Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Tuvdendorj Gantumur
@tuvdee
Mongolia
Joined June 2011
3.6K
Following
6.1K
Followers
5.6K
Posts
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
1 day ago
Казахстан улс Ираны ураны нөөцийг өөрийн нутаг дэвсгэрт хадгалах боломжтой гэдгээ илэрхийллээ. Financial Times сонинд мэдээлснээр, хэрэв Вашингтон, Тегеран хоёр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрвэл Казахстан улс Ираны зэвсгийн түвшинд ойртсон баяжуулалттай ураны нөөцийг хүлээн авч хадгалахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 60 хувийн баяжуулалттай, зэвсгийн зориулалтаар ашиглах түвшинд ойртсон уран нь АНУ, Ираны хооронд явагдаж буй нууц хэлэлцээний хамгийн төвөгтэй асуудлуудын нэг болоод байгаа аж. АНУ энэхүү ураныг Ираны нутаг дэвсгэрээс гаргахыг шаардаж байгаа бол Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлээд байна. Энэ үйл явдал нь Казахстан улс Евразийн бүс нутгийн геополитик, эрчим хүч, цөмийн аюулгүй байдлын асуудалд нөлөө бүхий тоглогч болж буйг харуулж байна. Эх сурвалж: Financial Times
See More
tuvdee
retweeted
S.Bayar
@SBayar12
3 days ago
Дэлхийд зэсээр баян улс олон. Эхний тавд Чили (200 сая тонн), Астрали (110 сая тонн), Перу (90 сая тонн), Конго (85 сая тонн), ОХУ (80 сая тонн) ордог. Энэ үзүүлэлтээр Монгол Улс (35 сая тонн) дэлхийд 11-д ордог. Манайд Цагаан суварга, Хармагтай, Улаан хад, Хүнгүйт, Борц уул гм зэс, алт, молибдений холимог том, жижиг орд бий. Бусад 10 улстай бид өрсөлдөж ГХО татах уу, болих уу? Болино гэвэл эд нар зөв. Өрсөлдөнө гэвэл эд нар буруу. Шийдэл ярьвал ийм юм.
See More
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
3 days ago
🇰🇷Өмнөд Солонгосын воны ханш унажээ… АНУ-ын хиймэл оюуны компаниудын чипний эрэлт эрчимтэй өссөнөөр Өмнөд Солонгосын гадаад худалдааны ашиг түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Чип үйлдвэрлэгч Samsung Electronics болон SK Hynix компанийн цэвэр ашиг тус тус 28.3 тэрбум болон 22.4 тэрбум ам.долларт хүрснээр Samsung-ийн хувьцаа сүүлийн нэг жилийн хугацаанд 400%, SK Hynix-ийн хувьцааг 970% өсжээ. Ийм нөхцөлд үндэсний мөнгөн тэмдэгт болох вон чангарна гэж үзэх нь зүйн хэрэг. Гэвч бодит байдал дээр нэг ам.доллар 1,500 вонд хүрч, воны ханш 2008–2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн доод түвшинд хүрээд байна. Воны ханш сулрах болсон нь үндсэндээ гурван шалтгаантай гэж эдийн засагчид үзэж байна. . Нэгдүгээрт, энэ онд гадаадын хөрөнгө оруулагчид Солонгосын хөрөнгийн зах зээлээс цэвэр дүнгээр түүхэн дээд хэмжээгээр буюу 79 тэрбум ам.долларын хөрөнгө татан гаргажээ. Хоёрдугаарт, Samsung болон SK Hynix зэрэг компаниуд чип экспортолж олсон доллароо эх орондоо оруулж ирэхийн оронд АНУ болон бусад зах зээлд дахин хөрөнгө оруулалт болгон оруулж байгаатай холбоотой юм. Гуравдугаарт, мэдээж АНУ, Израйл-Ираны дайн. Өмнөд Солонгосын вон нь Энэтхэгийн рупи болон Индонезийн рупиагийн дараа ханш нь хамгийн ихээр унасан Азийн валютуудын нэг болоод байна.
See More
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
4 days ago
Дэлхийн хамгийн их нөөцтэй улсууд… Дэлхийн стратегийн гол түүхий эд, эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй орнуудыг танилцуулж байна. Эрчим хүч, батарей, өндөр технологи болон батлан хамгаалах салбарт чухал ашигт малтмалын нөөцтэй улсууд ирээдүйн геополитикийн төвд байх төлөвтэй байна.
