Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Ayush
@ayushdunkhuu
...нэгдмэл нэгэн ертөнцөд тавтай морил...
Joined April 2013
279
Following
1.8K
Followers
3.9K
Posts
ayushdunkhuu
retweeted
KENZOO
@kenzod1818
6 months ago
Хойшид❗❗❗ Хотын дарга хэн нь болсон �� , хэн байсан ч ТҮЦ ийг л эргэж сэргээхгүй шүү. Амьдрал зогслоо энэ тэр гэсэн хэдхэн хүний тавилттай нулимс унагасан бичлэг нэвтрүүлэг яваад байх шиг харагдсан. Цэвэрхэн эрүүл орчинд бусад олонх нь амьдармаар байна шүү.
See More
ayushdunkhuu
retweeted
Urgamal
@UrgamalB
20 days ago
Хүний амнаас гарч буй үг бүхэн дотор нь байдаг зүйлээс төрдөг гэдэг үг их гүн утгатай. Хайр дүүрэн хүний амнаас урмын үг гардаг. Энэрэл дүүрэн хүний амнаас уучлал гардаг. Талархал дүүрэн хүний амнаас ерөөл гардаг. Харин хорсол дүүрэн хүний амнаас гомдол гарч, атаархал дүүрэн хүний амнаас шүүмжлэл урсаж, хоосрол дүүрэн хүний амнаас бусдыг шархлуулах үгс гардаг. Тиймээс хүний хэлж буй үг н�� зөвхөн бусдын тухай биш, түүний дотоод ертөнцийн тухай илүү ихийг өгүүлдэг. Хэн нэгэн танд сайхан үг хэлбэл, түүний зүрхэнд сайхан зүйлс байгаагийн илрэл. Хэн нэгэн танд муу үг хэлбэл, түүний дотор өвдөлт, бухимдал, эдгээгүй шарх байж болохын дохио. Тиймээс бусдын үгийг сонсохдоо зөвхөн чихээрээ биш, сэтгэлээрээ ойлгож сураарай. Амнаас гарсан үг бүхэн зүрхний агууламжийг ил��илдэг.
See More
Ayush
@ayushdunkhuu
20 days ago
өчигдөр ийм хөөрхөн зочин ирэв;)
ayushdunkhuu
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
29 days ago
Энэ хананд барагтай пост копидож оруулдаггүй. Энийг бол оруулаад, нэмээд бүүстлэмээр боллоо. "Дотоод цөллөг" гэж супер томьёолжээ. Монгол бол боддог хүнийг дотроос нь иддэг орон Энд ухаантай байх амаргүй. Учир нь ухаантай хүн юмсын цаадах шалтгааныг харна. Худлын цаадах ашиг сонирхлыг харна. Хулгайн цаадах бүлэглэлийг харна. Ард түмний хоосон гомдл��н цаана өөрсдийнх нь залхуурал, айдас, атаархал, бодолгүй сонголт байгааг харна. Харин тэнэг хүн зовдоггүй. Тэр өнөөдрийн хоол, маргаашийн цалин, сонгуулийн үеийн жижиг амлалт, хямдхан уриа, хоосон бахархалдаа хууртаад л явна. Тэр “яагаад би ингэж амьдарч байна вэ?” гэж асуухгүй. “Хэн намайг хуурч байна вэ?” гэж нэхэхгүй. “Би өөрөө энэ доройтлын нэг хэсэг мөн үү?” гэж өөрөөсөө айж асуухгүй. Тиймээс Монгол тэнэг хүнд жаргалын орон. Харин ухаантай хүнд там. Монголд нэг өдөр заримдаа нэг жил шиг урт санагддаг. Яагаад гэвэл энд зөвхөн замын түгжрэлд биш, оюун санааны түгжрэлд хүн амьдардаг. Зөвхөн утаанд биш, бодолгүй байдлын өтгөн мананд амьсгалдаг. Зөвхөн ядууралд биш, ядууралдаа дассан сэтгэлгээний шоронд амьдардаг. Намайг хамгийн их зовоодог зүйл бол Монгол хүний хоосон харц. Өвсөө удаан гулиг��н хэвж буй үхрийн нүдэнд утга учир хайж байгаа мэт хоосон, хөдөлгөөнгүй харц байдаг. Заримдаа гудамжинд, автобусанд, дэлгүүрт, төрийн байгууллагад, сонгуулийн талбайд тийм