Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
UNREAD
@UnreadToday
Залуу мэргэжилтнүүдэд зориулав. Өдөр бүр алдалгүй унш.
Ulaanbaatar, Mongolia
Joined June 2015
910
Following
6.6K
Followers
5.5K
Posts
UNREAD
@UnreadToday
1 day ago
🚀 Unread туршив: ЭЕШ-д 800 оноо авахад туслах GoPuujin Энэ удаа бид ЭЕШ, Улсын шалгалт болон SAT-ийн жишээ бодлого, дасгал ажил, хариулт заавар бүхий веб платформ болох gopuujin.mn-г танилцуулж байна. Өдгөө тус платформ 6,000 орчим хэрэглэгчтэй бөгөөд тэр дундаа Хөвсгөл аймгийн сурагчдын хэрэглээ тун өндөр байгаа гэнэ шүү. 🌐 Унших: https://t.co/yxIoXcCQDi
See More
UNREAD
@UnreadToday
2 days ago
🗞️ ШИНЭ ДУГААР: Ухаа худагийн нэг өдөр /2026.06.01/ Бид энэ удаагийн дугаартаа маш сонирхолтой нэгэн зураглалыг уншигч тантай хуваалцаж байна. Энэ бол үндэсний хөрөнгө оруулалттай, манай улсын эдийн засгийн нэгэн том тулгуур
@ER_Mongolia
-ийн бүтээн байгуулалт. Уг бүтээн байгуулалтыг Эконтэ ХХК-ийн чадварлаг уран бүтээлчид “Ухаа худагийн нэг өдөр” нэрийн дор зурагласныг голын өнгөт нүүрээс тольдоорой. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд манай редакц нэрийн хуудас болсон DevSummit арга хэмжээгээ тав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. “Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд” уриатай уг арга хэмжээ энэ удаа Era of Agentic AI буюу “Хиймэл оюунт агентуудын эрин үе” сэдвээр явагдав. Зураг, бичлэг бүтээдэг AI-аас цааш юу байгаа вэ, бие даан үйлдэл хийдэг агентууд бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ, тэрхүү агентуудыг яаж хөгжүүлэх вэ гэсэн чиглэлд өрнөсөн уг арга хэмжээнд 30 гаруй илтгэгч, 800 орчим оролцогч хүрэлцэн ирсэн юм. Тайзнаа яригдсан илтгэлүүдэд хамгийн их давтагдсан 5 санаа, онцлох ярилцлага, онцлох хэлэлцүүлгийн хураангуйг А10-А11-р нүүрээс уншаарай. Энэхүү дугаарт багтсан шинжлэх ухааны нийтлэл болон номын тухай нийтлэл ч мөн тун сонирхолтой агуулгатай тул заавал гарчиглаарай хэмээн нөхөрсгөөр сануулъя. 📍 UNREAD TODAY долоо хоног тутмын сониныг Улаанбаатар хотын төвийн кофе шопуудаас болон 21 аймаг дахь Монгол Шуудангийн салбаруудаас авч уншаарай. Мөн цахим хувилбараар дэлхийн хаанаас ч унших боломжтой. 🌐 https://t.co/DAoevNjceO
See More
UNREAD
@UnreadToday
2 days ago
🦾 “Хиймэл оюуны 500 багш бэлтгэх хөтөлбөр 2026”-ийн хаалтын үйл ажиллагааг тоймлох нь AI Academy Asia 2025 оноос эхлэн “Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд таван жилийн хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулан хиймэл оюуны 2,500 багшийг бэлтгэх юм. Одоогоор тэд 1,000 багш бэлтгээд байна. Ингээд энэ жилийн хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг тоймлон хүргэе. 🌐 Унших: https://t.co/PkOYc9pbpO
