Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
TenGer Capital
@TenGerCapital
Create Value Through Investing
1401, New Horizons tower,
Joined December 2012
9
Following
37
Followers
305
Posts
TenGer Capital
@TenGerCapital
about 5 hours ago
#dailynews
ХЯТАДЫН ТӨВ БАНК🏦ХОНКОНГ ДАХЬ АЛТНЫ НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА Хятадын Төв банк🏦Хонконгийг олон улсын алтны худалдаа болон клирингийн томоохон төв болгох зорилтын хүрээнд Лондонд байршиж байсан алтны нөөцийнхөө зарим хэсгийг Хонконг руу шилжүүлж, нөөцийг нь зузаатгаж эхэлжээ. ------------------------ Өнгөрсөн сард👆 Хонконгт алтны клирингийн шинэ систем туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд Хятадын Ардын банк Хонконг дахь гадаад валютын нөөцийн байршуулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ мэдэгджээ. Энэхүү механизм нь дэлхийн зах зээлийн 🪙 алтны ханш тогтооход Хонконгийн байр суурийг бэхжүүлж, Сингапур зэрэг бүс нутгийн өрсөлдөгчдөд шинэ сорилтыг бий болгож байна. Түүнчлэн Хонконгийн засаг захиргаа "Бүс ба Зам" санаачилгын гишүүн орнуудын төв банкнуудыг тус системд нэгдэхийг урьж байгаа аж. Сүүлийн долоо хоногуудад Хятадын төв банк🏦болон институциональ хөрөнгө оруулагчдын идэвхтэй худалдан авалт нь олон улсын зах зээлд алтны үнийг унци тутамд💲 4,000 ам.доллараас дээш түвшинд тогтвортой хадгалахад гол нөлөө үзүүллээ. Олон улсын 👆 эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байгаа энэ үед алт нь үнэ цэнээ хадгалдаг, инфляц болон зах зээлийн эрсдэлээс хамгаалах стратегийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог. Иймээс хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлж, урт хугацаанд хөрөнгөө хамгаалахыг зорьж буй хөрөнгө оруулагчдад алтанд хөрөнгө оруулахыг Тэнгэр Капитал танд санал болгож байна. 🌍Эх сурвалж: Bloomberg ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
about 5 hours ago
#dailynews
META-Д 💲 942 САЯЫН ТОРГУУЛЬ ОНООНО АНУ-ын 🗽 Нью Мексико мужийн шүүх Meta компанийг хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэн нэмэлт $567 саяын төлбөр ноогдууллаа. ------------------------ Ингэснээр өмнө нь оноосон байсан $375 саяын торгуультай нийлээд нийт төлбөрийн хэмжээ💲 942 сая болж, энэ нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаарх Meta-д оноосон хамгийн өндөр шийдвэр боллоо. Шүүхийн дүгнэлтээр👆 Meta-ийн санал болгодог контентын алгоритмууд насанд хүрээгүй хэрэглэгчдийг хортой контент болон садар самуунд уруу татдаг гэж дүгнэн компанийн үйл ажиллагааг "нийгмийн эрүүл мэндэд хор нөлөө үзүүлддэг" гэж тодорхойлжээ Шүүх мөн Meta-д 18-аас доош насны хэрэглэгчдэд насанд хүрэгчид шууд мессеж илгээхийг хориглох, шөнийн цагаар мэдэгдэл илгээхийг зогсоох, сар бүрийн хэрэглээг 90 цагт хязгаарлах зэрэг хамгаалалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Meta 🚫 шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байгаа бөгөөд АНУ-д хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой мянга мянган нэхэмжлэлтэй нүүр тулсаар байна. 🌍Эх сурвалж: CNBC ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
