Home
Language
English
Türkçe
Bahasa Indonesia
About
Privacy Policy
Terms of Service
Pricing
Sign In
Download All
Share
Bolo Roo🍓
@bolorchik
Joined June 2016
3.6K
Following
4.1K
Followers
2.1K
Posts
bolorchik
retweeted
Нуна
@HishgeeNuna
10 days ago
Сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайж байна Ээжийнх нь зар: "Хүү минь 2026 оны 06-р сарын 09-нөөс хойш сураггүй байна. Ээж аав, гэр бүлийнхэн нь өдөр шөнөгүй хайж, санаа зовнин хүлээж байна. Хэрэв та хүүг минь харсан, тааралдсан, эсвэл ямар нэгэн мэдээлэл мэдэж байгаа бол бидэнтэй яаралтай холбогдоно уу. Нэгхэн үнэн зөв мэдээлэл ч гэсэн бидэнд маш том тус болно. Хүүгээ эсэн мэнд олно гэдэгтээ итгэж байна. Та бүхнээс энэхүү мэдээллийг түгээж, эрэн хайх ажилд туслахыг чин сэтгэлээсээ хүсье. 📷 9191-5025�📷 9191-2472"
See More
Bolo Roo🍓
@bolorchik
15 days ago
@tweetman9899
@Muugiichian
миний дурласан бүсгүй гээд
bolorchik
retweeted
Er_dene
@er_dene
2 months ago
Энэ дасгал мөр өргөхөөс гадна сээрний булчинг суллана. Манайхан хүзүү сээр хөшдөг булчингийн чангаралтай, хуянтай дагаад сарвуу болон зүрхний мэдрэлийн судлууд дарагдсан зовуурьтай бх нь элбэг Тогтмол хийж дадвал сайн гэе
er_dene's tweet video.
bolorchik
retweeted
Batjargal
@batjarg
2 months ago
·
Mongolia
Хэрвээ чамд дургүй хүн байдаг бол тэр чиний асуудал биш, тэр хүний асуудал. Бүү тоо😇 Хэрвээ чамайг доромжилсон хүн байдаг бол чиний доторх биш, тэр хүний доторх ил гарч байгаа хэрэг. Инээмсэглээд өнгөрөөгөөрэй💯 Хэрвээ чамд атаархдаг хүн байдаг бол чи биш, тэр хүн өөрөө зовж амьдарч байна. Тиймээс хариу үйлдэл хэрэггүй🫣 Хэрвээ чамайг муугаар ярьдаг бол чи урагшилж байна гэсэн үг. Харин тэр хүн байрандаа үлджээ🤗 Хэрэв чамайг хуурч худал ярьж хохироосон хүн байдаг бол чи түүнийг хурдхан орхи, муу хүнээ эртхэн таньж авч холын замд садаа тээгээ хаялаа гэсэн үг. "Алс явах жингийн цуваанд гүйх жингэр дараа" гэж.🤮💀 Хэрвээ чамд мөрөөдөл байгаа бол чимээгүйхэн урагшил. Сайхан сэтгэлтэй, чамд элэгтэй хүмүүс өөрсдөө чамайг хүрээлээд ирнэ😍 Хэрвээ чи хийдэгтээ эзэн, амалсандаа хүрдэг зөвд сэтгэлтэй л бол амьдрал ямагт чамайг шагнасаар байдаг. Хийсэн бүтээсэн бүхэн чинь чиний өмнөөс ярьсаар байдаг💪❤️ Эцэст нь… амьдралд тохиох эдгээр бүх хүнд, таарсан бүхэндээ талархаарай🙏🙏🙏
See More
Who to follow
ReelNews
@ReelNewsmn
Мэдээллийн шинэ урсгал
Mэе
@May10912767
“Хараа хүрэхгүй алсад ухаан хүрнэ” ❤️married❤️
Amarjargal B
@Amar_Peace
Good skills of medical education, launching medical new technology, cardiovascular 🫀 clinic, functional medicine, rational pharmacotherapy
Bolo Roo🍓
@bolorchik
3 months ago
@hero_bbaatar
@Enkhbayar_bat
15 давхараасаа могой гэж т1 нэршил өгч найруулаад одоо өөрөө тэгэхийг нэршлээ хэрэглээд бичих юмдаа. өөрсдөө зөндөө гүтгэж тархи угаачихаад одоо хохинээ
Bolo Roo🍓
@bolorchik
3 months ago
Эрчис Монгол компанийг жилийн дотор 3,5 тэрбумын өртэй гээд татан буулгахаар болж одоо хэн Сэлэнгэ бодонс багийг санхүүжүүлэх юм ?