харцтай хүмүүсийг харахаар дотор давчддаг. Тэр харцанд уур хилэн алга. Тэмцэл алга. Гайхшрал алга. Ичгүүр алга. “Би яагаад ингэж амьдарч байна вэ?” гэсэн хамгийн энгийн асуулт ч алга. Зүгээр л амьдралын автомат давталт. Өглөө босно. Түгжрэлд сууна. Ажилдаа явна. Гомдоллоно. Цалингаа хүлээнэ. Өрөө төлнө. Улстөрчдийн худал үгийг сонсоно. Хэсэг уурлана. Маргааш нь мартана. Дараагийн сонгуулиар дахиад хууртана. Энэ бол амьдрал биш. Энэ бол хүний дүртэй автомат хөдөлгөөн. Хүн зөвхөн өлсөх, ядрах, унтах, хэрэглэх, гомдоллох мэдрэмжийн хүрээнд амьдраад эхлэхээр дотоод оршихуй нь хоосордог. Тэр хүн амьд мэт харагдавч амьдралаа ойлгох чадвараа алдсан байдаг. Нүд нь нээлттэй боловч ухамсар нь унтарсан байдаг. Бие нь хөдөлж байгаа боловч сэтгэлгээ нь хөдөлгөөнгүй байдаг. Ийм нийгэмд ухаантай хүн галзуурах шахна. Учир нь тэр бусдын харахгүй байгаа сүйрлийг харна. Бусдын хэвийн гэж дассан зүйлийг хэвийн биш гэдгийг мэдэрнэ. Бусдын “ингээд л болдог юм” гэж хүлээн зөвшөөрсөн доромжлолыг доромжлол гэж харна. “Ингээд л болдог юм” гэдэг үг Монголыг хамгийн их сүйтгэсэн. Төр хулгай хийж байна — ингээд л болдог юм. Авлигагүй ажил бүтэхгүй байна — ингээд л болдог юм. Эмнэлэг дорой байна — ингээд л болдог юм. Сургууль хоцрогдсон байна — ингээд л болдог юм. Хот утаанд живж байна — ингээд л болдог юм. Залуус гадагшаа зугтаж байна — ингээд л болдог юм. Баялагтай улс ядуу амьдарч байна — ингээд л болдог юм. Үгүй. Ингээд болдоггүй юм. Ингэж явсаар улс хөгждөггүй. Ингэж явсаар ард түмэн хүн шиг амьдардаггүй. Ингэж явсаар боддог хүмүүс нь дотроо шатаж, хулгайчид нь баяжиж, популистууд нь алга ташуулж, тэнэглэл нь улам шагнагдаж, шударга хү�� нь улам ганцаарддаг. Монголын хамгийн том эмгэнэл бол ядуу хүн олон байгаа явдал биш. Харин ядуу байдалдаа дассан хүн олон байгаа явдал. Хулгайд уурладаг мөртлөө хулгайчийн мөнгөнд хууртдаг хүн олон байгаа явдал. Авлигачдыг хараадаг мөртлөө өөрт нь боломж олдвол адилхан хийхэд бэлэн хүн олон байгаа явдал. Энэ бол ядуурал биш. Энэ бол дотоод ялзрал. Монголд үнэн хэлсэн хүн муухай хүн болдог. Тооцоо ярьсан хүн төвөгтэй хүн болдог. Хариуцлага нэхсэн хүн дайсан болдог. Дүрэм баримталсан хүн хохирогч болдог. Харин худлаа ярьж, чанга орилж, олны сэтгэл хөдлөл дээр тоглосон хүн баатар болдог. Тиймээс Монгол бол тэнэг хүнд жаргалын орон. Тэнэг хүн энд тайван. Тэр гүн бодохгүй. Хол харахгүй. Шалтгаан хайхгүй. Хариуцлага нэхэхгүй. Өөрийгөө буруутгахгүй. Бурууг үргэлж гаднаас хайна. Нэг өдөр Оросыг буруутгана. Нэг өдөр Хятадыг буруутгана. Нэг өдөр Америкийг буруутгана. Нэг өдөр уул уурхайг буруутгана. Гэхдээ өөрийн сонголт, өөрийн залхуурал, өөрийн бодолгүй байдал, өөрийн атаархал, өөрийн айдастай нүүр тулахгүй. Харин ухаантай хүн нүүр тулна. Тэр энэ улс зөвхөн гаднын дайснаас болж доройтоогүйг мэднэ. Дотоодын тэнэглэл, хулгай, хариуцлагагүй байдал, хоосон