[English Below]
📅 МУУҮА-ИЙН 2026 ОНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ КАЛЕНДАРЬ
⛏️ Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь 2026 онд хэрэгжүүлэх 🏠 дотоодын болон 🌍 олон улсын арга хэмжээнүүдийн нэгдсэн календарийг танилцуулж байна.
🤝 Салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
🌐 Олон улсын түншлэлийг бэхжүүлэх
📣 Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсад сурталчлахад чиглэсэн үйл ажиллагаануудыг ✨ нэг дороос хараарай.
***** ***** *****
📅 MNMА 2026 EVENT CALENDAR
⛏️ The Mongolian National Mining Association is pleased to present the consolidated calendar of 🏠 domestic and 🌍 international events to be implemented in 2026.
🤝 Expanding industry collaboration
🌐 Strengthening international partnerships
📣 Promoting Mongolia’s mineral resources sector on the global stage
✨ Explore all these activities in one place.
[English below]
📌 “ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ” САНААЧИЛГА ӨРНӨЖ БАЙНА
🏭 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран хэрэгжүүлж буй “За бол заавал хий” аюулгүй ажиллагааны санаачилгын хүрээнд хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
👥 Уулзалтад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, Хариуцлагатай уул уурхайн шаардлага (ХУУШ), Хариуцлагатай уул уурхайн кодекс (ХУУК), мөн “Тогтвортой уул уурхайн төлөө” (ТУУТ) олон улсын стандартын талаар танилцуулга, мэдээлэл хүргэлээ.
⚖️ Мөн уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, салбарын оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
✅ Хариуцлагатай уул уурхай нь зөвхөн бодлого, баримт бичгийн түвшинд бус, өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны соёл, бодит хэрэгжилт, хамтын хариуцлагаар баталгааждаг.
⛑️ “За бол заавал хий” санаачилга нь эрсдэлийг урьдчилан илрүүлж арилгах, аюулгүй ажиллагааг өдөр тутмын хэвшил, соёл болгох зорилгоор уул уурхайн салбарт 2026 оныг дуустал үргэлжилнэ.
***** ***** *****
📌 THE “IF YES, DO IT” INITIATIVE IS UNDERWAY
🏭 Within the framework of the “If Yes, Do It” safety initiative jointly implemented by the Ministry of Industry and Mineral Resources, the Mineral Resources and Petroleum Authority, and the Mongolian National Mining Association, a meeting and discussion were held with representatives of companies holding exploration and mining licenses.
👥 The meeting was attended by representatives from more than 100 companies holding mineral licenses. Presentations and information were provided on the Responsible Mining Requirements, the Responsible Mining Codex, and the international “Towards Sustainable Mining” (TSM) standard.
⚖️ Participants also exchanged views on pressing issues in the legal and regulatory environment of the mining sector and held discussions on strengthening cooperation among industry stakeholders.
✅ Responsible mining is ensured not only through policies and documents but also through daily operations, a strong safety culture, practical implementation, and shared responsibility.
⛑️ The “If Yes, Do It” initiative aims to proactively identify and eliminate risks and to make safety a daily practice and culture across the mining sector. The initiative will continue until the end of 2026.
[English Below]
📢 “ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран хэрэгжүүлж буй “За бол заавал хий” санаачилгын хүрээнд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. 🤝
📅 Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 16-ны Мягмар гараг
🕚 Цаг: 11:00
📍 Хаана: Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 давхрын хурлын зааланд
“За бол заавал хий” санаачилгын хүрээнд аж ахуйн нэгжүүд байгууллага, ажлын байр, уурхайн болон үйлдвэрлэлийн талбай, орон нутгийн орчинд ажилтнууд, хүүхэд, иргэд, мал амьтанд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл, аюулын эх үүсвэрийг илрүүлэх, бүртгэх, арилгах, хариуцлагатай уул уурхайн зарчим, ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд бодитой оролцохыг уриалж байна. ✅
Салбарын нийт оролцогчдыг хариуцлагаар нэгдэж, “За бол заавал хий” санаачилгыг бодит ажил, үр дүнтэй хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг урьж байна. 🙌
#3АБолЗаавалХийх #ХАБ #ХайгуулаасХаалтХүртэлХариуцлагатай #ХариуцлагатайУулУурхай
***** ***** *****
📢 A MEETING AND DISCUSSION WITH EXPLORATION AND MINING LICENSE HOLDERS WILL BE ORGANIZED UNDER THE “IF YES, THEN DO IT” INITIATIVE
As part of the “If Yes, Then Do It” initiative jointly implemented by the Ministry of Industry and Mineral Resources, the Mineral Resources and Petroleum Authority of Mongolia, and the Mongolian National Mining Association, a meeting and discussion will be organized with companies holding exploration and mining licenses. 🤝