bolorchik
retweeted
Badral Badral
@BadralBadral8
4 months ago
1890 оны 7-р сарын 29-нд Винсент ван Гог Францын нэгэн жижиг кафены газарт хорвоог орхижээ. Тэр үед тэр 37 настай байсан юм. Амьдралынхаа туршид тэр ердөө нэг л зураг "зарсан" байдаг. Түүний дүү Тео ван Гог л үнэхээр түүнд итгэдэг байв. Гэвч зургаахан сарын дараа Тео ч мөн нас баржээ. Ингэснээр түүх тэнд дуусах ёстой мэт санагдсан. Ах дүү хоёрын хооронд бичсэн зуун зуун захидал болон хэн ч худалдаж авахыг хүсээгүй зураг дүүрэн Парисын нэгэн байр л үлдсэн байв. Энэ өвийг Теогийн 28 настай бэлэвсэн эхнэр "Йоханна ван Гог-Бонгер" өвлөжээ. Тэр үед түүний гар дээр нярай хүүхэд нь байлаа. Хэн ч түүнээс энэ зургуудыг хариуцахыг хүсээгүй. Хэн ч тэднийг үнэ цэнтэй гэж бодоогүй. Олон хүн бол тэднийг бараг үнэгүй зарчихаад амьдралаа үргэлжлүүлэх байсан. Гэвч Йо тэдгээр зураг дотор жинхэнэ суут авьяасыг олж харсан юм. Тэр 1862 онд Нидерландын энгийн гэр бүлд төрж, англи хэлний багшаар ажиллаж байв. Винсенттэй анх уулзахдаа тэр солиотой, урьдчилан таашгүй хүн байх болов уу гэж бодож байлаа. Харин уулзахад нь "дулаахан, хүчтэй, ухаалаг хүн" байсан гэдэг. 1891 оны нэгдүгээр сард Йо бараг мөнгөгүй, харин дэлхийд гологдсон зураг дүүрэн байртай үлджээ. Тэр бараг боломжгүй мэт санагдах зүйлийг хийсэн. Юуны өмнө захидлуудаас эхэлсэн. Винсент ба Тео олон жилийн турш урлаг, тэмцэл, гоо сайхны тухай бие биедээ захидал бичдэг байсан. Йо эдгээр захидлыг орчуулж, эмхэтгэж, хэвлэхэд бэлтгэв. Энэ нь маш ухаалаг алхам байлаа. Захидлууд хүмүүсийг зураачийн сэтгэл доторх ертөнцтэй танилцуулсан юм. Ингэснээр хүмүүс түүнийг зүгээр нэг солиотой хүн биш, харин гүн бодолтой, хувьсгалч уран бүтээлч гэдгийг ойлгож эхлэв. “Галзуу зураач” гэсэн дүр төрх "эмгэнэлт зөнч" гэсэн дүрээр солигдсон юм. Дараа нь Йо үзэсгэлэнгүүд зохион байгуулж эхэлжээ. Тэр Нидерланд, Берлин, Парис зэрэг хотуудад үзэсгэлэн гаргаж, шүүмжлэгчид, галерейн эзэд, музейн захирлуудад захидал бичдэг байв. Тэр энэ салбарт тусгай боловсролгүй байсан ч "алсын хараатай" нэгэн байлаа. Йо мөнгө маш их хэрэгтэй байсан ч зурагнуудыг хямдхан зарахыг хэзээ ч зөвшөөрөөгүй. Ингэж тэр алхам алхмаар Винсентийн бүтээл бүрийн нэр хүндийг өсгөж, түүний үнэ цэнийг дэлхийд харуулсан юм. Тэр 35 жилийн турш энэ өвийн төлөө тэмцжээ. 