Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Nyamaa
@nyamaaa
Олон сайхан үг бий: Эзэн хичээвэл, Заяа хичээнэ
Улаанбаатар, Монгол улс
Joined October 2009
1.7K
Following
13.7K
Followers
20.4K
Posts
nyamaaa
retweeted
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ
@Zoloo_Engineer
9 days ago
ХУВИЙН БИЗНЕСЭЭС ИЛҮҮ ҮНЭТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ЯАХ ЮМ ?!
#СЭЛБЭ
дэд төвийн талаар нийслэлийн сонсголын үеэрх зарим яриаг хураангуйлав. 18 мин анхааран сонсоорой: 1. Нэгд, барилгын үнэ хувийн хэвшлээс өндөр үнэтэй болж таарав. Хоёрт утаа бууруулах бодлого хэрэгжсэнгүй, нүүсэн айлууд нь өөр газар очоод хашаа хатгасан. Гуравт, хашааны эздийг оролцуулах анхны үзэл баримтлал алдагдсан. Дөрөвт, 12 мянган айл биш 8.5 мянган айл болсон. 2. “Сэлбэ дэд төв” төсөл анх Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтэц тавигдаж, иргэд газрын эзэд газраа шилжүүлж, үл хөдлөхөөс эзэмшиж, бизнес эрхлэгчид мөн үл хөдлөхтэй болох зорилготой төсөл байсан. 3. Үүнийг өөрчилж бүх айлд бэлэн мөнгө төлж нүүлгэн шилжүүлсэн. Нийт 2000 орчим айлд 400 тэрбум ₮ буюу 1 айлд 200 сая ₮ орчим төлсөн. Тэдгээр айлуудын 10% нь орон сууцанд орсон гэж судалсан ба бусад нь хаачсан нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл утаа бууруулах гэж орон сууцны төслийг эхлүүлсэн боловч айлууд нь мөнгө авч нүүгээд өөр газар хашаа барьж утаа гаргаж байгаа. 4. Анх 12,000 айлын орон сууц барина хэмээн танилцуулж 500 сая ам.долларын бондын баталгааг Засгийн газраас гаргуулсан. Явцын дунд төлөвлөлтөө өөрчилж 8,500 орчим орон сууц барихаар болсон. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 3,500 орон сууц алга болсон. 5. Сэлбэ төсл��йн хөрөнгө оруулалт нийт 58 га талбайд орон сууц, дэд бүтэц, хувийн хэвшлийн хэсгийг нийлүүлбэл 5.7 орчим их наяд ₮ болно. Зөвхөн 113 блок байшинд 2.3 их болохоор байгаа. Энэ нь одоогоор төслийн удирдлагаас хийж байгаа тооцоогоор. 6. Анх Монголын компани оролцох боломжгүй өндөр санхүүгийн шалгууртайгаар тендер зарласан. Хэл ам гарч барилгачид тэмцээд, зарим улстөрчид барилгачдыг дэмжээд тендерийн багцыг хувааж монголчуудыг оруулах боломжтой болгосон. Зарим монгол компани орлоо гэсэн чинь дотор нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн, бас намын нөхдийнх нь барилга барьдаг туршлага шалихгүй компани шалгарсан тууж яваа. Хуулиар хориглоогүй тул ашиг сонирхлын зөрчил хамаагүй гэж өөрсдөө өмнө тайлбарлаж байсан. 7. Төслийн баг буюу “Сэлбэ 20 минутын хот корпораци” ХХК нь менежментийн зардал төслийн нийт зардлаас 2% авдаг. 8. 1 м2 нийт өртөг дэд бүтэц, гадна талбайн тохижилт оруулаад 3,800,000₮ орчим, ашигтай талбайгаар 3,460,000₮, барилгажилтын нийт талбайд хуваавал 2,460,000₮. 9. Борлуулах үнэ 1) шууд өртөгөөр буюу 3.8 саяар, 2) зах зээлийн дундаж ханшаар буюу 4.8 сая орчмоор борлуулах хувилбарууд байж болно. М2-ийн өртөг 3.8 сая ₮ дотор нь бонд буюу санхүүжилтийн хүүгийн зардал багтаагүй. Санхүүгийн зардал үүн дээр нэмэгдэнэ. 10. Эхний хэсгийн төсөлд дэд бүтэц, дулаан цахилгааны эх үүсвэр бий. Бүтэн төслийн хэмжээнд хангалтгүй. Нүүрс, хийн станц, газрын гүний дулаан гэх мэт хувилбарыг судалж байгаа гэсэн. Товчдоо, улсын мөнгөөр дэд бүтэц тавьж, барилгын ажлыг захиалан гүйцэтгүүлсэн боловч хувийн хэвшлийн бизнес төслөөс илүү өндөр үнээр борлуулж байж ашигтай болохоор нөхцөл байдал үүссэн байна. Энэ өртөгийн өсөлтийг мэргэжлийн байгууллагууда��р шалгуулж, гүйцэтгэлийн аудит хийлгэх шаардлагатай. Хямд болохгүй юм бол төр оролцож яах юм? Монголчуудаас мөнгө босгож байгаад бүх ажил, материалыг гаднаас авах байсныг харин ч хэл ам хйиж байж холимог болгосон нь их юм. Цаашид төрөөс бодлогын дэмжлэг, газар чөлөөлөлт, дэд бүтцийн хөгжил, ипотек зээлийн дэмжлэгэд мөнгө зарцуулаад барилга угсралтын бизнес ажлыг хувийн хэвшил хийх нь илүү хурдан, шударга болно. Үүнийг орон сууцжуулалтын талаар хууль тогтоомжид тусгах, газрын эзэд иргэдийг хохироож хүчирхийлэхээ болих, гэр хорооллын “дахин төлөвлөлт”, орон сууцжуулалтын эрх зүйн зохицуулалтыг эргэж харах шаардлагатай гэж дүгнэж байна.
