Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Davaa
@davaa0418
reader, retweeter
Mongolia
Joined August 2015
2.4K
Following
1.1K
Followers
5.8K
Posts
davaa0418
retweeted
🌈 Еэлө Фокси
@OyunLhagva
2 days ago
😪😪 хайран төлсөн татвар минь
davaa0418
retweeted
Zolbayar Enkhbaatar
@ZolooTeddy
6 days ago
Узбекистан эдгээр өдрүүдэд баяр тэмдэглэж байна. Учир нь тэдний зээлжих зэрэглэл дараалан өссөөр BB+ боллоо. Одоо дахиад нэг өсөхөд BBB- буюу хөрөнгө оруулалтын зэрэглэлд орох нь дээ. BBB- зэрэглэлд хүрвэл төр, хувийн хэвшилгүй гаднаас авах санхүүжилтийн өртөг үлэмж буурна. Жинхэнэ утгаараа зээлийн хүү буурах нөхцөл боломж бүрдэнэ. Гадны томоохон хөрөнгө оруулалтын сангууд Монголын хувьцаа, бондыг авч эхэлнэ дээ. Харамсалтай нь энэ жил Монгол "BB-"-с "BB"-рүү нэг шат ахих бүрэн боломжтой байсан ч чадсангүй. Ингээд Узбекистанаас 2 шат дор болж байна.
See More
Davaa
@davaa0418
8 days ago
@mathematicianBZ
Ямартай ч дохио бол өгсөн хаха
Davaa
@davaa0418
10 days ago
@Ainotus
Малчин зах дээр байдаг юм билээ шүү
Who to follow
Ganganorov
@ganganorov
Retweeter, reader
Энх Цэцэг
@OiSFgbxYgma0U2a
цэцэгчин
Ari
@Archxv88
davaa0418
retweeted
Пассив Ганбаа
@nganbaa
23 days ago
3 их наядаар 3 жилийн дотор утаагүй болно. Тоглоомгүй! Ахиж хэзээ ч энэ тэнэг шахмал түлш үнс нурамд мөнгө зарахгүй, 5 жилдээ хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх ийм аятайхан наймаа. Хиийдэг л газар! Аа бас цаана нь элдэв том том станц оросоос гуйгаад хамаг байдагаа тавьж туух шаардлагагүй болно. Өө тийм, бас баахан труба булж гудамж зам сэндийчиж тоглодгоо бүрмөсөн больчихдог газар. Тиймээ бүгд пассив хаусанд орчихно!
See More
davaa0418
retweeted
Zolbayar Enkhbaatar
@ZolooTeddy
25 days ago
Улстөрчид маань иргэдээсээ хоцорчээ. 10 жилийн өмнө бол мөнгө тараах гоё сонсогдох байх. Бид 20 жил янз бүрийн мөнгө тараалтыг үзчихсэн, сөрөг үр дагавруудыг ч мэддэг болчихсон. Шууд мөнгө тарааж үзлээ, тэтгэврийн зээл тэглэж үзлээ, бүх төрлийн хөнгөлөлттэй зээлийг өгч үзлээ. Эхэндээ бүгд алга ташсан байх. Одоо залуу үе арай өөр зүйлийг хүлээдэг болсон. Жинхэнэ бодлого гаргаж ажиллахыг хүлээдэг болжээ. Жинхэнэ үр дүн хүлээдэг болжээ. 20 жилийн өмнөх хоосон иргэд биш юм үзэж, нүд тайлсан иргэд маш их болжээ... Олон улсад Монголын өрсөлдөх чадвар өсөж байна уу? Монгол хүний дундаж орлого өсөх үү? Алийн болгон төр нь "ядарсан" ард түмнээ харж хандаж байгаа аятай хэдэн дарга нарын попролыг харж суух вэ дээ... За тэгээд цаг үеэ мэдэрч, ойлгож чадахгүй бол ноёны суудал ээлжтэй гэдэг байх аа...