about 5 hours ago
#dailynews
ТРАМП: АНУ-ЫН ЗЭВСГИЙН НӨӨЦ 🛡️ХАНГАЛТТАЙ ХЭВЭЭР БАЙНА АНУ-ын ерөнхийлөгч 🗽Дональд Трамп Ираны дайны улмаас АНУ-ын зэвсгийн нөөц дуусч байгаа гэх мэдээллийг эрс няцааж, АНУ шаардлагатай хэмжээний зэвсгийн нөөцтэй бөгөөд үйлдвэрлэлээ эрчимтэй нэмэгдүүлж байгааг мэдэгдлээ. ------------------------ Мөн ийм мэдээлэл задруулсан хүмүүсийг мөрдөн шалгаж, хатуу хариуцлага тооцохоо амалжээ. Харин CSIS хүрээлэнгийн тооцоогоор АНУ-ын Patriot 🚀пуужингийн нөөц 2,330-аас 759–827 ширхэг болж буурсан 📉 нь дайнаас өмнөх түвшний гуравны нэг орчимд хүрсэн байна. Мөн THAAD пуужингийн нөөцийн 60 орчим хувь ашиглагдсан гэх үнэлгээ гарчээ. Ираны Батлан хамгаалахын сайд👆 тус улс гаднын ямар ч аюулыг сөрөх хэмжээний зэвсгийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн чадамжтай мөн батлан хамгаалах үйлдвэрлэл тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд дотоодын технологи нь бүс нутгийн олон улсын зэвсгийн системтэй өрсөлдөх түвшинд хүрсэн гэж онцолжээ. Хэдийгээр 🗽 Трамп зэвсгийн нөөц хангалттай гэж мэдэгдэж байгаа ч түүний засаг захиргаа нөөцөө нөхөхөөр ажиллаж, саяхан 💲87 тэрбум ам.долларын нэмэлт батлан хамгаалахын санхүүжилт хүссэн нь үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шаардлага үүссэнийг харуулж байна. 🌍Эх сурвалж: BBC ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
about 24 hours ago
📈 ЯАГААД БОНДЫН ҮНЭ ӨДӨР БҮР ӨӨРЧЛӨГДДӨГ ВЭ? Олон улсын бондын үнэ нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын хүлээлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан тогтмол өөрчлөгдөж байдаг. Иймээс нэг бонд нэрлэсэн үнээсээ доогуур эсвэл дээгүүр үнээр арилжаалагдах нь хэвийн үзэгдэл юм. Тэгвэл бондын үнэ яагаад өөрчлөгддөг, дэлхийн зах зээлийн хөдөлгөөн Монголын ам.долларын бондуудад хэрхэн нөлөөлдөг талаар энгийнээр тайлбарлалаа. 📈 Санхүүгийн боловсролоо хамтдаа дээшлүүлж, олон улсын хөрөнгийн зах зээлийг илүү ойлгоцгооё. ------------------------ 🌐 Бонд авах: https://t.co/XMFRI6w9WX 📱 Бондын шинжээчид: 8888-1054 | 8015-0272 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
1 day ago
300,000,000 АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН 🤝ХҮҮГИЙН ЭХНИЙ ТӨЛӨЛТ ХИЙГДЛЭЭ. Бонд эзэмшигч та дансаа шалгаарай!🤗 ------------------------ Монгол Улсын 💡цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний ойролцоогоор 30 хувийг дангаар ханган, 963 мянга орчим өрхийн жилийн хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж буй Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийн 💵300,000,000 ам.долларын бондын хүүгийн эхний төлөлт хийгдлээ. Эрхэм та өндөр өгөөж хүртэхийн зэрэгцээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсвэл 👇 ------------------------ ☝️Биржийн бус зах зээл /ОТС/-ийн арилжаанд мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцох эрхтэй. ------------------------ 🌐 Бонд авах: https://t.co/XMFRI6vC7p 📱 Бондын шинжээчид: 8888-1054 | 8015-0272 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjKWli ☎️Холбоо барих: 7711-0272