1925 онд Йо нас барах үед Винсент ван Гог аль хэдийн орчин үеийн урлагийн хамгийн агуу зураачдын нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн байв. Нэгэн цагт буланд тоосонд дарагдаж байсан зургууд Европын музейнүүдэд байрлах болжээ. Ван Гогийн музей өнөөдөр оршиж байгаа нь Йо бүх цуглуулгыг хадгалж, үр удамдаа үлдээсэнтэй холбоотой. Өнөөдөр бидний мэдэх Винсент ван Гогийн домогт амьдрал, түүний шаналалтай замнал, гайхамшигтай алсын хараа — энэ бүхэн ихэнхдээ Йоханнагийн ачаар дэлхийд хүрсэн юм. Тэр нэг ч зураг зураагүй. Гэвч бидний хайрладаг тэр Ван Гогийг дэлхийд бий болгосон хүн нь тэр өөрөө байлаа. Тэр мартагдсан уран бүтээлчийг мөнх болгосон юм. Энхбор Дуулга copy
See More
Bolo Roo🍓
@bolorchik
3 months ago
1997 онд гарсан энэ киноноос уран зургийн талаарх олон зүйл мэдэж авсан. Рэбрандтын зургийг хуулбарлах маш хэцүү зузаан, барзгар давхаргаар тавьдаг техниктэй.хүчтэй гэрэл сүүдрийн контраст ашигладаг. 3D мэт товгор харагддаг
Bolo Roo🍓
@bolorchik
3 months ago
@undriga
ЕБС -үүд их даалгавар өгч хүүхэд хашраадаг. хувийн сургуулиуд гайгүй.
Bolo Roo🍓
@bolorchik
4 months ago
@iMementoMori
@khbobunaguai
🤣
bolorchik
retweeted
🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
4 months ago
80-аад онд Нью-Йорк хот жинхэнэ тамын ертөнц байсан гэдэг. Тэнд өдөрт 1500 гаруй хүнд гэмт хэрэг үйлдэгдэж, үүний дотор 6-7 хүн амины хэрэг гардаг байлаа. Метроны хонгилд дээрэмчид, гуйлгачид хог нэгээрээ үүрлэсэн. Бохир, чийгтэй буудлын тавцангууд бараг гэрэлтүүлэггүй. Метроны вагон дотор хүйтэн, хөл дор хог новш дүүрэн, хана, тааз нь бүхэлдээ граффити зургаар дүүрсэн байдаг байж. Гэвч удалгүй үл ойлгогдох, тайлагдашгүй үйл явдлууд өрнөлөө. Яагаад ч юм хэдэн арван мянган сэтгэцийн өвчтэй, гаж донтой танхайчууд хууль зөрчихөө больчихлоо. Юу болов? Яав? Гэмт хэргийн галт уулыг зогсоосон шидэт саваа хэнд байв? Ид шидийн савааг хэн гэдэг юм бэ? Ид шидийн савааг "Хагархай цонхны онол" гэдэг юм. Гэмт хэрэг бол эмх замбараагүй, дэг журамгүй байдлаас гарах үр дагавар юм. Хэрвээ орон сууцны нэг цонх хагарсан бөгөөд түүнийг шиллэгээгүй бол хажуугаар нь өнгөрч буй хүмүүс энэ падлий ч байхгүй, хэн ч, юунд ч хариуцлага хүлээхгүй гэж шийддэг. Удахгүй бүр олон цонх хагарч, шийтгэл хүлээхгүй байх мэдрэмж гудмаар нэг тархаж, бүх хот даяар муу ёрын уриалга тарах болно. Энэ жижиг мэт үйлдэл боловч алсдаа хүн бүрт илүү ноцтой, хүнд гэмт хэрэг үйлдэхийг уриалсан өдөөгч болдог ажээ. 80-аад оны дундуур Нью-Йоркийн метро удирдлагаа сольсон. Шинэ дарга Дэвид Ганн граффититай тэмцэж эхэлжээ. Хотын иргэд бухимдаж “Хүү минь, техникийн асуудал, галын аюулгүй байдал, гэмт хэрэг гээд ноцтой асуудалд санаа тавь... Бидний мөнгийг ийм дэмий зүйлд битгий үр!” гэхэд Ганн "Граффити бол систем нуран унасны бэлэг тэмдэг. Тогтолцооны