See More
davaa0418
retweeted
Пассив Ганбаа
@nganbaa
26 days ago
Пээш! 10 жил орилж байж дулаалганд 8.3тэрбум төгрөг л тавиуллаа. Энэ одоо юулт вэ? Утааг бууруулах төлөвлөгөөнд хатуу түлш 4.7 их наяд чихшиг! Арай л бас доромжилчихсон төлөвлөгөө байна! Үгээ хэлнэ!
davaa0418
retweeted
Хуульч Батхүү
@Batkhuu_lw
30 days ago
Ц.Даваасүрэн гишүүн ҮХЦ аймшгийн шийдвэр гаргаж УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдлаа гэж ярилаа. Тэр “аймшгийн” шийдвэр нь юу болохыг тайлбарлая. 🚙 Жирийн иргэд бид согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгуулж, жолоодох эрхээ хасуулах буюу 7–30 хоног баривчлагдах хуультай. Гэтэл УИХ-ын гишүүд согтуугаар жолоо барьсан ч шүүхээс Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж болохгүй гэж хуульчилсан байгаа. 👊 Жирийн иргэд бид олон нийтийн газар агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулна, эвгүйтвэл баривчлагдана. Харин УИХ-ын гишүүдэд шүүхийн журмаар ийм шийтгэл оногдуулахыг хуулиар хориглосон. 🏠 Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, эрүүгийн хэрэгт тооцогдохгүй зөрчил гаргасан гээд олон хүн баривчлагдаж байгаа. Харин УИХ-ын гишүүдэд шүүхээр ийм шийтгэл оногдуулахыг хориглосон. 💊 Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохгүй үйлдлийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг. Гэтэл гишүүд ийм зөрчил үйлдсэн бол шүүхээр шийтгэл оногдуулж болохгүй гэсэн хамгаалалт бий. 🦠 Өвчин, тахал дэгдэхэд жирийн иргэд бид гэртээ хоригдож, хорио цээрийн дэглэм зөрчвөл торгуулна. Харин гишүүд ийм үйлдэл хийсэн бол шүүхийн журмаар шийтгэл оногдуулахыг хориглосон. Энэ бүхэн зохиомол зүйл ерөөсөө биш. УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалтыг үзвэл эрхэм гишүүд маань өөрсдөдөө ийм онцгой хамгаалалт бий болгосон. Үүнийгээ халдашгүй дархан эрх гэдэг. УИХ-ын гишүүний халдашгүй байдал бол төрийн ажлаа хараат бусаар хийх баталгаа болохоос согтуу машин барьж, танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зөрчил гаргачхаад шүүхийн шийтгэлээс хамгаалагдах эрх биш байлтай. Харин 2026 оны 10 сарын 26-нд ҮХЦ энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Энэ шийдвэрийн яг юу нь тийм “аймшигтай” байгаа юм бол?
See More
davaa0418
retweeted
Ариунбилэг
@ariunbileg
about 1 month ago
Реннее-д хэд хоноод, гудмаар нь явж бхад нэг зүйлийг ойлголоо. УБ-чууд бид бол үнэхээр биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндээрээ асар их хохирч бгаа хүмүүс юм байна. Бидэнд ямар ч ногоон орчин байхгүй, байгаагаас бүх төрлийн бохирдол л байна.
davaa0418
retweeted
Жудагийн Баярмаа🇲🇳
@bayarmaaju
about 1 month ago
#нийтийн_төсөв_2027
‼️2027 оны төсвийн төсөл бол асар их тэлсэн, сонгуулийн мөчлөгт тохируулсан гэмээр, аанай л тэвчиж, хэмнэж болох үр ашиггүй зардал ихтэй төсөл! ‼️Тиймээс миний бие шинэ хөрөнгө оруулалт болон урсгал зардлаас нийт 1.12 их наяд төгрөг хасуулахаар зарчмын зөрүүтэй санал гаргасан. ‼️Үүнд: 👉 Шинэ хөрөнгө оруулалтаас 2027 оны санхүүжилт 662 тэрбум төгрөг (Хасагдвал нийт өртөг болох бүр том дүн хасагдана гэсэн үг). Элдэв төрлийн мэдээлэл, сургалт, судалгааны төвүүд, ХЭҮК-ийн барилга, Үндсэн хуулийн цэцийн өргөтгөл, архивын барилгууд гэх мэт. 👉 Урсгал зардлаас 458 тэрбум төгрөг. Байрны түрээс, дотоод томилолт, зочин хүлээн авах, мэргэжлийн болон мэдээллийн үйлчилгээний төлбөр, бараа, үйлчилгээний бусад зардал гэх мэт. ‼️Харамсалтай нь, саналууд маань Байнгын хороод дээр дэмжигдэхгүй унаж байгаа ч заримаар нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин санал хураана.