See More
Zoloo_Engineer's tweet video.
nyamaaa
retweeted
Bilguun 🇲🇳
@bilguunin
9 months ago
Бид Казахстанаас Оросын нийлүүлдэгээс 50% хямд, мөн хар тугалга, хүхэргүй сайн чанарын олон улсын стандартын дагуу бензин түлшийг худалдан авах бүрэн боломжтой. Хятадын засгийн газартай транзит дамжин өнгөрүүлэх хэлэлцээр, Казахстантай ��ямд үнээр, тогтвортой нийлүүлэх хэлэлцээр, ердөө хоёрхон хэлэлцээр л шаардлагатай. Оросын бензин чанаргүй гэдгийг би зохиож хэлээд байгаа юм биш Энэтхэгийн засгийн газар албан ёсоор Оросын бензин чанаргүй байна гэж зарлаад худалдан авахаа зогсоочихсон.
See More
nyamaaa
retweeted
Bilguun 🇲🇳
@bilguunin
11 days ago
2026.06.07-ны өдөр Оросууд дэлхий дахинд Удаконы зэсийн ордоо бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээ зарлан тунхагласан. Тухайн үед нь Оросуудын үйлдлийг хараад Монголчууддаа гол өрсөлдөгч Оюутолгойг зайлуулах ажиллагаа эрс идэвхижих байх хэмээн таамаглан хэлж байж. Ердөө 11 хоногийн дараа Монгол дахь Орос агентууд Оюутолгойг шууд хүчээр зогсоов.
See More
nyamaaa
retweeted
Baabar
@Baabarniitlelch
12 days ago
Узбэкстаны ЕӨК Каримов гэж энэ орны мөн олон жил зовоосон, улс орноо хаалттай бүс болгосон. Ашгүй үхээдэхсэн чинь оронд нь Мерзиёев гарч ирээд богино хугацаанд улсаа хөгжүүлээд эхэллээ. Катарын хаан гэж нэг мал улсаа боймлоод адагт аваачсаныг хүү нь эцгээ гэрийн хорионд оруулснаас хойш 25 жил болж байна. Тэр жижиг улс дэлхийн хамгийн баян орон боллоо. Саудын Араб бас адилхан, жинхэнэ хаан нь гэрийн хорионд, ханхүү улсаа аймаар хөгжүүлж байна. Токаев улсаа Назарбаеваас өөрөөр хөгжүүлж байна. Назка гэрийн хорионд, ямар ч эрх мэдэлгүй. Наян жил Аргентинийг популизмаар "хөгжүүлсэн" пэронистуудыг сонгуулиар нам дарсан Милэй жилийн дотор улсаа даагдашгүй өрнөөс сулаллаа. БИД ЯАХ ЁСТОЙ ЮМ БОЛ? БАЙГАЛИЙН ӨГӨГДЛӨӨР ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ОРНЫ НЭГ ШҮҮ ДЭЭ?
See More
Who to follow
Мөнх-Эрдэнэ.Д
@munkherdene_dal
Энд бичсэн зүйлдээ ямар нэг хариуцлага хүлээхгүй.
