Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
До.Батболд
@do_batbold
Уншигч...
Ulaanbaatar,Mongolia
Joined April 2015
7.9K
Following
11K
Followers
27.4K
Posts
do_batbold
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
about 17 hours ago
Энэ хананд барагтай пост копидож оруулдаггүй. Энийг бол оруулаад, нэмээд бүүстлэмээр боллоо. "Дотоод цөллөг" гэж супер томьёолжээ. Монгол бол боддог хүнийг дотроос нь иддэг орон Энд ухаантай байх амаргүй. Учир нь ухаантай хүн юмсын цаадах шалтгааныг харна. Худлын цаадах ашиг сонирхлыг харна. Хулгайн цаадах бүлэглэлийг харна. Ард түмний хоосон гомдлын цаана өөрсдийнх нь залхуурал, айдас, атаархал, бодолгүй сонголт байгааг харна. Харин тэнэг хүн зовдоггүй. Тэр өнөөдрийн хоол, маргаашийн цалин, сонгуулийн үеийн жижиг амлалт, хямдхан уриа, хоосон бахархалдаа хууртаад л явна. Тэр “яагаад би ингэж амьдарч байна вэ?” гэж асуухгүй. “Хэн намайг хуурч байна вэ?” гэж нэхэхгүй. “Би өөрөө энэ доройтлын нэг хэсэг мөн үү?” гэж өөрөөсөө айж асуухгүй. Тиймээс Монгол тэнэг хүнд жаргалын орон. Харин ухаантай хүнд там. Монголд нэг өдөр заримдаа нэг жил шиг урт санагддаг. Яагаад гэвэл энд зөвхөн замын түгжрэлд биш, оюун санааны түгжрэлд хүн амьдардаг. Зөвхөн утаанд биш, бодолгүй байдлын өтгөн мананд амьсгалдаг. Зөвхөн ядууралд биш, ядууралдаа дассан сэтгэлгээний шоронд амьдардаг. Намайг хамгийн их зовоодог зүйл бол Монгол хүний хоосон харц. Өвсөө удаан гулигин хэвж буй үхрийн нүдэнд утга учир хайж байгаа мэт хоосон, хөдөлгөөнгүй харц байдаг. Заримдаа гудамжинд, автобусанд, дэлгүүрт, төрийн байгууллагад, сонгуулийн талбайд тийм харцтай хүмүүсийг харахаар дотор давчддаг. Тэр харцанд уур хилэн алга. Тэмцэл алга. Гайхшрал алга. Ичгүүр алга. “Би яагаад ингэж амьдарч байна вэ?” гэсэн хамгийн энгийн асуулт ч алга. Зүгээр л амьдралын автомат давталт. Өглөө босно. Түгжрэлд сууна. Ажилдаа явна. Гомдоллоно. Цалингаа хүлээнэ. Өрөө төлнө. Улстөрчдийн худал үгийг сонсоно. Хэсэг уурлана. Маргааш нь мартана. Дараагийн сонгуулиар дахиад хууртана. Энэ бол амьдрал биш. Энэ бол хүний дүртэй автомат хөдөлгөөн. Хүн зөвхөн өлсөх, ядрах, унтах, хэрэглэх, гомдоллох мэдрэмжийн хүрээнд амьдраад эхлэхээр дотоод оршихуй нь хоосордог. Тэр хүн амьд мэт харагдавч амьдралаа ойлгох чадвараа алдсан байдаг. Нүд нь нээлттэй боловч ухамсар нь унтарсан байдаг. Бие нь хөдөлж байгаа боловч сэтгэлгээ нь хөдөлгөөнгүй байдаг. Ийм нийгэмд ухаантай хүн галзуурах шахна. Учир нь тэр бусдын харахгүй байгаа сүйрлийг харна. Бусдын хэвийн гэж дассан зүйлийг хэвийн биш гэдгийг мэдэрнэ. Бусдын “ингээд л болдог юм” гэж хүлээн зөвшөөрсөн доромжлолыг доромжлол гэж харна. “Ингээд л болдог юм” гэдэг