Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Tu Ra
@TuR87177110
Joined February 2022
704
Following
201
Followers
241
Posts
Tu Ra
@TuR87177110
10 days ago
@MongolAyako
@BayarsaihanG
Баяр хүргэе!
TuR87177110
retweeted
Solongoo Bayarsaikhan
@SolongooBayars1
12 days ago
Энэ хурлыг далимдуулж Оюутолгойн сэргээгдэх эрчим хүчний “үнэтэй” төслийг М Си Эс хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурах болуу. Сонгон шалгаруулалт Оюутолгой компанийн дотоод журам, дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр хөндлөнгийн шинжээч томилж ажилуулж байсан гадаад захирлыг нь ажлаас чөлөөлсөн. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд дотоодоос эрчим хүч авах үүрэг ингээд даший шог болоод бид өөрсдөө Оюутолгой шиг хятадаас эрчим хүч импортлох болчихсон 🤷🏻♀️
See More
TuR87177110
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
12 days ago
Билл Гейтс Монголд ирсэн нь Биллээс өмнө манайд баруунаас хэн хэн ирлээ бодъё. Хүйтэн дайн дөнгөж дууссаны дараа хамгийн түрүүнд Жэимс Бэикэр ирсэн. Их гүрний төрийн нарийн бичиг байсны хувьд Персийн булангийн дайн, Панамын түрэмгийлэл зэрэгт гүнзгий оролцоотой этгээд. Бэикэрийн араас АНУын бэлэг тэмдэг халзан бүргэд ирсэн. Тэр нь юуг хэлж байна гэхээр Eagle буюу Бүргэд телевизийн промо шторкоор халзан бүргэд гардаг байсныг хэлж байна. Хүүхэд байсныг хэлэх үү байсгээд мэдээний завсраар дэлгэц дүүрэн бүргэдийн хурц нүд цоо ширтэж айлгадаг байлаа. Хожим нь амилсан бүргэд Буш өөрөө ирсэн. Амилсан эм бүргэд мэт Олбраит ч өөрөө ирсэн. Бүргэдийн араас Иэсус Христийг Монголд авчрах хичээл зүтгэл эхэлсэн. Өдгөө Монголын хүн амын тодорхой хувийг эзэлж буй христийн дагагчид энэ үеэс бэлтгэгдсэн. Зарим нэг хуучинсаг монголчуудын хувьд тэд "буруу" номтнууд юм. Улмаар ОУВС, Дэлхийн банк ирэв. Суурьгүй улсыг шок эмчилгээнд шахаж оруулаад баян хоосны давхарга үүсэж хулгайч ангитай болов. Төрийн өмчийн хувьчлалын араас уул уурхайн компаниудыг авчрах бэлтгэл мөн эртнээс эхэлсэн. Энэ ажлыг мэдээж Баабар дааж авсан. Намайг оюутан байхад их сургуулиудаар явж -Хөгжье гэвэл барууныханд шулуул гэхчлэн лекц уншдаг байлаа. Энэ үзлээ, эсвэл дааж авсан даалгавраа өдий төдий ном болгож хэвлэв. Баабар нь өөрөө ядаж байтал баахан базаахгүй царайтай юм, мал шинждэг монголын нүдээр бол. Улстөрд баруунаас Элбэгдорж ирэв. Тэр нь ядаж хүзүүгүй ээ. Ерөнхийдөө Монголын улстөр Элбэгдоржоос эхлээд напеолеон синдром буюу намхан жижиг эрчүүдийн комплексоо тайлж үзүүлэх тайз боллоо. Өнөөх нь хамгийн аймар нь 24 хүүхэд өргөн авч асран халамжилсан гэнэ. Тэр хүүхдүүд нь зүгээр ажиллаж амьдарч яваа гэж бодсон ч нэг л аймшигтай явдал. Улмаар Фрийдланд ирсэн. Баабарын 90ээд оноос хойш бэлдсэн "Барууны өмнө өөрөө өмдөө шувталж өгөөд шулуул, шулуулж байхдаа цаашаа эргэж доошоо тонгойгоод хуцалгүй дуугай амбаардуул" хэмээх үзэл Оюу Толгойн гэрээгээр хэрэгжлээ. Овоо