Сүүлийн үеийн залуус Robert Greene-ийг хүртэл их уншдаг болсон байна лээ. Манай найзын хүү номуудыг нь уншаад The 33 Strategies of War чинь The 48 Laws of Power-оосоо сайн ном юм байна гэсэн гэнэ лээ. Art of Seduction бол энэ хоёроосоо илүү сайн ном юм ш дээ бас л. ;-D
Өнөөдөр нэг залуутай ярилцаж байгаад хамтдаа Robert Greene-ийн Art of Seduction-ыг монголоор гаргачихъя л даа гэж ярилцав. The 48 Laws of Power монголоор орчуулагдаад гарсан. Би хэдэн жилийн өмнө The 33 Strategies of War-ыг орчуулж гаргаж байсан юм.