үг Монголыг хамгийн их сүйтгэсэн. Төр хулгай хийж байна — ингээд л болдог юм. Авлигагүй ажил бүтэхгүй байна — ингээд л болдог юм. Эмнэлэг дорой байна — ингээд л болдог юм. Сургууль хоцрогдсон байна — ингээд л болдог юм. Хот утаанд живж байна — ингээд л болдог юм. Залуус гадагшаа зугтаж байна — ингээд л болдог юм. Баялагтай улс ядуу амьдарч байна — ингээд л болдог юм. Үгүй. Ингээд болдоггүй юм. Ингэж явсаар улс хөгждөггүй. Ингэж явсаар ард түмэн хүн шиг амьдардаггүй. Ингэж явсаар боддог хүмүүс нь дотроо шатаж, хулгайчид нь баяжиж, популистууд нь алга ташуулж, тэнэглэл нь улам шагнагдаж, шударга хүн нь улам ганцаарддаг. Монголын хамгийн том эмгэнэл бол ядуу хүн олон байгаа явдал биш. Харин ядуу байдалдаа дассан хүн олон байгаа явдал. Хулгайд уурладаг мөртлөө хулгайчийн мөнгөнд хууртдаг хүн олон байгаа явдал. Авлигачдыг хараадаг мөртлөө өөрт нь боломж олдвол адилхан хийхэд бэлэн хүн олон байгаа явдал. Энэ бол ядуурал биш. Энэ бол дотоод ялзрал. Монголд үнэн хэлсэн хүн муухай хүн болдог. Тооцоо ярьсан хүн төвөгтэй хүн болдог. Хариуцлага нэхсэн хүн дайсан болдог. Дүрэм баримталсан хүн хохирогч болдог. Харин худлаа ярьж, чанга орилж, олны сэтгэл хөдлөл дээр тоглосон хүн баатар болдог. Тиймээс Монгол бол тэнэг хүнд жаргалын орон. Тэнэг хүн энд тайван. Тэр гүн бодохгүй. Хол харахгүй. Шалтгаан хайхгүй. Хариуцлага нэхэхгүй. Өөрийгөө буруутгахгүй. Бурууг үргэлж гаднаас хайна. Нэг өдөр Оросыг буруутгана. Нэг өдөр Хятадыг буруутгана. Нэг өдөр Америкийг буруутгана. Нэг өдөр уул уурхайг буруутгана. Гэхдээ өөрийн сонголт, өөрийн залхуурал, өөрийн бодолгүй байдал, өөрийн атаархал, өөрийн айдастай нүүр тулахгүй. Харин ухаантай хүн нүүр тулна. Тэр энэ улс зөвхөн гаднын дайснаас болж доройтоогүйг мэднэ. Дотоодын тэнэглэл, хулгай, хариуцлагагүй байдал, хоосон бахархал, мэдлэггүй омогшил, атаархуу сэтгэлгээ Монголыг дотроос нь идэж байгааг харна. Тэгээд зовно. Монголд ухаантай хүн амьдрахад там шиг байдаг шалтгаан энэ. Там гэдэг нь гал дөлтэй газар биш. Там гэдэг нь үнэн ил байхад хүмүүс харахгүй байгаа газар. Боломж байхад ашиглахгүй байгаа газар. Сэрэх боломжтой атлаа унтахаа сонгож байгаа газар. Бодох чадвартай атлаа бодохоос зугтаж байгаа газар. Хамгийн харгис нь Монгол хүн угтаа чадваргүйдээ биш. Монгол хүн сэрвэл хүчтэй. Монгол хүн ойлговол хурдан өөрчлөгдөнө. Монгол хүн бодож эхэлбэл аймшигтай хүчтэй ард түмэн болж чадна. Гэхдээ өнөөдөр энэ хүч унтаж байна. Хоосон харцтай, хоосон бахархалтай, хоосон гомдолтой, хоосон ууртай нийгэм болжээ. Уур нь шийдэл болохгүй. Гомдол нь тэмцэл болохгүй. Бахархал нь хөгжил болохгүй. Яриа нь ажил болохгүй. Монгол хүнд одоо өрөвдөл хэрэггүй. Хоосон