нэг орчин үе, барууны соёлын эерэг бэлэг тэмдэг болж байсан ганц хүн шиг царайтай Баярцогт нь энэ гэрээгээр үндсэндээ ард түмний хувьд үүрдийн "сатан" мэт болов. Араас нь Сайханбилэг Дубайн гэрээгээр урвагчийн жагсаалтад орж ирсэн. Эдгээр авторуудын ачаар гэх үү, бачаар энгийн монголчуудын хувьд дэлхийн бөмбөрцгийн нэг хагасын соёл иргэншлийг Монголын алт зэсийн дээрэмчин Рио Тинто төлөөлөх болоод дор хаяж нэг үе өнгөрлөө. Үүний дээр Орос, Хятадын явуулга, үзэл суртал ч нэмэгдэж таарна. Баруунд шинээр төгсөгчид ч нэмэгдэж ирлээ. Нүүдэлчин ард түмнээ нэг их дорд үздэг барууныг барьж хэт туйлшрагсдад зэвүүцсэндээ тэднийг "либералууд" гэж дуудах болов. Уг нь либерал гэдэг арай өөр юм. Ингэж байтал баруунд Эпштиний хэрэг дэгдэж, үүнд нь барууны нэртэй нөлөөтэй болгон, тэр дундаа Билл Гейтсийн нэр ч холбогдлоо. Бодитоор 24 хүүхэд өргөж авсан түүхтэй Элбэгдоржийг үүнд холбогдуулж гүтгэхэд (гүтгэгдсэн гэж итгэх хүслээр бичив) ч хялбар болж таарна. Гэнэн тэнэг ард түмний маань Билл Гейтсийг угтан авах сэтгэлзүй ингэж бүрэлджээ. Энэ бүхнийг дурдсаны учир нь Маикрософтын эзэн хүүхэд иддэг гэж итгэхээр болсон энэ дорд байдалд ард түмэн буруугүй. Ард түмнийг ийм болгож, ийм ойлголт өгч, ингэтэл нь комплекстуулсан авторууд буруутай. Хүчгүйн өмнө хүчтэй нь буруутай гэж хэлдэг шүү. Грек Ромын бурхдын соёл, гоозүй, шинжлэх ухаан, урлаг уран сайхан, хүмүүнлэгийн үзлийг Монголд хамгийн соёлгүй, хамгийн үзлийн, хамгийн моральгүй хэдэн экс коммунист төлөөлж, төлөөлөхдөө гахцхүү явцуу эрх ашгийн үүднээс улстөр ба уул уурхайн ирээр Монголын билигсэг зөөлөн соёл, монголчуудын үнэт зүйлсийг хэтрүүлэн хөрөөдөж гэмтээснээс болов. Товчдоо барууны агентууд Монголд фэилдэв. Одоо тэгээд яахав монголчууд бид дэлхий ертөнцтэй эдний нөлөөллөөс гадуур харилцах хэрэгтэй. Шинэ төлөөлөл, шинэ дүр төрх, шинэ зарчмаар, шинэ агуулгаар шинэ шатанд дэвших хэрэгтэй. Үүнд жишээ нь АНаас Цэнгүүн, Лодойсамбуу нарын постер чаилдуудын онол, школ, толгой гурвуулаа хүрэлцэхгүй. МАНайхаас ч одоогоор үзээд хараад өгье гэсэн ч ганц тэнцчих дүр алга. Дэлхий гэдэг манай хулхины улстөрөөс өөр юм. Намуудын удирдлага, Хүрэлсүх Ерөнхийлөгч ч арай нэг ул суурьтай бодох хэрэгтэй асуудал байгаа юм... бодно гэдэг бас хэцүү дээ хөөрхий.
See More
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@Batsugar1
3 настай хүү дагуулсан ээж шиг л авч өгч бна. Аль бөхийг дэмждэгийг нь өөрөөр нь хэлүүлчихгүй ккк
Who to follow
Оюунбаатар Галсан
@g_oyunbaatar
Зөв явбал зөөлөн замбуулин
Гоошжав ГАНБАТ
@morituimpex
Билиг ШУ-ы онолд, "Масс бол энерги дамжуулагч" бол, өнөөдрийн Арга ШУ-ы онолд, Масс бол Энерги" учраас, Энерги хадгалагдах хууль, Термодинамик хууль ажилладаг.
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@LutochirT
@bodol_e
50,000 төгрөг төлөөд ТҮЦ машинаас дурын одон авдаг болмоор бна. Төрийн үйлчилгээг цахимжуулья.