бахархал, мэдлэггүй омогшил, атаархуу сэтгэлгээ Монголыг дотроос нь идэж байгааг харна. Тэгээд зовно. Монголд ухаантай хүн амьдрахад там шиг байдаг шалтгаан энэ. Там гэдэг нь гал дөлтэй газар биш. Там гэдэг нь үнэн ил байхад хүмүүс харахгүй байгаа газар. Боломж байхад ашиглахгүй байгаа газар. Сэрэх боломжтой атлаа унтахаа сонгож байгаа газар. Бодох чадвартай атлаа бодохоос зугтаж байгаа газар. Хамгийн харгис нь Монгол хүн угтаа чадваргүйдээ биш. Монгол хүн сэрвэл хүчтэй. Монгол хүн ойлговол хурдан өөрчлөгдөнө. Монгол хүн бодож эхэлбэл аймшигтай хүчтэй ард түмэн болж чадна. Гэхдээ өнөөдөр энэ хүч унтаж байна. Хоосон харцтай, хоосон бахархалтай, хоосон гомдолтой, хоосон ууртай нийгэм болжээ. Уур нь шийдэл болохгүй. Гомдол нь тэмцэл болохгүй. Бахархал нь хөгжил болохгүй. Яриа нь ажил болохгүй. Монгол хүнд одоо өрөвдөл хэрэггүй. Хоосон тайвшруулалт хэрэггүй. “Бид мундаг ард түмэн” гэсэн хямдхан мансуурал хэрэггүй. Монгол хүнд хатуу үнэн хэрэгтэй. Бид ядуу байгаа нь зөвхөн төрийн буруу биш. Бид хууртагдаж байгаа нь зөвхөн улстөрчдийн буруу биш. Бид хөгжихгүй байгаа нь зөвхөн хоёр хөр��ийн буруу биш. Бид өөрсдөө бодохгүй байна. Бид өөрсдөө хариуцлага нэхэхгүй байна. Бид өөрсдөө хулгайчийг алга ташиж байна. Бид өөрсдөө худлыг сонгож байна. Бид өөрсдөө үнэн хэлсэн хүнийг үзэн ядаж байна. Тиймээс Монголыг өөрчлөхийн тулд эхлээд Монгол хүний толгой доторх харанхуйг эвдэх ёстой. Газар доорх баялаг биш, толгой доторх сэрэлт Монголыг аварна. Хүн өөрөөсөө асууж эхлэх тэр мөчид автомат амьдрал эвдэрдэг. “Би яагаад ингэж амьдарч байна вэ?” гэж асуух тэр мөчид хоосон харцанд гэрэл орж эхэлдэг. “Би хууртагдахаа болино” гэж шийдэх тэр мөчид тэнэглэлийн жаргал дуусдаг. “Би хариуцлага нэхнэ” гэж зогсох тэр мөчид ухаантай хүний там нурж эхэлдэг. Монгол ухаантай хүнд там хэвээр байх уу? Эсвэл бо��дог хүнийг сонсдог улс болох уу? Сонголт энэ. Хэрвээ бид тэнэглэлээ улам шагнаж, худлаа улам алдаршуулж, хулгайгаа улам өршөөж, боддог хүмүүсээ улам мохоогоод явбал энэ улс жаргалын орон биш — өөрийнхөө тэнэглэлд амьдаараа булшлагдсан орон болно. Харин бид үнэнтэй нүүр тулж чадвал Монгол өөрчлөгдөнө. Боддог хүнээ шоолохоо боль. Үнэн хэлсэн хүнээ дайсан гэж харахаа боль. Хариуцлага нэхсэн хүнээ төвөг гэж үзэхээ боль. Хулгайчийг ухаантай хүн гэж өргөмжлөхөө боль. Хоосон харцаа хувь тавилан гэж андуурахаа боль. Монголын ирээдүй урианаас эхлэхгүй. Монголын ирээдүй сэрсэн харцнаас эхэлнэ. Тэнэглэл жаргал шиг санагдаж болно. Гэхдээ тэр бол түр зуурын мансуурал. Ухаан зовлон шиг санагдаж болно. Гэхдээ тэр бол сэрэлтийн эхлэл. Монгол ухаантай хүнд там байх ёсгүй. Монгол боддог хүнд нутаг, шударга хүнд хамгаалалт, бүтээдэг хүнд боломж, хариуцлагатай хүнд ирээдүй өгдөг улс болох ёстой. Тэгэхгүй бол энэ улс тэнэгүүдийн жаргалын орон нэртэй, ухаантнуудын дотоод цөллөг хэвээр үлдэнэ. Булгантамир Цэдэнсодном..