See More
UNREAD
@UnreadToday
3 days ago
🚀 DevSummit 2026 арга хэмжээг тоймлох нь Монголын технологийн салбар, тэр дундаа хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт DevSummit тав дахь жилдээ 2026 оны 5-р сарын 30-31-нд амжилттай зохион байгуулагдлаа. Цахим мэдээллийн урсгал ширүүсэж, бохирдол ихэссэн энэ үед тус арга хэмжээ технологийн салбарынхан нүүр нүүрээ харан ярилцах, хэлэлцэх, хуваалцах боломжийг бүрдүүлж чадав. “Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд” уриатай уг арга хэмжээ энэ удаа Era of Agentic AI буюу “Хиймэл оюунт агентуудын эрин үе” сэдвээр явагдлаа. Зураг, бичлэг бүтээдэг AI-аас цааш юу байгаа вэ, бие даан үйлдэл хийдэг агентууд бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ, тэрхүү агентуудыг яаж хөгжүүлэх вэ гэсэн чиглэлд өрнөсөн уг арга хэмжээнд 30 гаруй илтгэгч, 800 орчим оролцогч хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн арга хэмжээг дэлхий даяар 25,000 гишүүнтэй BELLE community-тэй хамтран зохион байгуулсан нь монголын хиймэл оюуныг хүрээлэл, хөгжлийг нэгэн шат ахиулсан чухал хамтрал байлаа. 🌐 Унших: https://t.co/PPQO43Qtdi
See More
Who to follow
Bloomberg TV Mongolia
@BloombergTVM
Шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл Newsletter уншъя: https://t.co/jgRRVgs8MH
Undral Amarsaikhan
@uundaa
CEO @TengerTV | Co-Founder @UnreadToday | Part of @GlobalShapers @TeamMongolia |
Dashnyam Tsahir
@Dashnyam_tsahir
Believer in freedom of thought | Economics enthusiast | Business analyst | Former @BloombergTVM news anchor | Opinions my own | RT≠Endorsement
UNREAD
@UnreadToday
3 days ago
🗞️ Сониноос сорчилъё: Ухаа худагийн нэг өдөр /2026.06.01/ 📍 UNREAD TODAY долоо хоног тутмын сониныг Улаанбаатар хотын төвийн кофе шопуудаас болон 21 аймаг дахь Монгол Шуудангийн салбаруудаас авч уншаарай. Сонины агуулгатай танилцах: https://t.co/Npnt28cMct
See More
UNREAD
@UnreadToday
4 days ago
📚 М.Баасандэлгэрийн “Төгсгөл Үгүй” Ачаалал ихтэй урт саруудын араас амралт авахаар төлөвлөж байгаа уншигч нартаа зориулж, энэ долоо хоногийн номын сонголтоо хийлээ. Энэ бол М.Баасандэлгэр буюу Шук-ийн шинэхэн бүтээл “Төгсгөл Үгүй”. 🌐 Унших: https://t.co/lQhe74AZET
See More
UNREAD
@UnreadToday
4 days ago
🖋️ Бид хэрхэн ажилладаг вэ?: CU-гийн Үйл ажиллагаа хариуцсан хамт олон Өдөр тутамдаа CU-гийн салбаруудаар үйлчлүүлж, хурдан шуурхай үйлчилгээ, тав тухтай орчныг мэдэрдэг ч бид тэр бүхний ард байх системийг хэн, хэрхэн залуурддагийг мэддэггүй шүү дээ. Тиймээс салбар бүрийн тасралтгүй ажиллагаа, санхүү, хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг хөшигний ард өрнөдөг үй олон ажлыг чиглүүлдэг тэдний ажлын арга барилын тухай сонирхолтой яриаг хүргэж байна. 🌐 Унших: https://t.co/GvN2qpbuZQ