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@BataaPurev
Тэгвэл зах ороол авахгүй юу.
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@batengineer
Томоохон компаны боссууд ХБ болох, дуучид АЖ болох зэрэг шагналын төлөөх уралдаан дараагийн шатандаа гарлаа. Шагнал авах хүсэл эрэлт байгааг зах зээлийн жамд оруулж үнэ ханш тогтсон тул нэг хэсэгтээ улам цэцэглэнэ. Төр одон зардаг гутамшигт бизнэст хутгалдлаа.
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@OtgonbayarY
Жүжиг 😤
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@XacapTugch
Нүүдэлчдийн нутгыг булш бунханаар замбараагүй бузарладаг явдлыг цэгцлээд шашин ном нь шаарддаг юм бол нэгдсэн газар гаргаж журамтай болгомоор бна. Засаг төр бна уу
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@batengineer
Хэрэв Баян-Өлгийд олон Казакстаны иргэд байгаа бол гадаадын харьяатыг хариуцдаг газар нь ажиллаад тоог нь зарла. Тэдгээр иргэдийн сонгууль, тэтгэмж авах асуудлыг бас тодорхой болго. Тэгээд үнэхээр олон гадаад иргэд нь байвал байгуулж болох юм.
Tu Ra
@TuR87177110
2 months ago
@batengineer
Баян-Өлгийн хасгууд Монгодын иргэд учраас тэнд Казакстаны консул хэрэггүй. Консулын газрыг тухайн улсын иргэд олонтой хотуудад байгуулдаг.
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@Adiyag04
хийж монголд олдсон түүхэн боломжыг маш хямдхан улс төр хийж алдаж байгаа нь туйлын харамсалтай бна.
Tu Ra
@TuR87177110
about 2 months ago
@Adiyag04
@AyushDashdavaa
За би бол тэгж бодохгүй бна. Цэсийн үнэ асар их нэмэгдсэн, нийгмийн шахалт шаардлага жинхэнэ нэмэгдсэн энэ завшааныг ашиглаж гэрээг зарчмын хувьд өөрчлөн манай хувьцааг зээлээр санхүүжүүлэх нөхцөлийг өөрчлөх ёстой байсан. Гэтэл өчүүхэн засал чимэглэлийн хэмжээнд юм шийдсэнээ шоу
See More
TuR87177110
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
3 months ago
Энэ хананд барагтай пост копидож оруулдаггүй. Энийг бол оруулаад, нэмээд бүүстлэмээр боллоо. "Дотоод цөллөг" гэж супер томьёолжээ. Монгол бол боддог хүнийг дотроос нь иддэг орон Энд ухаантай байх амаргүй. Учир нь ухаантай хүн юмсын цаадах шалтгааныг харна. Худлын цаадах ашиг сонирхлыг харна. Хулгайн цаадах бүлэглэлийг харна. Ард түмний хоосон гомдлын цаана өөрсдийнх нь залхуурал, айдас, атаархал, бодолгүй сонголт байгааг харна. Харин тэнэг хүн зовдоггүй. Тэр өнөөдрийн хоол, маргаашийн цалин, сонгуулийн үеийн жижиг амлалт, хямдхан уриа, хоосон бахархалдаа хууртаад л явна. Тэр “яагаад би ингэж амьдарч байна вэ?” гэж асуухгүй. “Хэн намайг хуурч байна вэ?” гэж нэхэхгүй. “Би өөрөө энэ доройтлын нэг хэсэг мөн үү?” гэж өөрөөсөө айж асуухгүй. Тиймээс Монгол тэнэг хүнд жаргалын орон. Харин ухаантай хүнд там. Монголд нэг өдөр заримдаа нэг жил шиг урт санагддаг. Яагаад гэвэл энд зөвхөн замын түгжрэлд биш, оюун санааны түгжрэлд хүн амьдардаг. Зөвхөн утаанд биш, бодолгүй байдлын өтгөн мананд амьсгалдаг. Зөвхөн ядууралд биш, ядууралдаа дассан сэтгэлгээний шоронд амьдардаг. Намайг хамгийн их зовоодог зүйл