See More
Who to follow
Dulguun
@TsDulguun
The mind is everything. What you think, you become. #CheveningScholar #UK #London #VirtuosoAcademy #VirtuosoGalaConcert
ХОЙМОРТ 🇲🇳ᠬᠣᠢᠢᠮ��ᠷ ᠲᠣ
@ochirkhuyagm
Тэнгэр шиг
Тэгшжаргал.Б
@toimch
Founder @goybiz: Mongolian business intelligence
Ayush
@ayushdunkhuu
2 months ago
@Newsroommongol
@AminaMongolia
чанартай цагаан хоол махнаас хямд бол болдоггүй шүү;)
Ayush
@ayushdunkhuu
3 months ago
Осака хотын гол дагуу зам барьцан л бна;) гүүрнүүд 500м зайтай хичнээн ч байгаан бүү мэдээ…
ayushdunkhuu's tweet video.
ayushdunkhuu
retweeted
Odkonoo
@odko_gerel
4 months ago
Утаагүй өвөлжлөө - Нямбааг хараасаар Хальтиргаа гулгаагүй өвөлжлөө - Нямбааг хараасаар Цавчааны бродюр, гулгадаггүй явган хавтангаар нэг мөр солив - Нямбааг хараасаар Хотын бүх өмчөө буцааж авч хуулийн дагуу явуулав - Нямбааг хараасаар ТҮК, хот нийтийн аж ахуйг бүрэн шинэчлэв - Нямбааг хараасаар Автобусыг бүрэн шинэчилж алдагдалгүй явуулав - Нямбааг хараасаар Урт цагааны газрыг, газрын наймаачдаас өрсөж тохижуулаад газар дор граштай барив - Нямбааг хараасаар 35 жил хаягдсан Сэлбийг ухаж төнхөж янзалж байх зуур Нямбааг л хараасаар, Хотод анх удаа тойрог, хурдны ��ам, метро трамвай зүтгүүлэв - Нямбаагаа мөн л хараасааааар ккккккк
See More
ayushdunkhuu
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
4 months ago
Вашингтоны метроны буудал дээр ид оргил цагт нэгэн хийлч 45 минутын ��урш хөгжмийн зургаан бүтээл тоглож байхад хажуугаар нь хэдэн мянган хүн явж өнгөрсөн. Тоглож эхлээд дөрвөн минут болоход нэг залуу анх түүнд анхаарал хандуулж, алхаагаа удаашруулан чагнаж эхэлснээ явж одсон. Дахиад нэг минут өнгөрөхөд хөгжимчин анхны орлогоо олсон байна. Нэг эмэгтэй дэргэдүүр нь гүйж гарахдаа түүн рүү харалгүй мөнгө шиджээ. Хэдэн минутын дараа нэгэн эр хана налан сонсох гэснээ гэнэт цагаа хараад яаран явсан. Хөгжимчнийг хамгийн их сонирхсон хүн бол ээжтэйгээ хамт явж байсан гурван настай жаалхүү байв. Бяцхан хүү амаа ангайн зогтусахад ээж нь гараас нь угзран татаж явдлаа үргэлжлүүлсэн байна. Хүү чаргууцалдан зогсох гэсэн боловч ээж нь чирсээр аргагүй явсан хэдий ч бараа тасартал эргэн эргэн харсаар явжээ. Яг иймэрхүү байдлаар хэд хэдэн бага насны хүүхэд хөгжимчнийг сонсох гэхэд бүх аав ээж нар боломж өгөөгүй. Энэхүү тоглолтын 45 минутад долоохон хүн түр саатаж сонссон, хорин хүн зогсолгүйгээр мөнгө өгсөн. Хөгжимчний нийт орлого 22$ болсон байв. Яг үнэндээ энэ хийлчин бол дэлхийн хамгийн шилдэг хөгжимчдийн нэг