Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Denode
@denode_io
Your gateway to the future of digital assets: crypto, tokenized stocks & more. A proud subsidiary of AND Global Group.
#RegulatedExchange
#TokenizedStocks
Mongolia
Joined November 2021
4
Following
74
Followers
300
Posts
Pinned Tweet
Denode
@denode_io
almost 3 years ago
Denode биржээр гадаад хувьцааны токен арилжаалах боломжтой боллоо🔥 Та өөрийн бүртгэлээ баталгаажуулж гадаад хувьцааны токенд бага шимтгэлээр цаг хугацаа алдалгүй хөрөнгө оруулалт хийгээрэй⚡️ 👉 https://t.co/0Et11Lv3xC 👉 Markets 👉 Tokenized Stocks
#TokenizedStocks
See More
Denode
@denode_io
20 days ago
Гадаад арилжааг хамгийн хямд шимтгэлээр💵 1 ширхэг нь тэнгэрт хадчихсан үнэтэй хувьцаануудыг бутархайгаар авах боломжтой байх нь ямар сайхан билээ. Нэмээд Denode бирж нь 1-ээс бага бутархай хувьцааны токены арилжааны шимтгэлээ $1.5 биш 0.5% болгож, хөрөнгө оруулалтыг хэрэглэгчдэдээ илүү хүртээмжтэй болголоо. Жишээ нь: Та $100 SNDK худалдаж авахад өмнө нь хамгийн багадаа $1.5 шимтгэл төлдөг байсан бол одоо арилжааны дүнгээс 0.5%-иар тооцож, ердөө $0.5 болох юм. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Announcement #Fees #Trading #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
29 days ago
💵 Denode биржийн дараах хувьцааны токенуудын ногдол ашиг тараагдлаа 😎 https://t.co/62uddCU6S0 руу нэвтэрч ногдол ашгаа аваарай 📍 Tokenized Stocks Micron Technology Mastercard Incorporated Salesforce Oracle Occidental Petroleum JPMorgan JD RIO 📍 Tokenized ETFs State Street SPDR S&P 500 ETF iShares 20+ Year Treasury Bond ETF Жич: Таны дансанд орохдоо татвар хасагдсан дүнгээр орно шүү 😉 👉 https://t.co/heIcoKCWqR биржээр дэлхийд 👈 #Stock #ETF #Token #Dividends #Exchange
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 05 сарын 08 📉 Иран улс АНУ-ын энхийн санаачилгад ямар хариу өгөхийг дэлхий дахинаа хүлээсээр байна. Энэ хугацаанд дайтаж буй 2 маань ганц хоёр цохилцоод авжээ. S&P 500 -0.38%, Nasdaq -0.13%, Dow -0.63% тус тус буурлаа. ⚖️ АНУ-ын шүүх 2 сард Trump-ын тарифыг хууль бус гэж тогтоогоод байсан бол түүнээс хойш тогтоосон тарифыг нь мөн л хууль бус гэж үзлээ. Trump 1974 оны Худалдааны тухай хуулийн төдийлөн танигдаагүй заалтыг хоёр дох тарифынхаа эрх зүйн үндэслэл болгон ашиглаж байсныг ийнхүү хүчин төгөлдөр бус болгов. Гэсэн ч тус тарифууд 7 сард дуусгавар болох байсан ба Цагаан ордон орлох татваруудыг аль хэдийн бэлдэж эхэлснээ мэдэгдлээ. 🇨🇳 Trump 5 сарын 14-15-ны өдрүүдэд Бээжинд Xi Jinping-тэй уулзана. Хэлэлцэх асуудлын гол сэдэв Иран байх бөгөөд Boeing (BA) онгоцны гэрээ болон тарифын хязгаарлагдмал зохицуулалтууд ч мөн яригдах төлөвтэй байна. 💾 Arm (ARM) компанийн EPS нь $0.60, орлого нь $1.49 тэрбум гарч хүлээлтийг давжээ. Гэвч шинэ AGI CPU-ийн эрэлтийг хангах үйлдвэрлэлийн хүчин чадал дутагдаж байгаа ба санах ойн чипийн хомсдолоос болж ухаалаг гар утасны борлуулалт буурна гэж удирдлагууд анхааруулав. ARM -10.1% унав. ☁️ CoreWeave (CRWV) улирлын орлого нь $2.08 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс x2 дахин өсжээ. Гэсэн ч II улирлын төлөв нь $2.45–$2.6 тэрбум буюу зах зээлийн таамаглаж байсан $2.69 тэрбумаас доогуур гарч, 2026 оны хөрөнгө оруулалтын зардлын (capex) төлөвөө нэмжээ. Улмаар арилжааны бус цагаар хувьцааны ханш -10% хүртэл унав. 🎧 Apple (AAPL) компанийн камертай AirPods-ийн эцсийн шатны туршилтууд эхэлжээ. Эдгээр камерууд нь зураг авах эсвэл бичлэг хийх зориулалтгүй бөгөөд Siri-д орчны мэдээллийг дамжуулж, AI-д туслах "нүд" болох юм. AI Siri-ийн бэлэн байдлаас шалтгаалан уг бүтээгдэхүүн 9 сард iOS 27-той хамт худалдаанд гарах төлөвтэй байна. AAPL өөрчлөгдсөнгүй. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Macroeconomics #AI #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Who to follow
douglas
@steeves_douglas
Bill69
@beckarius
Memester, geek, gamer, but also finance and tech 🇲🇳🇯🇵🇬🇧#NotFinancialAdvice
Reuben Weber
@reuben_weber3
Denode
@denode_io
about 1 month ago
📅 05 сарын 07 📈 АНУ, Иран улсууд энхийн хэлэлцээрт ойртсоноор газрын тосны үнэ -7% орчим унаж, хөрөнгийн зах зээл өчигдөр дээд амжилтаа шинэчилж S&P 500 +1.46%, Nasdaq +2.02%, DJI +1.24% тус тус өслөө. 🇰🇷 Samsung Electronics-ийн зах зээлийн үнэлгээ нь $1 их наядын босгыг давсан Азийн 2 дахь компани болж FLKR зэрэг Өмнөд Солонгостой холбоотой индекс, ETF-үүд өслөө. AI дата төвүүдэд ашиглагддаг HBM санах ойн чипний эрэлт их байсанд I улирлын ашиг нь $36.4 их наяд хүрч, өмнөх оныхоос x8 дахин өсжээ. Samsung хувьцаа +14.4% өссөн байна. 🤖 Anthropic компани SpaceX-тэй дата төвийн хүчин чадлыг бүрэн түрээслэхээр гэрээ байгууллаа. Ингэснээр Anthropic-ийн дэд бүтцийн хомсдол шийдэгдэж, Claude Pro болон Max-ийн хэрэглээний хязгаар нэмэгдэх юм. Өмнө нь Anthropic-ийг аюултай гэж гүтгэж байсан Elon Musk нь Anthropic-той 7 хоног өнгөрүүлснийхээ дараа байр сууриа өөдрөг болгов. 💡 Nvidia (NVDA) болон Corning (GLW) нар Хойд Каролина болон Техас мужуудад шилэн кабелийн гурван шинэ үйлдвэр хамтран барихаа зарлалаа. Энэ нь Corning-ийн АНУ дахь үйлдвэрлэлийн хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлж, 3,000 гаруй ажлын байр шинээр бий болгох юм. GLW +17%, NVDA +3.97%-иар өсөв. 