бол Монгол хүний хоосон харц. Өвсөө удаан гулигин хэвж буй үхрийн нүдэнд утга учир хайж байгаа мэт хоосон, хөдөлгөөнгүй харц байдаг. Заримдаа гудамжинд, автобусанд, дэлгүүрт, төрийн байгууллагад, сонгуулийн талбайд тийм харцтай хүмүүсийг харахаар дотор давчддаг. Тэр харцанд уур хилэн алга. Тэмцэл алга. Гайхшрал алга. Ичгүүр алга. “Би яагаад ингэж амьдарч байна вэ?” гэсэн хамгийн энгийн асуулт ч алга. Зүгээр л амьдралын автомат давталт. Өглөө босно. Түгжрэлд сууна. Ажилдаа явна. Гомдоллоно. Цалингаа хүлээнэ. Өрөө төлнө. Улстөрчдийн худал үгийг сонсоно. Хэсэг уурлана. Маргааш нь мартана. Дараагийн сонгуулиар дахиад хууртана. Энэ бол амьдрал биш. Энэ бол хүний дүртэй автомат хөдөлгөөн. Хүн зөвхөн өлсөх, ядрах, унтах, хэрэглэх, гомдоллох мэдрэмжийн хүрээнд амьдраад эхлэхээр дотоод оршихуй нь хоосордог. Тэр хүн амьд мэт харагдавч амьдралаа ойлгох чадвараа алдсан байдаг. Нүд нь нээлттэй боловч ухамсар нь унтарсан байдаг. Бие нь хөдөлж байгаа боловч сэтгэлгээ нь хөдөлгөөнгүй байдаг. Ийм нийгэмд ухаантай хүн галзуурах шахна. Учир нь тэр бусдын харахгүй байгаа сүйрлийг харна. Бусдын хэвийн гэж дассан зүйлийг хэвийн биш гэдгийг мэдэрнэ. Бусдын “ингээд л болдог юм” гэж хүлээн зөвшөөрсөн доромжлолыг доромжлол гэж харна. “Ингээд л болдог юм” гэдэг үг Монголыг хамгийн их сүйтгэсэн. Төр хулгай хийж байна — ингээд л болдог юм. Авлигагүй ажил бүтэхгүй байна — ингээд л болдог юм. Эмнэлэг дорой байна — ингээд л болдог юм. Сургууль хоцрогдсон байна — ингээд л болдог юм. Хот утаанд живж байна — ингээд л болдог юм. Залуус гадагшаа зугтаж байна — ингээд л болдог юм. Баялагтай улс ядуу амьдарч байна — ингээд л болдог юм. Үгүй. Ингээд болдоггүй юм. Ингэж явсаар улс хөгждөггүй. Ингэж явсаар ард түмэн хүн шиг амьдардаггүй. Ингэж явсаар боддог хүмүүс нь дотроо шатаж, хулгайчид нь баяжиж, популистууд нь алга ташуулж, тэнэглэл нь улам шагнагдаж, шударга хүн нь улам ганцаарддаг. Монголын хамгийн том эмгэнэл бол ядуу хүн олон байгаа явдал биш. Харин ядуу байдалдаа дассан хүн олон байгаа явдал. Хулгайд уурладаг мөртлөө хулгайчийн мөнгөнд хууртдаг хүн олон байгаа явдал. Авлигачдыг хараадаг мөртлөө өөрт нь боломж олдвол адилхан хийхэд бэлэн хүн олон байгаа явдал. Энэ бол ядуурал биш. Энэ бол дотоод ялзрал. Монголд үнэн хэлсэн хүн муухай хүн болдог. Тооцоо ярьсан хүн төвөгтэй хүн болдог. Хариуцлага нэхсэн хүн дайсан болдог. Дүрэм баримталсан хүн хохирогч болдог. Харин худлаа ярьж, чанга орилж, олны сэтгэл хөдлөл дээр тоглосон хүн баатар болдог. Тиймээс Монгол бол тэнэг хүнд жаргалын орон. Тэнэг хүн энд тайван. Тэр гүн бодохгүй. Хол харахгүй. Шалтгаан хайхгүй. Хариуцлага нэхэхгүй. Өөрийгөө буруутгахгүй. Бурууг үргэлж гаднаас хайна. Нэг өдөр Оросыг буруутгана. Нэг өдөр Хятадыг буруутгана. Нэг өдөр Америкийг буруутгана. Нэг өдөр уул уурхайг буруутгана. Гэхдээ өөрийн сонголт, өөрийн залхуурал, өөрийн бодолгүй байдал, өөрийн атаархал, өөрийн айдастай нүүр тулахгүй. Харин ухаантай хүн нүүр тулна. Тэр энэ улс