Жошуа Белл байсан юм. Тэрээр хэзээ нэгтээ бичигдэж байсан хамгийн гайхамшигтай, хамгийн нарийн төвөгтэй бүтээлүүдээс сорлон тоглосон. Түүний хөгжмийн зэмсэг нь 3,5 сая $-ын үнэтэй Страдиварийн хийл байсан. Үүнээс хоёрхон хоногийн өмнө Жошуа Белл Бостонд тоглолт хийхэд танхим битүү дүүрч, хүмүүс зогсоогоороо алга ташиж байлаа. Тасалбарын үнэ нь 100$ байсан юм. Хэрэв бид, манай гаригийн хамгийн шилмэл хөгжимчин хамгийн гайхамшигтай аялгууг тоглож байхад ч түр зогсоод сонсож чаддаггүй юм бол… Бид ер нь юуг дэргэдүүрээ өнгөрөөгөөд, ал��аад байгаа гэдгээ мэддэг болов уу? Жошуа Беллийн метронд хийсэн тоглолт бол “Washington Post” сонины газраас явуулсан судалгаа байв. Энгийн нөхцөлд, тохиромжгүй цаг үед хүн гоо сайхныг мэдэрч чаддаг уу? Гоо сайхныг үнэлэх гэж бид зогсосхийдэг үү? Санамсаргүй, эгэл бус орчинд хүмүүс авъяас ба урлагийг таньж чаддаг уу? гэх зэрэг асуултанд хариулахын тулд энэ судалгааг хийсэн байна. Хэрэв бид, манай гаригийн хамгийн шилмэл хөгжимчин хамгийн гайхамшигтай аялгуунуудыг дуурьсгаж байхад амьдралын хурданд ховх соруулсан завгүй, мэдрэмжгүй, сохор дүлий нэгэн болсон юм бол ер нь дэргэдүүрээ юуг өнгөрөөгөөд, алдаад байгаа бол?
See More
MGL_nomadic's tweet video.
ayushdunkhuu
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
4 months ago
Ийм зүүлттэй, тэмдэгтэй хүүхэдтэй таарвал … Та ийм тэмдэгтэй, үүргэвч цүнх үүрсэн, эсвэл хувцас малгайнд нь хатгаад өмсгөсөн хүүхэдтэй таарвал, тэднийг хийж буй үйлдлүүдийг нь ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэ��гэлтэй хандаж байгаарай!!! Хөнгөн хэлбэрийн аутизмаар оношлогдсон хүүхдүүдийг бид хараад, энгийн хүүхдүүдээс шууд ялгаж бараг л чадахгүй. Тиймээс эдгээр хүүхдүүдийн гаргаж буй ааш авир, хийж буй хөдөлгөөнүүдийг, эрхээрээ хатсан, хүмүүжилгүй хүүхэд байна гэж, ад шоо үзэн, тээршааж, эцэг эхүүдийг нь хүүхдээ болиулаач, сургаач гэсэн зэвүүн харцаар нэвт шувт өрөмддөг. Зарим нь бүр олон нийтийн газар элдэв бусаар нь ч хэлж, эцэг эхүүдийн сэтгэлийг илүү их өвтгө��, зовоодог нь ч бий. Эцэг эхчүүд нь хүүхэддээ ийм таних тэмдгийг цүнх, куртканд зүүлгэчихвэл, бас энэ тэмдэгийг бусад нь хараад шууд ойлгодог бол, тэртээ тэргүй үрдээ илүү их санаа тавьж, ирээдүйд нь сэтгэл зовниж явдаг аав, ээжүүдэд гадны бас нэг сэтгэлийн зовиур нэмэгдэхгүй юм даа…
See More
ayushdunkhuu
retweeted
Ч.Гүнж
@Gvnjidmaa
4 months ago
Япон эмээгийн үг : Шунаад л байвал улам л хоосороод л байна. Эхлээд сэтгэлээ хоолло тэгвэл бүх сав чинь аяандаа дүүрнэ.