өөрчлөлт хийх үйл явцыг эхлүүлэхийн тулд хамгийн эхний алхам бол граффитийг устгах явдал. Энэ тулаанд ялахгүйгээр ямар ч шинэчлэл хийгдэхгүй. Бид тус бүр нь 10,0 сая долларын өртөгтэй шинэ галт тэрэгнүүд нэвтрүүлэхэд бэлэн байгаа ч тэднийг ийм балмад сүйтгэлээс хамгаалахгүй бол нэг хоёр хоногийн дараа манай шинэ галт тэрэгнүүд бүгд үгүй болно” гэж өөрийгөө хамгааллаа. Ганн бүх галт тэрэг доторх ханын зурагнууд, элдэв хог новшийг нэг бүрчлэн цэвэрлэх лүндэн буулгалаа. Эцсийн буудалд галт тэрэг угаалгын газар суурилуулсан байлаа. Хэрэв ханан дээрээ граффити бүхий галт тэрэг ирсэн бол засварын явцад зургийг нь арилгаж, угааж, эс бөгөөс галт тэргийг шугаманд гаргадаггүй байлаа. Ганн "Бид Харлем депод шөнө жижүүрлэдэг байлаа. Эхний шөнө хэдэн бацаанууд гарч ирээд вагонуудын ханыг цагаан будгаар цацсан. Маргааш шөнө нь будаг нь хатаж дуусмагц тэд ирж зургаа зурж, дараа шөнө нь ирж будсан. Өөрөөр хэлбэл, тэд 3 шөнө ажилласан. Бид тэднийг “ажлаа” дуусгахыг нь хүлээж байгаад өнхрүүш авчраад зурсан зурган дээрээс нь бүгдийг будаж нүдэн дээр нь арилгасан юм. ТЭД бараг уйлсан даа. Бид “Дахиад зурвал дахиад л арилгана!” гэдгийг тэдэнд хатуу ойлгуулж чадсан юм” хэмээн дурсан ярьжээ. 1990 онд Тээврийн цагдаагийн газрын даргаар Уильям Браттоныг томиллоо. Мань эр хүнд, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэхийн оронд ... метронд тасалбаргүй зорчдог “туулайнууд”-тай тэмцэж эхлэв. Яагаад!? Цагдаагийн шинэ дарга ханан дээрх зурагтай адил олон тооны "туулайнууд" бол эмх замбараагүй, дэг журамгүй байдлын урьдач нөхцөл гэж үзэж. Тухайн үед 170К зорчигч метронд үнэ төлбөргүй зорчдог байж. Өсвөр насныхан зүгээр л метроны хаалт дээгүүр харайж, эсвэл хүчээр түлхэн ордог байв. Браттон яасан бэ? гэж үү. Тэрбээр энгийн хувцастай 10 цагдааг метро руу нэвтрэх хаалтны ойролцоо байрлуулсан байна. Тэд “туулайнууд”-ыг нэг нэгээр нь шүүрэн авч, гавлаж, тавцан дээр гинжээр холбон эгнүүлэж, “Их ан ав” дуусан дуустал туулайнууд тэндээ зогсоно. “Их ан ав” дууссаны дараа тэднийг ачиж хэлтэс дээр аваачаад биед нь нэгжлэг хийж, хурууны хээг авч мэдээллийн санд оруулж шалгах явцад тэднээс цөөнгүй нь зэвсэгтэй байж. Ихэнхи нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүс. Зөвшөөрөлгүй буу, хутгаар зэвсэглэсэн хүн амины хэрэгтнүүд хүртэл баригдах нь элбэг байлаа. Үүний үр дүнд хүмүүс ухаан орж, зэвсгээ гэртээ үлдээж, метроны тасалбарын мөнгөө төлж зорчдог болов. Жижиг, өчүүхэн мэт санагдах зөрчил, гэмт хэрэг ноцтой, хүнд гэмт хэрэг үйлдэх өдөөгч нь болдог ажээ.