📅 Date: Tuesday, 16 June 2026
🕚 Time: 11:00
📍 Venue: 5th Floor Conference Hall, National Emergency Management Agency of Ulaanbaatar City
Under this initiative, companies are encouraged to actively participate in identifying, recording, and eliminating potential hazards and risks that may affect workers, children, citizens, livestock, and animals in workplaces, mine sites, production areas, and local communities. The initiative also aims to promote responsible mining principles, strengthen occupational health and safety culture, and share good practices across the sector. ✅
We invite all stakeholders in the mining sector to join the “If Yes, Then Do It” initiative and actively contribute to turning this call into concrete actions and measurable results. 🙌
#ResponsibleFromExplorationToClosure #ResponsibleMining
[English Below]
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Олон улсын уул уурхай, металлын зөвлөлөөс хамтран боловсруулсан “Хаягдлын менежментийн дэлхийн аж үйлдвэрийн стандарт” (GISTM)-ыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. 🌍
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн төлөөлөл “Оюу Толгой” ХХК (@OTMongolia)-д ажиллаж, хаягдлын байгууламжийн менежмент, засаглал, техникийн хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоотой танилцан, Хаягдлын байгууламжийн хараат бус хяналтын зөвлөлийн хуралд оролцож, үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. 📌
“Оюу Толгой” ХХК нь GISTM стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй бөгөөд тус стандартыг нэвтрүүлэх явцад хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага, шаардлагуудыг хэрхэн хангаж буй талаар мэдээлэл солилцлоо. 🤝
“Тогтвортой уул уурхайн төлөө” (ТУУТ) стандартын нэг бүрэлдэхүүн хэсэг нь "Хаягдлын менежментийн протокол" бөгөөд GISTM-тэй уялддаг. 🌱
***** ***** *****
The Mongolian National Mining Association is participating as a member of the Working Group established to explore the possibility of introducing the “Global Industry Standard on Tailings Management” (GISTM), jointly developed by the United Nations Environment Programme and the International Council on Mining and Metals, in Mongolia. 🌍
As part of this work, representatives of the Working Group established by the order of the Minister of Industry and Mineral Resources visited Oyu Tolgoi LLC to learn about the company’s tailings facility management, governance, technical oversight, and risk management systems. The delegation also attended a meeting of the Independent Tailings Review Board and observed the company’s operations on site. 📌
Oyu Tolgoi LLC is implementing the GISTM standard, and the representatives exchanged information on the measures taken, experiences gained, and requirements met during the implementation process. 🤝
One component of the “Towards Sustainable Mining” (TSM) standard is the “Tailings Management Protocol,” which is aligned with the GISTM. 🌱
[English Below]
Ашигт малтмал, газрын тосны газар-ын Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын таван бүсэд томилогдсон төлөөлөгчдөд зориулсан чадавхжуулах сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулагдаж, МУУҮА-аас Хариуцлагатай уул уурхай болон хайгуулын өрөмдлөгийн цооногийн битүүмжлэлийн талаарх танилцуулгыг хүргэлээ. 📌
Арга хэмжээний үеэр МУУҮА-ийн Дэд захирал П.Оюунбилэг “Хариуцлагатай уул уурхайн шаардлага” сэдвээр мэдээлэл өгч, Ассоциацийн гишүүн бус болон жижиг, дунд уурхайн компаниудад зориулан боловсруулсан “Хариуцлагатай уул уурхайн шаардлага ба хэрэгжүүлэх заавар” баримт бичгийн хялбаршуулсан хувилбарыг танилцууллаа. Энэхүү баримт бичиг нь уурхайн үйл ажиллагаанд хариуцлагатай, ил тод, тогтвортой зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн практик зөвлөмж, шаардлагуудыг багтааснаараа онцлог. ✅
Мөн “Оюу толгой” ХХК (@OTMongolia)-ийн Хайгуул хариуцсан Ерөнхий геологич Б.Батаа “Хайгуулын өрөмдлөгийн цооногийг битүүмжлэх арга, туршлага” сэдвээр илтгэл тавьж, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн цооног битүүмжлэх арга технологи, битүүмжлэлийн үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, хяналт, баталгаажуулалтын үйл явцын талаар мэдээлэл өгч, компанийн хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцлаа. 👷♂️⛑️🌱