БААГИЙ
@bbat_ochir
Гагарин шиг тэнгэрт дүүлж, Магеллан шиг дэлхийг тойрохсон
ЖИРГЭЭНД ДУРЛАГЧ
@Azzaya_mn
Улс төр намайг оролдоод байна
nyamaaa
retweeted
Ganzorig Vanchig (aka Vinzo)
@ganzorigv
17 days ago
"Эерэг бодол, сайхан сэтгэл" гэдэг зүйл хүнд уг нь аз жаргал авч ирэх ёстой атал эсрэгээрээ сэтгэлийн дарамт өгдгийг Данийн эрдэмтэд нотолжээ. Бид бүгд бие биедээ битгий санаа зов, инээж хөхөр, зугаац, сөрөг бодлоо таягдан хаяхыг зөвлөдөг. Гэвч ажил, амьдралын бодит үнэнтэй нүүр туулахад байнга ийм реакц гаргах боломжгүй. Юу ч болоогүй мэт царайлахын тулд өөрийгөө хуурч, аз жаргалтай мэт инээмсэглэх нь бидэнд эмгэг үүсгэдэг аж. Өөрийн дотоод бодол, сөрөг мэдрэмжээ бодитоор гаргаж байхгүй бол энэ нь тухайн хүндээ асар их сэтгэлийн дарамт үүсгэдэг. Гэтэл орчин үед аз жаргалтай байх, сайхан инээмсэглэхийг ажил олгогч нь ажилтнаасаа шаарддаг болоод байна. Аз жаргалын тоталитари дэглэмтэй компани гэдэг хүртэл хэлц гарчээ. Яг энэ асуудлаас болж саяхан АНУ-ын Т-Mobile компани шүүхэд дуудагджээ. Бидний мэдрэмж улам бүр арилжаалагдаж худалдаалагддаг товаар шиг болж буй аж. Өөрөөр хэлбэл ажлын, "сайн найзуудын", дарга нарын нөлөөгөөр бид улам бүр зузаан багийг нүүрэндээ зүүж өөрийгөө хуурч явдаг болсон. Энэ нь алсдаа нийгэмд бид асуудлыг ил гаргаж чадахгүй болох, буруу зүйлсийн төлөө тэмцэх чадваргүй болгох эрсдэлтэй аж. Үүнээсээ болж дотны найзууд, гэр бүлийн гишүүдээ ч алдаж тэднээсээ хөндийрэх юм гэнэ ээ. Энэ судалгааны дүгнэлт нь сөрөг бодол ба эмоци нь хүн өөрийгөө бусдад илэрхийлж буй эрүүл үйлдэл бөгөөд бусдын өмнө гэмших, ичих нь ёс суртахууны хувьд хувь хүнд заавал байх ёстой мэдрэмжүүдийн нэг аж. Шударга бус зүйлсийг сөрөн уурлах, эмгэнэлт зүйлийг өрөвдөн, уйтгарлах зэрэг нь хүний бусдаас нууж болдоггүй мэдрэмжүүд гэнэм. Гэвч хуурамчаар өөрийгөө аз жаргалтай байна гэж тунхаглаж буй нэгнийг хараад атаархах ёсгүй ажээ. Мэдээж аз жаргал чухал зүйл. Гэхдээ энэ нь бидний амьдралд өдөр тутам тааралдах ёстой "эд" биш ажгуу.
See More
nyamaaa
retweeted
Chinzilla🇲🇳🇺🇦
@ChinzillaMon
18 days ago
Цөмийн болон цацрагийн хяналтын асуудал хариуцсан шинжээч Э.Цэрэнчимэг: Халзан бүрэгтэй ордод хэмжигдсэн байгалийн цацрагийн түвшин нь Монгол улсын зарим газруудтай адил буюу түүнээс бага түвшинд байна.
Nyamaa
@nyamaaa
20 days ago
Үнэн хэлжээ ...
Жиргээ
@jirgeepage
20 days ago
Иргэн Э.Дөлгөөн: 10 жилийн өмнө ажлаа тараад дэлгүүр хоршоо ороод, ганц хоёр юм хум худалдаж аваад, гудамжаар алхаад, ресторан, зоогийн газар орж найз нөхөдтэйгөө уулзаж ярилцаж, амралтын өдөр салхинд гарч, чөлөөт ц��гаараа боулинг тоглож, заал авч, ер нь л тааваараа байж Олж байгаа цалин амьдралд хүрдэг, цалин буухаар хоёр тор дүүрэн хүнс аваад гэр лүүгээ харьдаг байж. Хамаатан садан, найз нөхөд гэртээ уриад хоол ид гэхээр бушуухан давхиад очдог, санаа нийлж нэг нэгнийхээрээ орж гардаг, ажил хөөцөлдөөд бүтдэг, товчхондоо тайван байж. Чихэвч зүүгээд гудамжаар алхаж болдог, юм бодоод, юм тэмдэглээд тайван сууж болдог байж. Хааяа зах орж гурил будаагаа, төмс ногоогоо цуглуулна. Ер нь л тайван, яардаггүй байж. Одоо бол 10 жилийн өмнөхөөс илүү хөдөлмөрлөж байна. Өглөө оройгүй зүтгээд л. Яарч ажил дээрээ очоод, яараад гэртээ харина. Ямар учраас яараад, сандраад, уурлаад, бухимдаад байгаа нь тодорхойгүй. Ажиллаж ажиллаж олсон мөнгө нь юунд ч хүрэхгүй. Болохгүй байхад болоод байгаа юм шиг худлаа инээж, эерэг харагдах гэж хичээнэ. Үнэндээ сэтгэл нь шаналаад, юунаас болоод нойргүй болоод б��йгаагаа хүмүүс үл ойлгоно. Авсан цалингаараа тогны мөнгөө ч төлж чадахгүй болов. Амттай зүйлс байхгүй болж, зөвхөн мах, талх, гурил будаандаа л хүрнэ. Юун дэлгүүр хэсч ганц хоёр зүйл авах. Дэлгүүр байтугай зах нь хоосон... Сүүлийн 10 жилийн хугацаанд 20 жилээр ухарчээ. Коронавирусээс хойш, 2020 оноос хойш жигд ижил гараанаас, бүр манайхаас эдийн засгаараа муу улстай уралдаад бид хэрэлдээд, нэгнээ харлуулж, хов ярьж, бусдыг муулахаас өөр зүйл хийсэнгүй. Узбекистан цөмийн цахилгаан станцаа барьж байна. Вьетнам метротой болж, эдийн засгаараа Азид тэргүүлэв. Киргизийн эдийн засаг суга өсөв. Казахстан дарангуйллаас салж, парламентын засаглалтай болж, технологи, байгалийн баялгаасаа асар их ашиг хүртэв. Тэгээд бас метротой болсон. Бид харин бэлэн ам, шалдан гуя болж дээ. Нэг л их бүх зүйл дээр хоёр тал болж хэрэлдсэн хүмүүс болж.