See More
davaa0418
retweeted
Zolbayar Enkhbaatar
@ZolooTeddy
about 1 month ago
Хэзээ бид баялагтаа эзэн болох вэ? Австралийн хамгийн том уул уурхайн арга хэмжээ болох IMARC-д хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь Канадын PDAC-д ч очиж байсан. Хөрөнгө оруулалт сонирхдог хүний хувьд нэг ажиглалтаа хуваалцъя. Эдгээр арга хэмжээний үеэр компаниуд төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулдаг. Энэ бол миний хамгийн их сонирхдог хэсэг. Танилцуулга сонсож суухад зураг дээрх шиг дүр зураг их түгээмэл. Канад, Австралийн өндөр настнууд танилцуулгыг анхааралтай сонсоод компанийн нэр, хувьцааны кодыг дэвтэртээ тэмдэглэж авдаг. Тэд хайгуулын шатны жижиг компаниас эхлээд олборлолт явуулж буй уурхай хүртэл янз бүрийн төслийн хувьцаанд өөрсдөө идэвхтэй хөрөнгө оруулдаг юм байна. Сонирхоод жаахан судаллаа. ▪️Австралийн хөрөнгийн бирж (ASX)-д уул уурхай, газрын тос, байгалийн хийн 880 гаруй компани бүртгэлтэй. Тэдний нийт үнэлгээ 900 гаруй тэрбум австрали доллар бөгөөд биржийн нийт компанийн бараг тал нь энэ салбарынх. Монголд төсөл хэрэгжүүлдэг компаниуд ч тэнд бий. ▪️Сүүлийн гурван жилд ASX дээр уул уурхайн 120 гаруй компани IPO хийсэн нь тоогоороо дэлхийд тэргүүлж байна. ▪️Насанд хүрэгчдийн бараг тал буюу 11.5 сая Австрали хүн орон сууц, тэтгэврийн хуримтлалаасаа гадна хувьцаа, ETF зэрэгт өөрсдөө хөрөнгө оруулдаг. Тэдний хамгийн түгээмэл эзэмшдэг хөрөнгө нь Австралийн биржийн хувьцаа. Үүн дээр superannuation гэдэг тогтолцоо нэмэгдэнэ. Superannuation гэж юу вэ? Австралид ажил олгогч бүр ажилтныхаа цалингийн 12%-ийг хуулийн дагуу тухайн ажилтны нэр дээрх тэтгэврийн дансанд заавал шилжүүлдэг. Энэ мөнгийг мэргэжлийн сангууд удирдаж, хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг. Хуримтлал нь тухайн хүний өөрийн өмч бөгөөд тэтгэвэрт гарахдаа ашиглана. Хүн сангаа өөрөө сонгох, бүр өөрөө удирдах (SMSF) боломжтой. Өнөөдөр энэ тогтолцоонд 4.8 их наяд австрали доллар хуримтлагдсан нь Австралийн хөрөнгийн биржийн нийт үнэлгээнээс ч их. Ингэснээр ажил хийдэг Австрали хүн бүр мэдсэн, мэдээгүй хөрөнгийн зах зээлийн оролцогч болдог. Манай тэтгэврийн даатгалын шимтгэл үндсэндээ өнөөдрийн тэтгэврийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг бол тэнд хүн бүрийн мөнгө өөрийнх нь дансанд хуримтлагдаж, бодитоор эдийн засагт хөрөнгө оруулалт болж ордог. Монголын хувьд уул уурхайг хөрөнгийн зах зээлтэй уялдуулан хөгжүүлэх нь олон талын ач холбогдолтой. Монголчууд өөрсдийн уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулж эхэлбэл дараах давуу тал бий болно. ▪️Ил тод байдал, засаглал сайжирна. Бирж дээр гарсан компани санхүүгийн тайлан, нөөцийн тооцоо, гэрээ хэлцлээ олон нийтэд тогтмол мэдээлэх үүрэгтэй болно. ▪️Салбарын талаарх олон нийтийн мэдлэг нэмэгдэнэ. Банкуудын IPO-ийн дараа банкны бизнесийг ойлгодог хүн олширсон. Өмнө нь банкуудыг зүгээр л "мөлжигчид" гэдэг байсан бол одоо олон хүн тэдний хувьцаа эзэмшигч болсон. ▪️Хайгуулын төслүүд санхүүжилт босгоно. Австралийн жижиг хайгуулын компаниудыг яг эдгээр жирийн хөрөнгө оруулагчид санхүүжүүлдэг. Илүү олон төсөл хөдөлснөөр эдийн засаг тэлнэ. ▪️Баялгийн хуваарилалт жинхэнэ утгаараа ажиллана. Иргэд баялгийн үр шимийг улс төрийн амлалтаар биш, хувьцааны өсөлт, ногдол ашгаар дамжуулан шууд хүртэнэ. ▪️Улстөрчдийн дур зоргын оролцоо хязгаарлагдана. Олон мянган хувьцаа эзэмшигчтэй, ил тод ажилладаг компанид улстөрчид дураараа авирлах нь хэцүү. ▪️Баялгийн сан, тэтгэврийн сангаа утга учиртай хөгжүүлэх боломж бүрдэнэ. Дотоодод хөрөнгө оруулах чанартай, хөрвөх чадвартай актив бий болсноор сангууд хөрөнгөө өсгөх бодит хэрэгсэлтэй болно. Дэвтэртээ тэмдэглэл хийж суугаа Австралийн өвөө, эмээ нар бол санамсаргүй тохиолдол биш. Энэ бол төрийн өмчит компаниудын хувьчлал, хуримтлалын тэтгэврийн шинэчлэл, ил тод бирж гэсэн хэдэн арван жилийн бодлогын үр дүн юм. Монголд ч ийм дүр зураг харагдах цаг ирэх ёстой.
See More
Davaa
@davaa0418
about 1 month ago
@hariad_uyanga
Шүүх зөв засаглалтай бол бүгд ном журмандаа орно гэж боддог доо
Davaa
@davaa0418
about 1 month ago
Хүн мөнгө өгье гэвэл аваад л хий гэснийг хийгээд байна, гол нь мөнгө ингэж зарцуулахад гарын үсэг зурж байгаа дарганцруудыг нь олмоор байна
Lutaa
@LutochirT
about 1 month ago
Төсвийн мөнгөөр хиамчдаа тэжээсэн 2 баримт. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн захирал Ц.Батсайхан 2024.05.02-нд “Цахиурын дуу хоолой” ТББ-тай 50 саяын гэрээ хийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээнд тоног төхөөрөмж түрээслэжээ. МТҮП 33.5 саяыг Зариг, Цахиур, Туг, Зөв-д өгч.
See More
Davaa
@davaa0418
about 1 month ago
Хүн мөнгө өгье гэвэл аваад л байна, өгсөн болон өгөх шийдвэр гаргаж байсан үе үеийн дарга нарыг олох хэрэгтэй
Хариад
@hariad_uyanga
about 1 month ago
ТОВЧ.МН-ийн эзэн: 2 жилд 48 сар байдаг 😂 Та нар ийм хүмүүсийн "тунгаасан" мэдээллийг уншвал яг ийм эргүү conditioning-тэй тархитай болох эрсдэлтэй. Хүний тархи уншиж байгаа зүйлсийн чанараар нь хөгждөг.