***** ***** *****
A capacity-building training and information session was organized for representatives appointed to the five regional areas under the Local Representatives Department of the Mineral Resources and Petroleum Authority. During the session, the Mongolian National Mining Association delivered presentations on responsible mining and the sealing of exploration drilling boreholes. 📌
During the event, MNMA Deputy Director P. Oyunbileg provided information on “Responsible Mining Requirements” and introduced the simplified version of the “Responsible Mining Requirements and Implementation Guidelines” document, developed for non-member companies of the Association as well as small and medium-sized mining companies. This document is notable for including practical recommendations and requirements aimed at implementing responsible, transparent, and sustainable principles in mining operations. ✅
In addition, B. Bataa, Principal Advisor Geologist at Oyu Tolgoi LLC, delivered a presentation on “Methods and Practices for Sealing Exploration Drilling Boreholes.” He shared information on borehole sealing methods and technologies that meet international standards and requirements, occupational safety during sealing activities, risk management, monitoring, and verification processes, as well as the company’s practical experience in this area. 👷♂️⛑️🌱
[English Below]
📣 “𝐌𝐈𝐍𝐈𝐍𝐆 𝐁𝐑𝐈𝐄𝐅”
МУУҮА-аас эрхлэн гаргаж буй эрдэс баялгийн салбарын онцлох мэдээллийн сар тутмын тоймын 2026 оны 5 дугаар сарын дугаарыг танилцуулж байна. ✨
🌍Дэлхийн зах зээлийн төлөв байдал
📈Монгол Улсын макро эдийн засгийн тоймыг багтаасан 📗 Салбарын сар тутмын онцлох мэдээллийг уншаарай!
https://t.co/eIGi3Vacdg
*** **** *** ***
📣 “𝐌𝐈𝐍𝐈𝐍𝐆 𝐁𝐑𝐈𝐄𝐅”
We are pleased to present the May2026 issue of MINING BRIEF, the monthly summary of key updates in the mineral resources sector, published by the 📘 Mongolian National Mining Association (MNMA). 🎉
📌 In this issue:
🌍 Global market outlook
📈 Mongolia’s macroeconomic overview
📗 Stay informed with the latest sector insights – all in one place!
https://t.co/eIGi3Vacdg
[English Below]
БОЛОВСРОЛЫН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 🤝📄
📌 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Мэдлэг, ур чадварын хоцрогдлоос ЧӨЛӨӨЛЬЕ” уриатай “Баялаг бүтээгч – Ур чадвартай ажилтан” аяны хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь Боловсролын яамтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. 🤝📚
⛏️ МУУҮА нь Боловсролын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн эрэлт, ур чадварын хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллана. 👷♀️👷♂️📊
Энэхүү санамж бичиг нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран удирдан явуулахад чухал ач холбогдолтой юм. 🌱🤝
***** ***** *****
A MEMORANDUM OF UNDERSTANDING WAS SIGNED WITH THE MINISTRY OF EDUCATION 🤝📄
📌 On June 4, 2026, within the framework of the “Let’s Break Free from Knowledge and Skills Gaps” campaign under the theme “Wealth Creator – Skilled Worker,” the Mongolian National Mining Association signed a Memorandum of Understanding with the Ministry of Education to expand cooperation in the vocational and technical education sector and implement effective measures. 🤝📚
⛏️ Within the framework of the MoU signed with the MOE, MNMA will cooperate in conducting research and analysis on human resource demand, skills needs, and labor market trends in the mineral resources sector, as well as exchanging information. 👷♀️👷♂️📊
This MoU is important for jointly managing the management of vocational and technical education institutions within the framework of public-private partnership. 🌱🤝
[English Below]
📰✨ Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн сар тутмын үйл ажиллагаа, арга хэмжээний мэдээллийг нэгтгэсэн “Цахим мэдээллийн товхимол”-ын 2026 оны 5 дугаар сарын онцлох мэдээтэй танилцаарай! 👐🏻
📌 Бид 5 дугаар сард 🌱 хариуцлагатай уул уурхайн зарчим, стандартуудыг түгээн дэлгэрүүлэх, 👷♀️👷♂️ ирээдүйн инженерүүдийг дэмжих, 🏆 нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, 📑 хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллалаа.
⚠️ Түүнчлэн уул уурхайн салбарт аюулгүй ажиллагаа, эрсдэлийн удирдлага, хариуцлагын соёлыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлон, салбарын нийт оролцогчдыг хариуцлагаар нэгдэхийг уриалж байна. ⛑️🤝
**** **** ****
📰✨ Check out the May 2026 highlights of the “Digital Newsletter,” featuring a summary of the Mongolian National Mining Association’s monthly activities and events! 👐🏻
📌 In May, we worked to promote 🌱 responsible mining principles and standards, 👷♀️👷♂️ support future engineers, 🏆 encourage public physical activity and sports, and 📑 strengthen labor relations and social partnership.