See More
TenGer Capital
@TenGerCapital
1 day ago
#dailynews
МОНГОЛБАНК 🏦 2026 ОНД 8.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ Монголбанк 2026 оны долдугаар сард🪙 1,439.2 кг, оны эхнээс нийт 8.9 тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс📈 26.1%-иар өссөн үзүүлэлт боллоо. ------------------------ Нийт худалдан авалтын👆 431.8 кг-ийг Дархан-Уул аймаг дахь салбар, 1,677.1 кг-ийг Баянхонгор аймаг дахь салбар худалдан авсан байна. Энэ нь орон нутгийн үнэт металлын нийлүүлэлт нэмэгдэж байгааг харуулж байна. Монголбанк үнэт металлыг дэлхийн зах зээлийн ханшаар худалдан авдаг бөгөөд 2026 оны долоодугаар сард 🪙 1 грамм алтны дундаж худалдан авах үнэ 469,752.63 төгрөг байжээ. Олон улсын 👆 эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байгаа энэ үед алт нь үнэ цэнээ хадгалдаг, инфляц болон зах зээлийн эрсдэлээс хамгаалах стратегийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог. Иймээс хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлж, урт хугацаанд хөрөнгөө хамгаалахыг зорьж буй хөрөнгө оруулагчдад алтанд хөрөнгө оруулахыг Тэнгэр Капитал танд санал болгож байна. 🌍Эх сурвалж: Монголбанк ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
1 day ago
#dailynews
ОХУ-ЫН ГАЗРЫН ТОС🛢️БОЛОВСРУУЛАЛТ 30 ГАРУЙ ХУВИАР БУУРЛАА Украины дроны цохилтын 💥 нөлөөгөөр ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ 2026 оны долоодугаар сард хоногт дунджаар 3.6 сая баррель болж, хэвийн түвшнээс📉 30 гаруй хувиар буурсан нь 2002 оны тавдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. ------------------------ Зөвхөн👆 долоодугаар сард Оросын нефть боловсруулах үйлдвэр, танкер, дамжуулах хоолой, боомтын дэд бүтэц нийтдээ 30-аас дээш удаа Украины дроны цохилтод өртжээ. Хэдийгээр ОХУ агаарын довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлсэн ч нефтийн стратегийн дэд бүтцээ бүрэн хамгаалж чадахгүй хэвээр байгаа бөгөөд экспортын логистикт дарамт нэмэгдсээр байна. Мөн Европын Холбооны 21 дэх багц хориг🚫 хэрэгжиж эхэлснээр ОХУ-ын газрын тосны экспортын орлогыг хязгаарлах дарамт улам нэмэгдэж байна. 🌍Эх сурвалж: DW, Bloomberg ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
1 day ago
#dailynews
S&P 500 ИНДЕКС 💲 3.7 ТРИЛЛИОН АМ.ДОЛЛАРЫН ӨСӨЛТИЙН ДАРАА АМС ХИЙЛЭЭ Уолл Стритийн сүүлийн дөрвөн өдөр үргэлжилсэн 💲3.7 триллион ам.долларын өсөлтийн дараа хөрөнгө оруулагчид ашгаа татан авч, арилжааны идэвх саарлаа. ------------------------ Нью-Йоркийн хөрөнгийн биржид S&P 500 индекс 0.2 хувь, Nasdaq индекс 0.8 хувиар буурсан бол Dow Jones индекс 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Уолл Стритийн👆 түүхэн өсөлтөд Ойрх Дорнодын нөхцөл байдал сайжрах шинж ажиглагдсан болон компаниудын санхүүгийн “сайн” тайлангууд голлон нөлөөлжээ. Иран улс Омантай Ормузын хоолойгоор тээвэрлэлт хийх шинэ чиглэлийн талаар тохиролцсон 🤝 нь эрчим хүчний нийлүүлэлт эргэн сэргэх хүлээлтийг үүсгэж, АНУ-ын WTI түүхий тосны үнэ баррель🛢️ нь 75 ам.доллар орчимд тогтворжлоо. Харин технологийн салбарт чип үйлдвэрлэгчдийн индекс 1.4 хувиар буурсан ч "Nvidia"-ийн хувьцаа өсөлтөө хадгалжээ. 🌍Эх сурвалж: Bloomberg news ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