See More
Who to follow
Нацагдоржийн Норов🇲🇳
@n_norov
Хонины аж ахуй сонирхогч, тэгш хүртээмжтэй суурь боловсролыг дэмжигч нэгэн. #ШарТалБрэнд #NBA #GSW
Sugarmaa
@venera_n22
Та бол давтагдашгүй цор ганц өвөрмөц бүтээл...
Anu-Ujin
@Anuhorol
Prof. Civil Engineer | Urban Governance Specialist | Expert in Road Transportation, Waste Mngmt, Construction, RE, Disaster Resilience & Green Building.
Tuvdendorj Gantumur
@tuvdee
6 days ago
Хүүхдийн баярын мэнд хүргэе! Бүх хүүхдүүддээ аз жаргал, инээд хөөр, сайхан ирээдүйг хүсье. 🌟👧👦
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
6 days ago
Эрхэм хүндэт аав, ээжүүд Таны хүүхэд багачууд эрүүл энх, баяр баясгалан, аз жаргалтай байж хүсэл мөрөөдөл бүхэн нь биелэхийн ерөөлийг дэвшүүлье. 👧👦❤️ 🌺
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
8 days ago
Энэ оны хөлбөмбөгийн ДАШТ-д дүрмийн хэд хэдэн шинэ өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ гэнэ. 1970 оны ДАШТ-ээр шар, улаан картын системийг анх нэвтрүүлж байсан бол 2018 онд VAR систем ашиглаж эхэлсэн. Харин 2022 оны тэмцээнээр шүүгчид тоглолтын нэмэлт цагийг уртасгах шинэ зарчим хэрэглэсэн билээ. Тэгвэл энэ жил АНУ, Мексик, Канад улсад болох ДАШТ-д дараах шинэ дүрмүүд мөрдөгдөнө. ⚽️ Хоёр үеийн дунд 3 минутын ус уух завсарлага заавал өгнө. ⚽️ Хоёр дахь шар картаар хөөгдсөн шийдвэр болон илт буруу өгсөн булангийн цохилтыг VAR-аар шалгах боломжтой болно. ⚽️ Цаг хожих явдлыг багасгахын тулд гоолын цохилт, шидэлт, сэлгээ хийх үед цагийн тоолуур ашиглана. ⚽️ Сэлгээнд гарч буй тоглогч 10 секундын дотор талбайг орхих ёстой. ⚽️ Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн талбайг орхих, эсвэл бусдыг талбайгаас гарахыг уриалсан тохиолдолд улаан картаар шийтгэнэ. ⚽️ Маргалдах үедээ амаа дарж ярьсан үйлдлийг сахилгын зөрчилд тооцно. Эдгээр өөрчлөлт тоглолтыг илүү шударга, илүү хурдтай болгох уу, эсвэл эсрэгээрээ тоглолтыг улам сунжруулах уу гэдэг нь ДАШТ эхэлсний дараа л тодорхой болно.⚽️⚽️⚽️
See More
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
12 days ago
Дэлхийн улс орнуудын эдийн засаг 1975 оноос хойш хэрхэн өссөнийг Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн тоо мэдээлэлд үндэслэн эрэмбэлжээ. 1975-2025 оны хооронд ДНБ-ий нэг хүнд ногдох орлогын өсөлтөөр Монгол Улс дэлхийн хамгийн хурдтай өссөн орнуудын 6-р байранд бичигдсэн байна. Мэдээж бидэнд шийдэх асуудал, засах алдаа олон бий. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүрсэн ололт, амжилт бага биш ээ. Алдаа бий ч, ололт нь түүнээсээ илүү гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. 🇲🇳🇲🇳🇲🇳
See More
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
13 days ago
АНУ, Израйл–Ираны дайны улмаас Ойрхи Дорнодоос газрын тос, хий, бордооны хэрэгцээгээ голлон хангадаг Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засагт сорилт, хүндрэлүүд тулгарч байна. 🔰 Индонез улс үндэсний мөнгөн тэмдэгт болох рупиг хамгаалж, инфляцыг хянахын тулд бодлогын хүүгээ хоёр жилийн дараа анх удаа огцом өсгөж, 5.25 хувьд хүргэлээ. 🔰 Филиппин улс газрын тосны хэрэгцээнийхээ 95 хувийг Ойрхи Дорнодоос импортолдог. Газрын тосны үнэ өссөнөөр будаа, мах, загас зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц эрчимжиж байна. Үүний улмаас тус улс бүс нутагтаа хамгийн түрүүнд буюу дөрөвдүгээр сард бодлогын хүүгээ өсгөсөн. Мөн Төв банкны ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг дахин нэмэх боломжийг хэлэлцэж буйгаа мэдэгдсэн байна. 2026 онд Филиппиний песо ам.долларын эсрэг 4.66 хувиар, Индонезийн рупи 5.75 хувиар тус тус суларчээ. Ингэснээр эдгээр валют энэ онд Азийн хамгийн сул үзүүлэлттэй мөнгөн тэмдэгтүүдийн тоонд орж байна.