зөвхөн гаднын дайснаас болж доройтоогүйг мэднэ. Дотоодын тэнэглэл, хулгай, хариуцлагагүй байдал, хоосон бахархал, мэдлэггүй омогшил, атаархуу сэтгэлгээ Монголыг дотроос нь идэж байгааг харна. Тэгээд зовно. Монголд ухаантай хүн амьдрахад там шиг байдаг шалтгаан энэ. Там гэдэг нь гал дөлтэй газар биш. Там гэдэг нь үнэн ил байхад хүмүүс харахгүй байгаа газар. Боломж байхад ашиглахгүй байгаа газар. Сэрэх боломжтой атлаа унтахаа сонгож байгаа газар. Бодох чадвартай атлаа бодохоос зугтаж байгаа газар. Хамгийн харгис нь Монгол хүн угтаа чадваргүйдээ биш. Монгол хүн сэрвэл хүчтэй. Монгол хүн ойлговол хурдан өөрчлөгдөнө. Монгол хүн бодож эхэлбэл аймшигтай хүчтэй ард түмэн болж чадна. Гэхдээ өнөөдөр энэ хүч унтаж байна. Хоосон харцтай, хоосон бахархалтай, хоосон гомдолтой, хоосон ууртай нийгэм болжээ. Уур нь шийдэл болохгүй. Гомдол нь тэмцэл болохгүй. Бахархал нь хөгжил болохгүй. Яриа нь ажил болохгүй. Монгол хүнд одоо өрөвдөл хэрэггүй. Хоосон тайвшруулалт хэрэггүй. “Бид мундаг ард түмэн” гэсэн хямдхан мансуурал хэрэггүй. Монгол хүнд хатуу үнэн хэрэгтэй. Бид ядуу байгаа нь зөвхөн төрийн буруу биш. Бид хууртагдаж байгаа нь зөвхөн улстөрчдийн буруу биш. Бид хөгжихгүй байгаа нь зөвхөн хоёр хөршийн буруу биш. Бид өөрсдөө бодохгүй байна. Бид өөрсдөө хариуцлага нэхэхгүй байна. Бид өөрсдөө хулгайчийг алга ташиж байна. Бид өөрсдөө худлыг сонгож байна. Бид өөрсдөө үнэн хэлсэн хүнийг үзэн ядаж байна. Тиймээс Монголыг өөрчлөхийн тулд эхлээд Монгол хүний толгой доторх харанхуйг эвдэх ёстой. Газар доорх баялаг биш, толгой доторх сэрэлт Монголыг аварна. Хүн өөрөөсөө асууж эхлэх тэр мөчид автомат амьдрал эвдэрдэг. “Би яагаад ингэж амьдарч байна вэ?” гэж асуух тэр мөчид хоосон харцанд гэрэл орж эхэлдэг. “Би хууртагдахаа болино” гэж шийдэх тэр мөчид тэнэглэлийн жаргал дуусдаг. “Би хариуцлага нэхнэ” гэж зогсох тэр мөчид ухаантай хүний там нурж эхэлдэг. Монгол ухаантай хүнд там хэвээр байх уу? Эсвэл боддог хүнийг сонсдог улс болох уу? Сонголт энэ. Хэрвээ бид тэнэглэлээ улам шагнаж, худлаа улам алдаршуулж, хулгайгаа улам өршөөж, боддог хүмүүсээ улам мохоогоод явбал энэ улс жаргалын орон биш — өөрийнхөө тэнэглэлд амьдаараа булшлагдсан орон болно. Харин бид үнэнтэй нүүр тулж чадвал Монгол өөрчлөгдөнө. Боддог хүнээ шоолохоо боль. Үнэн хэлсэн хүнээ дайсан гэж харахаа боль. Хариуцлага нэхсэн хүнээ төвөг гэж үзэхээ боль. Хулгайчийг ухаантай хүн гэж өргөмжлөхөө боль. Хоосон харцаа хувь тавилан гэж андуурахаа боль. Монголын ирээдүй урианаас эхлэхгүй. Монголын ирээдүй сэрсэн харцнаас эхэлнэ. Тэнэглэл жаргал шиг санагдаж болно. Гэхдээ тэр бол түр зуурын мансуурал. Ухаан зовлон шиг санагдаж болно. Гэхдээ тэр бол сэрэлтийн эхлэл. Монгол ухаантай хүнд там байх ёсгүй. Монгол боддог хүнд нутаг, шударга хүнд хамгаалалт, бүтээдэг хүнд боломж, хариуцлагатай хүнд ирээдүй өгдөг улс болох ёстой. Тэгэхгүй бол энэ улс тэнэгүүдийн жаргалын орон нэртэй, ухаантнуудын дотоод цөллөг хэвээр үлдэнэ. Булгантамир Цэдэнсодном..