2 days ago
ТЭНГЭР КАПИТАЛ 🏃♀️➡️“ИТГЭЛ НАЙДВАР БОЛОМЖ УЛААНБААТАР 2026” МАРАФОНД ОРОЛЦОГЧДЫН ☝️ “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН”-ЫГ ЭХЛҮҮЛНЭ. Тэнгэр Капитал үнэт цаасны компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Ахиллис Монгол ОУБ НҮТББ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж буй “ИТГЭЛ НАЙДВАР БОЛОМЖ УЛААНБААТАР МАРАФОН- 2026” бүх нийтийн гүйлтийг 🤝ивээн тэтгэж, хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Монголын хоёр дахь том марафонд тооцогддог Hope and Possibility Ulaanbaatar тус арга хэмжээ нь 🤗 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийтийг спортоор нэгтгэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх, тэгш оролцоог дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. --------------------------------- Энэхүү эрхэм зорилгын хүрээнд ☝️Тэнгэр Капитал үнэт цаасны компани нь нийт харилцагч, хөрөнгө оруулагчдыг тус арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг уриалахаас гадна марафонд оролцогч хүн бүрийн🏃♀️➡️ “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН”-ы анхны гарааг нээхээр зорьж байна. Учир нь тамирчдын хувьд барианд амжилттай орохын тулд асар их тэсвэр тэвчээр, сахилга бат, өдөр тутмын бэлтгэл шаарддагтай адил хөрөнгө оруулалтын амжилт ч санхүүгийн боловсрол, тогтмол хуримтлал, урт хугацааны зөв шийдвэр дээр суурилдаг билээ. --------------------------------- Тиймээс марафонд оролцогчдод дараах боломжийг 🆓үнэ төлбөргүй олгоно. • ✅Үнэт цаасны данс нээх • ✅Хуримтлалын данс нээх • 🎓“Tenger Institute”-ийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж, хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна Монголын болон дэлхийн зах зээлд хэрхэн оролцох, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, боломжуудтай танилцах зэрэг цогц мэдлэгийг нэг дор олгох юм. --------------------------------- 📅Хэзээ: 2026 оны 09-р сарын 19-ний Бямба гариг 📍Маршрут: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн → Дүнжингаравын зам → Маршалын гүүр орчим → Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 🏃Гүйлтийн төрлүүд: • 5 км • 10 км • 21.1 км • 42.2 км 📝Бүртгэл: 2026.09.12-ны 24:00 цаг хүртэл👉 https://t.co/gzKcWlBZnb
See More
TenGer Capital
@TenGerCapital
2 days ago
#dailynews
"COREWEAVE" 🤖 АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХЭЭР БОЛЛОО АНУ-ын 🗽хиймэл оюун хөгжүүлэгч "CoreWeave" компани Ази-Номхон далайн бүс нутаг дахь анхны хөрөнгө оруулалтаа зарлаж, Индонез улсад 360 мегаваттын ⚡хүчин чадалтай 3 шинэ дата төв байгуулахаар болсноо мэдэгдлээ. ------------------------ Уг төсөл нь 2028 онд ашиглалтад орох бөгөөд Зүүн өмнөд Азийн бүс нутгийн болон дэлхийн томоохон технологийн компаниуд, стартапуудад хиймэл оюуны тооцооллын хүчин чадлыг санал болгох юм. Тус мэдээний👆 дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "CoreWeave"-ийн хувьцааны үнэ 7 хүртэл хувиар өсөж, 91.75 ам.