See More
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
14 days ago
⚽️⚽️⚽️ 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ 18 хоногийн дараа буюу 6-р сарын 11-нд эхэлнэ. АНУ, Канад, Мексик гэсэн 3 улсад зохион байгуулагдах энэ удаагийн ДАШТ-д анх удаа 48 баг оролцох юм. Нээлтийн тоглолт Мехико хотын алдарт “Эстадио Азтека” цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин тэмцээний тасалбар үнэтэй байгаа талаар “The Economist” сэтгүүлд гарсан нийтлэлийг Та бүхэнд товчлон хүргэж байна. “Энэ жилийн Хойд Америкт болох хөл бөмбөгийн ⚽️ ДАШТ-ий хэсгийн тоглолтын хамгийн хямд тасалбар дунджаар 200 ам.доллар, харин финалын тоглолтын тасалбарын хамгийн доод үнэ 2,030 ам.долларт хүрч байна. Манай судалгаанаас харахад энэ удаагийн ДАШТ түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тасалбартай спортын арга хэмжээ болж магадгүй байна… Өмнө нь ДАШТ-ий тасалбаруудыг зах зээлийн бодит эрэлтээс хавьгүй хямд үнээр борлуулдаг байв. Эрэлт нийлүүлэлтээсээ үргэлж давж ирсэн ч ФИФА үнийг огцом өсгөхийн оронд жирийн хөгжөөн дэмжигчдэд хүртээмжтэй түвшинд барьж, тасалбарыг сугалааны зарчмаар хуваарилдаг байсан. Учир нь орлогын гол эх үүсвэр нь тасалбарын борлуулалт бус, телевизийн эрх болон ивээн тэтгэгчдийн гэрээ байлаа. Харин энэ жил нөхцөл байдал өөрчлөгджээ. Анх удаа ФИФА тасалбарын борлуулалтыг орон нутгийн зохион байгуулагчдад даатгалгүйгээр өөрөө шууд хариуцаж байна. Мөн эрэлт өсөх тусам үнэ нэмэгддэг “динамик үнийн систем”-ийг нэвтрүүлж, албан ёсны дахин худалдах платформ ажиллуулан худалдан авагч, худалдагч тус бүрээс 15 хувийн шимтгэл авч эхэлжээ. АНУ, Канад, Мексикт болох энэ удаагийн ДАШТ-ий тасалбарын үнэ 2022 оны Катарын ДАШТ-ээс хоёр дахин, харин 1994 онд АНУ-д болсон ДАШТ-ээс дөрөв дахин өндөр байна. ФИФА-гийн энэхүү үнийн бодлого нь нэлээд эрсдэлтэй туршилт болж байна. Нэгдүгээрт, тасалбарууд одоогоор бүрэн борлуулагдаагүй бөгөөд зохион байгуулагч хотуудын зочид буудлууд ч дүүрээгүй байна. Зарим тоглолтын дахин худалдаалах үнэ буурах магадлалтай. Гэвч тасалбарын үнэ хямдарсан ч нислэг, байр, аяллын зардал огцом өссөн энэ үед жирийн хөгжөөн дэмжигчид аль хэдийн аяллаасаа татгалзсан байх боломжтой…” хэмээн нийтлэлд онцолжээ. Дүүрэн стадион, гал халуун уур амьсгал, хөгжөөн дэмжигчдийн өргөн оролцоо байхгүй бол ДАШТ өөрөө утгаа алдах эрсдэлтэй. Спорт бол зөвхөн бизнес биш. Тэр тусмаа улам бүр хагарал, зөрчилдөөн рүү явж буй энэ цаг үед спорт бол улс орон, хүмүүсийг нэгтгэдэг хүч юм шүү гэдгийг FIFA-д хэлмээр санагдчихлаа. 📞☎️
See More
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
15 days ago