💪 Arm Holdings (ARM) улирлын тайлангаараа шинжээчдийн таамгийг давж чадлаа. EPS нь хүлээгдэж байсан $0.58-с $0.60, харин орлого нь $1.47 тэрбумаас $1.49 тэрбум хүрчээ. Тэд 2027-2028 онд дата төвийн CPU-ийн эрэлт $2 тэрбум давахаар байгааг дурдсан нь анх танилцуулж байсан тооноос x2 дахин их байна. ARM +13.6% өслөө. 🚗 Uber (UBER) I улирлын нийт захиалгын дүн $53.7 тэрбум (+25% YoY), харин нэгж хувьцаанд ногдох ашиг (non-GAAP) нь $0.72 (+44%) болсон нь хүлээлтээс давлаа. Didi болон Grab-д оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээ буурснаас үүдэн $1.5 тэрбумын алдагдал хүлээсэн ч хөрөнгө оруулагчид үүнийг төдийлөн тоосонгүй. UBER +8% өсөв. 🏰 Walt Disney (DIS) II улиралд $25.17 тэрбумын орлого (+7% YoY) олж, EPS $1.57-д хүргэсэн нь хүлээлтийг давлаа. Стриминг, парк, спортын ашиг тус өсөлтөд голлон нөлөөлжээ. DIS +7.6% өсөв. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #AI #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 05 сарын 06 🏦 Өчигдөр Donald Trump Ирантай эцсийн хэлэлцээрт хүрэхэд ахиц гарч байгааг дурдаад, Project Freedom төслийг нэг өдрийн дараа түр зогсоолоо. Гэхдээ АНУ-ын цэргийн бүслэлт үргэлжилсэн хэвээр байгааг онцлов. S&P 500 +0.81%, Nasdaq +1.31%, DJI +0.73% өсөцгөөлөө. 🤖 Anthropic компани банк санхүү, даатгал, хөрөнгийн удирдлага болон финтек салбарын мэргэжилтнүүдэд зориулсан шинэ AI агентуудаа танилцууллаа. Эдгээр агентууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан танилцуулга бэлтгэх, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, комплайнсын хяналт гүйцэтгэх зэрэг санхүүгийн цогц ажлуудыг гүйцэтгэх зориулалттай гэнэ. Гэвч энэ удаа тус салбарын хувьцаануудад том өөрчлөлт гарсангүй. 📱 Apple (AAPL) хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх ажлыг эрчимжүүлж, Samsung болон Intel (INTC) компаниудтай хамтран ажиллах боломжийг судалж байна. AI-с үүдэлтэй чипийн эрэлт TSMC-ийн хүчин чадлыг шахаж байгаа тул ийм алхам хийхэд хүрчээ. Intel-ийн хувьцаа 4 сард л гэхэд +114% өсөөд байгаа бол өчигдөр INTC +12.95%, AAPL +2.66%, харин TSMC -1.79% өөрчлөгдөв. 📈 Advanced Micro Devices (AMD) EPS $1.37, нийт орлогоо $10.25 тэрбум, II улирлын орлогын төлөв $11.5 тэрбум хүртэл өссөн нь шинжээчдийн хүлээлтээс давжээ. Дата төвийн орлого өмнөх оны мөн үеэс 57% өсөж $5.8 тэрбумд хүрсэн нь AI тооцоолон бодох хүчин чадлын эрэлт хурдацтай нэмэгдэж байгааг харуулж байна. AMD арилжааны дараа +15.9% өсөөд байна. 📉 Strategy Inc (MSTR)-ын улирлын тайлангаар EPS $38.25 алдагдал нь төсөөлсөн $3.41 алдагдлаас эрс тааруу байв. Орлого нь хүлээлтэд ойр байсан ч ашиг таамгаас хол зөрсөн нь крипто зах зээлийн савлагаа компанид хэр хүчтэй тусаж байгааг харуулав. MSTR -2.92%. 💰 Coinbase (COIN) ажилтнуудынхаа 14% буюу 700 орчмыг цомхотгож байна. CEO Brian Armstrong крипто зах зээлийн нөхцөл байдал сул байгаа энэ үед зардлаа хэмнэж, удирдлагын бүтцийг цомхотгон, үлдсэн ажилтнуудаа AI-д төвлөрүүлнэ гэв. Тус компани стэйблкойн, токенжуулалт болон таамаглалын зах зээлд өсөлтийн боломж харсан хэвээр байгаа ч өсөж буй зардал, орлогын бууралт нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. COIN -2.58% буурав. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #AI #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 05 сарын 05 🚢 Иран улс Даваа гарагт сарын дараа анх удаа Арабын Нэгдсэн Эмират Улсын эсрэг пуужингаар довтолжээ. Дараахан тус бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хөлөг онгоцнууд руу Иран мөн пуужингаар халдсанд АНУ хариу арга хэмжээ авч, Ираны хэд хэдэн завийг живүүлснээ мэдэгдэв. Энэ явдал нь Donald Trump Ормузын хоолойгоор онгоцнуудыг аюулгүй гарахад туслах зорилтынхоо хүрээнд АНУ далбаатай хоёр хөлөг онгоцыг хоолойгоор дамжин гарахад нь тусалж байсантай холбоотой. Газрын тосны үнэ 5% орчим өсөж, S&P 500 -0.41%, Nasdaq -0.21%, DJI -1.13% тус тус буурлаа. 📦 Amazon (AMZN) компани зөвхөн өөрийн илгээмжээс гадна бусад бизнесийн байгууллагуудад тээвэрлэлтийн бүх үйл явцыг шийдэж өгөх "Amazon Supply Chain Services" үйлчилгээгээ зарлалаа. Үүний нөлөөгөөр АНУ тээврийн салбарын хувьцаанууд огцом унаж FedEx (FDX) -9.1%, UPX (UPX) -10.5% буурсан бол AMZN +1.4% өсөв. 📊 Palantir (PLTR) улирлын тайлангаар орлого нь 85% өсөн $1.63 тэрбумд хүрч, EPS нь $0.33 болж хүлээлтийг давлаа. АНУ засгийн газар болон энгийн хэрэглэгчид энэхүү өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн тус компани жилийн эцсийн төлөвөө $7.66 тэрбум орчим болгон ахиулсан нь тогтвортой өсөлтийн эрчийг илтгэжээ. PLTR +1.4% өсөв. 📉 Nvidia (NVDA) CEO Jensen Huang AI дэвшилтэт чипнүүдэд тавьсан АНУ-ын экспортын хязгаарлалтын улмаас Хятад дахь зах зээлийн эзлэх хувь нь үндсэндээ тэг болж буурсныг мэдэгдэв. Ингэснээр Nvidia $19.67 тэрбум орчим орлогын урсгалаа алдах төлөвтэй болж, Хятадын дотоодын өрсөлдөгчид өөрсдийн экосистемийг бүрдүүлэх орон зайтай болж байна. NVDA хувьцааны ханшид төдийлөн өөрчлөлт гарсангүй. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 05 сарын 04 🚢 Donald Trump "Project Freedom" хүмүүнлэгийн ажиллагааг Даваа гарагаас эхлүүлж байгаагаа зарлалаа. Үүгээр Ираны хяналтад байгаа Ормузын хоолойгоор ачааны хөлөг онгоцнуудыг аюулгүй гаргах юм. Харин Иран үүнийг "гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл" гэж анхааруулж байна. 