долларт хүрчээ. Индонез улс нь cloud технологийн идэвхтэй хэрэглээ, хууль эрх зүйн орчин болон АНУ-ын🗽технологийн аваргуудын хөрөнгө оруулалтын ачаар бүс нутагтаа хиймэл оюуны гол зангилаа төв болон хөгжиж байна. Тус улсын дата төвийн зах зээл 2031 он гэхэд хоёр дахин өсөж, 💲 6.08 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд өмнө нь "Amazon" 5 тэрбум, "Microsoft" 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлаад байсан юм. 🌍Эх сурвалж: Bloomberg news ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
2 days ago
#dailynews
AI-ИЙН ӨСӨЛТӨӨР УОЛЛ СТРИТ📈 БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЭВ AI-ийн 🤖 өсөлтөөр Уолл Стрит бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. АНУ-ын хөрөнгийн зах зээл мягмар гарагт хүчтэй өсөж, 💹 Nasdaq 2.6%, S&P 500 1.8%, Dow Jones 900 гаруй нэгжээр өсөн шинэ дээд түвшинд хүрчээ. ------------------------ Компаниудын санхүүгийн хүлээлтээс давсан тайлан, AI 🤖 салбарын өндөр өсөлт зэрэг нь тус түүхэн өсөлтөд нөлөөлжээ. Palantir-ийн👆хувьцаа улирлын сайн тайлангийн дараа 30% өссөн бол Caterpillar анх удаа 💲20 тэрбумын улирлын борлуулалт давлаа. Мөн Nvidia, Intel, Micron зэрэг чип үйлдвэрлэгчдийн хувьцаа өсөж, PHLX Semiconductor Index 6%-иар өссөн байна. 🌍Эх сурвалж: Yahoo Finance ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
2 days ago
#dailynews
SPACEX 🚀 АНХНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА "SpaceX" олон улсын хөрөнгийн биржид IPO гаргаснаас хойших анхны улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн орлого 💲7.8 тэрбум ам.долларт хүрч, Уолл Стритийн хүлээлтээс (6.81 тэрбум) давсан хэдий ч хиймэл оюуны салбарт оруулж буй зардлаа огцом нэмэгдүүлсний улмаас хувьцаа нь биржийн дараах арилжаагаар📉 8.8 хүртэл хувиар унаад байна. ------------------------ Илон Маскийн👆 сансарт дата төв байгуулах болон хиймэл оюуны технологи хөгжүүлэх амбицтай төлөвлөгөөс болж "SpaceX"-ийн хоёрдугаар улирлын хөрөнгө оруулалтын зардал 18.4 тэрбум ам.долларт хүрч өсжээ. Тус компанийн гол ашиг орлого бүрдүүлэгч "Starlink"🛰️ хиймэл дагуулын интернэтийн хэрэглэгчдийн тоо 12 саяд хүрсэн байна. Илон Маск цаашид хиймэл оюуны боловсруулалт болон сансрын хөлгийн туршилтын давтамжийг нэмэгдүүлхээ мэдэгдсэн ч, хөрөнгө оруулагчдын зүгээс асар их зардлын өсөлтөд болгоомжтой хандсан хэвээр байна. 🌍Эх сурвалж: Bloomberg news ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
3 days ago
#dailynews
НАЙМДУГААР САРД МОНГОЛ УЛС 271 МЯНГАН ТОНН 🛢️ШАТАХУУН ИМПОРТОЛНО Монгол Улс 2026 оны наймдугаар сард нийт 270,910 тонн шатахуун импортлохоор төлөвлөжээ. ------------------------ Үүний дийлэнхийг ОХУ-аас нийлүүлэх бөгөөд мөн БНСУ, БНХАУ-аас 🪔 АИ-92, дизель, онгоцны түлш импортлон нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлсэн байна. Импортын төлөвлөгөөнд👆ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 89,930 тонн дизель түлш, БНСУ-аас 45,000 тонн, БНХАУ-аас 9,000 тонн шатахуун нийлүүлэхээр баталгаажуулжээ. Нийт импортын хэмжээ нь ®️ Монгол Улсын сарын дундаж хэрэглээг хангах түвшинд байгаа боловч зах зээл дээр үргэлжилж буй АИ-92-ийн хомсдол нь нийт импортын хэмжээ бус, ОХУ-ын нийлүүлэлтийн саатал, ложистикийн хүндрэл, шатахууны түгээлтийн доголдолтой холбоотой гэж салбарынхан тайлбарлаж байна. Иймээс 👆 импортын төлөвлөгөө бүрэн хэрэгжсэнээр зах зээлийн нийлүүлэлт аажмаар хэвийн болох хүлээлттэй. 🌍Эх сурвалж: ЗТЯ, МОНЦАМЭ ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