тайвшруулалт хэрэггүй. “Бид мундаг ард түмэн” гэсэн хямдхан мансуурал хэрэггүй. Монгол хүнд хатуу үнэн хэрэгтэй. Бид ядуу байгаа нь зөвхөн төрийн буруу биш. Бид хууртагдаж байгаа нь зөвхөн улстөрчдийн буруу биш. Бид хөгжихгүй байгаа нь зөвхөн хоёр хөршийн буруу биш. Бид өөрсдөө бодохгүй байна. Бид өөрсдөө хариуцлага нэхэхгүй байна. Бид өөрсдөө хулгайчийг алга ташиж байна. Бид өөрсдөө худлыг сонгож байна. Бид өөрсдөө үнэн хэлсэн хүнийг үзэн ядаж байна. Тиймээс Монголыг өөрчлөхийн тулд эхлээд Монгол хүний толгой доторх харанхуйг эвдэх ёстой. Газар доорх баялаг биш, толгой доторх сэрэлт Монголыг аварна. Хүн өөрөөсөө асууж эхлэх тэр мөчид автомат амьдрал эвдэрдэг. “Би яагаад ингэж амьдарч байна вэ?” гэж асуух тэр мөчид хоосон харцанд гэрэл орж эхэлдэг. “Би хууртагдахаа болино” гэж шийдэх тэр мөчид тэнэглэлийн жаргал дуусдаг. “Би хариуцлага нэхнэ” гэж зогсох тэр мөчид ухаантай хүний там нурж эхэлдэг. Монгол ухаантай хүнд там хэвээр байх уу? Эсвэл боддог хүнийг сонсдог улс болох уу? Сонголт энэ. Хэрвээ бид тэнэглэлээ улам шагнаж, худлаа улам алдаршуулж, хулгайгаа улам өршөөж, боддог хүмүүсээ улам мохоогоод явбал энэ улс жаргалын орон биш — өөрийнхөө тэнэглэлд амьдаараа булшлагдсан орон болно. Харин бид үнэнтэй нүүр тулж чадвал Монгол өөрчлөгдөнө. Боддог хүнээ шоолохоо боль. Үнэн хэлсэн хүнээ дайсан гэж харахаа боль. Хариуцлага нэхсэн хүнээ төвөг гэж үзэхээ боль. Хулгайчийг ухаантай хүн гэж өргөмжлөхөө боль. Хоосон харцаа хувь тавилан гэж андуурахаа боль. Монголын ирээдүй урианаас эхлэхгүй. Монголын ирээдүй сэрсэн харцнаас эхэлнэ. Тэнэглэл жаргал шиг санагдаж болно. Гэхдээ тэр бол түр зуурын мансуурал. Ухаан зовлон шиг санагдаж болно. Гэхдээ тэр бол сэрэлтийн эхлэл. Монгол ухаантай хүнд там байх ёсгүй. Монгол боддог хүнд нутаг, шударга хүнд хамгаалалт, бүтээдэг хүнд боломж, хариуцлагатай хүнд ирээдүй өгдөг улс болох ёстой. Тэгэхгүй бол энэ улс тэнэгүүдийн жаргалын орон нэртэй, ухаантнуудын дотоод цөллөг хэвээр үлдэнэ. Булгантамир Цэдэнсодном..
See More
do_batbold
retweeted
𝓣𝓼.𝓑𝓪𝓽-𝓔𝓻𝓭𝓮𝓷𝓮 🕉
@tsbat_IT
about 13 hours ago
Би энэ залууг эртнээс мэднэ, шуналаа хязгаарлаж чадахгүй тулам биш гэдгийг нь ч гадарлана.. Өөрөөс нь ч асуулгүй, үнэндээ хотын даргын туслах шахуу рангтай, цаасан дээрхи сайдаар томилогдсондоо дурамжхан байгааг нь ч сонсож байсан. Өнөөдөр дүүтэй санаандгүй уулзлаа, хэдэн үг ч солилоо. Хөөрхийг хонгилд чирч оруулан, нухлаж нухлаж, торох юм олж чадалгүй цагаатгасан юм байна.. Нэгэн үе хуулийн чиглэлээр хол явах нэгний тоонд орж явсан тун боломжийн залуу даа. Миний дүү муу санаатай бай, гэхдээ бусдыг чадах биш, өөрийгөө хамгаалах муу санаатай бай гэж л зөвлөлөө..