2 сарын 28-нд дайн эхэлснээс хойш тус хоолой хаагдаж, хүнс болон нэн шаардлагатай хангамж нь дуусаж буй 20,000 орчим зорчигчид, олон зуун хөлөг онгоц байгаа билээ. ⛽ OPEC+ бүлэг нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Геополитикийн айдас намжиж, хүүгийн хүлээлт өөрчлөгдсөний улмаас алтны үнэ эрчээ алдаж $4,560 хүртэл буурлаа. Харин Bitcoin (BTC) 1 сараас хойш анх удаа $80,000-ын босгыг даваад, буцаад $78,900 орчимд арилжаалагдаж байна. S&P 500 +0.29%, Nasdaq +0.94%, DJI -0.31% өөрчлөгдөв. 🚗 Donald Trump өмнөх хэлэлцээрийг биелүүлээгүй гэх шалтгаанаар EU-ийн автомашины импортын татварыг 25% хүртэл нэмнэ гэв. Ford (F), General Motors (GM), болон Stellantis (STLA) зэрэг үйлдвэрлэгчдийн хувьцаа -1.5-2% хүртэл унав. 🎮 GameStop (GME) компани eBay (EBAY)-г $56 тэрбумаар худалдаж авах зоригтой санал тавилаа. Үүгээр GameStop өөрсдийн сүлжээ дэлгүүрүүд болон үнэнч хэрэглэгчдийг eBay-ийн дэлхийн зах зээлтэй нэгтгэх замаар тэлэх зорилготой юм. GME-ийн хувьцаа +6.33% өссөн ч арилжааны бус цагаар өсөлтөө алдсан бол EBAY арилжааны дараа +10.1% өсжээ. 💰 Berkshire Hathaway (BRK.B) компани Warren Buffett-ийн дараах Greg Abel-ийн эрин үеийг хүлээлтээс бага зэрэг доогуур үзүүлэлттэй эхлүүллээ. Гэхдээ тэд $397 тэрбум буюу түүхэндээ хамгийн их хэмжээний бэлэн мөнгөний нөөц бүрдүүлжээ. Энэ нь томоохон хэлэлцээр хийх боломж хязгаарлагдмал байгааг илтгэж, BRK.B -0.22% буурлаа. 📱 Apple (AAPL) II улирлын тайлангаараа $111.2 тэрбумын орлого, $2.01-ийн EPS зэрэг нь хүлээлтээс давж хувьцаа нь +3.3% өслөө. iPhone болон Mac-ийн эрэлт өндөр байгаагаас гадна $100 тэрбумын хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр зарласан юм. Харин Roblox (RBLX) улирлын тайлан нь боломжийн байсан ч 2026 оны борлуулалтын төлөвөө бууруулснаар хувьцаа нь -18.3% унав. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 05 сарын 01 📈 Өчигдөр хөрөнгийн зах зээл түүхэн сарыг өндөрлөлөө. АНУ-Ираны дайнаас үүдэлтэй алдагдлаа нөхөөд зогсохгүй индексүүд дахин дээд амжилтаа шинэчлэхээр тэмүүлсээр байна. S&P 500 +1.02%, Nasdaq +0.89%, DJI +1.62% өсцгөөв. 🏦 АНУ-ын засгийн газрын өрийн хэмжээ дэлхийн II дайнаас хойш анх удаа $31.27 их наядад буюу улсынхаа ДНБ $31.22 их наядаас давлаа. Ингэснээр өрийн ДНБ-д эзлэх харьцаа 100%-иас давж байгааг Congressional Budget Office онцоллоо. Энэхүү тоо нь төсвийн чиг хандлага улам дордож байгааг илтгэж байна. 💾 SanDisk (SNDK) хувьцаа энэ жил хэдийнээ +350% өсөөд байгаа ба тэд хүлээлтийг хол орхисон улирлын тайлан танилцууллаа. Дата төвүүд болон edge computing-д суурилсан AI-ийн санах ойн төхөөрөмжийн эрэлт өссөнөөр орлого нь $5.95 тэрбум (өмнөх жилээс +251%) хүрч, EPS нь $23.41 гарчээ. Гэсэн ч хувьцааны үнэ шинжээчдийн зорилтот түвшнээс хэтэрсэн тул хөрөнгө оруулагчид цаашдын тогтвортой байдалд эргэлзсэнээр SNDK арилжааны дараа -6.3% унаад байна. 💊 Eli Lilly (LLY) компани өөрийн GLP-1 эмийн борлуулалтаараа энэ улиралд томоохон өсөлт үзүүлэв. Тодруулбал, Zepbound-ийн борлуулалт $4.16 тэрбум (өмнөх жилээс +80%), Mounjaro-ийн борлуулалт $8.66 тэрбум (өмнөх жилээс +125%) хүрчээ. Түүнчлэн FDA-аас Foundayo нэртэй амаар ууж хэрэглэдэг GLP-1 эмэнд зөвшөөрөл олгосон нь өрсөлдөх давуу талыг нь улам нэмэгдүүлсэн юм. LLY +9.8% өслөө. 📱 Apple (AAPL) iPhone-ийн борлуулалт, үйлчилгээний өсөлтөөр улирлын тайлан хүлээлтээс давлаа. Нийт орлого нь $111.2 тэрбум, EPS нь $2.01 гарчээ. Хөрөнгө оруулагчид компанийн сайн гүйцэтгэлийг үнэлж байгаа ч AI-ийн дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалсан санах ойн өртөг нэмэгдэж буйг анхааралтай ажиглаж байна. AAPL арилжааны дараа +2.7% өсөөд байна. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Macroeconomics #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 04 сарын 30 📈 Trump Ормузын хоолойг эргэн нээх тухай Ираны саяхан гаргасан саналыг хүлээж аваагүй гэх мэдээгээр газрын тос сүүлийн 4 жил дэх дээд дүндээ хүрлээ. АНУ Ираны цөмийн асуудлыг хойш нь тавилгүй хэлэлцэх сонирхолтой хэвээр байна. S&P 500 -0.04%, Nasdaq +0.58%, DJI -0.57%-д хаагдав. 🏦 АНУ Төв банк бодлогын хүүг төсөөлж байснаар 3.50-3.75%-д барихаа зарлав. Ажлын байрны өсөлт дунджаас бага, ажилгүйдлийн түвшин бараг өөрчлөгдөөгүй, газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляц өндөр хэвээр байгааг онцолжээ. Өмнө нь энэ онд багтаж хүү 2 удаа буурна гэсэн хүлээлт байсан бол одоо дараагийн бууралт 2027 оны 10 сараас наашгүй боллоо. Түүнчлэн Jerome Powell Төв банкны даргын албанаас буусан ч Удирдах зөвлөлийн гишүүнээр "тодорхойгүй хугацаанд" үргэлжлүүлэн ажиллах бодолтой байгаагаа мэдэгдэв. 💰 Anthropic компанийн үнэлгээг $900 тэрбумд хүргэж магадгүй $50 тэрбумын шинэ санхүүжилт судалж байна. Биелбэл OpenAI-ийг үнэлгээгээрээ гүйцэт түрүүлж, 3-хан сарын өмнөх $380 тэрбумын үнэлгээгээ 2.4 дахин нэмэгдүүлсэн хэрэг болох юм. 