3 days ago
#dailynews
ALIBABA ӨӨРСДИЙН ХӨГЖҮҮЛСЭН ШИНЭ 🤖AI ЗАГВАРАА ТАНИЛЦУУЛЛАА Alibaba Group өөрсдийн хөгжүүлсэн хиймэл оюуны загвар болох 🤖Qwen3.8-Max-аа танилцууллаа. 2.4 триллион параметртэй уг загвар нь үзүүлэлтээрээ салбартаа тэргүүлэгч "Anthropic"-ийн "Fable 5" загвартай адил үнэлэгдэж байна. ------------------------ Энэ нь хиймэл оюуны өрсөлдөөнд БНХАУ-ын компаниуд барууны компаниудтай шууд өрсөлдөх хэмжээнд очсоныг харуулсан үйл явдал боллоо. "Qwen3.8-Max" 👆 нь бие даан код бичих болон цогц даалгавруудыг урт хугацаанд тасралтгүй гүйцэтгэх чадвартай бөгөөд туршилтын үеэр программ хангамжийн иж бүрэн төслийг 16 өдрийн турш бие даан амжилттай гүйцэтгэсэн байна. Түүнчлэн тус загвар нь 🗽 АНУ-ын өрсөлдөгчдөөсөө үлэмж хямд буюу 1 сая токен тутмыг 2-оос 6 ам.доллароор санал болгож байгаа нь зах зээлд асар том давуу талыг олгож байна. "Alibaba" 👆 ирэх долоо хоногт уг загварынхаа эх кодыг олон нийтэд нээлттэй татаж авах боломжтой болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэхүү мэдээний дараа Хонконгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 📈7 хувиар өсжээ. 🌍Эх сурвалж: Bloomberg news ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
3 days ago
#dailynews
AMAZON-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ💲3 ИХ НАЯДЫГ ДАВЛАА Amazon компанийн санхүүгийн тайлан хүлээлтээс давсаны дараа тус компанийн үнэлгээ 4%-иар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 💲3 их наядын босгыг давлаа. ------------------------ II улиралд Amazon-ийн 🛒нэгж хувьцаанд ногдох ашиг $1.97 болж, шинжээчдийн $1.82 гэсэн төсөөллийг давсан бол орлого нь $200.6 тэрбум хүрсэн нь мөн хүлээлтээс өндөр гарсан байна. Тус өсөлтөнд хиймэл оюуны эрэлтээс шалтгаалсан AWS үүлэн үйлчилгээний орлого $42.2 тэрбум болж өссөн нь голлон нөлөөлжээ. Тус компани🤖AI-ийн эрэлт үргэлжлэн өснө гэж үзэн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө $220 тэрбум болгон нэмэгдүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирал Энди Жэсси👆 "2027, бүр 2028 оны эрэлт ч маш өндөр байна" гэж онцоллоо. 🌍Эх сурвалж: CNBC ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
4 days ago
#dailynews