See More
do_batbold
retweeted
iToim.mn
@iToim_mn
about 15 hours ago
Б.Солонгоо: Арбитрын шүүхэд Рио Тинтод ялагдвал Монгол Улс Оюу толгой компаниас ашгийн татвар авахгүй байх эрсдэлтэй
iToim_mn's tweet video.
do_batbold
retweeted
Solongoo Bayarsaikhan
@SolongooBayars1
about 13 hours ago
Хуульч Б.СОЛОНГОО: РИО ТИНТО МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ АШИГЛАСААР ИРСЭН /Зори... https://t.co/oPFyE26411 via
@YouTube
Who to follow
Bolormaa
@Bolormaa09
Adler
@eagleburged
авилга-ядуурал-утаа&түгжрэл
Мэндээ. 🇲🇳 𝕏
@Mendee_mc
Everybody’s going to die, and nobody’s going to remember you, so fuck it. 🃏
do_batbold
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
about 15 hours ago
Одоо энэ Солонгоог 20сая$ гээд буллидээд бхад гол хариуцагч Оюунэрдэнэ гарч ирээд ганц үг хэлчдэггүйэ. Ганц хүүхний араас гарч чадахгүй байж үхсэн ацаараа алсын хараа 2050 алсын хараа мараа вэ. Нэг хэсэг миний ард, обунагийн ард орчихдог байсан😂😂.
do_batbold
retweeted
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn
about 16 hours ago
Монголын тал биш л бол Иваны тал уу, Сэмийн тал уу, хятадын тал уу ямар ч ялгаагүй. Энэ тосгонд үүрлэсэн Риогийн агентууд өөрсдөө улсын эрх ашгаас урвасан этгээдүүд атал бусдыг орос орос гэж буллиддэг аргатай. Та нар байна шүү дээ, тэр ояануудаасаа ямар ч ялгаагүй хүмүүс.
do_batbold
retweeted
Bayasaa
@ebayasaa1
about 19 hours ago
Монголчуудыгаа юм ойлгодоггүй хар масс гэж доромжлохоо хэзээ болих вэ? Уул уурхайн ашиг тус нь баялгийн санд хуримтлал болоод шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэгт ХО, эсвэл ирээдүйн үедээ өвлөгдөөд үлдэх ёстой. Өнөөдөр баялгийн сан хүний 300к төгрөгтэй (<$100) 😢
See More
do_batbold
retweeted
ӨДРИЙН СОНИН
@DNN_MN
about 20 hours ago
ИЙМД ЗГ-Т САЛБАР ХООРОНДЫН УЯЛДААГ ХАНГАСАН ХЭВТЭЭ ЧИГЛЭЛИЙН “ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ БОДЛОГЫН ХОРОО” ГЭХ НЭРТЭЙ БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ https://t.co/bIkGC5M4eC - УИХ-ын гишүүн асан, судлаач Д.Ганхуягийн нийтлэлийг хүргэж байна-
do_batbold
retweeted
Jagaa M
@JagaaM5
about 21 hours ago
Оюу толгой ч хударлаа даа.Одоо ард түмэн шийдэх цаг дор ирж Талбай дээр цуглаж Учирал сайдад анхааруулга шахалт өгөөд болохгүй бол Ард түмэн өмчөө авч дээ
do_batbold
retweeted
Hulangoo
@Hulangoo1115
about 18 hours ago
Нэг тийм цаанаасаа л Монгол хүн шүү гэж огшмоор тээ🥰 Уралдаанч хүүхдүүд ийм адтай. Шууд дамжуулалтын үеэр М.Оюунбаатар тайлбарлагчтай мэндлээд яриа өрнүүлээд амжчихжээ хөөрхөн гэдэг нь😍
Hulangoo1115's tweet video.
do_batbold
retweeted
Bayasaa
@ebayasaa1
about 18 hours ago
@ZolooTeddy
Танай Рио Тинто “мэрүүлэх” зүйлсийг өөрсдөө хийсээн
do_batbold
retweeted
Пассив Ганбаа
@nganbaa
1 day ago
Ер нь яахаараа бидний татварын мөнгөөр хятадаас асар үнэтэй нүүрс авчидэг юм? Энэ жил 310 Тб төгрөг зүгээр л шатаах гэж авна. Жил бүр 50 сургууль шатаах нь хэвийн болтлоо дөжирчээ? Нийслэлд гал түлэхийг зогсоож байж энэ шаталт зогсоно!