See More
bolorchik
retweeted
Гонгоржавын ГАНБАТ 🧢
@g_ganbat
4 months ago
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичиж байгаагаас тоймловол: Ираны исламын дэглэм нурж, бодлого эрс өөрчлөгдвөл Украинд тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ гэнэ. Учир нь оросын зэвсгийн хангамж буурах ажээ. Украинд хийж буй түрэмгийлэлд Иранаас Shahed төрлийн камиказе дрон, дрон үйлдвэрлэлийн технологи, баллистик пуужингийн дэмжлэгийг орост үзүүлдэг гэнэ. Хэрвээ дэглэм нурж хангамж зогсвол оросын дроны довтолгоо багасч, Украины дэд бүтэц рүү чиглэсэн цохилтын эрчим сулрах боломжтой гэж бичиж байна. Мөн орос геополитикийн хувьд улам ганцаардаж, москвагийн гадаад бодлогын маневр илүү хязгаарлагдах учиртай ажээ. Түүнчлэн Ираны нефть дэлхийн зах зээлд чөлөөтэй гарч эхэлбэл нефтийн үнэ буурч, улмаар оросын төсвийн орлогыг шахах өндөр магадлалтай гэсэн байна. АНУ-ын Иран руу хийж буй довтолгооны талаар Украйнтай холбогдуулж иймэрхүү л юм бичицгээж байна. оркын сувгууд асар барайлттай байна.
See More
bolorchik
retweeted
Globe Eye News
@GlobeEyeNews
4 months ago
BREAKING: Israel has assessed that Ayatollah Khamenei was killed, Channel 12 reports.
bolorchik
retweeted
Lutaa
@LutochirT
over 3 years ago
1918 оны хүн амын тооллого. 6 хүний нэг нь хятад, бас тэр тооны лам нар. Хүрээний тал нь Маймаа хотын хятадууд байсан гэдэг. Бид 3.3 сая болтлоо өсч үржин, хэл соёлоо авч үлдсэн нэгдмэл үндэстэн болсон нь том ололт. 😉
bolorchik
retweeted
Baabar
@Baabarniitlelch
5 months ago
Мэргэжлийн хувьд нэг зөвлөлгөө өгье. Сүүнд ихээр байдаг лактоза уураг бол дисахарид. Үүнийг задалж моносахарид болгодог фэрмэнтийг лактаза гэдэг. Зарим үндэстэнд, түүний дотор монголчуудад генетикийн хувьд лактаза фэрмэнт дутагдалтай. Тиймээс монгол хүний ихэнх нь дан сүү уухаар чацга алддаг. Цай зэрэгтээ л сүү хольдог. Одоо манайд жишээ нь АПУ лактозгүй сүү үйлдвэрлэж байна. Иймээс ялангуяа хүүхдэд сүү "тараах" гэж байгаа бол LAKTOSE FREE MILK өгөөрэй. Үүнтэй төстэй монгол хүнд дутагдалтай фэрмэнт бол спирт задалдаг алкохолдигидрогэнэза. Иймээс монгол үндэстэн архинд илүү хорддог. Фэрмэнт судлалыг энзимологи гэдэг, уучлаарай би энзимологич мэргэшилтэй хүн шүү.