Инфляцын ойлголтыг өөрчилсөн эдийн засагч… Инфляц, төв банкны бодлого, инфляцын хүлээлт гэх ойлголтуудыг орчин үеийн эдийн засгийн бодлогын төвд авчирсан Нобелийн шагналт эдийн засагч Эдмунд Фелпс 92 насандаа таалал төгслөө. Түүний хамгийн чухал санаа нь: Хэрэв хүмүүс ирээдүйд үнэ өснө гэж хүлээвэл ажилчид илүү өндөр цалин шаардаж, компаниуд үнээ нэмдэг. Ингэснээр инфляц өөрөө өөрийгөө улам өдөөсөн “цалин-үнийн спираль” үүсдэг гэж тайлбарласан явдал байв. Фелпсийн үзсэнээр төв банкны хамгийн чухал үүрэг бол инфляцын хүлээлтийг тогтвортой байлгах асуудал юм. 1960-аад оны сүүлээр Фелпс хожим нь 2006 оны Эдийн засгийн Нобелийн шагнал хүртэх үндэс болсон хоёр чухал өгүүллийг хэвлүүлсэн юм. Эхний өгүүлэл нь 1967 онд Economica сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд хүмүүсийн инфляцын хүлээлт цалин, үнэ тогтоход ямар нөлөөтэйг тайлбарласан байв. Хэрэв хүмүүс инфляц өснө гэж хүлээвэл ажилчид өндөр цалин шаардаж, компаниуд бараа бүтээгдэхүүний үнээ өсгөнө гэж Фелпс үзжээ. Үүний үр дүнд цалин-үнийн спираль үүсдэг. Ийм нөхцөлд мөнгөний бодлого хэрэгжүүлэгч байгууллагуудын хамгийн зөв алхам нь инфляцын хүлээлтийг бууруулах явдал бөгөөд үүний тулд түр хугацаанд ажлын байр буурах эрсдэлтэй байсан ч бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай гэж Фелпс үзсэн байна. 1968 онд Journal of Political Economy сэтгүүлд хэвлэгдсэн хоёр дахь өгүүлэлдээ тэрээр ажил эрхлэлтийг эдийн засгийн бодит чадамжаас давуулан хүчээр өсгөх оролдлого нь эцэстээ өндөр инфляцад хүргэнэ хэмээн анхааруулсан нь 1970-1980-аад оны дэлхийн инфляцын хямралаар батлагдсан юм. Тухайн үед уламжлалт кейнсчүүд өндөр инфляцыг бага ажилгүйдлийн төлөө төлөх үнэ гэж үздэг байв. Гэвч 1970-аад болон 1980-аад оны эхэн үеийн өндөр, тогтворгүй инфляцын дараа энэ үзэл баримтлал үндсэндээ орхигдсон юм. Фелпс өөрийгөө зөв байсныг харсан гэж хэлж болохоор байлаа. Тэрээр Нобелийн лекцдээ 1967 оны өгүүллээ өнөөгийн төв банкуудын мөнгөний бодлогын гол зарчим болсон “инфляцын зорилтот түвшин”-ий онолын эхлэл гэж тодорхойлсон байдаг. Түүний хэлснээр: “Хэрэв инфляцын хүлээлтийг хяналтдаа байлгаж чадвал инфляц хэлбэлзэж болох ч хэт хол явж чадахгүй.” Төв банкууд инфляцын хүлээлтийг удирдаж чадна гэсэн итгэл нь Covid-19 цар тахлын дараах дэлхийн эдийн засгийг “зөөлөн газардуулахад” чухал үүрэг гүйцэтгэсэн гэж өргөнөөр үздэг. Фелпс 1933 онд Иллинойс мужийн Эванстон хотод төрж, Нью-Йоркийн Хастингс-он-Хадсон хотод өссөн бөгөөд ахлах сургуульдаа бүрээ хөгжмийн хамтлагийн гоцлол бүрээчин байжээ. Тэрээр Амхерст коллежид суралцахдаа эхэндээ хүмүүнлэгийн ухаанд төвлөрч байсан ч дараа нь эдийн засагт шилжсэн. Докторын зэргээ Йелийн их сургуульд хамгаалж, Америкийн кейнсчүүдийн нэрт төлөөлөгч, Нобелийн шагналт Жеймс Тобины шавь болсон байна. Фелпс 1966 он хүртэл Йелийн их сургуульд судалгаа хийж, багшилсан. Дараа нь Пенсильванийн их сургуульд шилжин ажиллаж, түүнийг дэлхийд таниулсан өгүүллүүдээ тэнд бичжээ. 1971 онд Колумбын их сургуульд очсон байна. Эдийн засгийн онол бодит амьдрал, бодлого хоёртой хэрхэн холбогддогийг харуулсан томоохон сэтгэгчдийн нэг байлаа.