📈 Ихэнх Mega 7-гийн улирлын тайлан гарав. Alphabet (GOOGL)-ийн Google Cloud өндөр үр дүн үзүүлж, орлогын өсөлт нь хүлээлтээс давжээ. Харин Microsoft (MSFT), Amazon (AMZN) нар Azure болон AWS-ийн борлуулалтаараа таамаглалыг давсан ч AI хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өндөр хэвээр байгаа нь муухан мэдээ болж байна. Meta (META) мөн таамаглалыг давсан ч AI зардлын төсвөө нэмэгдүүлсэн нь эргэлзээ төрүүлэв. Зах зээл Google-ийн AI-аас ашиг олох тодорхой замыг үнэлж, бусад компаниудын өсөн нэмэгдэж буй зардал, удааширч буй өгөөжид санаа зовниж байна. Арилжааны бус цагаар GOOGL +6%, AMZN +1.6%, MSFT -1.9%, META -8.1%-тай арилжаалагдаж байна. 📱 Qualcomm (QCOM) энэ улиралд $10.59 тэрбумын орлого олж, EPS нь $2.65-д хүрсэн нь хүлээлтийг давлаа. Хэдийгээр ирэх улирлын төлөв нь сул гарсан ч дата төвүүдэд зориулсан AI чип зэрэг шинэ орлогын сувгууд нээгдэж байгаа тул QCOM арилжааны дараа +11.5% өсөөд байна. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Macroeconomics #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 04 сарын 29 🚢 Ираныг хэлэлцээр хийхэд хүргэх зорилготой АНУ-ын бүслэх үйл ажиллагаа үргэлжлэхээр боллоо. Улмаар газрын тосны үнэ эргэн өсөж Brent $105 орчимд, WTI $100 орчимд байна. S&P 500 -0.49%, Nasdaq -1.01%, DJI -0.05%-д хаагдав. 🇦🇪 Арабын Нэгдсэн Эмират улс (UAE) 60 жилийн дараа буюу 5 сарын 1-нээс OPEC-ийг орхихоор болжээ. Тус улсын Эрчим хүчний сайд Suhail Al Mazrouei-н хэлснээр Ираны дайны улмаас үүссэн тогтворгүй байдал нь энэхүү шийдвэрийг гаргах таатай боломж болжээ. UAE нь OPEC-ийн гурав дах том олборлогч байсан юм. 🤖 OpenAI компани өөрсдийн тавьсан шинэ хэрэглэгч болон борлуулалтын зорилтуудаа биелүүлж чадаагүй тухай мэдээлэл гарснаар тус компани AI дэд бүтэцдээ зарцуулж буй асар их зардлаа нөхөж чадах эсэх дээр эргэлзээ төрүүллээ. Улмаар AI нийлүүлэлтийн сүлжээний компаниуд, тэр дундаа Oracle (ORCL) болон CoreWeave (CRWV) -4%-5%, Nvidia (NVDA) болон AMD (AMD) -1.6%-3.4% тус тус буурчээ. 💳 Visa (V) I улирлын үр дүн хүлээлтээс давжээ. Сүүлийн 5 жилийн нийлмэл өсөлт нь 15% байгаа бөгөөд 200 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй тус компани дижитал төлбөр тооцооны шилжилтээс ашиг хүртсээр байна. Мөн Starbucks (SBUX) компани I улиралд шинжээчдийн таамгийг давжээ. Сүүлийн 4 улирлын зөвхөн нэгт нь таамгаа биелүүлж байсан тус компанийн хувьд энэхүү амжилт нь хөрөнгө оруулагчдын магнайг тэнийлгэсэн мэдээ боллоо. 📱 Robinhood (HOOD) энэ улиралд хүлээлтэд хүрсэнгүй. EPS нь таамаглаж байсан $0.40-с доогуур $0.38, орлого нь $1.07 тэрбум буюу таамгаас 6.1% бага гарчээ. Крипто арилжааны шимтгэл 47% унасан нь сөргөөр нөлөөлсөн тул удирдлагууд банк санхүү, хөрөнгийн менежмент, зээлийн карт болон таамаглалын зах зээл рүү өргөжихөөр ажиллаж байна. 🔔 Өнөөдөр АНУ-ын төв банкны дарга Jerome Powell сүүлийн удаа бодлогын хүүгийн шийдвэрийг олон нийтэд танилцуулах ба түүний халааг 5 сарын 15-наас дараагийн дарга болохоор нэр дэвшээд байгаа Kevin Warsh үргэлжлүүлэх юм. Харин зах зээл хаасны дараа технологийн аваргууд болох Microsoft (MSFT), Amazon (AMZN), Alphabet (GOOGL) болон Meta (META) улирлын тайлангаа танилцуулах хуваарьтай байна. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 04 сарын 28 💰 АНУ Ормузын хоолойн бүсэллээ зогсоовол Иран тус хоолойг эргэн нээх тухай түр хэлэлцээрийн саналыг АНУ хэлэлцэж байна. Гэвч Цагаан ордон Ираны засгийн газрыг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ. Нөгөө талд Иран улс Орос улстай харилцаагаа гүнзгийрүүлж, АНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэдгээ илэрхийлэв. Зах зээл 4 сарын 29-нд болох АНУ-ын Төв банкны хурлаар бодлогын хүү хэвээр үлдэх нь өндөр магадлалтай (99%) гэж үзэж байна. S&P 500 +0.12%, Nasdaq +0.01%, DJI -0.13%-д хаагдав. 📉 Бямба гарагт Вашингтон хотод болсон ёслолын үеэр халдлага үйлдсэн Cole Tomas Allen-ийг Donald Trump-ийн амь насанд халдахыг завдсан, мөн галт зэвсгийн олон зөрчил гаргасан хэргээр яллаж байна. Өдгөө 31 настай тэрээр Donald Trump-ийг "урвагч" хэмээсэн ба гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял авч магадгүй юм. 💻 Microsoft (MSFT) болон OpenAI нар "онцгой" харилцаагаа цуцлахаар тохиролцлоо. Ингэснээр Microsoft-ийн Azure платформ давуу эрхээ хадгалах хэдий ч OpenAI одоо өөрийн AI загваруудаа Amazon (AMZN), Alphabet (GOOGL) зэрэг бусад үүлэн платформуудаар дамжуулан борлуулах боломжтой болж байна. Арилжааны дараа MSFT -0.3%, AMZN -0.14% унаад байна. Түүнчлэн OpenAI жилийн борлуулалт, хэрэглэгчийн тоон зорилттоо хүрч чадаагүй гэх мэдээгээр OpenAI-тай холбоотой хувьцаанууд болох Oracle (ORCL), CoreWeave (CRWV), AMD (AMD) 7-8% унаад байна. 🛡️ Alphabet (GOOGL) нь Пентагоны нууц сүлжээнд AI загваруудаа нэвтрүүлэх гэрээ байгуулж, адилхан гэрээтэй OpenAI болон xAI-тай мөр зэрэгцэж байна. Гэвч Google-ийн олон зуун ажилчид цэргийн ажиллагаанд өөрсдийн AI-г ашиглуулахыг зогсоохыг уриалсан нээлттэй захидал CEO Sundar Pichai-д хандан илгээжээ. Тэд нууцлаг цэргийн салбарт AI нэвтрүүлэх нь хяналтыг сулруулж, хяналт тандалт эсвэл бие даасан ажиллагаатай зэвсгийн системд буруугаар ашиглах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. GOOGL +1.72% өсөв. 📱 Qualcomm (QCOM) нь OpenAI-тай хамтран AI-д суурилсан ухаалаг утасны чип бүтээхээр ажиллаж эхэллээ. Энэ нь OpenAI-ийн зүгээс техник хангамжийн зах зээлд илүү гүнзгий нэвтрэх алхам болж байна. Гэвч QCOM арилжааны дараа -1.7% унаад байна. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #AI #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 1 month ago