#Нямбаа500ТЭРБУМ
davaa0418
retweeted
Zolbayar Enkhbaatar
@ZolooTeddy
about 1 month ago
Норвегийн баялгийн санруу 100 явсан, Сингапурын Темасектэй 70 уулзсан дарга сайд нар маань баялгийн сангийн талаар юу сурч ойлгосон юм бол?
davaa0418
retweeted
Lutaa
@LutochirT
about 1 month ago
Энэ хэд чинь хэвлэлийн бизнес эрхлээд 600, Жи авч унасан гээд байсан чинь бүгд татвар төлөгч бидний мөнгө байсан нь нотлогдлоо. Цэргийн анги, төмөрлөгийн үйлдвэр, стандартчилал хэмжил зүй, цагдаа, эмнэлгийн байгууллагын мөнгийг ч тоносон байна. Энэ тэгээд шударга юм уу? 🤔
See More
davaa0418
retweeted
Жудагийн Баярмаа🇲🇳
@bayarmaaju
about 1 month ago
#санал_худалдан_авалтын_эсрэг_хууль
‼️Санал худалдан авалтыг та зөвхөн бэлэг, бэлэн мөнгө тараах, амраах зугаалуулах зэрэг хувь хүмүүсийн үйлдлийг хэлдэг гэж боддог уу? Үгүй шүү! ‼️Эрх баригч нам бас санал худалдан авдаг. Авах авахдаа бүр татвар төлөгчдийн мөнгөөр “Шинэ хоршоо”, Тэтгэврийн зээл тэглэлт, Ноосны урамшуулал гэх мэт тодорхой бүлэгт зориулсан хөтөлбөрүүдээр дамжуулдаг. Үр дүнтэй эсэх нь “Шинэ Хоршоо”-ны зээлийн 95% нь эргэж төлөгдөөгүйгээс харагдана. ‼️Зүгээргүй бас “Шинэ хоршоо”-г сурталчлах нэрийн дор 5 сард татвар төлөгчдийн 1.8 тэрбум төгрөгийг өөрсдийн гал хамгаалагчиддаа тарааж, тэднийг давхар хөлжүүлсэн байна. ‼️Ард түмний хөлс хүчээр бүрдсэн татварын мөнгө хувь хүний санал худалдан авах хэрэгсэл ч, эрх баригч намын сонгуулийн зэвсэг ч, эрх мэдэлд ойр хүмүүсийн халаасыг зузаатгах эх үүсвэр ч болох ёсгүй! ‼️Шинэ хуулиар МАН-ын энэ башир аргыг бас хориглож байгаа.
See More
davaa0418
retweeted
Chinzilla🇲🇳🇺🇦
@ChinzillaMon
about 1 month ago
НАСА-д 25 жил ажилласан 62 настай ахмад инженер SpaceX-д хөл тавьсан эхний долоо хоногтоо шоконд оржээ. НАСА-д байхад ганцхан эд анги өөрчлөхийн тулд 3 удаагийн уулзалт, 2 хорооны санал гаргалгаа, 18 сарын бичиг баримтын сунжирсан ажил шаардагдаж, "ажлын тухай ярилцах уулзалтууд"-ын хүнд сурталд бүтээлч байдал, залуу нас нь урссан юм. Харин SpaceX-д очтол шинэ дарга нь ердөө л: "Энэ ажиллаж байвал бүтээ. Ажиллахгүй байвал баасан гараг гэхэд өөрчил!" гэжээ. Эхний өдрийн дараа тэрээр эхнэр рүүгээ утасдаж, хоолой зангируулан: "25 жилийн турш хөлнөөс минь татаж байсан гинжийг хэн нэгэн тасдаад хаячих шиг л санагдаж байна. Би эцэст нь сэтгэж, бүтээж, хөдөлж чадаж байна!" хэмээн уулга алджээ. НАСА-д 18 цаг гэдэг нь уулзалт товлох хүсэлт өгөхөд ч хүрэхгүй хугацаа. Харин SpaceX-д түүний санаачилсан Раптор хөдөлгүүрийн шинэ өөрчлөлт ердөө 18-хан цагийн дотор бэлэн болж, туршигдсан байна! Ердөө 6 сарын дотор тэрээр НАСА-д ажилласан сүүлийн 5 жилийнхээсээ ч олон бүтээл сайжруулав. "Би SpaceX-д ирээд ухаантай болчихоогүй. Гагцхүү надад байсан мэдлэг, чадварыг минь боомилж байсан хүнд суртлын системийн чөдөр үгүй болсон тул би хурдан болсон." Авьяас чадвар хоёр талд хоёул байсан. Гагцхүү нэг нь саад болдог, нөгөөх нь дүүлэн нисгэдэг систем байв. Бүтээлч хүмүүст боломжийг нь өг.