See More
nyamaaa
retweeted
Hulangoo
@Hulangoo1115
21 days ago
БААТАР💯🙏👏2012 онд Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 6 метр өндөр галан хуйнд бүслэгдэх үе�� “Арай залуу нь амьд үлдэг” гэж хэлээд багийнхаа хамгийн залуу гал сөнөөгчийг доороо хийж, дарж хэвтэхдээ Г.Багабиш гал сөнөөгч дөнгөж 40хөн настай байлаа🙏😭
Hulangoo1115's tweet video.
nyamaaa
retweeted
Bilguun 🇲🇳
@bilguunin
22 days ago
Оросын Удуконы зэсийн орд ашиглалтанд оржээ. Одоо манай Оюутолгойг зогсоо, гацаа, нураа гэх Орос агентуудын үйл ажиллагаа эрс идэвхижнэ гэж төлөгт буулаа.
nyamaaa
retweeted
МС
@jmunkhsergelen
22 days ago
Bold B: ОХУ-Д ЗОРЧИХДОО ТУН БОЛГООМЖТОЙ ЯВААРАЙ! Өчигдөр Оросоос ирлээ. Өнөөдөр манай мөнхийн хөрш Орос орон цэргийн тусгай ажиллагаа гэсэн нэртэй операци явуулан хөрш, славян ахан дүүс болох Украин улстай дайны байдалд байгаа билээ. Бид Оросын нэгэн мужид болох эрүүгийн хэргийн хугацаа сунгах эсэхтэй холбоотой шүүх хуралдаан товлосон өдрөө болж шүүхийн шийдвэрийг үндэслэн Монгол иргэнд авсан ТСАХ-г өөрчилсөн тохиолдолд хууль зүйн нарийн зөвлөлгөө ө��өх,түр оршин суух байрны асуудал шийдвэрлэх зорилгоор яваад үр дүнгүй ирлээ. Тэдний тал ( улсын байгууллага) томилсон гэх өмгөөлөгч М шүүх хурал нэгэнд болоод өнгөрсөн, ТСАХ өөрчлөөгүй гэж мэдэгдэв. Бид холбоо харилцаа барьж бас биечлэн хэд хэдэн удаа уулзаж хурлын товыг тогтоосон баримт үзэж харсан байтал гэнэт Москва хэргийн ээдрээтэй эргэл��ээтэй баримтуудыг бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтээр шийдэх болсон тул хурлын асуудлыг эртлэн шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн нь гайхал төрүүллээ. Хөөё! Эрүүгийн процессийн хууль зөрчиж байна , манай иргэн оролцсон эсэх, орчуулагч...гэх мэт зөндөө юм асуусан боловч " таг хэлгүй, дүлий" өнгөрсөн. Бид тухайн мужийн түр саатуулах байранд ( СиЗО) хоригдож буй иргэнтэйгээ уулзах хүсэлт ( ар гэрийн) бичгээр тавьж хандсан байхад Тусгай Байгууллага ямар ч албан ёсны хариу өгөөгүй , Харин орос өмгөөлөгчөөр дамжуулан албан бусаар ОХУ-н ГХЯ-ны тухайн мужид ��айх бие төлөөлөгчид хандан өргөдөл гаргаж түүгээр дамжин хаа нэгэн газраас хэн нэгэн асуудлыг шийдвэрлэснээр уулздаг болсон журам хэрэгжиж буй бололтой!!! - Эрүүгийн Процессийн Хуулийн оролцогч биш этгээд процесс ажиллагааны зөвшөөрөл өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ ....гэсэн боловч ямар ч хариу авсангүй! Бид иргэнийхээ амьд эсэхийг ч мэдэх, хүний эрхийн байдал ямар байгааг ч лавлах боломж олдсонгүй! Дайн бүхий байдлын тухай Улсын Дум нэгэн хууль ( эсвэл хуульчилсан акт) гаргасан гэж сонсов. Тэнд зааснаар Оросын нутаг дэвсгэрт зөрчиж яваа гадаадын иргэний гар утас, хувийн зөөврийн компьютер, бичиг баримтуудад хүссэн үедээ үзлэг хийж болох бөгөөд хэдэн жилийн өмнө буулгасан эсэхээс үл хамааран объектийн фото зураг, тойм зураг, хэдэн жилийн өмнө бичсэн байх эсэхээс үл хамааран сошиал медиа орчинд тавьсан пост, дүгнэлт, уриалга , дайны тухай ямарваа байдлаар бичсэн бүхэн ОХУ'ын эсрэг, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэж үзэх бөгөөд найрсаг харилцаатай орны иргэн эсэхээс үл хамааран ОХУ-н Эрүүгийн Хуулийн 275 дугаар зүйл анги буюу тагнуул хийсэн гэх хэрэгт буруутгагдан тодорхойгүй хугацаагаар хоригдон шалгагдах магадлал өндөр байж болох юм! Өнөөдрийн байдлаар манай улсын хоёр ч иргэн ийм асуудлаар хоригдон шалгагдаж байгаа бололтой! Хэт Ардчилсан үзэл, чөлөөт байдал, хүний эрхийн асуудлаар дуугар��х, даналзаж элдэв хандлага гаргах нь таныг таамаглаж боломгүй хэцүү байдалд оруулж болно шүү, зарим оронд ! Анхаарах буй. Хуульч Д.Пүрэвбаатар. 2026 он. PS: Би хуульч хүний хувьд гарч болох хууль зүйн үр дагаврыг мэдрэх хүний хувьд зориглон зөвхөн үнэнийг бичлээ!
See More
nyamaaa
retweeted
Miigaad
@miigaad
23 days ago
Бараг шүлхий гардаггүй аймагт өмнө нь бүртгэгдэж байгаагүй халдвар огцом гараад л... Орос, Беларусь тэр вакцин нь бэлэн байж таараад л... гэнэт хүсэлтийг биелүүлээд л...
nyamaaa
retweeted
Ё. Отгонбаяр
@OtgonbayarY
24 days ago
Шар нунтаг гэдэг байгалийн цацраг идэвхтэй бүтээгдэхүүн. Идчихгүй л бол аюулгүй. Чиний хэлээд байгаа өндөр цацраг нь боловсруцлалтанд оруулж түлш болгохоор бий болдог. ОУАЭ-ийн агентлагийн ангиллаар изотоп ялгаруулдаг, ялгаруулдаггүй гэж ангилдаг. Шан нунтаг ялгаруулдаггүй
nyamaaa
retweeted
Гонгоржавын ГАНБАТ 🧢
@g_ganbat
23 days ago
Жава арал оху-ын нутаг дэвсгэрийн ердөө 0.74% орчим хувьтай тэнцүү хэмжээтэй. Жава арал дээр 154 сая индонезчүүд эвтэй найртай амьдарч байна. Харин Жав��гаас 135 дахин том нутаг дэвсгэртэй оросуудад "илүү их газар хэрэг болоод" хөрш Украйнд эзлэн түрэмгийлэх дайн хийж байна. Өмнө эзэлж авсан газруудын амьдралыг бүгдийг сөнөөсөн. Өнөөдөр Финландаас авсан Карелийн хүзүүвч, Германаас авсан Кёнигсберг, Японоос дээрэмдсэн Курилын арлууд болон Өмнөд Сахалин, Польшоос булаасан Белосток, Эстони, Латви, Литваас дээрэмдсэн газрууд, Монголоос дээрэмдсэн Байгаль нуур, Сибирь, Урианхайн хязгаар, Саяны нуруу бүгдэд нь очоод үз, амьдрал үгээгүй ядуу, хөгжил дорой, харах ирээдүй байхгүй, сөнөчихсөн оркын нутаг болсон байдаг юм.
See More
nyamaaa
retweeted
Purevtuvshin
@purevtuvshin
24 days ago
Халзан бүрэгтэй ТЭЗҮ шатандаа яваа. Ухах хараахан болоогүй. Олборлолт, боловсруулалт гээд туршилт судлагааг ОУ-н байгууллага, лаб дээр хийгдэж байгаа. Байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулах юм. Технологийн боломжгүй гэдэг нь ташаа мэдээлэл байна. Харин ч боломжтой бөгөөд нэн шаардлагатай байна.