📅 04 сарын 27 💰 Ираны хэвлэл мэдээлснээр “АНУ бүслэлтээ цуцалж, Ормузын хоолойтой холбоотой шинэ эрх зүйн хүрээг зөвшөөрч, цаашдын цэргийн ажиллагаа явуулахгүй” гэх баталгаа гаргавал дайн дуусах боломжтой гэсэн байр суурьтай байна. Мөн цөмийн хөтөлбөрийн асуудлыг хожим шийдвэрлэх боломжтой гэв. Ормузын хоолойн тээвэрлэлт хязгаарлагдмал хэвээр байгаа тул Brent газрын тос $100 орчимд арилжаалагдсаар байгаа ч технологийн компаниуд, тэр дундаа Intel (INTC)-ийн пуужиндалт зах зээлийг өөд нь татжээ. S&P 500 +0.8%, Nasdaq +1.95%, DJI -0.16%-д хаагдав. 🏦 АНУ-ын Хууль зүйн яам Jerome Powell-д холбогдох эрүүгийн мөрдөн байцаалтыг зогсоосноор АНУ Төв банкны удирдлагатай холбоотой ойрын хугацааны тодорхой бус байдал буурч, Kevin Warsh-ийн томилгоог батлах зам нээгдлээ. 📉 Meta (META) компани Хятадын AI стартап Manus-ийг $2 тэрбумаар худалдан авах хэлэлцээрт Хятадын засгийн газар хориг тавьлаа. Тус шийдвэр нь дотоодын AI-д чадвартай хүний нөөц, оюуны өмч дөх хяналтаа Хятад чангатгаж буйг илтгэж байна. Гэвч META +2.41% өсөв. 📈 Alphabet (GOOGL) компани Anthropic-д $40 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. $185 тэрбумын хөрөнгө оруулалтын (capex) төлөвлөгөөтэй зэрэгцээд санхүүгийн байдалд дарамт учруулах вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагч нарын дунд байгаа ч үүгээр Google Cloud-ын эрэлт баталгаажиж, AI-ийн хамгийн хурдацтай өсөж буй тоглогчтой хамтрах стратегийн ач холбогдолтой юм. GOOGL +1.63% өсөв. ⚖️ Elon Musk болон OpenAI-ийн хоорондох шүүх хурал даваа гарагт эхлэх гэж байна. Musk тус компанийг ашгийн бус загвараас ашгийн төлөөх загварт шилжсэн нь өөрийг нь төөрөгдүүлсэн хэрэг болсон хэмээн буруутгаж буй. Одоо энэ асуудал OpenAI-ын $852 тэрбумын үнэлгээ болон ирээдүйн IPO-ийн төлөвлөгөөнд гол асуудал болоод байна. Тэдний гол хөрөнгө оруулагч Microsoft (MSFT) ч мөн тус хэрэгт татагджээ. Хэрэв шүүх дахин бүтцийн өөрчлөлт хийхийг шаардвал OpenAI-ийн санхүүжилтийн урсгал тасарч, зах зээлийн өрсөлдөөн эрс өөрчлөгдөж болзошгүй юм. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #AI #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 2 months ago
📅 04 сарын 24 🔄 Пүрэв гарагт Израйл Ливан улсууд 10 хоногийн гал зогсоох тохиролцоогоо дахин 3 долоо хоног сунгажээ. Гэвч Ираны агаарын цэрэг дайтаж байна гэх мэдээллээр зах зээл арилжааны дундуур огцом унав. Удалгүй тус мэдээ худал болох нь тогтоогдож, индексүүд эргэн сэргэж S&P 500 -0.41%, Nasdaq -0.57%, DJI -0.36%-д хаагдав. 💻 Microsoft (MSFT) компани ажилчдынхаа 7% буюу 8,750 хүнд сайн дураараа тэтгэвэрт гарах боломж олгожээ. Мөн Meta (META) 5 сарын 20-ноос ажилчдынхаа 10% буюу 8,000 хүн цомхотгож, 6,000 сул ажлын байраа царцаахаа мэдэгдлээ. Хоёр компани үүгээр AI-д зарцуулж буй асар их зардлаа нөхөх зорилготой байна. MSFT -3.97%, META -2.31% буурлаа. 👟 Lululemon (LULU) компани Nike (NKE)-ийн гүйцэтгэх захирал асан Heidi O’Neill-ийг шинэ CEO-гоор томилсны дараа LULU хувьцаа -13.33% унажээ. Хөрөнгө оруулагчид Nike-ийн өсөлт удааширч байхад ажиллаж байсан O’Neill-ийг Lululemon-д шаардлагатай байгаа эргэлтийг хийж чадах эсэхэд эргэлзэж байна. ⚡ Intel (INTC) I улиралд $13.6 тэрбумын орлого, $0.29 EPS, мөн II улиралд $14.8 тэрбумын орлого олохоор таамаглаж байгаа нь хүлээлтийг хол давжээ. Гол нь дата төв, AI-ийн орлого $5.1 тэрбумд хүрсэн нь CPU-д суурилсан AI агентуудын эрэлт өсөж байгааг харууллаа. Alphabet (GOOGL) болон Tesla (TSLA)-тай хийсэн стратегийн түншлэл нь Intel-ийн байр суурийг улам бэхжүүлэхэд мөн тусалж байна. INTC арилжааны бус цагаар +22% өсөөд байна. Дагаад AMD +7.3%, ARM +7.2% байна. 🎬 Warner Bros. Discovery (WBD) хувьцаа эзэмшигчид Paramount Skydance (PSKY)-тай хийх $110 тэрбумын нэгдэлтийг албан ёсоор зөвшөөрлөө. Нэгдсэн компани нь 200 сая гаруй хэрэглэгчтэй болох ба Netflix (NFLX)-ийн шууд өрсөлдөгч болох юм. Гэвч хөрөнгө оруулагчид нэгдэх явц дах эрсдэл болон гэрээний мөнгөн дүнгээс болгоомжилж байгаа тул WBD -1.57%, PSKY -4.49% тус тус унав. 🇨🇳 Хятадын AI салбарын анхдагч DeepSeek-ийн санхүүжилтийн шатанд Tencent болон Alibaba (BABA) анх удаа нэгдэхээр хэлэлцээр хийж байна. OpenClaw-ийн үүсгэсэн AI агентийн шуурганы дараа DeepSeek тус чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм. BABA -3.46% буурчээ. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 2 months ago