do_batbold
retweeted
Davaajav Gankhuyag
@gankhuyagMP
1 day ago
Өнөөгийн МБ-ны ерөнхийлөгч бол Цүнх баригч, Хэний цүнх баригч вэ? Ямар ч МУ-сад хэрэгтэй санаачлага гаргахгүй байж магадгүй. Энэ хүнийг МБ-ны ерөнхийлөгч болсноос хойш ₮-н ам$-тай харьцах ханш 5%-иар уначихлаа. Мөнгө хэвлэчихсэн юм бишүү. УИХ дахь хүчтэй цөөнх АН-ын бүлэг энэ хүнээс ₮-н ханш алт үнэтэй, зэс болон нүүрсний зах зээлийн үнэ сайн байхад яагаад инфляц өссөнийг асуумаар юм, энэ дэлхийд тусгаар тогтносон улсын Төв банкны ерөнхийлөгч хүн өөрийнхөө төв банкны алдагдал өслөө гэсэн мэдэгдэл хийж бна уу? Ийм тохиолдол байдаг юм уу?Энэ хүн төв банкны улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг хэзээ ч хангаж чадахгүй байх. Ганц чадах юм нь өмнөх ерөнхийлөгчөөсөө өөрийгөө илүү гэж харуулах, ямар нэгэн өс зангидсан хүний захиалагыг биелүүлэх төдий хүн байж магадгүй бна.Улс төрийн захиалгаар Мөнгө хэвлэсэн бол огцруулдаг больё! Шалтгаан нь мөнгөний хэвлэлтээс болоод ₮-н ханш унаж нийт иргэдийн 50% нь ядуурчихаад бна,
See More
do_batbold
retweeted
Solongoo Bayarsaikhan
@SolongooBayars1
about 21 hours ago
Оюутолгой төслийн бодит байдлыг ярихаар дургүйцээд үгүйсгээд Рио Тинтог хамгаалаад байдаг хүмүүс яагаад дийлэнх нь С.Баярцогтоос санхүүждэг сэтгүүлчид, хэвлэл байдаг вэ? Зарим нь бараг өдөрт хэд хэдэн мэдээ, нийтлэл оруулаад гүтгэлэг, худал мэдээлэл тараана. Солонгоо судлаач болох нь холгүй 😂😂 С.Баярцогт Рио Тинтогоос санхүүжилт авсаар байдгийн илрэл үү? Нөгөө л хуучин технологи: оросууд орж ирээд Рио Тинто гарч явна гэх худал айдаст автуулах тархи угаалт. Гэхдээ монголчууд бид илүү хэрсүү, илүү мэдээлэлтэй болсон.
See More
do_batbold
retweeted
Hulangoo
@Hulangoo1115
2 days ago
Алтан ургийнхан юм уу хаашайен🤨 Н.Энхбаярын хүү сайд М.Энхболдын хүү дарга Н.Энхболдын хүү ч дарга Ө.Энхтүвшингийн хүү дарга Ц.Нямдоржийн хүү дарга Д.Сарангэрэлийн хүү дарга М.Оюунчимэгийн хүү дарга Ц.Цогзолмаагийн охин дарга С.Ганбямбын хүү дарга......гээл😖
See More
do_batbold
retweeted
Budeekhuu
@Budeekhuu
1 day ago
Монгол системийн авлигад идэгдээд олон жил болж бгаа. Сүүлийн жилүүдийн популизм тэр системжсэн авлигыг хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм рүү гүн нэвчүүлж өгсөн. Учир нь популизмын талбар нь өөрөө олон нийт, нийгэм учраас тэнд нэвчүүлэх хэрэгсэл нь хэвлэл мэдээлэл. Өнгөрсөн сонгуулиар зарим сайт бараг 20 тэрбумын ашигтай ажилласан гэж судлаачдын хүрээнд яригдсан тоо бий. Нэг намаараа,бүлгээрээ тойрч суугаад ярих, хэлэлцэх арга механизм бараг устаад бүх асуудал сошиал, хэвлэлээр шийдэгдэж байхад аргагүй. Үнэхээр мань шиг мангар л биш бол тэр их ашгаас зугатаах хэн ч байхгүй. Гэхдээ энэ бол системийн гажуудал болхоос нэг, хоёр хүний асуудал огтоосоо биш.