See More
Tuvdendorj Gantumur
@tuvdee
15 days ago
RT
@KhurelbaatarCh
: Financial Times-ийн мэдээлснээр Ираны дайн эхэлснээс хойш Хятадын юаниар хийгдэх олон улсын төлбөр тооцооны хэмжээ огцо…
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
16 days ago
Европын Комисс Евро бүсийн 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.9 хувь болгон бууруулж, инфляц 3 хувьд хүрнэ гэж мэдэгдлээ. Үүний гол шалтгаан нь АНУ, Израил–Ираны дайнаас үүдэлтэй газрын тос, байгалийн хийн үнийн огцом өсөлт, мөн нийлүүлэлтийн сүлжээний доголдол болж байна. Европын хамгийн том эдийн засаг болох Германы өсөлт ердөө 0.6 хувь, Францынх 0.8 хувь, Италийнх 0.5 хувь байхаар төсөөлөгдөж байна. Харин Европын Холбооны орнуудаас Ирландын эдийн засаг агших эрсдэлтэй байгаа аж. “Персийн булан дахь мөргөлдөөн эрчим хүчний томоохон шок үүсгэж, геополитик болон худалдааны тогтворгүй орчинд замаа олох гэж буй Европт шинэ сорилт авчирч байна” хэмээн ЕХ-ны эдийн засгийн комиссар Валдис Домбровскис мэдэгджээ. Эх үүсвэр: Financial times, өнөөдрийн дугаар
See More
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
16 days ago
Ши Жиньпин 🇨🇳, Владимир Путин 🇷🇺 нарын Бээжингийн уулзалт нь XXI зууны геополитик хаашаа чиглэж байгааг харуулсан том үйл явдал боллоо. Уулзалтын үеэр Хятад, Оросын “Сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г дахин сунгаж, улс төрийн итгэлцэл, стратегийн уялдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээ зарлав. Уулзалтын агуулгаас товчлон хүргэе. 📌 Улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс: 🔰 НҮБ болон олон улсын эрх зүйн тогтолцоог хамгаална. 🔰 БРИКС, ШХАБ зэрэг олон улсын бүтцээр дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. 🔰 Хоёр улсын хамтын ажиллагаа нь гуравдагч орны эсрэг чиглээгүй гэдгийг онцоллоо. 🔰 Нэг улсын давамгайлал, эдийн засгийн шахалт, геополитикийн дарамт, “хүчтэй нь ноёрхдог ширэнгэн ойн дүрэм”-ийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв. 🔰 Ши Жиньпин Персийн булан дахь тогтворгүй байдал нь дэлхийн эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээ, худалдаанд эрсдэл учруулж байгааг онцолж, дайны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав. 📌 Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд: Хятад улс Оросын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд 228 тэрбум ам.долларт хүрсэн бол 2026 оны эхний улиралд 14.7 хувиар өсөж, 61.2 тэрбум ам.доллар болсон байна. Мөн хоёр улс: 🔰 Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 🔰 Хил дамнасан дэд бүтэц, ложистикийн коридоруудыг хөгжүүлэх, 🔰 Аж үйлдвэр, өндөр технологи, хиймэл оюун ухаан, сансар, шинжлэх ухааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов. Жич: “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн талаар талууд “ерөнхий ойлголцол”-д хүрсэн ч эцсийн гэрээ, үнийн нөхцөл, санхүүжилт болон хэрэгжүүлэх хугацааны асуудлууд бүрэн шийдэгдээгүй хэвээр байгааг ОХУ мэдэгдээд байна. 📌 Хүмүүс хоорондын харилцааны хүрээнд: 🔰 Боловсрол, соёл, аялал жуулчлал, спортын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 🔰 Хятад улс Оросын иргэдэд олгодог визгүй бодлогоо 2027 он хүртэл сунгаснаа зарласан бол ОХУ мөн адил сунгахаа илэрхийлжээ. Бээжингийн энэ уулзалт нь зөвхөн манай хоёр хөршийн харилцааны асуудал биш, харин дэлхийн хүчний тэнцвэр, эдийн засгийн урсгал, геополитикийн ирээдүй хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан стратегийн ач холбогдолтой уулзалт боллоо гэж бодож байна.