📅 04 сарын 23 🚢 Лхагва гарагт Иран улс Ормузын хоолойнд байсан 3 хөлөг онгоц руу халдав. Пүрэв гарагт Donald Trump АНУ-ын усан цэргийн хүчинд тус хоолойд тэсрэх бөмбөг байршуулж буй ямар ч хөлгийг "устгах" тушаал өгч, тэсрэх бөмбөг цэвэрлэх ажиллагааг эрчимжүүлэхийг даалгалаа. Brent $100 орчим, WTI $93 орчимд арилжаалагдаж S&P 500 +1.05%, Nasdaq +1.73%, DJI +0.69% өсөлттэй хаагдсан байна. 💰 Netflix (NFLX) компани $25 тэрбумд хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шийдвэр гаргалаа. Хэдийгээр II улирлын төлөв тааруу байсан ч хөрөнгө оруулагчид энэ шийдвэрийг дэмжиж, хувьцааны ханш арилжаа эхлэхээс өмнө +1.5% өсөөд байна. Стратегийн хувьд Netflix цаашид зар сурталчилгаа, шууд дамжуулалт болон тоглоомыг өсөлтийн гол хөшүүрэг болгохоор зорьж байна. 🔌 Taiwan Semiconductor Manufacturing (TSM) компани дараагийн үеийн high-NA EUV литографийн төхөөрөмжийг нэвтрүүлэх хугацаагаа наад зах нь 2029 он хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Нэг төхөөрөмж нь $410 сая гаруй үнэтэй байгаа нь шийдвэрт нь нөлөөлсөн гэв. Энэ нь энэхүү технологийг зах зээлд нэвтрүүлэх замаар орлогоо өсгөх төлөвлөгөөтэй байсан ASML-ийн хувьд сөрөг мэдээ боллоо. TSM +5.26%, ASML -1.05% тус тус өөрчлөгдөв. 🏎️ Tesla (TSLA)-ийн CEO Elon Musk нь Tesla-г зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэгч бус, Terafab гэх мэт төслүүдээр дамжуулан AI дэд бүтцийн компани болгон өөрчлөх алсын хараатай байна. Компани 2026 оны хөрөнгө оруулалтын төсвөө өмнөх оныхоос 3 дахин нэмэгдүүлж $25 тэрбум болгосон ба үүнийг робот техник, автомат тээвэр болон чип үйлдвэрлэлээ түргэсгэхэд зориулах юм. Хэдийгээр I улирлын EPS нь $0.41 гарч хүлээлтийг давсан ч, орлого нь бага зэрэг дутаж, capex зардал ихэссэнээр TSLA арилжааны өмнөх зах зээл дээр -3.2% буурлаа. 📉 IBM (IBM) I улиралд $15.92 тэрбумын орлого олж, EPS нь $1.91 болж хүлээлтээс давсан ч жилийн борлуулалтын төлөвөө өөрчлөөгүй хэвээр үлдээсэн нь ойрын хугацаанд өсөлт хязгаарлагдмал байх дохиог өгөв. Нийт орлого 9%-иар өсөж, ашгийн маржин сайжирсан ч зах зээл AI-д суурилсан эрчимтэй өсөлтийг хүлээж байжээ. IBM арилжаа эхлэхээс өмнө -7.28% уналаа. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 2 months ago
📅 04 сарын 22 📉 АНУ-ын Ираны боомтын бүслэлт үргэлжилсээр байгаа тул Иран улс Пакистанд болох хэлэлцээрт оролцохгүй гэдгээ мэдэгдэж, АНУ-ын хэлэлцээрийн төлөөлөл Пакистан руу хийх айлчлалаа цуцлав. Ийнхүү энхийн хэлэлцээр тодорхой хугацаагүй хойшилсонтой холбоотой S&P 500 -0.63%, Nasdaq -0.42%, DJI -0.59% буурчээ. 📈 Хариуд нь Donald Trump цэргийн бүслэлтээ зогсоохгүй ч Ирантай байгуулсан гал зогсоох 10 хоногийн хугацааг дахин сунгахаа зарласнаар S&P 500, Nasdaq 100 фьючерс +0.6%-0.8% сэргэв. Мөн криптод институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол эргэн ирснээр Bitcoin (BTC) эрчтэй өсөж, $78,000 даваад байна. 🚀 SpaceX компани өөрсдийн xAI амбицыг өргөжүүлэхийн тулд код бичихэд чиглэсэн Cursor стартапыг $60 тэрбумаар худалдаж авах эсвэл $10 тэрбумын түншлэл байгуулах сонголттой боллоо. Хамтын ажиллагаа нь Cursor-ийн хөгжүүлэгчдийн экосистемийг SpaceX-ийн Colossus суперкомпьютертэй холбож, OpenAI болон Anthropic-той өрсөлдөх боломжийг олгох юм. 🏥 UnitedHealth (UNH) I улиралд $111.7 тэрбумын орлого, $7.23-ын EPS тайлагнаж, жилийн ашгийн төлөвөө $18.25-аас дээшлүүлжээ. Үйл ажиллагааны шинэчлэл үр дүнгээ өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нь хураамжийн 83.9% болж буурсан нь хувьцааны ханшийг +7% өсгөв. 🏦 Interactive Brokers (IBKR) I улиралд $1.67 тэрбумын орлого, $0.60-ын EPS тайлагнасан нь хүлээлттэй нийцэв. Хэдийгээр орлого нь 20% өсөлттэй байгаа ч хөрөнгө оруулагчид ирээдүйд илүү батны өсөлтийг авчрах үр дүн хүлээж байжээ. IBKR арилжааны дараа -4.5% унасан ч эргэн сэргээд байна. 📱 Deutsche Telekom компани T-Mobile (TMUS)-ийн 53%-ийг нь эзэмшдэг бөгөөд цаашлаад бүрэн нэгдэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь түүхэн дэх хамгийн том M&A хэлцэл болохоор байгаа ба үр дүнд нь $235 тэрбумын үнэлгээтэй China Mobile-ийг ардаа орхисон дэлхийн хамгийн том үүрэн холбооны оператор болох юм. TMUS -1.5% унажээ. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 2 months ago
📅 04 сарын 21 📈 Өчигдөр Donald Trump Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг Лхагва гарагаас цааш бараг сунгахгүй ба Ирантай шинэ тохиролцоонд хүрэх хүртэл Ормузын хоолойг нээхгүй гэдгээ онцоллоо. Нөхцөл байдал эргээд хурцадсантай холбоотой S&P 500 -0.24%, Nasdaq -0.31%, DJI -0.01% унав. Гэхдээ одоогоор Пакистанд энхийн хэлэлцээр үргэлжлэх хэвээр байгаа тухай мэдээлэл байна. 🍎 Apple (AAPL)-ийн Tim Cook 9 сарын 1-нд CEO суудлаа 15 жилийн эцэст хүлээлгэн өгч, ТУЗ-ийн даргаар ажиллахаар боллоо. Түүний удирдлагаар зах зээлийн үнэлгээ 1,000% гаруй өсөж $4 их наядад хүрсэн бол жилийн орлого нь $108 тэрбумаас $416 тэрбум болтлоо нэмэгджээ. Шинэ CEO-оор iPhone, iPad, AirPods зэрэг хэрэглээний төхөөрөмж хариуцсан захирал John Ternus томилогдоно гэнэ. Түүний гол сорилт нь Apple-ийг AI-д өрсөлдөхүйц болгох явдал юм. AAPL -0.2% байна. ⛓️ USA Rare Earth (USAR) Бразилын Serra Verde уурхай болон боловсруулах үйлдвэрийг $2.8 тэрбумаар худалдаж авахаа зарласнаар хувьцаа нь +13.18% өслөө. Ингэснээр тэд тус уурхайгаар соронзон үйлдвэрлэл зэрэг ховор металлын нийлүүлэлтийн сүлжээгээ тэлж байна. 🚀 Marvell Technology (MRVL) компани Alphabet (GOOGL)-тэй AI чип дээр хамтран ажиллах магадлалтай болов. Тэд Google-ийн TPU-д зориулсан санах ой болон "inference" чипнүүд дээр төвлөрч байгаа нь хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьд үүлэн тооцооллын AI экосистемд гүнзгий нэгдэх том боломж юм. MRVL +5.83% өсжээ. 🏗️ Amazon (AMZN)-ы Jeff Bezos-ийн дэмжлэгтэй Project Prometheus төсөл $38 тэрбумын үнэлгээтэйгээр $10 тэрбумыг босгож байна. JPMorgan Chase (JPM) болон BlackRock (BLK) зэрэг акулууд оролцож байгаа нь AI-ийн хөрөнгө оруулалт зөвхөн программ хангамж төдийгүй инженерчлэл, авто болон сансар судлалын салбарт хүчтэй нэвтэрч байгаагийн илрэл юм. 🤖 Amazon (AMZN) компани Anthropic-д нэмж $25 тэрбум хүртэлх хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэнээр нийт хөрөнгө оруулалт нь $33 тэрбум давж байна. Хариуд нь Anthropic ирэх 10 жилд Amazon-ы үүлэн үйлчилгээ болон Trainium чипнүүдэд $100 тэрбум зарцуулах юм. AMZN хувьцаа арилжааны дараа +2.73% өсөв. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 2 months ago