See More
davaa0418
retweeted
Zolbayar Enkhbaatar
@ZolooTeddy
about 1 month ago
ОТ ногдол ашиг Оюутолгой гэдэг сэдвээс өөр ярих зүйлгүй он жилүүд өнгөрсөөр. Ганц гялтайх төслөө бүх талаар хэмлэж, элдэвлэсээр л байна. Одоо бас ногдол ашгаа яах уу гэдэг сэдэв нэмэгдлээ. Бас л буруу л эхэлж байна. Зөв асуулт тавихаас эхлэх хэрэгтэй болов уу? 2027 онд ногдол ашгаа яах уу биш цаашид ОТ-с орж ирэх ногдол ашгийг бид ямар бодлогоор хэрхэн хуваарилдаг байх вэ гэдэг бодлогын асуудлаа урдаа тавиад нэг талдаа гаргах нь тун чухал байна. Тэгэхгүй бол жил бүр хэдэн улстөрчдийн попордог сэдэв, үе үеийн засгийн газрын төсөвтөө мөрөөдлийн жагсаалт оруулдаг сэдэв, мөнгө болчихно. Засгийн газар Рио Тинто болон бусад санхүүжүүлэгч нартай ногдол ашгийн бодлого дээрээ хэлэлцэж тохирох ёстой. Ирээдүйд ногдол ашгийн бодлого тодорхой байх ёстой. Нэг удаа мөнгө тараачихвал, жил бүр мөнгө тараах хүлээлт үүснэ. Нэг удаа төсөвтөө суулгаад баахан үргүй төслүүдэд тараагаад тавиад туучихвал тун хайран.
See More
davaa0418
retweeted
НОРОВЫН ТЭГШБАЯР
@TegshbayarN
about 2 months ago
Хариад Уянга гэж сайхан үзээтэй эмэгтэй байна. Авилгатай тэмцэх ард түмний нэгдэл эхлүүлж байгаа бололтой юм. Монголыг авилгын нямбактериас цэвэрлэх итгэл төржүүлж байна. Шүтлээ. Шүтлээ. эмэгтэй хүнд дурлхж явснаас шүтэж явсангүй. Шири шри кккк
@hariad_uyanga
Last Seen Users on Sotwe
esteW
Seen from
Singapore
ຕູ່ນ ບໍລິການແລ່ນເອກະສານ
عمار
Seen from
Netherlands
GençKuduruk
Seen from
Turkey
🅼🅰🆁🅸🅰🅼 🅻🅸🆅🅴
Seen from
Algeria
cavegirl
Seen from
Turkey
Her Türlü Video
Seen from
Turkey
STORMI
Seen from
United States
germo
Seen from
United States
عاشق الدياثه🔥
Seen from
Canada
Trends for you
1
Bo Nix
Under 10K tweets
2
Black Friday
Under 10K tweets
3
Iowa
Under 10K tweets
4
Mason Rudolph
Under 10K tweets
5
Fofana
Under 10K tweets
6
Rhule
Under 10K tweets
7
Tupac
Under 10K tweets
8
Michkov
Under 10K tweets
9
Andrea Stewart
Under 10K tweets
10
Sean Payton
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
239.7M followers
2
Barack Obama
@barackobama
118.6M followers
3
Cristiano Ronaldo
@cristiano
114.3M followers
4
Donald J. Trump
@realdonaldtrump
111.7M followers
5
Narendra Modi
@narendramodi
106.9M followers
6
Rihanna
@rihanna
98.6M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
91.7M followers
9
KATY PERRY
@katyperry
89.9M followers
10
Taylor Swift
@taylorswift13
83.9M followers
11
Lady Gaga
@ladygaga
75.4M followers
12
Virat Kohli
@imvkohli
73.3M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
70.8M followers
14
YouTube
@youtube
68.6M followers
15
Neymar Jr
@neymarjr
66.3M followers
16
Bill Gates
@billgates
65.1M followers
17
Selena Gomez
@selenagomez
63M followers
18
The Ellen Show
@theellenshow
62.1M followers
19
CNN
@cnn
61.7M followers
20
X
@x
60.6M followers
Olivia
Online
✨
⭐
💫