ayushdunkhuu
retweeted
Ganzorig chuluunbor
@GanzooCh
5 months ago
Чи л зөв оршиж байгаа бол... Чамайг зөвөөр ойлгоно уу буруугаар ойлгоно уу, тэр хүний л асуудал. Ямар хүн бэ гэдгээ батлах гэж бүү оролд. Муу юм харъя гэсэн хүн муу юмаа л хардаг. Сайн юм харъя гэсэн хүн сайн юмаа л хардаг!!
ayushdunkhuu
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
5 months ago
1. https://t.co/xpGToVeyt3 – Ямар ч асуудлыг бодож, тайлбарлаж, шийдэж өгнө 2. https://t.co/dMIB9G4Zts – Зургийн background-ийг автоматаар арилгана 3. https://t.co/OhxKSLopGL – Судалгаа, мэд��эллийг маш хурдан, эх сурвалжтай олж өгнө 4. https://t.co/qRdpNeO0Gh – Дуу, хөгжим зохионо (AI music) 5. https://t.co/SO2BJ1SZie – Poster, reel, story, дизайн хийх 6. https://t.co/5R1H68KnXW – Дуу хоолой clone хийж, текстийг ярьдаг болгоно 7. https://t.co/QUFtEme5Cn – 3D модель, AI дүрс үүсгэнэ 8. https://t.co/qhov74zD29 – YouTube видеог товчлон хураангуйлна 9. https://t.co/TF1a13x4ZU – Видео засварлах, AI эффект нэмэх 10. https://t.co/TjcMlIhiTI – Podcast, аудио, видео засварлах 11. https://t.co/WSIXHxvqCM – Faceless видео автоматаар үүсгэнэ 12. https://t.co/BEx5CJryB1 – Viral thumbnail хийнэ 📌 Хэрэг болж магадгүй тул хадгалаад аваарай 🔥 Контент, маркетинг, бизнес, AI сонирхдог бол хэрэгтэй жагсаалт ... 📖
See More
ayushdunkhuu
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
5 months ago
Хамгийн зөөлөн хүн хамгийн хатуу шийдвэр гаргадаг гэдгийг мэдэх үү ... Бидний эргэн тойронд үргэлж бусдад буулт хийж, бүхнийг ЗА гэж хүлээн авдаг хэтэрхий зөөлөн хүмүүс байдаг. Тэднийг хүмүүс ашиглахад амархан, гэнэн нэгэн гэж харах нь бий. Гэвч үнэндээ тэд хамгийн хүчирхэг хүмүүс юм. ...Түрүүлж тооцоо хийдэг хүн мөнгөндөө бялхсандаа биш, мөнгөнөөс илүү тантай өнгөрүүлэх тэрхүү цаг хугацааг үнэлдэг учраас тэр. Хэцүү ажлыг түрүүлж амлаж авдаг хүн тэнэгтээ биш, бусдыг зовоохгүй гэсэн хариуцлагатай сэтгэлтэй учраас тэр. Маргааны дараа түрүүлж уучлалт ��уйдаг хүн буруутайдаа биш, өөрийнхөө бардам зангаас илүүтэй тэр харилцааг алдахыг хүсээгүйдээ л тэр. Тэд зав ихтэй учраас танд санаа тавьдаг юм биш. Зүгээр л таныг энэ хорвоогийн хэн нэгэн шиг хөнгөн хуумгай хандахыг хүсдэггүй учраас бүхнээ зориулдаг юм. Гэвч нэг л үнэн бий... Хүмүүс тэдний энэ сэтгэлийг ҮҮРЭГ мэт андуурч, хязгаарыг нь давж эхэлдэг. Тэд маш удаан тэвчдэг ч, тэвчээр нь барагдах тэр мөчид ямар ч гомдол, ямар ч тайлбар хийлгүйгээр нэг л өдөр чимээгүйхэн яваад өгдөг. Тэдний явах замд ямар ч эргэж харах харц, ямар ч харамсал байдаггү��.