⚠️ We also emphasized the importance of building a culture of safety, risk management, and responsibility in the mining sector, and called on all industry stakeholders to unite through responsibility. ⛑️🤝

📌 "Ирээдүйн инженер” хөтөлбөр Увсад үргэлжилж, мэргэжлийн үнэ цэн, боломжийг онцоллоо
“Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн өдөрлөгийн хүрээнд Увс аймгийн Улаангом хотод “Ирээдүйн инженер” арга хэмжээг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагч оролцов. 👩🎓👨🎓
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тус арга хэмжээг нээж, үг хэлэхдээ "Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт инженер, техникийн мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг онцолж, ирээдүйн хөгжлийг бүтээх чадварлаг залуу инженерүүдийг бэлтгэх нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой" талаар онцлон тэмдэглэлээ. ⚙️🏗️
Мөн тэрээр сурагчдыг өөрсдийн авьяас, сонирхолд тулгуурлан инженер, технологийн чиглэлээр суралцаж, ирээдүйн боломжоо эртнээс төлөвлөхийг уриалсан юм. 🌟
ЕБС-ийн 9–11 дүгээр ангийн сурагчдад зориулсан энэхүү арга хэмжээний үеэр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын өнөөгийн хүний нөөцийн хэрэгцээ, инженерийн мэргэжлийн үнэ цэн, карьерын боломжийг танилцуулж, сонирхолтой илтгэл, яриа өрнүүллээ. 💡
“Хан Алтай Ресурс” ХХК-ийн Олон нийттэй харилцах менежер Б.Цэнджав “Инженер болох нь: Орлого, боломж, ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, инженер мэргэжлийн бодит боломж, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ, олон улсын түвшинд ажиллах боломжийн талаар мэдээлэл хүргэсэн бол “МоЭнКо” ХХК-ийн геотехникийн инженер Б.Өнөболд “Инженерууд яагаад дэлхийд хамгийн хэрэгтэй хүмүүсийн нэг вэ?” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, инженерүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэж буй чухал үүргийг танилцууллаа. 🌍👷♂️
МУУҮА-ийн “Ирээдүйн инженер” хөтөлбөрийн Амбассадор Н.Амаржин “Сул талаа давуу тал болгох нь” сэдвийн хүрээнд сурагчидтай нээлттэй, сонирхолтой ярилцлага өрнүүлж, хувь хүний хөгжил, өөртөө итгэх итгэл, зорилгоо тодорхойлохын ач холбогдлын талаар туршлагаасаа хуваалцсан юм. 🙌✨
“Ирээдүйн инженер” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Quiz”, “Уурхайтай танилцах VR аялал” зэрэг оролцоонд суурилсан сонирхолтой хэсгүүдэд сурагчид идэвхтэй хамрагдлаа. 🧠🥽
***** ***** *****
📌 The “Future Engineers” Program Continued in Uvs, Highlighting the Value and Opportunities of the Profession
As part of the Western Regional “Responsible Mining” Day, the “Future Engineers” event was organized in Ulaangom, Uvs Province, with the participation of more than 300 high school students. 👩🎓👨🎓
B. Dashpurev, State Secretary of the Ministry of Industry and Mineral Resources, opened the event and delivered remarks, emphasizing that “the demand for engineers and technical professionals in Mongolia’s industrial and mineral resources sector continues to grow year by year, and preparing skilled young engineers who will build the country’s future development is of great importance to national progress.” ⚙️🏗️
He also encouraged students to pursue studies in engineering and technology based on their talents and interests, and to start planning their future opportunities early. 🌟
During the event, designed for students in grades 9–11, participants were introduced to the current human resource needs of the industrial and mineral resources sector, the value of the engineering profession, and career opportunities through engaging presentations and discussions. 💡
B. Tsendjav, Public Relations Manager of Khan Altai Resource LLC, delivered a presentation titled “Becoming an Engineer: Income, Opportunities, and the Future,” sharing information on the real opportunities of the engineering profession, labor market demand, and possibilities to work at the international level. Meanwhile, B. Unubold, Geotechnical Engineer at MoEnCo LLC, delivered a presentation and discussion titled “Why Are Engineers Among the Most Needed People in the World?”, introducing the important role engineers play in social and economic development. 🌍👷♂️
N. Amarjin, Ambassador of MNMA’s “Future Engineers” Program, held an open and engaging conversation with students under the topic “Turning Weaknesses into Strengths,” sharing her experience on personal development, self-confidence, and the importance of defining one’s goals. 🙌✨
As part of the “Future Engineers” event, students actively participated in interactive and engaging activities such as a “Quiz” and a “VR Mine Tour.” 🧠🥽