ЧИНГИС ХААН БАНК 🏦 ЕХ-НЫ ХОРИГТ ОРЛОО Европын Холбоо⚖️ ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригийн хүрээнд Чингис Хаан банкийг 17 хуулийн этгээдийн хамт хоригийн жагсаалтад шинээр орууллаа. ------------------------ Монголбанк энэхүү арга хэмжээ нь зөвхөн тухайн банкинд хамаарах бөгөөд Монгол Улсын банкны систем, санхүүгийн салбарт бүхэлд нь чиглээгүй болохыг онцолсон байна. Монголбанкны 👆 мэдээлснээр Чингис Хаан банк нь банкны системийн нийт активын 0.02%-ийг эзэлдэг тул уг шийдвэрийн санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөө хязгаарлагдмал бөгөөд улсын банкны систем, төлбөр тооцооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж мэдэгдлээ. Мөн Монголбанк 🏦 тус банктай холбоотой эрсдэлийг өмнө нь үнэлж, 2022 оноос Монголын төлбөрийн системд шууд оролцох эрхийг нь хязгаарласан зохицуулалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн бөгөөд нөхцөл байдлыг цаашид үргэлжлүүлэн үнэлж ажиллахаа мэдэгдлээ. 🌍Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
4 days ago
#TengerAcademy
💵 Ам.доллараар тогтмол хүүгийн орлого олох боломжийг та мэдэх үү? Олон улсын бондын хөрөнгө оруулалт нь дэлхийн томоохон компаниуд болон засгийн газарт хөрөнгө оруулж, тогтмол хүүгийн орлого олох боломжийг хөрөнгө оруулагчид олгодог. Энэ удаагийн бичлэгээр бондын хамгийн чухал 4 үндсэн ойлголт болох Face Value, Coupon, Maturity, Yield-ийг энгийнээр тайлбарлалаа. 📈 Санхүүгийн боловсролоо хамтдаа дээшлүүлж, олон улсын хөрөнгийн зах зээлийг илүү ойлгоцгооё. Тэнгэр Академи
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
4 days ago
#dailynews
УКРАИН, ОРОС ХАРИЛЦАН ЦОХИЛТОО 💥 ЭРЧИМЖҮҮЛЭВ Ням гарагийн шөнө Украины арми💥 635 нисгэгчгүй онгоцоор Оросын хэд хэдэн бүс нутагт халдлага үйлдэж, найман хүн амиа алдаж, олон дэд бүтэц гэмтжээ. ------------------------ Цохилтын үеэр Оросын хамгийн том онлайн худалдааны Wildberries компанийн Самара дахь агуулах шатсан🔥 бөгөөд энэ нь долдугаар сарын 18-наас хойш тус компанийн 12 дахь логистикийн төв халдлагад өртсөн тохиолдол болж байна. Мөн 👆 Саратов, Белгород, Удмурт, Башкортостан зэрэг бүсүүдэд дроны халдлагын улмаас хүний амь эрсэдэж, аж үйлдвэрийн болон иргэний дэд бүтцэд хохирол учирсан байна. Украины батлан хамгаалахын яамын мэдээлснээр Wildberries-ийн агуулахуудыг Оросын армид дрон, электроникийн эд анги нийлүүлдэг гэж үзэн онилж байгаа гэж мэдээлжээ. Харин Оросын тал хариу цохилтоор 💥 Украины Миколаив боомт, цэргийн ачааны хөлгүүд болон Запорожье хотыг онилсон бөгөөд үүний улмаас нэг хүн амиа алдаж, 21 хүн шархаджээ. 🌍Эх сурвалж: Reuters ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоо
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
4 days ago
#dailynews
ОХУ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ⚛️ ТӨСӨЛДӨӨ ХЯТАД, ЭНЭТХЭГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРИВ ОХУ Сибирийн Ангара-Енисейн бүсийн газрын ховор элементийн ⚛️ олборлолт, боловсруулалтын төсөлд БНХАУ, Энэтхэг болон Ойрхи Дорнодын орнуудыг татан оролцуулахаар Засгийн газар болон бизнесийн түвшинд хэлэлцээ өрнүүлж байгаагаа мэдэгдлээ. ------------------------ Төслийн хүрээнд👆 3,000 гаруй га талбайд газрын ховор элемент боловсруулах кластер байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Орос улс төслийн гол зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж, олон улсын стратегийн түншүүдийг нэгтгэх зорилготой байна. Гэвч төслийн хэрэгжилтэд дэвшилтэт технологийн хүртээмж, олон улсын төлбөр тооцооны хүндрэл, мөн 🗽 АНУ, Европын холбооны хоёрдогч хориг арга хэмжээний эрсдэл гол сорилт хэвээр байгааг ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгч онцоллоо. 🌍Эх сурвалж: BBC ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