See More
Tu Ra
@TuR87177110
3 months ago
@BoId_B
@IREEDUIRUU
Охуй хог улсаас хол байцгаая.
Tu Ra
@TuR87177110
3 months ago
@tugaanaab
Энэ маш сайн эм. Ханиад эхлэх үед нам дардаг шүү. Японд жоргүй олгодог. Жуулчид ( ялангуяа хятадууд) маш олноор нь авдаг тул зарим аптек 1 удаа авах хязгаар тавьдаг.
Tu Ra
@TuR87177110
3 months ago
@Enkhjinnn
Үнээн. Гол үндсэн шийдэх асуудлаа барьж аваад байгаа бүтцээ ажиллуулахад өдөр шөнөгүй зүтгэх хэрэггүй. Менежмэнтийн талаар онол практик бхгүй гэдэгээ л зарлаж бна. Сайнаар бол баахан бужигнуулаад үр дүнгүй,муугаар бодоход идэж уугаад ах нарынхаа замаар орно.
Tu Ra
@TuR87177110
3 months ago
@enkhtemuulen
Үндэслэлгүй хөрөнгө хураах хууль гарвал заавал шалгуулах л хүн бна. МАН мафи болсоны нэг жишээ бж магадгүй (хөрөнгө өвлөөгүй бол)
Tu Ra
@TuR87177110
3 months ago
@Munkhba80941817
@MnRecord
@MongolAyako
Буухгүй байна гэдэг чинь худалдан авагч төлж чадаж бна л гэсэн үг, нэг талдаа. Нөгөө талдаа нэг хэсэг нь ашиг хийгээд татвар төлөөд бизнэс нь өргөжөөд явна. Зах зээлийн э/з чинь л энэ шүү дээ. Үнэ хэт өндөр бол хэрэглэгч авахгүй заавал бууна.
See More
Last Seen Users on Sotwe
Sreelakshmi R
Seen from
India
TELEGRAM TÜRK İFŞA KANALI GRUBU
Seen from
Turkey
恋
Seen from
India
مرات عمى
Seen from
Egypt
Özel Türk Paylaşım
Seen from
Italy
Yohunxxx
Seen from
Thailand
MH
Seen from
Kuwait
iF3F
Khag khan
Seen from
Singapore
Suka Lokalan
Seen from
Indonesia
Trends for you
1
Canada
Under 10K tweets
2
WNBA
Under 10K tweets
3
Good Tuesday
Under 10K tweets
4
Browns
Under 10K tweets
5
Jed York
Under 10K tweets
6
Jeffries
Under 10K tweets
7
#WWERaw
Under 10K tweets
8
Kushner
Under 10K tweets
9
Lake America
Under 10K tweets
10
Carney
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
241.5M followers
2
Barack Obama
@barackobama
119.1M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
113.7M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.8M followers
5
Narendra Modi
@narendramodi
107.2M followers
6
Rihanna
@rihanna
98.5M followers
7
NASA
@nasa
92.4M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.7M followers
9
KATY PERRY
@katyperry
89.6M followers
10
Taylor Swift
@taylorswift13
83.5M followers
11
Lady Gaga
@ladygaga
75M followers
12
Virat Kohli
@imvkohli
72.7M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.7M followers
14
YouTube
@youtube
68.8M followers
15
Neymar Jr
@neymarjr
65.7M followers
16
Bill Gates
@billgates
64.9M followers
17
Selena Gomez
@selenagomez
62.6M followers
18
The Ellen Show
@theellenshow
62.3M followers
19
CNN
@cnn
61.8M followers
20
X
@x
60.8M followers
Olivia
Online
✨
⭐
💫