See More
tuvdee
retweeted
Uchral Nyam-Osor
@NyamUchral
17 days ago
“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг 50% буюу 2,2 тэрбум доллараар багасгаж, төлбөрийн давхардал арилгаж, Монголчуудынхаа хүртэх үр өгөөжийг өсгөх тохиролцоонд хүрч чадсан Ажлын хэсэгт талархал илэрхийлье. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан хэлэлцээрийн баг, Монгол залуучууд дэлхийн түвшинд улс орныхоо эрх ашгийг хамгаалж чаддаг гэдгийг батлан харууллаа. Би Монгол залуусынхаа эх оронч сэтгэл, эрдэм боловсролд итгэдэг.
See More
NyamUchral's tweet video.
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
20 days ago
Сүүлийн өдрүүдийн АНУ болон Европын эдийн засгийн гол үзүүлэлтүүд дэлхийн эдийн засагт дараах таван том дарамт нүүрлээд байгааг улам тодорхой харуулж байна. ⚠️ Өндөр инфляц ⚠️ Өндөр хүү ⚠️ Эрчим хүчний салбарын геополитикийн эрсдэл ⚠️ Нийлүүлэлтийн сүлжээний доголдол ⚠️ Улс төрийн тогтворгүй байдал Эдгээр эрсдэлүүд Монгол Улсад ч шууд нөлөөлж байна. Тухайлбал: • импортын инфляц өсөх, • валютын ханшид дарамт үүсэх, • гадаад санхүүжилтийн өртөг өндөр байх нөхцөл байдал үүсэж байна. Ийм үед экспортоо нэмэгдүүлж, валютын нөөцөө бууруулахгүй байж, төсвийн сахилга батыг эрс сайжруулж, төсвийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай.
See More
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
19 days ago
Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ Хөрөнгийн Биржээр 2023 оны 1 дүгээр сарын 12-оос эхлэн нээлттэй борлуулж эхэлснээс хойш нийт 81.5 сая тн уул уурхайн бүтээгдэхүүнийг 28 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Биржээр уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж эхэлснээр: ✅ Худалдаа ил тод, нээлттэй боллоо. Үнэ хаалттай тохиролцоогоор биш, зах зээлийн өрсөлдөөнөөр тогтож байна. ✅ Валютын нөөц, төсвийн орлого нэмэгдлээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит үнээр худалдаалснаар валютын орох урсгал нэмэгдэж, валютын нөөц, төсвийн орлого нэмэгдэж байна. Биржийн арилжаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг илүү бодит болголоо. ✅ Авлига, хээл хахуулийн эрсдэл буурлаа. Нээлттэй арилжаа нь олон нийтийн хяналт, хариуцлагыг сайжруулж байна. ✅ Бүтээгдэхүүн борлуулах биржийн тогтолцоо нь бизнес эрхлэгчдийн итгэлийг бэхжүүлж байна. Биржийн худалдаа бол Монголын эдийн засгийг илүү нээлттэй, илүү шударга, илүү өрсөлдөх чадвартай болгох бодлогын нэгэн чухал хэсэг юм.