See More
nyamaaa
retweeted
Гонгорын Дамдинням
@Daimka07
26 days ago
Өөр том төслүүдтэй болвол бид РИО-д хүссэн үедээ шахалт өгч чаддаг болно. Бусад төслүүдэд хөдлөх боломж олгохгүй зөвхөн нэг төслөөс хамааралтай байлгах гэж зүтгэж байгаа хүмүүс харин хэний эрх ашигт үйлчлээд байна?
nyamaaa
retweeted
Гонгорын Дамдинням
@Daimka07
26 days ago
Буруу л ойлгосон болтой байна. Зэсийн АМНАТ ОТ дээр 5% тогтворжуулсан гэрээтэй байдаг. Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10%-ийн төлбөрийг ногдуулахаар тусгасан. АМТХ-ын 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтре дээр 34%-аа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-р оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй! Хэрэв бид ЗЭС-н салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол ОТ, Эрдэнэт гэсэн 2 төсөлтэй л байж байна. Өөр төсөл нээгдэхгүй. Шинээр нэмж татвар төлөгч бий болохгүй. Зөвхөн нүүрсээ шүтээд л амьдрана даа. Яаж өөрчлөх нь УИХ бүрэ�� эрх. ЗГ төслөө УИХ-д өргөн брьсан. АМНАТ-г хэд ч болгож өсгөх, бууруулах эрх нь УИХ-н онцгой бүрэн эрх!
See More
nyamaaa
retweeted
Тэгшээ
@tegshzy
29 days ago
Цонхоор биш тагтан дээр гарч илүү өргөн харах хэрэгтэй юм байна Принстоны профессор Элдар Шафирын лекцүүдииг сонсох боломж гарлаа. Зан тѳлѳв, сэтгэлзүйн ухааны чиглэлээр манай цаг үеийн топ эрдэмтдийн нэг гэж хэлж болох хүн юм. 3 ѳдрийн програмд энэ чиглэлийн гол онол, судалгаануудыг базаад хэрхэн бодлогод ашиглах вэ гэдгийг багтаасан байв. Профессор Шафир лекцүүдээрээ Канэман, Тверски, Тэйлэрийн гол ажлууд, мѳн эдгээр Нобелийн шагналтнуудтай хамтарсан зарим судалгаагаа ч тайлбарлалаа. Хамгийн сонирхолтой хэсэг нь “Psychology of Scarcity” байв. Товчхондоо, хүн ямар нэг зүйлээр дутагдах үед сэтгэлгээний цар хүрээ нь хязгаарлагдаж, байхгүй тэр зүйлдээ илүү төвлөрдөг тухай юм. Маш нарийн хонгилоор харна, үзүүрт нь байхгүй тэр зүйл нь л үзэгдэнэ, эргэн тойрны бусад чухал зүйлийг харахгүй сохорно гэсэн үг. Энгийн жишээ бол мөнгөөр дутагдаж буй хүн. Санхүү нь хязгаарлагдмал хүн ихэнх зүйлийг үнээр нь бодож эхэлдэг. Таксинд суусан ч тоолуур луу ширтсээр, цонхоор харж болох олон сайхан зүйлээс хоцорно. Амьдралд ч ялгаагүй. Мөнгө бага үед алхам тутмаа мөнгөөр, зардлаар хэмжинэ, мах их авбал гурил бага авах тухай трэйдоф бодно. Дэлгүүрт байгаа бараа бүтээгдэхүүний үнийг ч нэг нэггүй сайн мэддэг байх нь түгээмэл. Гэтэл хүний бодох чадвар хязгаартай, зогсоо зайгүй энэ бүх мөнгөний тооцоо тархийг ачааллана, ядраана. Үр дүнд нь яг чухал зөв шийдвэрийг ултай бодох завгүй, үргэлж л мөнгө тулгамдсан, гал унтраах шийдвэрүүдэд тархиа зарцуулах болно. Мөнгөөр ядуу хүн ихэвчлэн буруу бүтэлгүй шийдвэрүүд гаргаад байгаа бол нэг том шалтгаан нь сэтгэх чадварыг нь хязгаарлаж буй энэ нөхцөл байдал юм. Тийм ч учраас ядуу айлд хэрүүл тасрахгүй байх нь түгээмэл (буруу шийдвэрүүд, бухимдал?). Дансандаа хангалттай мөнгөтэй ч цагаар хомсдож буй хүн үүнээс нэг их дээрдэхгүй. Хонгилын үзүүрт зөвхөн яаралтай ажлууд л харагдана. Юу ч хийсэн зарцуулах цагийнхаа тухай, эсвэл золиосолсон тэр цагтаа хийх байсан зүйлийнхээ тухай бодно. 