See More
UNREAD
@UnreadToday
4 days ago
🐈⬛ Шинэ нээлтийг шинжлэх нь: Муур хорт хавдрыг эдгээх нууц тээж яваа юу? Таны хажууд эрхлэн хэвтэх бяцхан муур хүн төрөлхтний анагаах ухааны хамгийн ээдрээтэй оньсого болох хорт хавдрыг эмчлэх нууц түлхүүрийг тээж явсаар иржээ. Тодруулбал, тэжээвэр муурын биед явагддаг хавдрын эсийн мутаци хүнийхтэй ижил механизмаар явагддаг гэнэ. Энэ нь яагаад бидэнд хамаатай гээч? 🌐 Унших: https://t.co/K0iIVq3lRC
See More
UNREAD
@UnreadToday
6 days ago
📢 5/31-нд Мэдээллийн технологийн үндэсний паркад зохион байгуулагдах 7 төрлийн воркшопын нэгдсэн цагийн хуваарийг танилцуулж байна. Цөөн суудал үлдсэн тул та бүхэн доорх линкээр орж, танхимаа сонгоно уу. 🚪 Танхим 211 - https://t.co/P2Tdkc8ZgA 🚪 Танхим 302 - https://t.co/dbQyxN9TGR 💡 Харин хэдийн бүртгүүлсэн оролцогчдын анхааралд: Воркшопт бүртгүүлсэн оролцогчид доорх танхимд хуваагдан сууна. Та бүхэн ирэхээсээ өмнө дараах хувийн бэлтгэлээ базаана уу. 👇 💻 Зөөврийн компьютер болон шаардлагатай цэнэглэгч, залгуур 📝 Дэвтэр, үзэг гэх мэт тэмдэглэл хөтлөх зүйлс ✨ Сониуч зангаа мартуузай 🚀 5-р сарын 30-нд уулзацгаая!
See More
UNREAD
@UnreadToday
6 days ago
🌱 Хуримтлуулж, хуваалцаж болдог боловсролын хөрөнгө оруулалтыг онцлох нь Мэдээллийн технологийн салбарт түүчээлэн ажиллаж буй
@erxesHQ
15 жилийн ойгоо тохиолдуулан Japan Town-д “ERXES HUB” сургалт, инновацын төвөө нээх гэж байгаа билээ. Тэд олон зуун эцэг эхийн хүсэлтээр нээгдсэн уг төвийн нээлттэйгээ холбогдуулан тун сонирхолтой нэгэн боломжийг зарлаж байгаа аж. 🌐 Унших: https://t.co/eVGNy6s4LI
See More
UNREAD
@UnreadToday
6 days ago
🧐 Нүдний шил нимгэн байх нь зүгээр үү? Шил зүүсээр байгаад нүд нь ширгэчихсэн гэж ярьдаг даа? Энэ үнэхээр үнэн үү? Мэдээж хүний нүд хэмээх эрхтэн жижгэрч агшина гэдэг боломжгүй, харин бусдад тэгж харагдаад байгаагийн гол шалтгаан нь зузаан линзнээс үүдэлтэй оптик гажилт юм. Холын хараа муу байх тусам шилний линз төдий чинээ зузаарч, нүдийг жижгэрүүлж харагдуулдаг. Нимгэн линз хэр чухал вэ? Хараанд ямар нэг асуудал үүсгэх юм биш биз? 🌐 Унших: https://t.co/nsNINMpZGR
See More
UNREAD
@UnreadToday
7 days ago
🚀 DevSummit 2026 | Era of Agentic AI: 5-р сарын 30-ны үндсэн арга хэмжээний бүрэн хөтөлбөрийг хүлээн авна уу! 🌐 Технологийн салбарын хамгийн халуухан, хамгийн тренд сэдвүүдийг энд цугларч ярилцах болно. Та тасалбараа авч амжаагүй юм биш биз? Сүүлийн цөөн тасалбар үлдсэн тул яг одоо амжиж бүртгүүлээрэй! 🎟️👇 🎟️ Тасалбар: https://t.co/ckHWu71oqG 🗓️ Хэзээ: 5-р сарын 30, 31 📍 Хаана: Тусгаар Тогтнолын Ордон
See More