See More
ayushdunkhuu
retweeted
Шижир Энхбаяр
@shijirse
10 months ago
Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... өөртөө юм уу, эсвэл бусдад давуу байдал болгосон бол эрүүгийн ял тулгадал заалт бол Эрүүгийн хуулийн 22.1 юм. Тийм ээ, үүнээс болоод төрийн албанд байгаа хүмүүс шийдвэр гаргахаас зайлсхийдэг болоод удаж байна. Энэ заалтаар эрүүгийн ял тулгагдааж явж байгаа маш олон хүн байгаа. Хортой зүйл нь юу гэвэл, та тэр хүнээс жоохон өөрөөр бодсон, өөр гаргалгаа гаргасан л бол "УРВУУЛАН АШИГЛАСАН" гэдэг гэмт хэрэгт тулгагдах боломжтой заалт юм. Гишүүд минь, хууль тогтоогчид минь энийгээ зас аа! Төрийн албан хаагч хууль зөрчихгүйгээр шийдвэрээ гаргаад л явдаг байх ёстой. Шийдвэрийн шалгуур нь "хууль зөрчсөн үү" л байх ёстой юм.
See More
shijirse's tweet video.
Ayush
@ayushdunkhuu
5 months ago
Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиараа гадны банк орж ирэх зохицуулалт нээлттэй, ямар ч хориглосон дүрэм журам байхгүй; Монголыг тоож орж ирэх банк, хөрөнгө оруцлагч л бдаггүйштэ🫣…
ayushdunkhuu
retweeted
Batsukh Gombosuren
@IkhMongol6
5 months ago
Жанрайсиг бурхан Монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч хэмээдэг. Төвөд: སྤྱན་རས་གཟིགས, Жэнрэзиг (Chenrezig) гэх агаад харах гэсэн утгыг агуулдаг учраас нийлээд “Мэлмийгээр болгоогч” хэмээх утга агуулдаг. Жанрайсиг бурханы зүрхэн тарни: “Ум ма ни бад ми хум”
See More
Ayush
@ayushdunkhuu
6 months ago
@AminaMongolia
харин тмээ; ингэж дөгжрүүлэх ч сайн биш л бх
ayushdunkhuu
retweeted
Tsogt Tsend
@TsogtTsend
6 months ago
.
@SupremeCourtMN
⚖️ Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Нийт шүүгчийн III чуулганд танилцуулсан "Тогтолцооны шинэчлэлээс чанарын дэвшил рүү" сэдэвт илтгэлийн видеог бэлтгэн хүргэж байна. 📌Илтгэлд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тулгуурласан
Last Seen Users on Sotwe
ป้าพร
Seen from
Thailand
Suka stW
Seen from
Indonesia
The Slopfather
Seen from
United States
dijamin tobrut
Seen from
Singapore
𝐓𝔥𝐄 ⓓ𝐀ⓡⓚ 𝐋o𝔳𝔼 🫥
Seen from
Turkey
Totneng kuy
Seen from
Indonesia
ชอบสาวใหญ่รุ่นป้าน้าอาได้หมด
Seen from
Thailand
Ero Tenjō no
Seen from
Pakistan
Bigboyz9
Seen from
Thailand
คู่บ้านๆ
Seen from
Thailand
Trends for you
1
Melanie
Under 10K tweets
2
#RaisingKanan
Under 10K tweets
3
#ValkoWasFramed
Under 10K tweets
4
yeonjun
Under 10K tweets
5
#TheRealMe
Under 10K tweets
6
#bb28
Under 10K tweets
7
Shakur
Under 10K tweets
8
Wagler
Under 10K tweets
9
Evil Dead Burn
Under 10K tweets
10
Ty Harris
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.8M followers
2
Barack Obama
@barackobama
119.2M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.7M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
111.1M followers
5
Narendra Modi
@narendramodi
107M followers
6
Rihanna
@rihanna
97.8M followers
7
NASA
@nasa
92.2M followers
8
Justin Bieber
@justinbieber
91M followers
9
KATY PERRY
@katyperry
87.9M followers
10
Taylor Swift
@taylorswift13
81.8M followers
11
Lady Gaga
@ladygaga
73.3M followers
12
Virat Kohli
@imvkohli
70.3M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
69.9M followers
14
YouTube
@youtube
68.7M followers
15
Bill Gates
@billgates
64M followers
16
Neymar Jr
@neymarjr
63.1M followers
17
The Ellen Show
@theellenshow
62.4M followers
18
CNN
@cnn
61.9M followers
19
Selena Gomez
@selenagomez
61M followers
20
X
@x
60.8M followers
Olivia
Online
✨
⭐
💫