2 минут зүгээр суух л том тансаглал шиг санагдана. Байнгын цаг тооцоолж ядарсан ийм тархи урт хугацааны, жинтэй, зөв шийдвэр гаргах чадвар нь унана. Товчхондоо яарсан хүн даарсан шийдвэр гаргах нь их. Ингэхгүйн тулд Жэф Безос өглөө ажилдаа ирээд 3 шийдвэр л гаргадаг гэж ярьсан удаатай. Амазоны хэдэн жилийн дарааг шийдэх чухал шийдвэрийг гаргахын тулд хангалттай бодох цагийг өөртөө гаргадаг гэсэн үг. Стив Жобс ч мөн тархиа чухал шийдвэрт хадгалахын тулд өмсөх хувц��анд зарцуулах цагаа багасгаж, хар цамц цэнхэр жинсийг сонгосон нь учиртай. Үргэлж мөнгө эсвэл цаг бодож ядарсан тархи бусад чухал зүйлсийг мартах, энгийн зүйлийг чадахгүй байх нь түгээмэл. Эмээ уухаа мартана, эцэг эх гэр бүл найз нөхдөө мартана...энгийн тест шалгалт дээр ч муу оноо авна гм гм олон харьцуулсан туршилт, судалгаа байх аж. Төгсгөлд нь ийм нэг асуулт асуух боломж гарав: "Бодлогод том сорилт болдог цаг хугацааны нийцгүй байдал нь өөрөө хүний сэтгэхүйтэй салшгүй холбоотой байхад үүнд ямар нэг шийдэл байна уу" гэж асуулаа. "Институц, дүрмээр дамжуулж шийдэх гэсэн оролдлогууд бий ч, хэцүү" гэв.
See More
nyamaaa
retweeted
Chinzilla🇲🇳🇺🇦
@ChinzillaMon
about 1 month ago
LV нүдний шил шаацан, он залуу G class унчихсан, шантаажнаас өөр хийх зүйлгүй, яаж эднар шиг, ингэж сайхан амьдрах уу?
nyamaaa
retweeted
Жиргээ
@jirgeepage
about 1 month ago
Япон судлаач Д.Төмөрбаатар: Сүүлийн үед манай дарга, сайд нар хэтэрхий залуу болоод байна шүү‼️ 1990-ээд оны дундуур би тохиолдлоор шахуу Японы Сангийн яамны өндөр албан тушаалтны ажлын албаар орж үзсэн юм. Газрын дарга ч билүү, сайдын зөвлөх ч билүү, нэг настай хүн захдуухан суучихсан, хүн хүн рүү хараад л, мишээгээд л, сууж байгаа харагдсан. Бөөн бичиг цаас барьсан залуус түүнийг тойрч гүйлдээд л. “Юу болоод байгаан бэ” гэсэн чинь, “аа, манай энэ настай дарга нэг асуудлын эцсийн шийдвэрийг гаргах гэж байгаамаа” л гэцгээж байв. “Бид нар бүх мэдээллийг нь бэлтгээд өгчихсөн, дарга маань хоёр хоног бодож байна” гээд л, залуус инээлдэж байсан. Би ч сайн ойлгоогүй, яагаад заавал энэ настан шийдвэр гаргадаг юм бол оо, гээд л, гайхаад өнгөрч байж билээ. Японы янз бүрийн газраар орж, яагаад заавал мэдээжийн юмыг олон хүнээс асууж лавлаад байдгийн бол оо, гэж бодсоор, бүүр хожим нь “олон хүний санаа бодлыг сонсох, аливааг тултал нь нягталж шалгах, туршлагатай хүний цөөхөн чамбай үгийг сонсох” зэрэг нь ямаршуухан чухал зүйл болохыг бага багаар ойлгож эхэлсэн дээ. Ямар ч улс оронд амин чухал асуудлууд улс төрөөр дамжиж шийдэгдэнэ. Монголд с��үлийн үед улс төрчид хэт залуужлаа. Тавиас доош насныхан, дөч дөнгөж хүрч буй “ногооноороо” залуус, бүр гучин настнууд төрийн өндөр алба хаших болов. Улс төрд ч, төрд ч туршлагатай, ахмад хүмүүс үзэгдэхээ болилоо. Намын байгууллагад л янз бүрийн алба хашсан, харин төрд ажилласан туршлага бага, ердөөсөө амьдралын туршлага ч бага, нэг л их гадаадаар ярьсан, залуу удирдагчид маш түүхий, насгүй шийдвэрүүд гаргаж байна. Төрд насаараа зүтгэсэн ахмадуудын үгийг сонсохоо больсон гэсэн. Уг нь ахмад, дунд насныхан, залуучуудын холбоо хэлхээ гээд ярьдаг байсансан. Улс төрийн нам доторх арай тулхтай хэсэг нь, ялангуяа төрд ажиллаж байсан туршлагатай, МАН-ын ахмадууд нь баяр болохоор бэлэг сэлт аваад л, үр хүүхдээ албан тушаалд “шахчихаад” суугаад байлгүй, мэдлэг сэтгэл туршлага байдгийн бол залуусдаа зааж, үгээ хэлээсэй…
See More
nyamaaa
retweeted
Ganzorig chuluunbor
@GanzooCh
about 1 month ago