UNREAD
@UnreadToday
7 days ago
🎙️ "DevSummit 2026: Хиймэл оюунт агентуудын эрин үе" арга хэмжээний хүндэт илтгэгчдээ танилцуулж байна 🦾 Энэхүү илтгэлээр орчин үеийн бизнесүүд хиймэл оюуны боломжийг бодитоор ашиглахын тулд өнөөдрөөс эхлэн ямар технологийн суурь, өгөгдлийн экосистем, системийн бэлэн байдлыг бий болгох шаардлагатай талаар хуваалцана. Мөн орчин үеийн retail бизнесийн ард технологи хэрхэн ажиллаж, ирээдүйн AI боломжуудыг бий болгодог талаар бодит туршлага дээр үндэслэн ярилцах юм. 🗓️ Хэзээ: 5-р сарын 30, 31 📍 Хаана: Тусгаар Тогтнолын Ордон 🎟️ Тасалбар: https://t.co/ckHWu71oqG
See More
UNREAD
@UnreadToday
7 days ago
🎙️ "DevSummit 2026: Хиймэл оюунт агентуудын эрин үе" арга хэмжээний хүндэт илтгэгчдээ танилцуулж байна 🌐 Бид энэ жил дэлхий даяар 25,000+ гаруй гишүүнтэй, олон улсын технологийн эмэгтэйчүүдийн нөлөө бүхий BELLE коммюнититэй хамтран арга хэмжээгээ зохион байгуулж буй. 🚀 Уг коммюнитигийн хамтран үүсгэн байгуулагч Lenka маань Монгол Улсыг зорин ирж байгаа бөгөөд тайзнаа, "Consumer, Enterprise, Sovereign — and Where Mongolia Plays" сэдвээр өөрийн үнэтэй туршлага, сонирхолтой илтгэлээ танилцуулах болно. Түүний хувьд Meta компанид Бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсан туршлагатай. 🗓️ Хэзээ: 5-р сарын 30, 31 📍 Хаана: Тусгаар Тогтнолын Ордон 🎟️ Тасалбар: https://t.co/ckHWu71oqG
See More
UNREAD
@UnreadToday
7 days ago
🚀 DevSummit 2026 | Era of Agentic AI: 2-р танхимын воркшопууд зарлагдлаа! Технологийн салбарын хамгийн том цугларалт DevSummit 2026-ийн эхний танхимд сонирхолтой 3 сургалт та бүхнийг хүлээж байна. Яг одоо доорх формыг бөглөн, сургалтаа сонгож, суудлаа баталгаажуулаарай. 🔗 Бүртгүүлэх: https://t.co/jjLfzKo0yf 💡 Санамж: Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй. 📸 Зураг тус бүр дээр дарж, воркшоп хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Хэзээ: 5/31-ний ням гарагт, 10:00-16:00 Хаана: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park Тасалбар худалдан авах: https://t.co/ckHWu71oqG
See More
UNREAD
@UnreadToday
7 days ago
🌐 Гадаадад суугаа тек салбарын мэргэжилтнүүд, сонирхогчид та бүхэндээ зориулан анх удаа бид арга хэмжээгээ ШУУД ДАМЖУУЛАН хүргэх гэж байна! Мэдээж биеэр хүрэлцэн ирэх боломжгүй оролцогчид маань ч онлайнаар үзэх бүрэн боломжтой. 💻🚀 Та бүхэн доорх холбоосоор орж, төлбөрөө төлж баталгаажуулснаар 5-р сарын 30-ны үндсэн арга хэмжээг шууд хүлээн авч үзэх юм. 👇🎟️ Холбоос: https://t.co/pDofA6VyEL Хамтдаа технологийн салбарт юу өрнөж, юу тренд болж буйг, хамгийн чухал нь энэ давлагаанд хэрхэн тэнцэж, тэсэж үлдэх вэ гэдгийг DevSummit 2026 | Era of Agentic AI арга хэмжээнээс олж мэдэцгээе!