📅 04 сарын 16 💹 АНУ-Ираны геополитикийн эрсдэл намжих төлөвтэй сургаар зах зээл үргэлжлүүлэн дээшилж, S&P 500 индекс анх удаа $7,000, Nasdaq 100 индекс анх удаа $26,350 босгыг давцгааж түүхэн дээд дүнгүүддээ хүрлээ. Харин DJIA -0.15% ухрав. ⚛️ Nvidia (NVDA) нээлттэй эх бүхий квантум тооцооллын “Ising” AI загвараа гаргалаа. Үүгээр квантум тооцооллын алдаа засах процессыг x2.5 дахин хурдасгаж, х3 дахин илүү нарийвчлалтай болгох ба улмаар өргөн хэрэглээнд гаргах хугацааг наашлуулах юм. Мэдээний дараа салбарын IonQ (IONQ) +21%, Quantum Computing (QUBT) +16%, Rigetti (RGTI) +13.28%, D-Wave (QBTS) +22.63% тус тус өслөө. 2030 он гэхэд квантум тооцооллын зах зээл $11 тэрбум давах төлөвтэй байна. 🔓 АНУ-ын SEC өдрийн арилжаа буюу day trading хийхэд тавигддаг $25,000-ын доод үлдэгдлийн журмаа цуцалсны дараа Robinhood (HOOD) +10.41% өслөө. Идэвхтэй арилжаа хийх босгыг ийнхүү намсгасан нь хэрэглэгчдийн оролцоо, арилжааны эргэлт болон гүйлгээний орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх юм. 🏭 Taiwan Semiconductor Manufacturing (TSM) AI-ийн асар их эрэлтийн ачаар I улирлын цэвэр ашиг 58% өсөж $18.2 тэрбумд, EPS $0.77 хүрсэн байна. Тэд мөн дараагийн улирлын орлогын төлөвөө $39-40.2 тэрбум болгон дээшлүүлсэн нь тооцооллын хүчин чадал асар ихээр шаарддаг AI агентуудын эрэлт өссөнтэй холбоотой. TMS 2026 онд $56 тэрбумын хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөхөөр төлөвлөж байгаагаас гадна АНУ дахь үйлдвэрлэлээ $165 тэрбумаар өргөжүүлэх юм. 🏦 Morgan Stanley (MS) компанийн I улирлын орлого $20.6 тэрбум, цэвэр ашиг нь $5.57 тэрбумд хүрч, түүхэн дээд амжилт тогтоосноор хувьцааны ханш нь +5% өсөв. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Stocks #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
about 2 months ago
📅 04 сарын 15 📈 Trump ‘The New York Post’-д АНУ болон Иран улсууд ойрын 2 хоногт биечлэн хэлэлцээр хийж магадгүйг дурдлаа. Мөн 3 сарын Үйлдвэрлэгчдийн үнийн индекс (PPI) хүлээлтээс доогуур гарав. S&P 500 +2.21%, Nasdaq +1.81%, DJIA +0.66% тус тус өслөө. 🤝 Meta Platforms (META) компани Broadcom (AVGO)-той байгуулсан түншлэлээ 2029 он хүртэл сунгаж, өөрсдийн чип болон тооцоолон бодох хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо. Өөрсдийн процессортой болсноор Meta компани Nvidia (NVDA)-аас хамаарлаа бууруулж, AI-д зарцуулах зардлаа танах юм. META +4.41% өслөө. 🏦 Citigroup (C) эхний улирлын EPS $3.06 гарч, нийт орлого нь сүүлийн арван жилийн дээд түвшинд буюу $24.6 тэрбумд хүрснээр хүлээлт давжээ. Геополитикийн хурцадмал байдал арилжааны орлогыг нэмэгдүүлсэн бол компаниудын M&A ихэссэн нь орлогыг давхар дээшлүүлэв. Citigroup хувьцаа +2.61% өсөж 2008 оноос хойш хамгийн дээд дүндээ хүрлээ. 💰 JPMorgan Chase (JPM) эхний улиралд $50.5 тэрбумын орлоготой ажиллаж, EPS нь $5.94-д хүрч хүлээлтээс давлаа. Бондын арилжаа 21%, хөрөнгө оруулалтын банкны орлого 28% тус тус өсжээ. Гэсэн ч тус банк 2026 оны хүүгийн цэвэр орлогын төлөвөө $103 тэрбум болгон бууруулсан нь JPM -0.82% буурахад нөлөөлөв. 📊 BlackRock (BLK) I улиралд EPS $12.53 гарч, орлого нь 27%-иар өсөж $6.7 тэрбумд хүрэн хүлээлтээс давжээ. AUM $13.9 их наядад хүрч, ETF болон бондоор тэргүүлж, ногдол ашгаа 10% нэмэгдүүлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг авчрав. Гэвч бэлэн мөнгөний гарах урсгал болон хаалттай зээлийн зах зээлийн хөрвөх чадварын асуудалд зах зээл анхаарлаа хандуулж байна. BLK хувьцаа +3% өсөв. 💻 ASML (ASML) эхний улиралд хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарч, 2026 оны орлогын төлөвөө $42–$47 тэрбум болгон өсгөв. Nvidia (NVDA) зэрэг компаниудын дэвшилтэт чип үйлдвэрлэлд нэн шаардлагатай EUV литографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэгч цорын ганц компани болохын хувьд дата төвүүдийн өргөтгөлөөс шалтгаалан захиалга нь эрс нэмэгдэж байна. ASML +1.21% өсжээ. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
2 months ago