See More
do_batbold
retweeted
Ganzorig Ulziibayar
@GanzorigU
3 days ago
Сайн ойлгосонгүй. ОТ төсөл чинь тусгай гэрээгээр явдаггүй юм уу? Рио Тинтогоос хамаараад гэж - юу нь? Нэг талаас Рио Тинто монголд маш том төсөл хийчихсэн, одоо гарч чадахгүй. Нөгөө талаас монголчууд үе үе хэлэлцээ хийдэг. Ийм л хялбархан динамик. Рио ирээд дарамтлаад ч юм уу барьцаалаад хөдөлж чадахгүй байгаа юмуу ? Эсрэгээрээ Рио л манайхаас их хамаарч байгаа байх даа. Энэ монголын ард түмнийг төлөөлж элдэв хэлцэлд орж байгаа та нөхдүүд Хэлэлцээр Хийх курс сургалтанд орсон уу? Тэр 90ээд он шиг архи ууж сууж байгаад сэтгэл хөдлөлөөр, хэдэн бацаанууд ОУ-н том хэлцэл хийдэг үе өнгөрсөн биз дээ? Хэлэлцээр Хийх ухааны курст наад бүх хүмүүсээ суулга. Анхан шатныхыг би ч очоод үнэгүй заагаад өгнө.
See More
do_batbold
retweeted
thru my eyes...
@NyamkhuuT69821
2 days ago
Энэ Отгочулуу бол улайрцан юм билээ. ОТ-ын ТУЗ-д суугаад амташцан. Дубай хийхэд яг тэнд бсан. Чили татварын таазтай 46.5% . Татвар авч бгаад илүү гарвал энэ таазаар буцааж авдаг. Рио ХО оруулаагүй зээл өгсөн. Бүх хөнгөлөлт авчихсан. Татвр бараг төлдөггүй.
do_batbold
retweeted
Solongoo Bayarsaikhan
@SolongooBayars1
2 days ago
Яагаад ингээд худлаа яриад байдаг юм бол? Оюутолгой компанийн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээгээр олгосон хөнгөлөлт, чөлөөлөлт эдлээд төлөх татвар нь бараг 0 рүү дөхөөд Рио Тинто өөрсдөө хүртэл санаа нь зовоод, ичээд байдаг. Манай улсад ашгийн буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бараг төлөхөөргүй байдаг. Татварын маргаанд 🇲🇳 ялахгүй бол Бороогийн алтны ордын гунигт түүх давтагдана.
See More
do_batbold
retweeted
Сэргэлэн болжмор
@Gegeensoronz
2 days ago
За тэр яахав.Энэ улс орны ажил төрөл юу болж байна?Улиралаас хамааралтай бүтээн байгуулалтын салбарууд гол хийж бүтээх үедээ зогсонги талдаа байна.Түүнийг дагасан аж ахуй нэг, тэнд ажиллаж байгаа ажилчид гээд уялдаа холбоотой ярилцах, сөхөх асуудлууд зөнд байна хөөе!!
Last Seen Users on Sotwe
Teşhir İfşa Sayfası
Seen from
Turkey
one سينما
Seen from
United Kingdom
Cuddle_Bear👑
Seen from
Thailand
BRAZZERS
Seen from
Egypt
🔥Happy wife🔥🔞NSFW (+18)
asıl yonca
Seen from
Turkey
فاشخ لحم بيتك و العتاقي
Seen from
Turkey
AP Çıtır Crossdresser
Seen from
Turkey
༺اَلْقَائِدُ العِرَاقِيّ༻
RoyalTwink
Seen from
Colombia
Trends for you
1
South Africa
Under 10K tweets
2
Oracle AI Trade
Under 10K tweets
3
#MEXRSA
Under 10K tweets
4
Jay Clayton
Under 10K tweets
5
Telemundo
Under 10K tweets
6
Shakira
Under 10K tweets
7
#DadQuotes
Under 10K tweets
8
Azteca
Under 10K tweets
9
#FavoriteTaylorSwiftSong
Under 10K tweets
10
Sithole
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.2M followers
2
Barack Obama
@barackobama
119.3M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.6M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
109.3M followers
5
Narendra Modi
@narendramodi
106.9M followers
6
Rihanna
@rihanna
97.4M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.6M followers
9
KATY PERRY
@katyperry
87M followers
10
Taylor Swift
@taylorswift13
80.8M followers
11
Lady Gaga
@ladygaga
72.4M followers
12
Kim Kardashian
@kimkardashian
69.5M followers
13
Virat Kohli
@imvkohli
68.8M followers
14
YouTube
@youtube
68.6M followers
15
Bill Gates
@billgates
63.5M followers
16
The Ellen Show
@theellenshow
62.5M followers
17
CNN
@cnn
61.9M followers
18
Neymar Jr
@neymarjr
61.4M followers
19
X
@x
60.9M followers
20
Selena Gomez
@selenagomez
60.1M followers
Olivia
Online
✨
⭐
💫