See More
bolorchik
retweeted
Lutaa
@LutochirT
5 months ago
3 жилийн өмнө Ногоон автобусны хэрэг гэж улс даяараа шуугисан. Гол шийдвэр гаргасан дарга нар нь цэвэр мултраад хэргийг голлон хийж гүйцэтгэсэн "ТЭНҮҮН ОГОО" ХХК Захирал А. Ганхуягийг буруутайд тооцож 6 жилийн хорих ял өгсөн боловч Давах шатны шүүхээр 3 жил болгож багасгаж Залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. За энэ ч яахав хэргийг яаж шийдвэрлэх нь шүүхийн асуудал. Гэвч энэ хэрэг дуусаагүй жонхуурсан юм болжээ. А.Ганхуяг нь улсаас 135 тэрбум төгрөгийн санхүүжилт авч зарим автобуснуудаа нийлүүлсэн. Харин 75 орчим тэрбум төгрөгний улсад өгөх ёстой үлдэгдэл төлбөртөө өөрийн эзэмшлийн 3 ш автобус баазыг Нийслэлд шилжүүлэн өгч өөрийн гэм хохирлыг барагдуулсан гэж улс даяар зарласан ч яг үнэндээ Залилах гэмт хэрэг дахин үйлдэж түүндээ Нотариаттай хүртэл хамтарч Автобус баазуудыг эзэмшдэг компанийнхаа бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр бусдын эрхийг онц ноцтойгоор зөрчин хөрөнгийг НИЙСЛЭЛД шилжүүлсэн байна. Энэ хэрэг эхнээсээ хууль зөрчиж хийгдсэн гэдэг нь тогтоогдож зарим нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тогтоол нь гарч хөрөнгө шилжүүлсэн нь хууль бус гээд шийдвэрүүд эхнээсээ гаргаад ирлээ. Өнөөдрийн байдлаар Нийслэл өөртөө шилжүүлж авсан гэж хэлээд байгаа Автобус баазуудаа хууль ёсны дагуу эзэмшилдээ аваагүй байгаа бөгөөд цаашид авна гэдэг нь худлаа болж байна. Одоо хоригдох ялынхаа талыг сууцан нөхөр удахгүй гарч ирнэ тэгээд гэмт хэрэг үйлдээгүй хүний дүрийг эсгээд явна. Харин НИЙСЛЭЛ өөрийн өгсөн мөнгөндөө АВТОБУС аль эсвэл БААЗ байхгүй жанхуурсан юм болж дуусах нь тодорхой болж байна. Энэ асуудлыг мэдсээр байж худлаа яриад яваа Нийслэлийн засаг дарга Нямбаатар нараас болж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ талаар нэг болж уран донгодож луйвар хийдэг А. ГАНХУЯГ гэгч этгээд инээд алдаад дараагийн том луйвараа хийгээд явах байхдаа. Үндэстнээр нь бүгдийг нь луйварддаг СУПЕР ЛУЙВАРЧИД мандтугай.
See More
Bolo Roo🍓
@bolorchik
5 months ago
@TungaaSG
@L_Munkhbat0528
@DoodleMN
оросууд нь зараад 3 монгол авсан байдаг. Батхүү, Ханхиллсийг барьсан стандарт Батаа, 2017 онд БХБ сайд байсан ... 3
bolorchik
retweeted
Нягтлан бодогч нь байна аа
@JamtsUsukhbayar
6 months ago
Өчигдөр найз маань хувь хүний орлогын тайлангаа илгээх гэтэл ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР өгдөг маягт алга болжээ. Харин ТТ-06 маягтаар тайлагнахаар 10 хувиар төлдөг маягт нь гарч ирээд байна яасан юм бол?🧐 гэж асуулаа. Би тэгэхээр нь “оны эхний өдөр тайлан илгээх гэж битгий оролдоо хө. Тайлангийн маягт нээгдэж эхлэхэд алдаатай,засвартай олон асуудал байдаг одоохондоо яараад яах вэ” л гэлээ. Тэгээд өөрийнхөө тайланруу ороход яг л тийм тайлангийн маягт харагдаж байна. Татварын зөвлөх хүн чинь яасан юм бол гээд дараа нь нухацтай харна шүү дээ. Гэтэл нэг шинэ юм олж харлаа. ЭВРИКА гэж орилох юм уу хаашаа юм ккк. Татварын алба бидэнд дахиад сюрприз барьжээ. Тайлангийн маягтаа өөрчилж шинэчилсэн байна. Монголын Татварын алба наас үргэлж