📅 04 сарын 10 📊 3 сарын Хэрэглээний үнийн индекс буюу CPI өнөөдөр гарах бол амралтын өдрүүдэд АНУ-Иран дайны эгзэгтэй хэлэлцээрээ хийх төлөвтэй байна. Мөн Израйлын Ерөнхий сайд Benjamin Netanyahu ирэх долоо хоногт Washington хотноо Ливан улстай шууд хэлэлцээр хийхээр байгаа ч тэр хүртэл Hezbollah-ийн эсрэг цохилтоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. S&P 500 +0.62%, Nasdaq +0.72%, DJIA +0.58% өсөв. 🕊️ Украйн-Орос улс дайн дуусгахаар хэлэлцээр хийж магадгүй болов. Volodymyr Zelenskyy-ийн ахлах зөвлөхийн мэдээлснээр хоёр тал дайныг зогсоох шаардлагатайг улам бүр ухамсарлаж байгаа гэв. Гэсэн ч газар нутаг, аюулгүй байдлын баталгаа зэрэг гол асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгаа юм. 💾 SanDisk (SNDK) +7.3% өслөө. AI-аас үүдэлтэй NAND flash болон дата төвийн SSD-ийн эрэлт их байгаа нь нийлүүлэлтийн хомсдол үүсгэж байна. Ашигтай тайлан, шинжээчдийн эерэг үнэлгээ болон санах ойн хомсдол 2028 он хүртэл үргэлжлэх төлөв нь тус компанийн үнэ тогтоох чадвар болон орлогын эрчийг нэмэгдүүлж байна. SNDK +9.05% өсөв. 🏗️ Amazon (AMZN) CEO Andy Jassy жил бүрийн хувьцаа эзэмшигчдэдээ илгээдэг захидалдаа 2026 онд хийх $200 тэрбумын хөрөнгө оруулалтын (CAPEX) төлөвлөгөөгөө сайшааж, $25 тэрбумыг нь Mississippi дэх дата төвүүдэд зарцуулахаа дурдсанаар AMZN +5.6% өсөв. 📑 Meta Platforms (META) компани CoreWeave (CRWV)-тэй дэд бүтцийн түншлэлээ 2032 он хүртэл өргөжүүлж нийт $21 тэрбумд үнэлэгдэх гэрээтэй боллоо. META +2.61%, CRWV +3.49% тус тус өсөв. 🏗️ Taiwan Semiconductor Manufacturing (TSM) I улиралд $35.7 тэрбумын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 35%-иар өсөж, хүлээлтийг давлаа. Nvidia (NVDA) зэрэг үйлчлүүлэгчдийнх нь дэвшилтэт чипийн эрэлт хэрэгцээ асар их байгаа тул шинжээчид II улирлын орлогын таамгаа $38 тэрбум болгон ахиулжээ. TSM арилжааны бус цагаар +2.4% өсөөд байна. ⚠️ Palantir Technologies (PLTR)-ийн зах зээлийг Anthropic булааж байгаа тухай алдарт хөрөнгө оруулагч Michael Burry анхааруулснаар PLTR -7.26% уналаа. Түүний үзлээр Palantir-ийн их ажиллах хүч шаарддаг системээс илүү Anthropic-ийн ашиглахад амархан AI загварууд нь анхаарал татаж байгаа гэв. 👉 https://t.co/heIcoKDugp биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Denode
@denode_io
2 months ago
📅 04 сарын 08 🤝 Пакистаны Ерөнхий сайд Shehbaz Sharif-ын гаргасан хүсэлтийн дагуу Donald Trump Ираныг бөмбөгдөхөө 2 долоо хоног зогсоохоор боллоо. Хариуд нь Иран тал Ормузын хоолойг тус хугацаанд нээлттэй байлгахаа амлаад байна. Гэвч Израйлын Ерөнхий сайд Benjamin Netanyahu энэхүү хэлэлцээр Ливан улсад хамаарахгүй ба Hezbollah-ийн эсрэг цэргийн ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж мэдэгджээ. S&P 500 futures +3.5%, Nasdaq futures +4.54% өсөв. 📉 Дээрх мэдээний дараа газрын тосны үнэ -16% огцом унаж $90 орчим болж, 2020 оноос хойших хамгийн их нэг өдрийн уналтаа үзүүлэв. Мөн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын эрэлт саатсанаар ам.долларын индекс (DXY) -0.96% буурсан нь сүүлийн 4 долоо хоногийн хамгийн доод дүн болов. Валют суларснаар алтны үнэ +3.2% өсөж $4,850 түр давсан бол зэс +3.5% өсөж тонн нь $12,741 хүрчээ. Bitcoin (BTC) +4.9% өсөж $72,738-д хүрч $71,700 орчимд тогтворжоод байна. Ether (ETH) мөн +7.4% огцом өсөж $2,250 боллоо. 🚀 Alphabet (GOOGL) болон Broadcom (AVGO) нар урт хугацааны томоохон түншлэл зарлалаа. Broadcom компани Google-д зориулж тусгай Tensor Processing Units (TPUs) хөгжүүлж, нийлүүлэхээр болсон бөгөөд AVGO +6.21% өсөв. 📱 Apple (AAPL) хувьцаа -2.07% уналаа. Nikkei Asia-гийн мэдээлснээр хэрэглэгчдийн өндөр хүлээлттэй байгаа эвхэгддэг iPhone-ы инженерчлэлд томоохон саад бэрхшээл тулгарчээ. Улмаар тус төхөөрөмж 2027 он хүртэл хойшлогдож магадгүй байгаа нь 2026 оны орлогын төсөөллийг багасгав. 🎬 Paramount Skydance (PSKY) компани нь Саудын Араб болон Ойрх Дорнодын баялгийн сангуудаас ойролцоогоор $24 тэрбумын санхүүжилт авахаар болов. Тус хөрөнгө оруулалт нь Warner Bros. Discovery (WBD)-ийг $111 тэрбумаар худалдаж авахад чухал болох юм. Гэвч тус хэлэлцээр дээр зохицуулагч байгууллагуудын шийдвэр хараахан гараагүй байгаа. WBD -0.15% унаж, PSKY +10.66% өсөв. 👉 https://t.co/heIcoKCWqR биржээр дэлхийд 👈 #Market #Geopolitics #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
See More
Last Seen Users on Sotwe
JOTTINHA
Seen from
Brazil
LUMOR NEGRO
Seen from
Germany
Earth
Seen from
Thailand
مرزیا کوهی
Seen from
Germany
รัก.สว.รักสูงวัย
Seen from
Thailand
Raymond Chau
Seen from
Pakistan
curvy/bbw best porn
Seen from
United Kingdom
ohein
Seen from
United States
TAMIL MORATU BULL 🐂
Seen from
India
gigolo malang
Seen from
Indonesia
Trends for you
1
Knicks
Under 10K tweets
2
#NBAFinals
Under 10K tweets
3
Dylan Harper
Under 10K tweets
4
Mitchell Robinson
Under 10K tweets
5
#AEWDynamite
Under 10K tweets
6
Alvarado
Under 10K tweets
7
Clarkson
Under 10K tweets
8
Mike Brown
Under 10K tweets
9
Towns
Under 10K tweets
10
Adam Silver
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.2M followers
2
Barack Obama
@barackobama
119.3M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.6M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
109.2M followers
5
Narendra Modi
@narendramodi
106.9M followers
6
Rihanna
@rihanna
97.3M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.6M followers
9
KATY PERRY
@katyperry
87M followers
10
Taylor Swift
@taylorswift13
80.8M followers
11
Lady Gaga
@ladygaga
72.3M followers
12
Kim Kardashian
@kimkardashian
69.5M followers
13
Virat Kohli
@imvkohli
68.8M followers
14
YouTube
@youtube
68.6M followers
15
Bill Gates
@billgates
63.5M followers
16
The Ellen Show
@theellenshow
62.5M followers
17
CNN
@cnn
61.9M followers
18
Neymar Jr
@neymarjr
61.4M followers
19
X
@x
60.9M followers
20
Selena Gomez
@selenagomez
60.1M followers
Olivia
Online
✨
⭐
💫