ 3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/ 4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/ ✅Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц: 1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/ 2. Залуус дулааны станц /93 МВт/ 3. Яармаг дулааны станц /93 МВт/ 4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/ 5. Шархад дулааны станц /121 МВт/
See More
Semjidmaa3
retweeted
Элбэрэлт✨
@Elberelt_D
almost 2 years ago
Л.Оюун-Эрдэнэ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг барих хэлэлцээр хийснээс болж уг гэрээний дунд 16 жил явсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид ийм улс төр хийлээ” https://t.co/hrZNr3CVBY
Баяртулгын Сэмжидмаа
@Semjidmaa3
almost 2 years ago
Австрали улсад 16 хүртэлх насны хүүхэд цахим сүлжээ ашиглахыг хоригложээ
Semjidmaa3
retweeted
Х.Нямбаатар
@KhNyambaatar
almost 2 years ago
НИТХ-ын ээлжит бус I хуралдаан өнөөдөр болж, төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталж өглөө. Ирэх жилүүдэд агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлийг гол болгон "20 минутын хот" үзэл баримтлалын дагуу үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулсан. Хөтөлбөрийг агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 220 зорилт, хүрэх үр дүнг тодорхойлсон. Түүнчлэн бодлогын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тухайлбал: ✅Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. ✅Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. ✅"Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ. ✅Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна. ✅Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. ✅Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө. ✅Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана. ✅Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна. ✅Хог шатаах 20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
See More
Last Seen Users on Sotwe
Mikeyggggg
Seen from
Canada
PizzaDares & Public Fun
Seen from
Germany
CATLAGİM AMA BEN🙃
Seen from
Turkey
Victor Punish
Seen from
Italy
Mature Lover
Seen from
Singapore
حمودي الرياض👅
Seen from
Netherlands
Filmy hub
Haz Al-Din 🇷🇺
Seen from
United States
Küçük kızın sex günlüğü
Seen from
Turkey
Kimi Robertson🏴🫡
Seen from
United States
Trends for you
1
Darius Cooper
Under 10K tweets
2
Stafford
Under 10K tweets
3
Jets
Under 10K tweets
4
Jameis
Under 10K tweets
5
Arvell Reese
Under 10K tweets
6
Romeo Doubs
Under 10K tweets
7
Schotty
Under 10K tweets
8
Jags
Under 10K tweets
9
Swift
Under 10K tweets
10
Tyler Loop
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241.8M followers
2
Barack Obama
@barackobama
119M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
114.6M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.9M followers
5
Narendra Modi
@narendramodi
107.2M followers
6
Rihanna
@rihanna
98.7M followers
7
NASA
@nasa
92.4M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.8M followers
9
KATY PERRY
@katyperry
90.1M followers
10
Taylor Swift
@taylorswift13
84M followers
11
Lady Gaga
@ladygaga
75.5M followers
12
Virat Kohli
@imvkohli
73.5M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.9M followers
14
YouTube
@youtube
68.8M followers
15
Neymar Jr
@neymarjr
66.5M followers
16
Bill Gates
@billgates
65.3M followers
17
Selena Gomez
@selenagomez
63.1M followers
18
The Ellen Show
@theellenshow
62.3M followers
19
CNN
@cnn
61.8M followers
20
X
@x
60.7M followers
Olivia
Online
✨
⭐
💫