See More
tuvdee
retweeted
Uchral Nyam-Osor
@NyamUchral
18 days ago
САЙН МЭДЭЭ ДУУЛГАЯ
NyamUchral's tweet video.
tuvdee
retweeted
Enkhbat Dangaasuren
@enkhbat
21 days ago
Галзуугийн нэгэн эмнэлэгт хэн өглөө эрт босч цагаан халаат түрүүлж олж өмссөн нь тэр өдөртөө эмч болж бусдыгаа эмчилдэг ажээ. ~ Онигоо
tuvdee
retweeted
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh
23 days ago
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Америкийн томоохон технологийн компаниудын удирдлагуудад “Хятадын зах зээл улам нээлттэй болно. Америкийн компаниудад Хятадад маш их боломж бий.” гэсэн чухал мессеж өглөө. Энэ уулзалтад Nvidia-ийн Женсен Хуанг, Apple-ийн Тим Кук, Tesla-ийн Элон Маск зэрэг АНУ-ын бизнесийн том төлөөлөгчид оролцсон нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна. Энэхүү айлчлал нь дэлхийн эдийн засаг, зах зээлд хэд хэдэн чухал дохио өглөө. 1. Хятад эдийн засгийн нээлттэй бодлого явуулахаа мэдэгдлээ. Хэдийгээр АНУ-тай технологи, тариф, геополитикийн өрсөлдөөн үргэлжилж байгаа ч Хятад улс гадаадын хөрөнгө оруулалт, түүний дотор Америкийн бизнесүүдэд нээлттэй гэдгээ илэрхийллээ. 2. Хятад “тогтвортой зах зээл” гэсэн мессеж өгч байна. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө, дотоод эрэлтийн бууралт, дефляцитай нүүр тулж буй ч Хятад улс гадаадын хөрөнгө оруулагч нарт төрийн бодлого тогтвортой үргэлжилнэ гэсэн маш чухал дохио өглөө. 3. Хиймэл оюун ухаан (AI), цахилгаан автомашин, хэрэглээний зах зээл, үйлдвэрлэлийн сүлжээний хувьд Хятад дэлхийн хамгийн том зангилаа хэвээр байх тул Вашингтон, Бээжингийн улс төрийн өрсөлдөөнөөс үл хамааран том бизнесийн хамтын ажиллагаа үргэлжлэх нь ойлгомжтой болж байна. Товчхондоо АНУ-ын Ерөнхийлөгч Трампын БНХАУ-д хийж буй айлчлал дэлхийн эдийн засаг, зах зээлд эерэг дохио өглөө гэж дүгнэж болохоор байна.
See More
Last Seen Users on Sotwe
รักสาวใหญ่50+
HoaiAndamduc
Seen from
Vietnam
Recep
Seen from
Turkey
Türkünlüfrikik3
Seen from
Turkey
珍君
Seen from
United States
Lê An khang
Seen from
Saudi Arabia
Tamil hot Boy(Bull)😎
Seen from
United States
脚下
Seen from
United States
sukir
Seen from
Singapore
Ara Chan 🫶🏻
Seen from
Malaysia
Trends for you
1
D-Day
Under 10K tweets
2
Georgia
Under 10K tweets
3
Mormons
Under 10K tweets
4
Miles Robinson
Under 10K tweets
5
Olivia Miles
Under 10K tweets
6
#HealingServiceLive
Under 10K tweets
7
Jehovah's Witnesses
Under 10K tweets
8
Karmelo
Under 10K tweets
9
Kimi
Under 10K tweets
10
Fetterman
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.2M followers
2
Barack Obama
@barackobama
119.3M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.6M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
108.9M followers
5
Narendra Modi
@narendramodi
107M followers
6
Rihanna
@rihanna
97.3M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.6M followers
9
KATY PERRY
@katyperry
86.8M followers
10
Taylor Swift
@taylorswift13
80.6M followers
11
Lady Gaga
@ladygaga
72.2M followers
12
Kim Kardashian
@kimkardashian
69.4M followers
13
YouTube
@youtube
68.6M followers
14
Virat Kohli
@imvkohli
68.5M followers
15
Bill Gates
@billgates
63.4M followers
16
The Ellen Show
@theellenshow
62.5M followers
17
CNN
@cnn
61.9M followers
18
Neymar Jr
@neymarjr
61.1M followers
19
X
@x
60.9M followers
20
Selena Gomez
@selenagomez
59.9M followers
Olivia
Online
✨
⭐
💫