гуйдаг ганцхан зүйл байдаг. Цахим сурталчилгааг хийгээд л хуулийнхаа заалтыг л яриад байдаг. Шинэ оноос эхлээд тайлангийн системд ийм өөрчлөлт орно шүү гэдгээ хэзээ ч хэлдэггүй сурталчилдагггүй. Харин тэрийг нь татварын зөвлөх бид харилцагчид болон найз нөхдөөсөө мэдэж, олж харж, ойлгож авч танилцуулах хэрэгтэй болдог. "Хялбаршуулсан горимоор ингэж тайлагнана" гээд заагаад байсан өмнөх бүх мэдээлэл ингээд л нэг шөнийн дотор ХУДЛАА болж орхино. ЗА тэгээд яах вэ дээ. Тайлангаа нэг маягтанд багтаасан нь ЗӨВ л өөрчлөлт юм л даа. Нэг мангар маягт ТТ-06 ХГ гэж байсан нь алга болж. Урьдчилж "мангар маягт байнаа" гэж хэлэхээр хүлээж авахгүй зүтгээд байсан хүмүүс цаг хугацааны эцэст ойлгож өөрчилсөн нь ЯАМАЙ даа. Хялбаршуулсан горимоор тайлангаа хийж сурсан хүмүүст дахиад зааж өгөх нь дээ. Өөрсдөдөө л ажил нэмж, харин бидэнд орлого нэмэх зорилготой ажиллаад байна уу гэхээр байцаагч нар нь ийм тайлан гаргаж нэмэлт орлого олдог болсон бололтой байна лээ дээ. ХЭЦҮҮ СИСТЕМ угсраад байхаар чинь ХЭЛЭХГҮЙ ШҮҮМЖЛЭХГҮЙ байж болохгүй юмаа. Ажлынхаа нарийн ширийнийг мэддэггүй олон даргатай байхын зовлон чинь эндээс эхлэж байгаа юм шүү дээ. Via: Чулуунбатын Батчимэг From: facebook
See More
Bolo Roo🍓
@bolorchik
6 months ago
@ochkood
🤣
bolorchik
retweeted
Д
@ADelgersaikhan
6 months ago
Nihao China апп өчигдөр гарч. UnionPay болон бусад Visa, MC холбоод хоол, унаа, дэлгүүр, үзвэрийн тооцоогоо хийгээд татварын буцаалтаа авна, орчуулгатай, Хятад болон гадна ашиглах eSIM худалдаад авчихна. Хятадад амшиглах нь 30хоног 50GB ₮30К. Солонгост ашиглах 10 хоног 5GB ₮20К
See More
Last Seen Users on Sotwe
แอบถ่าย
Seen from
Thailand
Public Romantic
Antonio Suleiman
Seen from
Spain
Ardana087
Seen from
Indonesia
Julie McBreairty
Seen from
United States
نوره
Seen from
Qatar
pirla
Fizza Mumtaz
Seen from
Australia
mmom
Seen from
Thailand
白日做梦
Seen from
Brazil
Trends for you
1
#HOTD
Under 10K tweets
2
Introducing
Under 10K tweets
3
Egypt
Under 10K tweets
4
Sheepstealer
Under 10K tweets
5
Aaron Wiggins
Under 10K tweets
6
Tierra
Under 10K tweets
7
DevOps
Under 10K tweets
8
Halsey
Under 10K tweets
9
Alannah
Under 10K tweets
10
Rhaenyra
Under 10K tweets
Most Popular Users
1
Elon Musk
@elonmusk
240.4M followers
2
Barack Obama
@barackobama
119.3M followers
3
Donald J. Trump
@realdonaldtrump
111.7M followers
4
Cristiano Ronaldo
@cristiano
110M followers
5
Narendra Modi
@narendramodi
107M followers
6
Rihanna
@rihanna
97.5M followers
7
NASA
@nasa
92.1M followers
8
Justin Bieber
@justinbieber
90.8M followers
9
KATY PERRY
@katyperry
87.4M followers
10
Taylor Swift
@taylorswift13
81.2M followers
11
Lady Gaga
@ladygaga
72.7M followers
12
Kim Kardashian
@kimkardashian
69.6M followers
13
Virat Kohli
@imvkohli
69.4M followers
14
YouTube
@youtube
68.6M followers
15
Bill Gates
@billgates
63.7M followers
16
The Ellen Show
@theellenshow
62.5M followers
17
Neymar Jr
@neymarjr
62.1M followers
18
CNN
@cnn
61.9M followers
19
X
@x
60.8M followers
20
Selena Gomez
@selenagomez
60.5M followers
Olivia
Online
✨
⭐
💫