Утасны донтолт ийм учиртай гэнэ: 1. Та залхуу учраас утсаа маажаад байгаа юм биш гэнэ. Таны тархи тайван төлөвт шилжиж чадахгүй байгаа учраас утсаа больж чадахгүй байдаг аж. Таны мэдрэлийн систем бүхэлдээ тайвшрах хэрэгтэй юм байна. 2. Утас ухах тусам донтолтын гормон гэж хэлж болох Д��памин тархинд ялгарч байдаг. Энэ үед таныг тайвшруулж, амраадаг GABA гэдэг бодис ялгарахаа больчихдог аж. Ингээд тархи тань идэвхижээд байдаг, бие тань зөрөөд ядраар л байна. Та үүнийг нь мэдрэхгүй. 3. Мөн хүний анхаарлыг төвлөрүүлж, улам их утастайгаа зууралдуулдаг Norepinephrine гэдэг химийн нэгдэл таны тархинд их ялгарч эхэлдэг. Богино хэмжээний сонирхолтой рийл видео үүндээ гаргууд гэнэ. 4. Допаминийг байнга ингэж утсаар өдөөж байх нь таны анхаарлаа төвлөрүүлэх чадамжийг муу болгодог. Хүүхдийн тархи бол бүр ч эмзэг. Унтахын өмнө тархиа улам асаах нь нойрны чанарт их муугаар нөлөөлдөг. 5. Тархи өөрөө машин араагаа сольдог шиг амархан төлвөө өөрчилж чаддаггүй юм байна л даа. Хүн өөрийнхөө зан төлөвтэй холбож бодоод байдаг. Үнэндээ та мотивацгүй залхуу амьтан болохоороо биш... биохимийн шалтгаантайгаар утаснаасаа уягдаад байдаг юм. 6. Хүн уг нь мэдрэлээ тайвшруулж, аядуухан цагийг өнгөрөөдөг техниктэй болчихвол тархи допамин хүсэмжлээд байхаа больчихдог гэнэ. Утсаа бага үзнээ гэж бодохоос илүүтэй... энэ үед надад утас огт хэрэггүй ээ гээд бодож чаддаг болоорой. 7. Утасгүй гараад алхах, хоол хийж зогсох, удаан темптэй контент үзэнгээ том өрөөндөө дасгал сунгалт хийх, хүнтэй сайхан цай уугаад буу халах... гэх мэтээр огт утасгүй өнгөрөөдөг зугаатай мөчүүдээ уртасгаад байгаарай. Дэлхийн дунджаар хүн боловсролын аппыг өдөрт 7-10 минут л хэрэглэхэд хангалттай үр дүн гардаг гэж байгаа. Англи хэлэндээ иймхэн цаг зарцуулаад л бусад үед нүдээ амраагаарай.. Хуулбар
See More
Last Seen Users on Sotwe
ผัวใครก็ได้ ป้าเอาหมด รุ่นใหญ่ชอบเยเย่
Seen from
Thailand
Diary Artis
Seen from
Germany
Nioofee
OGC1069
Seen from
Brazil
たこ焼き屋店員🐙すっちゃん
سعودية
Seen from
Saudi Arabia
公雞俱樂部
Seen from
Korea
Chicas de sacapulas
Seen from
United States
오지윤🐷
Seen from
Korea
รักครู
Seen from
Thailand
Trends for you
1
#BETAwards
Under 10K tweets
2
#ForbiddenDoor
Under 10K tweets
3
#HOTD
Under 10K tweets
4
Megan
Under 10K tweets
5
Melanie
Under 10K tweets
6
Yankees
Under 10K tweets
7
Druski
Under 10K tweets
8
D’Angelo
Under 10K tweets
9
Sonny Gray
Under 10K tweets
10
#NXTGAB
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.6M followers
2
Barack Obama
@barackobama
119.2M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.7M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
110.5M followers
5
Narendra Modi
@narendramodi
107M followers
6
Rihanna
@rihanna
97.6M followers
7
NASA
@nasa
92.2M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.9M followers
9
KATY PERRY
@katyperry
87.6M followers
10
Taylor Swift
@taylorswift13
81.4M followers
11
Lady Gaga
@ladygaga
73M followers
12
Virat Kohli
@imvkohli
69.8M followers
13
Kim Kardashian
@kimkardashian
69.8M followers
14
YouTube
@youtube
68.7M followers
15
Bill Gates
@billgates
63.9M followers
16
Neymar Jr
@neymarjr
62.5M followers
17
The Ellen Show
@theellenshow
62.4M followers
18
CNN
@cnn
61.9M followers
19
X
@x
60.8M followers
20
Selena Gomez
@selenagomez
60.7M followers
Olivia
Online
✨
⭐
💫