TenGer Capital
@TenGerCapital
4 days ago
#dailynews
АНУ ИРАНД ӨГӨХ ЦЭРГИЙН ЦОХИЛТОО ЦУЦАЛЖ, ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭГ 🤝 ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО АНУ-ын 🗽Ерөнхийлөгч Дональд Трамп Иран руу хийхээр төлөвлөсөн агаарын цохилтоо цуцалснаар өнөөдрөөс хоёр тал шинэ энхийн хэлэлцээр эхлүүлэх болсныг мэдэгдлээ. ------------------------ Тэрээр 👆 Ойрх Дорнод дахь холбоотнууд ялангуяа Саудын Арабын хүсэлтээр цэргийн ажиллагааг зогсоосон бөгөөд Ормузын хоолойг эргэн нээх, Ираны цөмийн хөтөлбөрийг эцэслэх тохиролцоонд хүрэх боломжтой гэсэн байна. Энэхүү шийдвэрийн дараа олон улсын зах зээл дээр Brent түүхий тосны үнэ 7 хувиар буурч баррель нь 💲 81.55 ам.доллар боллоо. Мөн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Оман улсын зуучлалтайгаар Ормузын хоолойн тээвэрлэлтийг нээх хэлэлцээр сүүлчийн шатандаа орж байгааг баталсан ч, Тегераны зүгээс зэвсэгт хүчний🪖бэлэн байдлаа өндөр түвшинд хадгалсан хэвээр байна. 🌍Эх сурвалж: Bloomberg news ------------------------ 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://t.co/usqHWjLuaQ ☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
See More
TenGerCapital's tweet video.
Last Seen Users on Sotwe
Trai Thẳng cho bú inbox
Seen from
Vietnam
Conor D. Oil
Seen from
Korea
Rose Blanche
Seen from
Sweden
yoppggfqq
Seen from
Thailand
笙婉 | 13阴环☁️改
Seen from
Germany
Nicolette Shea
Seen from
Netherlands
Lil Homie
Seen from
United States
mexicano🔥🔥🔥
Seen from
United States
Awek LesbiAns
Seen from
Singapore
Şizofren_01
Seen from
Turkey
Trends for you
1
#bb28
Under 10K tweets
2
#RaisingKanan
Under 10K tweets
3
#SnoopDoggMV
Under 10K tweets
4
Haynes King
Under 10K tweets
5
#This_And_That
Under 10K tweets
6
Brake
Under 10K tweets
7
ravyn lenae
Under 10K tweets
8
Stefano
Under 10K tweets
9
Ogles
Under 10K tweets
10
Kawhi
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241.2M followers
2
Barack Obama
@barackobama
119.1M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
112.8M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.8M followers
5
Narendra Modi
@narendramodi
107.1M followers
6
Rihanna
@rihanna
98.2M followers
7
NASA
@nasa
92.2M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.4M followers
9
KATY PERRY
@katyperry
88.9M followers
10
Taylor Swift
@taylorswift13
82.8M followers
11
Lady Gaga
@ladygaga
74.3M followers
12
Virat Kohli
@imvkohli
71.8M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.4M followers
14
YouTube
@youtube
68.8M followers
15
Neymar Jr
@neymarjr
64.7M followers
16
Bill Gates
@billgates
64.6M followers
17
The Ellen Show
@theellenshow
62.4M followers
18
Selena Gomez
@selenagomez
62M followers
19
CNN
@cnn
61.8M followers
20
X
@x
60.8M followers
Olivia
Online
✨
⭐
💫