See More
UNREAD
@UnreadToday
7 days ago
🚀 Тав дахь удаагийн DevSummit-ийг зорих Таван шалтгаан Манай редакцын сонирхлын бүлгүүд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийн нэг DevSummmit энэ жил тав дахь удаагаа болоход ганц хоёрхон хоног үлдээд буй. Тус арга хэмжээнд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байгаа бол яг одоо тасалбараа авах таван шалтгааныг хүргэе. 🌐 Унших: https://t.co/YyAcrSSRJs
See More
UNREAD
@UnreadToday
7 days ago
💧 Эрдэст ус энгийн уснаас илүү эрүүл мэндэд тустай юу? Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар хүний биед шаардлагатай нийт кальци болон магнийн 20 хүртэлх хувийг зөвхөн ууж буй уснаасаа нөхөх боломжтой байдаг гэнэ. Тэгвэл эрдэстэй ус нь байгалиасаа ионжсон бүтэцтэй байдаг тул хоол хүнснээс авдаг эрдэс бодисыг бодвол хүний биеийн эд эсэд хоёр дахин хурдан шингэж, алдагдсан энергийг богино хугацаанд дотор нөхдөг аж. 🌐 Унших: https://t.co/J7mhLAYO8Y
See More
UNREAD
@UnreadToday
8 days ago
🍻 Монголын шилдэг шар айраг “Sengur Ultra” БНСУ-ын зах зээлд Хүн төрөлхтний түүхэнд шар айраг үүсэн бий болсон цагаасаа эхлэн согтууруулах ундаа гэхээс илүүтэй соёл, иргэншил, нөхөрлөл, баяр хөөрийн илэрхийлэл байсаар ирсэн билээ. Тиймдээ ч улс орон бүр өөр өөрийн өвөрмөц өнгө төрх, амт чанараараа хөгжсөөр, өдгөө дэлхийн хамгийн түгээмэл ундны нэг болжээ. Энэ удаагийн нийтлэлээр шар айргийн үүсэл түүх, нээлтийг сонирхуулахын сацуу Азийн зах зээлд байр сууриа эзлээд эхэлсэн Сэнгүр брэндийн тухай танилцуулъя. 🌐 Унших: https://t.co/BdwJLkRr0z
See More
Last Seen Users on Sotwe
Mj Go
Seen from
Indonesia
おぢさん28号🔞
Scarf Daily 🧣
Seen from
Turkey
水淼Aqua
Seen from
Germany
ชายเดี่ยวช่วยคู่
Seen from
Thailand
A .
Seen from
Qatar
Uttaradit Couple
Seen from
Thailand
Super Tong
Seen from
Singapore
Suka Ibu Ibu Tua
Seen from
Singapore
TTTPPP
Seen from
Indonesia
Trends for you
1
John Bolton
Under 10K tweets
2
Good Thursday
Under 10K tweets
3
Mirra
Under 10K tweets
4
#ChávezPorSiempreChávez
Under 10K tweets
5
The Chevy
Under 10K tweets
6
#JUNGKOOKxCALVINKLEIN
Under 10K tweets
7
Happy Friday Eve
Under 10K tweets
8
Persepolis
Under 10K tweets
9
Down Syndrome
Under 10K tweets
10
Wemby is French
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.1M followers
2
Barack Obama
@barackobama
119.3M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.6M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
108.8M followers
5
Narendra Modi
@narendramodi
106.9M followers
6
Rihanna
@rihanna
97.2M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.5M followers
9
KATY PERRY
@katyperry
86.7M followers
10
Taylor Swift
@taylorswift13
80.5M followers
11
Lady Gaga
@ladygaga
72.1M followers
12
Kim Kardashian
@kimkardashian
69.3M followers
13
YouTube
@youtube
68.6M followers
14
Virat Kohli
@imvkohli
68.4M followers
15
Bill Gates
@billgates
63.4M followers
16
The Ellen Show
@theellenshow
62.5M followers
17
CNN
@cnn
61.9M followers
18
Neymar Jr
@neymarjr
61M followers
19
X
@x
60.9M followers
20
CNN Breaking News
@cnnbrk
59.9M followers
Olivia
Online
✨
⭐
💫